Аавын бэлэг

хүний амьдрал гэдэг сонин.... түүнээс суралцах зүйл их.... хүн амьдралынхаа бүхий л хугацааг амьдралаас суралцаж өнгөрөөдөг нь үнэн. гаргасан алдаа, оноо бүр сургамж, ухааралыг өгүүлж байдаг.  ухаантай хүн бүр үүнтэй санал нийлэх биз ээ..... тиймээс амьдралаас мэдэж, сурч, ухаарч авсан хүмүүсийн энгийн хэрнээ үнэн, эмэгнэлтэй хирнээ сургамжтай тэр нэгэн явдлуудын нэгээхэн хэсгийг таньд хүргэж байна....

айлын ганц хүү коллежоо төгсөх дөхжээ.... олон сар хичээсний үр дүн нь сайн гараасай гэсэн эцэг хүүгийнхээ шалгалтыг залбирлаараа дэмжиж байв.... ганц хүүгийнхээ төлөө юугаа ч өгөхөд бэлэн аав нь коллежоо төгсөхөд нь өгөх бэлгээ сонгохдоо чамгүй хичээсэн бөгөөд үргэлж сонирхдог, авахыг хүсдэг зүлийг нь бэлэглэхээр шийджээ..... төгсөлтийн өдөр бүх эцэг эхчүүд хүүхдүүддээ баяр хүргэхээр ирсэн байлаа.....

багахан хайрцаг барьсан аавыгаа хүү нь тэврэн аваад коллежоо төгссөнөө баяртайгаар дуулгалаа.... хэмжээлшгүй ихээр баярласан аав нь хүүдээ хайрцагтай бэлгээ өгчээ..... хүү хайрцгийг нь задлан үзвэл хавтсан дээр нь алтан үсгээр "Ариун Библи" гэж сийлсэн библийн судар байв....

хүүгийнхээ царайг хувьсхийн улайхыг хараад эцэг нь үг хэлэх гэтэл хүү: "таны надад зориулж байгаа бүхэн чинь ердөө л энэ библи юм уу?" гэж хэлээд аавынхаа үгийг ч сонсолгүйбэлэглэсэн библийг нь чулуудчихаад яваад өгчээ....

олон жил өнгөрсөн байлаа..... амжилттай яваа бизнесмэн залуу өөрийн гэсэн хань ижил, үр хүүхэд, сайхан орон байртай, хэнээс ч дутахгүй амьдарч байв..... гэсэн ч түүнд хөгшин настай эцэг нь аргагүй үгүйлэгдэж байсан юм..... төгсөлтөөсөө хойш нэг ч удаа аавынхаа барааг хараагүй хүү гэррүүгээ цахилгаан утас илгээж, очих тухайгаа дурьджээ. харин аавыг нь аль хэдийн нас бараад бүх хөрөнгөө хүүдээ үлдээсэн тухай зурвас л буцаж ирлээ..... залуу яаравчлан гэртээ очив....

аавынхаа гэрт орж ирээд тэрээр маш их гуниглаж, сэтгэл зүрх нь өвдлөө..... тэгээд аавынхаа хэрэглэж байсан бүхий л эд зүйлсийг эмхэлж тавихаар болж..... энэ үед түний гарт цоо шинэхэн, алтан үсэгтэй библийн судар таарчээ.... яг л түүний хаяад явсан тэр л янзаараа байлаа.... залуу нулимстай нүдээр номоо дэлгэн, хуудсуудыг нь аажуухан эргүүлж үзтэл арын хавтаснаас нь туузаар чимэглэсэн машины түлхүүр газар унах нь тэр.... түлхүүр дээр машин болоод өөрийнх нь нэр сийлээстэй байх бөгөөд ард нь "аавынхаа сэтгэлд үргэлж бахархал болж явдаг хайрт хүүдээ.... ааваас нь....." гэж сийлсэн байжээ...

хүн та амьдралаа аз жаргалтай байлгая гэвэл эргэж хараад гэмшихээр зүйл битгий хийгээрэй.... бодлогогүй хийсэн үйлдэл хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй нь лавтай....

Сонирхуулахад: Библи бол хамгийн олон хувь үнэгүй тараагддаг ном бөгөөд бас хамгийн олон хувь хулгайлагддаг ном юм.

Гэвч, энэхүү мэдээ нь ямар 1 шашны талаар сурталчилах мэдээлэл биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна.