Who am i?

Өөрийгөө хэн бэ? гэдгийг таньж мэдэхийг хүсэж байна уу? Дурын сонгосон тоо, найз нөхдийн нэр... тэд таны хувьд хэн болох, таныг хэн болохыг хэлж өгөх болно. Өөрийгөө сориод үз! Үзэг, цаасаа бэлдээрэй...
1. Дурын 1-5 хүртэлх тоогоор доорх амьтдыг дарааллуулж дугаарлана.

Үнээ

Бар

Хонь

Морь

Сармагчин

Дугаарлан бичиж дууссан бол одоо хариугаа шалгацгаая!


Хариулт: Та хэд гэж дугаарласан тэр тань таны тухайн зүйлийг өөрийнхөө хувьд чухалд авч үздэгийг илэрхийлэх ба:

Үнээ - Гэр бүл

Бар - Хувь хүн буюу амиа хичээх

Хонь - Хайр сэтгэл, дурлал

Морь - Мөнгө төгрөг

Сармагчин - Ажил алба

Хэрэв та үнээг 1 дугаарт бичсэн бол таны амьдралын хамгийн чухал зүйл бол таны гэр бүл юм байна. Баяр хүргэе!



2. Өнгөнүүдийг хараад тус бүр дээр нь 1,1 найзынхаа нэрийг бичнэ. /хүйс, нас харгалзахгүйгээр/

Шар

Улбар

Улаан

Цагаан

Ногоон

Найзуудынхаа нэрийг өнгөнүүдэд оноон бичиж дууссан бол одоо хариугаа шалгацгаая!



Хариулт:

Шар - Таныг насан туршдаа хэзээ ч мартахгүй тийм л анд найз

Улбар - Жинхэнэ найз шиг найз

Улаан - Таныг хайрладаг, хүндэлдэг найз

Цагаан - Хань болж чадах тийм л найз

Ногоон - Таны мартаж хэзээ ч чадахгүй тийм сайн анд нөхөр

Таны шар өнгөн дээр бичсэн найз бол таныг насан туршдаа хэзээ ч мартахгүй тийм л сайн анд найз гэсэн үг.



Тус сонжоо таалагдсан бол сэтгэгдлээ үлдээнэ үү... Мөн бид тун удахгүй дараагийн сонжоогоо нийтлэх болноо...