Тавхан минут
таван минут гэдэг таны хувьд хэр их хугацаа вэ? таньд энэ хугацаа хэр үнэтэй вэ? та үүнийг тунгаан бодож 1 үзээрэй... тэгээд эцэст нь энэхүү сургамжыг 1 уншаад үзээрэй... таньд 5 минутын үнийг ойлгуулах болноо... 5 минут гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг та 5хан минут зарцуулснаар мэдэж авах болноо... :)
нэгэн эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ирж суулаа... түүний хажууд нэгэн залуу байв... бүсгүй: "миний хүү тэр цэнхэр цамцтай, гулсуур дээр тоглож байгаа нь..." гэхэд залуу: "хөөрхөн хүү байна. харин миний охин тэр цагаан даашинзтай, дугуй унаж байна." гэжээ... тэд хүүхдүүдийнхээ тухай ярилцаж суулаа... тэгж байтал залуухан аав бяцхан охиноо дуудаад: " хоёулаа одоо харих уу, Мэлисса?" гэж асуулаа... охин ааваасаа: "ааваа, дахиад 5хан минут тоглоё, тэгэх үү?" гэж гуйхад аав нь толгой дохин инээмсэглээд: "тавхан минут шүү..." гэлээ...
бүсгүй охиныг өхөөрдөн, тэдний талаар ярилцаж суутал таван минут өнгөрсөн байв. залуу бяцхан охиноосоо энэ хугацаанд нэг ч хором нүд салгалгүй ажиглаж байгаад , дахин дуудаж: "одоо хоёулаа явах уу?" гэж асуулаа... Мэлисса дахиад л ааваасаа хичээнгүйлэн: "ааваа, дахиад тавхан минут тоглоё, гуйж байна" гэлээ... аав нь ч хайртай охиныхоо гуйлтыг биелүүлж дахин таван минут тоглохыг зөвшөөрлөө... бүсгүй залууд хандан: " та ч үнэхээр сайн эцэг юм аа... охиндоо их анхаарал тавих юм." гэж хэлэхэд залуу охинруугаа харсан чигтээ гунигтайгаар ийнхүү хэллээ: "яг жилийн өмнө, энэ талбайд согтуу жолооч, Томми хүүг минь дайрчихсан юм. тэр минь яг л Мэлисса шиг дугуй унаж явсан. би тавхан минут л түүнээсээ нүдээ салгаагүй бол тийм зүйл тохиолдохгүй байсан... тэр тавхан минутын төлөө би юугаа ч өгөхөд бэлэн явдаг. тийм болохоор би ганц үлдсэн охиноосоо нүдээ ч салгаж зүрхэлдэггүй юм. би дахиж тийм алдаа гаргаж чадахгүй..." гэлээ...
таван минут таны хувьд бага хугацаа байж магад... гэвч та хайртай хүмүүстээ тавхан минут зарцуулж, анхаарал тавьж байгаарай...



Join the conversation