Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Naruto хүүхэлдэйн киноны баатруудын талаар та бүхэндээ хүргэж байсныг санаж байгаа байхаа..., тэгвэл тэр мэдээний төгсгөлд амласанаараа та бүхээндээ Akatsuki бүлэглэл болон түүний гишүүдийн талаар мэдээг хүргэж байнаа... http://ny-shadow.blog.banjig.net/ server дээр энэ мэдээг тавиад өгөөч гээд байсан хүмүүсээс удаасандаа хүлцэл өчье... Түүнчлэн энэ мэдээ таалагдсан бол сэтгэгдлээ заавал үлдээгээрэй...

"aka" гэдэг нь улаан (бүлгийн үндсэн өнгө) "tsuki" гэдэг нь сар гэсэн утга илэрхийлдэг. Энэ бүлгийнхэн нь бүгд S-зэргийн гэмт хэрэгтнүүд бөгөөд тэдний ихэнх нь тосгоноо алдах буюу устгасаныхаа дараа орхисон missing nin(гэмт хэрэгтэн) байдаг. Одоо зөвхөн 3 идэвхитэй Akatsuki-н гишүүд үлдсэн ба тэдгээр нь: Tobi, Zetsu, Kisame юм. Ихэнх гишүүд нь өөрийн нууц тосгоны голоор нь зурсан толгойны хамгаалалтыг болон мөн бүлгэм дэх өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгжийг зүүдэг ба улаан үүл бүхий хар цувыг өмсдөг. Бүлгийнхэн мөн бусад улсуудад үйлчилж төлбөрөөр нь өөрийн мөнгөний эх үүсвэрийг үүсгэдэг. Бүлгийн гишүүд бусад улс гүрнээр аялахдаа хосоороо баг болж шинэ дадлага, шинэ чадвар болон jutsu буюу техник эзэмшдэг. Үндсэн байрлал тодорхойгүй бөгөөд ам дамжсан яриагаар Water Country буюу усны улсад оршидог байх магадлалтай.


Тэдний үндсэн зорилго нь дэлхийг удирдах бөгөөд энэ нь гурван алхамаас бүрдэнэ. Эхний алхам нь багтаа мөнгө цуглуулах. Дараагийн алхам нь цэргийн хүн хүчтэй болох. Shinobi-н тосгод нь улсаа тогтмол мөнгөтэй байлгах хэрэг гардаг ба үүний тулд дайн хийх шаардлага гардаг. Сүүлийн арваад жилд дайн гараагүйн улмаас ninja-н тосгод жижиг болж байггаа. Энэ асуудалыг Shinobi-н 5 агуу улс аргалж чадах боловч бусад жижиг тосгодод ийм боломж байдаггүй. Akatsuki өөрийн гэсэн түнш улсгүй ба ингэснээр тэд жижиг улсуудын хоорондох дайнд орж мөнгө олох боломжтой болдог. Үүний дараа bijuu-г ашиглан шинэ тулаан болон шинэ дайн гаргаж monopoly болон үлдэх боломжтой болох юм. Тэдний төлөвлөгөөний эцэст тэд бүх дайныг удирдан shinobi-н тосгодыг ч, том гүрнүүдийг Akatsuki-н өмнө өвдөг сөгдүүлэх юм. Энэ бүх алхамууд бүтсэнээр бүлэглэл дэлхийг удирдах боломжтой болно. Энэ бүгд нь бүлгийн толгойлогчын үүрэг гүйцэтгэж буй Pain-ы зохиосоноор байгаа. Pain бүлгээсээ гарсаныхаа дараа Bijuu-г эзэмшин маш хүчирхэг Kinjutsu-г бий болгох зорилгодоо тэмүүлнэ. Гэсэн ч Pain жинхэнэ дүр нь Uchiha Madara болох Tobi-д зүтгэсээр байдаг. Madara-н Bijuu-н хүчийг болон Uchiha Sasuke-н хүчирхэг Sharingan-г авах гэсэн зорилго нь тодорхойгүй. Магадгүй Pain-ы хүчирхэг Kinjutsu-н төлөвлөгөөнд ашиглах зорилготой байх боломжтой.


Бүлгийн төлөвлөгөөний нэг хэсэг нь bijuu болон хүний өргөл болох jinchuuriki-г авах юм.  Эдгээр нь bijuu-г өөртөө агуулсан хүмүүс юм. Bijuu-н хүч нь сүүлнийхээ хүчээр тодорхойлогдох бөгөөд Bijuu нь Jinchuuriki-н биенээс салмагц Jinchuuriki үхдэг. Амьд үлдсэн 2 Bijuu нь найман сүүлт болон Naruto-н есөн сүүлт юм. Akatsuki эхний үед River Country буюу Голын улсын агуйд байрлаж байсан ч энэ нь устгагдсанаар шинэ төв рүү байраа сэлгэдэг. Эдгээр төвүүд нь Bijuu-г хорьсон King of Hell statue буюу Тамын хааны хөшөөг байрлуулахад зориулагддаг.


Хөшөөний ам нь боолттой, гар нь гавтай байх ба хуруу бүр дэх бөгж нь Akatsuki-н гишүүдийг төлөөлдөг. Гишүүн бүр нь төвөө хамгаалах болон Jinchuuriki-с Bijuu-г гарган авах чадартай байдаг. Orochimaru-н зэргээр авч үзхэд энэ ажиллагаа нь 3 хоног үргэлжилэх бөгөөд энэ хугацаа нь сул байгаа bijuu болон bijuu эзэмшигч Jinchuuriki-д адил. Jinchuuriki-с нь гарган авахын тулд гишүүд GenryuuKyuu Fuujin (Нууцлагдмал есөн ядраагч луу) техникийг ашиглах хэрэгтэй болдог. Энэ нь хөшөөний амыг нээх ба ингэснээр есөнн хий үзэгдлэн луу гарч Jinchuuriki-н биетэй нэгдэж хүчийг нь сорон авдаг. Хүчийг сорж авсаны дараа хөшөө тухайн bijuu-г төлөөлөх нүүдээ нээж ажиллагаа амжилттай болсоныг илэрхийлнэ.


Хувцас хэрэглэл

Бөгж болон хумсны будалт

Эртний Хятад болон Япон домогт гардагаар бөгжин дээрх kanji буюу дүрс нь бурханы хүчийг дуудах, тулааны өмнө чөтгөрөөс хамгаалдаг гэж үздэг. Тэд King of Hell хөшөөний аль хуруун дээр зогсодгоосоо шалтгаалан өөр өөр хуруундаа бөгжөө зүүдэг. Бөгж нь тэдний хувьд чухал бөгөөд Deidara алга болгосон бөгжөө олж буй болон Orochimaru бүлгээс гарахдаа бөгжөө тайлж авч буй хэсгээс үүнийг харж болно. Бүлгийн гишүүн бүлгээс гархад дараагийн шинэ гишүүн нь өмнөх гишүүний бөгжийг залган авдаг ба үүнийг Sasori-н үхлийн дараа Tobi түүний бөгжийг авах гэж маш их хичээж буй зэргээс харж болно.


Akatsuki-н гишүүд мөн бүгд хуруунуудаа будсан байдаг ба энэ нь мөн бүлгийн дүрэмтэй холбоотой.


Толгойны хамгаалалт
Гишүүн бүр өөрийн орхисон улсын толгойны хамгаалалтыг зүүдэг. Гэвч тэд улсын тэмдэгний дээгүүр гүн зураас зурдаг ба энэ нь тэд өөрийн тосгонд цаашид харъяалагдахгүй болсоныг илэрхийлдэг.

Цув
Гишүүн бүр улаан үүл бүхий хар цув өмсдөг. Цувны дотор тал нь улаан бөгөөд өндөр захтай хийгдсэн байдаг. Цуван дотуураа өөрийн үндэстэний уламжлалт буюу өөрийн тосгоны хувцасыг өмсдөг.

Малгай
Гишүүд өөрийн уламжлалт сүрлэн малгай буюу kasa-г өөрийн дүрийг нуух зорилгоор өмсдөг бөгөөд малгайгаа тулаанд орохын өмнө тайлдаг.


Бүлгийн гишүүд

1. Pain [Nagato] – Нас барсан

Manga дээрх анхны үзэгдэл: 363 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 135 анги
Үндсэн харьяалал: Rain-Бороо
Бөгж: Rei (Zero-Тэг)
Хурууны байрлал: Баруун гарын эрхий




Танилцуулга: Pain бүлгийн толгойлогч боловч үнэн хэрэгтээ тэр болон Konan хоёр Tob-д зүтгэдэг. Тэрээр бүлэг нь бүх  bijuu-г цуглуулж чадна гэдэгт хатуу итгэдэг. Pain-ий жинхэнэ төрх бол Nagato бөгөөд тэрээр зургаан биеийг chakra-гаараа дамжуулан удирддаг. Konoha-руу дайрсаныхаа дараа тэр Naruto-той тулалдаж хийсвэр биеүүдээ алдах ба Naruto-той ярилцан Jiraiya багшдаа итгэх итгэлээ буцаан олох ба өөрийн хүсч байсан нийгмийг бүтээх чадвар Naruto-д буйг ойлгоно. Тиймээс тэрээр Naruto-д итгэж хүсэл найдвараа түүнд даатган өөрийн сүүлийн хүчээр Konoha-н иргэдийг эргүүлэн амьлуулсанаар өөрөө нас барна.


Tendou Pain [Deva Realm]: Энэ бие нь Nagato-н багын найз Jiraiya-н сурагчидын нэг болох   Yahiko юм. Уг бие нь Yahiko-н усны Suiton jutsu болон King of Hell statue-г дуудах, Shouten jutsu зэргийг эзэмшисэн.


Chikushoudou Pain [Animal Realm]: Энэ бие нь Fuuma тосгоны харьяат бөгөөд Jiraiya-тай тулалдаж байсан. Уг бие нь маш олон тооны аврага амьтдыг дуудах чадвартай ба эдгээр араатанууд нь ч мөн адил Rinnegan эзэмшсэн. Гэвч Jiraiya-д ялагдан Konoha-руу цогцос нь хүргэгддэг.


Ningendou Pain [Human Realm]: Энэ бие нь Hidden Waterfall тосгоны ninja ба ойрын зайнаас Taijutsu ашиглан тулалддаг. Үндсэн чадвар нь сул дорой өрсөлдөгчидийн тархин дахь мэдээллийг унших болон сүнсийг нь биенээс нь гаргах юм.


Jigokudou Pain [Hell Realm]: Энэ биений онцгой чадвар нь Enma-н толгойг дуудан үхэгсэдийг амилуулдаг. Enma үхсэн бүхнийг амилуулах, эргэн сэргээх чадвартай бөгөөд биед учирсан хохиролуудыг үгүй болгодог.


Shuradou Pain [Asura Realm]: Энэ бие нь бүхэлдээ технологиор тоноглогдсон бөгөөд пуужин харвах, лазерийн дэлбэрэлт үүсгэх чадвартай.


Gakidou Pain [Hungry Ghost Realm]: Энэ бие нь Hidden Grass тосгоны ninja ба өөртөө chakra-ны болон element-д тулгуурласан дайралтыг сорон авч хорих онцгой чадвартай.


Chikushoudou Pain [Animal Realm]: Энэ бие нь Fuuma тосгоны  Jiraiya-д алагдсан биеийг орлохоор ирсэн ба мөн адил маш олон тооны аврага амьтдыг дуудах чадвартай. Бүх Pain дундаас цорын ганц эмэгтэй нь юм.

2. Deidara – Нас барсан

Manga дээрх анхны үзэгдэл: 247 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 2 анги
Үндсэн харьяалал: Rock-Чулуу
Бөгж: Sei (Blue Green-Номин ногоон)
Хурууны байрлал: Баруун гарын долоовор



Танилцуулга: Deidara бол Hidden Rock тосгоны shinobi бөгөөд алган дээрх амаа ашиглан тэсрэх бодис үүсгэдэг онцгой чадвартай shinobi юм. Тэр үндэсэрхэг үзэлтэн биш бөгөөд terrorist зүйлс хиййх дуртай учир тосгоноо орхидог. Akatsuki-д нэгдссэнийхээ дараа өөрийн хамтрагч Sasori-той нийлэн Нэг сүүлт Jinchuuriki Gaara-г амжилттай барьдаг. Тэрээр тулааны үед хоёр гараа алдах ч дахин гартай болсон байдаг. Sasori-н үхлийн дараа тэрээр Tobi-той хамтрагч болон ажилладаг. Deidara сүүлд нь Uchiha Sasuke-тэй тулалдах боловч Sasuke-н Sharingan болон Цахилгааны элемэнтүүд Deidara-н Газрын элемэнтээс хүчтэй байсан тул тэрээр ялагдал хүлээнэ. Эцсийн мөчид Deidara Saasuke-г ялахын тулд амиа золиослох боловч Sasuke үүнээс нь мултарч чадна.

3. Konan – Бүлгийг орхисон

Manga дээрх анхны үзэгдэл: 363 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 135 анги
Үндсэн харьяалал: Rain-Бороо
Бөгж: Byaku/Haku (White-Цагаан)
Хурууны байрлал: Баруун гарын дунд



Танилцуулга: Konan бол бүлгийн цорын ганц эмэгтэй гишүүн бөгөөд Pain-тэй хамтарч ажилладаг. Konan өөрийн биеийг цаас болгон хувиргах, цаасан эрвээхэйнүүдийг ашиглан мөр хайх зэрэг онцгой чадвартай. Тэр багаасаа Nagato болон Yahiko-той хамт өссөн бөгөөд тэд бүгд Jiraiya-н шавь нар юм. Jiraiya тэдэнд хүчирхэг болж өөрийн Борооны улсын дайныг зогсооход нь тусалдаг. Тэр найзуудтайгаа хамт тулалдаж байх үедээ өөрийн найз Yahiko-н үхлийг болон Nagato-г Pain болж буй  зэргийг харна. Nagato өөрийн бүх хүсэл зорилгоо  Naruto-д даатган үлдээхэд тэр ч мөн адил Naruto-д итгэх бөгөөд бүлгээсээ гарч, нөхдийнхөө цогцсыг аван борооны улсдаа буцдаг.

4. Uchiha Itachi – Нас барсан

Manga дээрх анхны үзэгдэл: 139 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: 80 анги
Үндсэн харьяалал: Leaf-Навч
Бөгж: Shu (Сrimson-Хүрэн улаан)
Хурууны байрлал: Баруун гарын ядам




Танилцуулга: Өөрийн тосгоны иргэдийг хөнөөсөнийхөө дараа Uchiha Itachi тосгоноо орхин Akatsuki-д нэгдсэн. Itachi нь Hoshigaki Kisame-тэй хамтран ажилладаг. Тэд есөн сүүлт Jinchuuriki Naruto-г барих даалгавар авч анх гарч ирдэг боловч Naruto-г барих үед нь Jiraiya тэдний ажиллагаанд садаа болсоноор даалгавар нь бүтэлгүйтнэ. Itachi эцэст нь өөрийн дүү болох Sasuke-тэй тулалдан амиа алдах бөгөөд үүний дараа Uchiha Madara гарч ирэн Sasuke-д Itachi энэ бүхнийг Konoha-н сайн сайхны төлөө хийсэн бөгөөд өөрийн төрсөн дүү болох Sasuke-г өөрөөс нь буюу Madara-с хол байлгахын тулд өөрийн амиа золиослосон болохыг хэлж өгнө.

5. Zetsu

Manga дээрх анхны үзэгдэл: 234 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: 134 анги
Үндсэн харьяалал: Grass-Өвс
Бөгж: Kai (Boar-Бодон)
Хурууны байрлал: Баруун гарын чигчий




Танилцуулга: Zetsu-н гадна төрх нь venus-fly trap буюу махчин ургамалтай төстэй бөгөөд түүний өөрийн бие нь хар болон цагаан өнгөөр хуваагдсан ба эдгээр нь гэрэл болон харанхуйг илтгэдэг. Анхны үзэгдэл дээрээ тэр Naruto болон Sasuke-н хоорондох Valley of the End буюу төгсгөлийн хавцалд хийж буй тулааны үед гарч ирдэг. Эхэн үедээ тэрээр Tobi-г Akatsuki-н гишүүн болохоос өмнө хамтран ажилладаг байх боловч Tobi-г бүлгийн гишүүн болмогц ахин ганцаараа ажиллах болдог.

6. Orochimaru – Бүлгийг хаясан, нас барсан

Manga дээрх анхны үзэгдэл: 49 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: 27 анги
Үндсэн харьяалал: Sound-Дуу
Бөгж: Sora (Sky-Тэнгэр)
Хурууны байрлал: Зүүн гарын чигчий




Танилцуулга: Дөрөвдүгээр Hokage-н суудалд сууж чадаагүйнхээ дараа Orochimaru хориотой jutsu-г судалж эхэлсэн ба энэ зорилгоосоо болж Leaf буюу Навчны тосгоноо хаян Akatsuki-д нэгдэнэ. Эхэн үедээ Sasori-той хамтран ажиллаж байх ба Uchiha Itachi-н Sharingan-г эзэмших гэсэн зорилгоосоо болж Itachi-н Genjutsu-д автан гараа алдаж бүлгээс гарна. Дараа нь Hidden Sound буюу Дууны тосгоныг байгуулж Itachi-н дүү Sasuke-г сурган өөрийн бие болгон авах гэсэн боловч Genjutsu-д орж түүнд ялагдана. Orochimaru-н туслах Kabuto бас өөрийн биед Orochimaru-н биений хэсгээс оруулах ба энэ нь эцэст нь түүний биетэй нэгдэж өөрийн удирдлаганд оруулдаг.

7. Hoshigaki Kisame

Manga дээрх анхны үзэгдэл: 139 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: 80 анги
Үндсэн харьяалал: Mist-Манан
Бөгж: Minami (South-Өмнөд)
Хурууны байрлал: Зүүн гарын ядам



Танилцуулга: Kisame өөрийн Mist буюу Манангийн тосгоныг хүн амины болон бослогын хэргээсээ болон орхиж Akatsuki-д нэгдэнэ. Uchiha Itachi-н үхлийг хүртэл түүнтэй хамтарч байдаг. Дөрвөн сүүлт Jinchuuriki-тэй тулалдах үедээ бага зэрэг асуудалтай тулгарах ч тэр барьж авна. Дараа нь найман сүүлт Jinchuuriki буюу Killer Bee-тэй тулалдах үедээ өөр аргагүй болж өөрийн илд болох Samehada-тай нийлэх болдог. Гэвч Samehada нь Hachibi буюу найман сүүлтийн chakra-д татагдан Kisame-с урвана. Үүнээс болж Kisame өөрийгөө үхсэн мэт болгон итгүүлж Lightning Country буюу Аянганы улс руу өөрийн сэлэм болох Samehada-с болж явах болдог.

8. Kakuzu – Нас барсан
Manga дээрх анхны үзэгдэл: 312 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 135 анги
Үндсэн харьяалал: Waterfall-Хүрхрээ
Бөгж: Hoku (North-Хойд)
Хурууны байрлал: Зүүн гарын дунд



Танилцуулга: Kakuzu бол Hidden Waterfall буюу нууц хүрхрээний тосгоны missing-nin юм. Тэр болон түүний хамтрагч Hidan гар нийлэн хоёр сүүлт Jinchuuriki-г барьсан ба ихэвчлэн захиалгат аллага гүйцэтгэн мөнгө олдог. Түүний бие нь үл мэдэгдэх утсаар бүтсэн ба энэ нь өрсөлдөгчийнхөө зүрхийг авч өөрийн биед оруулахад зориулагдсан байдаг. Түүний зүрх бүр нь араатан болох чадвартай бөгөөд өөрийн усны чадвараас гадна салхи, гал, газар, аянганы чадварыг зүрхээрээ дамжуулан ашигладаг. Kakashi түүний Газрын элемэнт бүхий зүрхийг, Hidan санамсаргүй байдлаар Усны зүрхийг, Naruto Салхи болон Галны зүрхийг устгаснаар ялагдал амсч Kakashi түүнийг зүйл дуусгадаг.

9. Hidan – Нас барсан

Manga дээрх анхны үзэгдэл: 312 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 135 анги
Үндсэн харьяалал: Hot Springs-Халуун рашаан
Бөгж: San (Three-Гурав)
Хурууны байрлал: Зүүн гарын долоовор



Танилцуулга: Hidan бүлгийн хамгийн удаан довтлодог гишүүн ба урт гинж бүхий том тармуур ашиглан тулалддаг. Үндсэн харьяалал нь Hot Springs village. Тэр өөрийн хамтрагч Kakuzu-тай нийлэн хоёр сүүлт Jinchuuriki-г барьсан ба тэрээр чөтгөрийн бурхан болох Jashin-г шүтдэг. Уг бурхан нь хүний өвчин зовлон, шаналалд дуртай ба үүнийг нь өгсөний хариуд Hidan-д үэхшгүй мэт амьдрах Kinjutsu өгдөг. Kakuzu-тай хамт цогцос хүргэж өгөх үедээ Sarutobi Asuma-н эсрэг тулаанд орж Jashin Kinjutsu-г хэрэглэн түүний амийг авна. Үүнээс болж Shikamaru-тай тулалдаж ялагдах ба газарт булуулсанаар амьдрал нь дуусгавар болно. Учир нь түүний Kinjutsu нь зөвхөн хүн алсан цагт л идэвхиждэг юм.

10.  Akasuna no Sasori – Нас барсан

Manga дээрх анхны үзэгдэл: 247 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 2 анги
Үндсэн харьяалал: Sand-Элс
Бөгж: Tama (Sphere-Бөмбөрцөг)
Хурууны байрлал: Баруун гарын эрхий



Танилцуулга: Sasori (Хилэнц) нь Anime эхлэхээс 20 орчим жилийн өмнө Нууц элсэний тосгонд амьдарч байсан хүүхэлдэйн техникийн мастер юм. Sasori өөрийн биеийг хүүхэлдэй болгон хувиргасан бөгөөд цээжиндэх амьд эрхтэнээрээ өөрийн биеийг удирддаг. Тэр hitokugutsu-г ашигладаг цорын ганц shinobi ба уг jutsu нь амьд хүнийг хүүхэлдэй болгон хувиргах ба уг хүн нь өөрийн jutsu-г ашиглах боломж олгодог. Тэрээр Sakura болон өөрийн эмээ болох Chiyo-той тулалдан ялагдах ба энэ нь өөрийн эцэг эхээ дуурайлган хийсэн хүүхэлдэйрүүгээ дайрахгүй байснаас болдог.  Үхэхийнхээ өмнө тэрээр Sakura-д өөрийн тавьсан тагнуул нь Orochimaru-д ажиллаж буйг хэлнэ.

11.  Tobi / Uchiha Madara

Manga дээрх анхны үзэгдэл: 280 бүлэг
Anime дээрх анхны үзэгдэл: Shippuuden 32 анги
Үндсэн харьяалал: Leaf-Навч
Бөгж: Tama (Sphere-Бөмбөрцөг)
Хурууны байрлал: Баруун гарын эрхий



Танилцуулга: Tobi анх Zetsu-тай хамтран ажиллаж буй бүтэлгүй шинэ хүн мэт дүрээр орж ирдэг. Гэвч Sasori-г үхсэний дараа Tobi түүний байр суурийг эзлэн Akatsuki-н  гишүүн болно. Үүний дараа Deidara-тай хамтран ажиллах ба Deidara-г үхсэний дараа Tobi өөрийн жинхэнэ дүрээ ил гаргана. Тэрээр Konoha-г үүсгэн байгуулагчидын нэг бөгөөд Sharingan-ий хүчийг бүрэн эзэмшсэн Uchiha Madara юм. Мөн тэрээр Kisame-д өөрийн төрхөө харуулах үед Kisame түүнийг өөрийн тосгоны Mizukage болохыг нь таниж түүнд ззүтгэж эхэлнэ. Tobi буюу Madara-н жинхэнэ төрх нь ил гараагүй. Гэвч тэр бүлгийн ахлагч Pain-г удирддаг байсан нь тодорхой болдог.



Илүү их мэдээллийг англи хэл дээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу...


Зөвхөн Akatsuki ч биш Naruto хүүхэлдэйн киноны бүхий л дүр, эд зүйлс, чакра, shinobi -ын зэрэглэл гэх мэт бүхий л зүйлсийг ЭНД -ээс олж болноо... Гол нь ангил хэл, бас энэ site нь мэдээллээ тогтмол шинэчилж, нэмж байдгийг дуулгахад таатай байна.


Доор та бүхэнд сонирхуулахаар хэдэн хөгжилтэй болон сайн эвлүүлсэн бичлэг орууллаа... Таалагдана гэдэгт итгэлтэй байнаа...


Download "Naruto Shippuden Opening 3 - Blue Bird - Akatsuki version" for your COMPUTER from  4SHARED.COM
Download "Naruto Shippuden Opening 3 - Blue Bird - Akatsuki version" for MOBILE from  4SHARED.COM


Download "Akatsuki - funny" for COMPUTER from 4SHARED.COM
Download "Akatsuki - funny" for MOBILE from 4SHARED.COM


Download "Naruto Shippuden Opening 1 - Hero's Come Back Akatsuki edition" for COMPUTER from 4SHARED.COM
Download "Naruto Shippuden Opening 1 - Hero's Come Back Akatsuki edition" for MOBILE from 4SHARED.COM


Мэдээг орчуулж, бичлэгнүүд болон wallpaper -үүдийг олж бидэнд илгээсэн SATURN -д тус блогийн хамт олон болон блогийн нийт зочидын өмнөөс талархал илэрхийлэе!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "About Akatsuki Organization"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad