Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


2, 4 болон 8 мөрт шүлгийн санд тавьтай морилно уу... Энд миний найзуудын илгээсэн болон тэдний зохиосон 4 мөртүүдийг нийтэлж байх юм. Хүсвэл та ч өөрийн 4 мөртөө бидэнтэй хуваалцаж болно... Гэхдээ та тус блогын дүрэм журамын дагуу оюуны өмчид халдсан ямарваа мэдээллийг энд нийтлэхгүй байхыг хүсье... Баярлалаа...



Шүлгүүдийн ангилал:

  1. Mother country - Эх орон, Монгол
  2. Friend - Найз
  3. Mother - Эх, Эжий
  4. Love - Хайр
  5. Other - Бусад

MOTHER COUNTRY

Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай
Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай
Түүхийг чинь гутааж байвал түүнийг чи мохоож бай
Түмнийг чинь зовоож байвал тэднийг чи тонилгож бай


Тэнгэр заяатайгаа бүү март
Ядравч харийн шашин бүү шүт
Янаглавч харийн хүүхэн бүү тэвэр
Цус чинь ариун гэдгийг бүү март


Ясаа нутагтаа үлдэхийг үргэлж сана
Чи Чин гүрний үлдэц биш Чингис богдын үр сад
Чи чиигтэй шавар тагзанд төрөөгүй
Чилийсэн шаргал талд Мэлийсэн сарны доор төрсийм



FRIEND

Шоунд чамайг даадаг нь биш
Шаналахад чинь хажууд чинь байдаг нь чиний найз
Чамайг хараад магтдаг нь биш
Чин үнэнийг хэлдэг нь чиний найз
Тэвэрч чамайг үнсдэг нь биш
Тээглэж унахад босгодог нь чиний найз
Чиний хажууд байнга байдаг нь биш
Чин сэтгэлд чинь цуг байдаг нь чиний найз


MOTHER


Дэрэнд нэвчсэн нулимсыг тань яалтай
Дээлэнд нэвчсэн хөлсийг тань яалтай
Дэргэд тань суугаад ачилж чадаагүй хэрнээ
Дэлхийг бүхлээр нь хайрлана гэж санаж явсаныг яалтай
Сулдаа мэлмэрэх нулимсыг тань жин жингээр тэгнэвч
Судасныхаа цохилт бүхэнд үрдээ зовсныг тань яалтай
Зоргоор асгарах сүүний тань чинэрсэн хөхийг амраавч
Зуурч амь тэмцэхдээ зовж хагдарсныг тань яалтай




LOVE

Нуурын захад хоргодсон ганц ангир
Нэг л өглөө нисчихвэл нуур яана
Нүдний сормууст торсон чиний үгс
Нулимстай хамт урсчихвал би яана


Үнэн гэвэл хайр минь үнэн
Үгүйлсэн өдрийн гуниг минь үнэн
Үүрээр зүүдлэсэн зүүд минь үнэн
Үнэхээр чамд дурласан минь үнэн


Хүнд итгэнэ гэдэг сайхан
Хүнээр итгүүлнэ гэдэг гавьяа
Хосоор амьдрах хорвоод хоёулаа учирсан байлгүй
Хайраар дүүрэн сэтгэл хамгийн үнэнч нандин юм шүү


Би чамд далавч жигүүрээ өгвөл нисч чадах уу?
Би чамв сэтгэл зүрхээ өгвөл тогтож чадах уу?
Би чамд итгэлээ өгвөл дагаж чадах уу?
Би чамд хайр амлавал, харин чи намайг хайрлаж чадах уу?


Өрөөлөөс чамайг харамлаад
Өөртөө би зовлон хураадаг
Өр нимгэн сэтгэлдээ чамайг өгүүлсээр
Өөрийн эрхгүй бэтгэрэн шаналдаг


Санахгүй өнжвөл алдчих юм шиг
Бодохгүй удвал булаалгах юм шиг
Дурсахгүй хоновол хаягдчих юм шиг
Үгүйлж л явна даа чамайгаа би


Бяцхан цээжний минь сэтгэл чамд зориулагдвал
Дахиж олдохгүй ариухан юм шүү...
Борхон зүрхний минь хайр чамаар хөглөгдвөл
Дахин олдхооргүй үнэнч сэтгэл юм шүү...
Хамгийн үнэн үгээ ганцхан чамд л хэлвэл
Хэзээ ч хувирахгүй хайрын минь үг юм шүү...
Хамгаас нандин үгийг зөвхөн чамд хэлвэл
Хэнд ч хэлж байгаагүй тэр л үг минь юм шүү...


Чамайг харна гэдэг минь жаргал
Чамайг хайрлана гэдэг минь зовлон
Чамайг хардана гэдэг минь галзуурал
Чамаас хагацана гэдэг минь үхэл


Сэмхэн чамайгаа харах гэсэн юм
Зүггүйтэж бас эрхлэх гэсэн юм
Зөндөө их үнсэх гэсэн юм
Зүрх сэтгэлээрээ учирах гэсэн юм


Сэтгэл гижигдсэн хайрын эзэн
Сэрж  амжаагүй зүүдний эзэн
Санаа алдуулсан бодлын эзэн
Сайхан төрсөн чи миний эзэн


Уучил гэж чи минь бүү хэлээрэй
Уруулын бал амтаа алдсан ч байж мэднээ...
Уучил гэж чи минь бүү шивнээрэй
Удтал хүлээсэн сэтгэл цөхөрсөн байж мэднээ...


Итгэлийг чинь алдсан бол нэг уучил...
Сэтгэлийг чинь сэвтээсэн бол хоёр уучил...
Хайрыг чинь даагаагүй бол гурав уучмл...
Харин засрахгүй бол бүү уучил...


Сар нь оддоо бүүвэйлдэг
Сэтгэл нь зүрхээ бүүвэйлдэг
Хайр нь дурлалаа бүүвэйлдэг
Хайраараа чамайг би бүүвэйлдэг


Уруулын хээтэй зүрх гэж байдаг
Учрал хайсан хариу гэж байдаг
Уйлаад гуймаар хайр гэж байдаг
Ухаангүй дурласан хос гэж байдаг


Уруулыг чинь үнсэх салхи байхыг хүснэ
Ухаангүй дурлалын чинь эзэн байхыг хүснэ
Гараас чинь хөтлөөд алхах найз байхыг хүснэ
Ганцхан чинийхээ хайр байхыг хүснэ


Зүүдэнд чинь би ирээд буцна
Зөвхөн чамтай л уулзаад буцна
Зөөлөн үгс шивнээд буцна
Зүгээргүй бас үнсээд буцна


Дурлал хэмээх дарсыг аваад
Дундаа тавиад хоёул уухсан
Ганцхан би согтоод яах вэ?
Гагцхүү чамайг л согтоох юмсан


Үерхэл гэдэг үгэнд итгэл байдаг шиг
Үнэн гэдэг үгэнд амлалт байгаасай
Үргэлж гэдэг үгэнд жаргал байдаг шиг
Хайртай гэдэг үгэнд толоом битгий байгаасай


Хажууд ирээд гарыг минь бариач
Халуухан сэтгэлдээ намайг л хайрлаач
Үдшийн бүрийд хажууд минь суугаач
Өөрийг минь тэврээд удаан суугаач


Уйдахад минь хэн хөгжөөх юм чамаас өөр...?
Уйлахад минь хэн аргадах юм чамаас өөр...?
Ганцаардахад минь хэн ханьсах юм чамаас өөр...?
Гансархад минь хэн эрхлүүлэх юм чамаас өөр...?


Зөөлөн дулаан үнсэлтэнд чинь дурладаг
Зүрх алдам инээдэнд чинь дурладаг
Зүгээр л өгсөн амлалтанд чинь дурладаг
Зөвхөн чамдаа л итгэж дурладаг


Салхи салхиндаа тунасан цэцэгс хүртэл буруутай
Санаад л байхаа мэдсэн бол сэтгэл минь өөрөө буруутай
Буцаад л ирлэг шувууд нь нуураа орхисон нь буруутай
Бодоод байхаа мэдсэн бол өөрөө өөртөө буруутай


Гунихдаа уншдаг эссэний шүлэг худлаа
Гуравхан хоноод ирэх гэрийнхэн минь худлаа
Дуулж хүртэл үзлээ ая нэг л худлаа
Дурсаж хүртэл үзлээ хэлсэн чинь нэг л худлаа


Чамаар гэрэлтэж явсныг минь
Чи л өөрөө мэднэ
Чамайг л хайрлаж явсныг минь
Чи л зөвхөн мэднэ



Хайртай гэдэг ганцхан нандин үгийг
Хайргүй хүндээ яасан ч бүү хэлээрэй...
Хадгалж явсан зүрхний ганцхан эзэн чинь
Хэзээ ч ирэхгүйгээр замхран одох вий...
Шүлгийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу...


Намрын навчис шиг хийсэн одсон чамайг
Нахиалж нэг л өдөр ургана гэж хүлээнэ
Нуурын шувууд шиг нисэн одсон чамайг
Нэг л өдөр наддаа ирнэ гэж би хүлээнэ

Үгийг чинь сонсож уяраагүй ээ
Үнэн сэтгэл минь чамд дасчихаж
Зүрхийг чинь мэдэрч амжаагүй ээ
Үнэхээр би зүгээр л дасчихаж

Эргэж ирэхгүйг чинь мэдсэн бол
Эрхэлж чамд дасахгүй байсан
Энхрий харцаа буруулахыг чинь мэдсэн бол
Энэ л сэтгэлээ зориулахгүй байсан

Гал улаахан сарнайг зүрхэн төгөлдөө цэцэглүүлж
Ганцхан чинийхээ хайранд жаргаж яваад минь итгээрэй

Хайрт минь чиний эзгүйд би
Хагдрахаа хүлээсэн цэцэгс мэт гундуу
Хонгор минь чиний үгүйд
Харамсахаа мартсан алдаа мэт гундуу



OTHER


Зовлон бүрийг давахын тулд зориг байдаг
Зориг гаргахын тулд зорилго байдаг
Зорилгодоо хүрэхийн тулд зүтгэл байдаг
Зүтгэл тэмүүллийн тулд мөрөөдөл байдаг
Энэ 4 мөрт нэгэн өгүүллэгийн хэсэг болно... Өгүүллэгийг унших бол ЭНД дарна уу...


Дуугүй явахаар донгио гэнэ
Дуутай явахаар онгироо гэнэ
Дээшээ харахаар ихэмсэг гэнэ
Доошоо харахаар гутруу гэнэ
Хүнд туслахаар долгинуур гэнэ
Хөндий явахаар дайсан гэнэ
Сайн сурахаар гавал гэнэ
Саар сурахаар мулгуу гэнэ

Мөрөөдөхөө болиход амьдрал зогсдог
Итгэлээ алдахад найвдар тасардаг
Халамжлал үгүй болоход хайр үгүй болдог
Хуваалцахаа болиход нөхөрлөл дуусдаг

Суудал тавиагүй хүүд бүү уурла, эмээ минь
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч баярлаарай
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла, бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч баярлаарай
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх, харин ч та баярлаарай
Эжий аавынхаа зэмлэлд бүү уурла, дүү нар минь
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартсан байх, ойлгоорой
Мөнгө зээлүүлээгүй найздаа бүү уурла, залуу минь
Итгэлээ зээлдүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай
Чамайг тоогоогүй бүсгүйд бүү уурла, залуу минь
Өөрөөсөө илүү бүсгүйтэй учирах боломжыг олгосонд нь баярлаарай
Оройтож ирсэн хүүдээ бүү уурла, ааваа
Магадгүй унааны мөнгөөрөө айлын охинд бэлэг авч өгчихөөд алхаж ирсэн байх, харин ч та баярлаарай

Аз жаргал шидлээ шүү, алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү, хундагаа бариад босоорой
Авьяас чадвар шидлээ шүү, алдалгүй бариад аваарай
Ажлын амжилт шидлээ шүү, алтаар өлгийдөөд аваарай

Буцах шувуудын цувааг дагаж бүү тоол
Буцаад эргэхийн зам холдчихно
Амьдрал үзээгүй наснаасаа алдаа бүү хай
Асгаран туних бороонд гэмшил минь оройтчихно





Зохиогчын эрхэнд халдсан мэдээлэл байвал доорх талбараар дамжуулан  blog admin -д мэдээлнэ үү...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Poem"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad