Суутнуудын сургаалиас... [1 - 60]

Эдгээр үгс амьдралыг амар хялбар бас таны алдаа дутагдлыг үнэн зөв болгон засч залруулахад хэрэг болох байх гэж найдаж байна.... эдгээр үгсийг уншаад л болох юм биш. гол нь амьдралдаа хэрэгжүүлэхэд оршиж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй.... би эдгээр үгсийг өөрийн блогын "Realization - Ухаарахуй" цуврал мэдээний хавсралт болгон оруулж байгаа тул таньд тус болох өчүүхэн зүйлсийг ч болтугай мэдэж авахыг хүсвэл амьдралыг ойлгож ухаарахыг хүсвэл энэхүү "Realization - Ухаарахуй" хэмээх цуврал нийтлэлийг ЭНД дарж, цувралын сургамж бүрийг 1, 1 -ээр нь уншиж танилцана уу.... хэдхэн минут л зарцуулахад хангалттайгаас гадна таньд амьд явахын үнэ цэнийг энгийн аргаар таниулах болно. юм энгийн байх тусмаа агуу байдаг....

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.
Солон

Дэлхий ертөнц өөрчлөгдөж байгааг харахын тулд та өөрөө өөрчлөлт нь байх хэрэгтэй.
Ганди

Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.
Түдэв

Маш олон хүн бусдад юу хүсч мөрөөдөж буйгаа хэлэхээс имээдэг. Энэ нь тэдний хүсч буй зүйлээ авч чаддаггүйн гол шалтгаан.
Мадонна

Хэлнээсээ илүү чихээ сайн ашигла.
Сенека

Дэлхийг өөрчилж чадна гэж бодож сэтгэж чадаж байгаа хүн л тэр өөрчлөлтийг хийж чаддаг нэгэн байдаг.
Жобс

Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан, нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.
Питтак

Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам, тэр чинээгээрээ сэжигч хардамтгай байдаг.
Бекон

Ямар 1 ажлыг хийхэд ухаан дутна уу л гэхээс илүүднэ гэж огт үгүй.
Баяндалай

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл.
Лаоз

Та өөрийнхөө эргэн тойронд байсаар байгаа бүх гоо сайханы тухай бод. Ямагт аз жаргалтай бай.
Франк

Хүн өөрийн бодол санааны бүтээгдэхүүн байдаг. Чи юу бодно, тийм л хүн болно.
Ганди

Сөрөг муу энергитэй хүмүүс таны энергийг маш хурдан сорж дуусгадаг бөгөөд тэд таны хүсч мөрөөддөг зүйлийг ч танаас салгаж чадна.
Жонсон

Амьдралын мөн чанар нь хөгжилэй, аз жаргалтай, сэтгэл хангалуун байх явдал мөн.
Хенсон

Хүн бол хөгжмийн зохиолч. Хүн бол мөрөөдлийнхөө эзэн.
Шангнейси

Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй.

Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох 2 яг адилхан.
Пифагор

Зүгээр л тогло, хөгжилд. Тоглоомоос сэтгэл ханамжыг мэдэр.
Жордан

Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ.
Солон

Амьдралын хамгийн гол зорилго нь аз жаргалыг эрж хайх эрэл билээ.
Далай лам

Хэдийгээр өнгөрсөн амьдрал тань хүнд хэцүү байсан ч өнөөдрөөс эхлэн бүх зүйлийг шинээр эхэлж чадна.
Будда

Ямар хүмүүжилтэй хүн байна, тийм нөхөрлөл, нийгэмшлийн хэм хэмжээг тогтооно.
Баяндалай

Гадаад үгээр гангарагчид эх хэлээ мөхөөнө, гадна биеэрээ гангарагчид үр удмаа мөхөөнө
Түдэв

Үнэндээ та хэзээ ч өрсөлдөгчтэйгээ тоглодоггүй. Та өөрийнхөө зорьсон хамгийн өндөр дээд хэмжээнд хүрэхээр өөртэйгээ тоглож байдаг бөгөөд мөнөөх хэмжээ хязгаарт хүрч чадсан үедээ л түүнээсээ маш их сэтгэл ханамжыг олж авдаг.
Аше

Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг.
Плутарх

Амьдралынхаа турш таны хийх ёстой зүйл гэвэл цог жавхлантай, урам зоригтой байх явдал юм. Тэгж чадвал та гайхалтай амьдралаар амьдрах болно.
Ирвин

Хэдийгээр та хийж чадна, эсвэл чадахгүй гэж бодож байгаа боловч аль ч тохиолдолд таны л зөв байдаг.
Форд

Нөхөргүй бүсгүй цэцэг шиг хатна, эхнэргүй эр элс шиг нурна.
Гэрэл

Бид өөрсдийн бодол сэтгэхүйн үр дүн. Бид юу бодно, бид тийм л байна.
Будда

Оюун санааны эрчим хүч нь таны амьдралын мөн чанар юм.
Аристотель

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл
Амьдрал бол хайр, тиймээс хайрла
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул
Амьдрал бол оньсого, түүнийг таа
Амьдрал бол амьдрал, түүнийг авар
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө хэлээд үз.
Сенека

Өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг.
Баяндалай

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Эргэлзээтэй зүйлийг магтахаа азнан гэдэг мэргэн ухаан.
Цицерон

Би амьдрахын тулд мөрөөддөг.
Спилберг

Өөрийг хайрлах нь амьдралын чинь турш үргэлжлэх романтик аялалын чинь эхлэл юм.
Вайлди

Хүнд хэцүү байдалд байгаа хэн нэгэнд та өгөөмөр сэтгэлээр тусалж байхдаа тэр хүн миний ачыг мартахгүй байгаасай, хожмын өдөр өөр хэн нэгэнд үүний ижил өгөөмөр сэтгэл гаргаасай гэж бодож байдаг. Энэ нь цааш хээрийн түймэр мэт тархдаг гэж та мэдэх үү?
Голдберг

Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
Сенека

Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.
Солон

Аз гэдэг бол таньд боломж олдож байна гэсэн үг. Чи үүнд урьдаас бэлтгэгдсэн байдаг.
Вашингтон

Хэрэв чи мөрөөдөж л байвал түүнийгээ хийж чадна. Миний хувьд энэ бүхэн мөрөөдөл, бяцхан хулганаас эхлэсэн гэдгийг санах хэрэгтэй.
Дисней

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.
Күнз

Ус хэдий тунгалаг ч хөлдхөөрөө мөс болдог, ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог.
Нацагдорж

Хэрэв чи бодож сэтгэж чаддаг л юм бол томоор сэтгэх хэрэгтэй.
Трамп

Өөрийн итгэл найдварийн эхний алхамыг яг одоо хий. Чи заавал бүх шатыг дуусгах албагүй. Зүгээр л эхний алхамыг хий.
Кинг

Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
Бекон

Миний аз жаргалыг чи зогсоож чадахгүй, яагаад гэвэл би өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг.
Төрнблад

Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.
Сенека

Оюун санааны болоод бие махбодийн эрүүл байх нууц нь өнгөрсөн болоод ирээдүйдээ харамсах биш, харин яг одоогийн цаг мөчдөө амьдрах явдал юм.
Будда

Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ.
Баяндалай

Та юуг эсэргүүцэж байна, тэр чинь л биелэлээ олох болно.
Жунг

Бидний бүтээж бий болгосон орчлон ертөнц бол бидний бодол санааны бүтээгдэхүүн бөгөөд түүнийг өөрчлөхийн тулд бид эхлээд өөрсдийн бодол санааг өөрчлөх хэрэгтэй.
Эйнштэйн

Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг.
Баатархүү

Хэрэв чи энэ гараг ертөнц дээр амьд явахыг шийдсэн бол амьдралаас гарах бүх шим шүүсийг, яс чөмгөнд нь хүртэл, өдөр бүр өөрийн чадах чинээгээр сорох хэрэгтэй.
Бэрримор

Магтаалд харам хүн байгуулах гавьяагаар мөхөс байдаг.
Плутарх

Таны төсөөлж чадах бүх зүйлс дандаа бодит хийгээд жинхэнэ зүйлс байдаг.
Пикассо

Уншсанаар хүн юмыг мэдэж авдаг. Ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг. Бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.
Бекон

Асуултын цорын 1 хариулт нь мөнгө биш. Гэвч мөнгө таны амьдралд өөрчлөлт авчирч чадна.
Обама

Өглөө орноос босоод орой орондоо орох хүртэл өөрийн хүссэн зүйлсийг хийж чаддаг хүнийг амжилтанд хүрсэн хүн гэнэ.
Дылан

Итгэл үнэмшил бол эрч хүч. Таны сэтгэлийг хөдөлгөж байгаа зүйлд өөрийн оюун ухааныг чиглүүлж, түүнээс олж авч байгаа хүч чадлыг бүрэн дүүрэн мэдэр.
Уинфри