Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Хүн болгон л алдаа гаргадаг, гэхдээ хүн болгон алдаанаасаа суралцаж, мөн бусдад сургаж чадвал тэр чинээгээр алдаа гарах нь багасна гэж би боддог. Мэдээж тэрхүү алдаа том ч байж болно, жижиг ч байж болно. Гагцхүү дахиж тийм алдаа гаргахгүй, алдаагаа давтахгүй, түүнээс үүдэн гарах асуудлаас ангижирч чадвал тэр хамгийн том ололтуудын 1 болох юм. Тийм ч учираас манай блог нийт зочиддоо зориулан "Realization" буюу "Ухаарахуй" булангаараа хүмүүний амьдралын гашуун үнэнийг сургамж болгон хүргэж байгаа билээ... Тэгвэл энэ удаад жижигхэн тус ч хүнд асар их дэмжлэг, урам, бас эцсийн дүндээ, эргээд хариулах тус болдогийг сургамжлаж байнаа...

Кэлли хүү өдөр болгон хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө чадлаар багахан ажил хийдэг байлаа... нэг өдөр тэрээр сургуулиасаа ирэх замдаа маш их өлсөж гэнэ... гэвч түүний халаасанд хэдхэн цент байв... тэгээд тэрээр замын төгсгөлд байх нэгэн айлаас идэх юм гуйхаар шийджээ... түүнд өөрийн нь үеийн нэгэн охин хаалга тайлж өгсөнд хүү зөвхөн аяга л өгөхийг хүслээ... түүний өлсөж бас ядарсан царайг харсан охин түүнд аяга ус биш аяга сүү хийж өгөв. тайван гэгч нь ууж дуусаад Кэлли охинд төлбөрт хэдийг өгөхийг лавлахад охин хариуд нь: "сайхан сэтгэлийн хариуд төлөөс төлдөггүй юм" гээд инээмсэглэхэд хүү: "тэгвэл чамд би зүрх сэтгэлийнхээ угаас талархаж байна..." гэж талархлаа илэрхийлээд буцжээ... гэртээ харих замдаа гэдэс цатгалан, сэргэлэн цовоо болсон хүү охины сайхан сэтгэлийг биширсээр байлаа...

он жилүүд ч өнгөрч, Кэлли төрсөн хотоо орхин гарч, том хотын, сайн эмнэлэгт их эмчээр ажиллах болжээ... нэгэн өдөр түүнийг ажилаа хийж байтал өөринх нь төрөлх хотоос ирсэн нэгэн эмэгтэйн талаар яриа дуулдлаа... яаран гүйж, өрөөрүү нь очоод хартал яахын аргагүй өнөөх охин мөн байж гэнэ. үхэх өвчин туссан бүсгүй Кэллиг ер танихгүй байв. эмч ч хэлье гэж бодсонгүй...

өвчтөний яаралтай эмчилгээг Кэлли өөрөө гардан эмчилж, асрахаар болсон бөгөөд хэд хэдэн удаа түүний өвчин хүндэрч үхэх шахсанаас аварч гаргав... хэдэн долоо хоног өнгөрсний дараа бие нь сайжирч, өвчнөөсөө салсан бүсгүйд сувилагч бүсгүй эмнэлгийн төлбарийн хуудас оруулж ирлээ... цуглуулж хадгалсан хамаг мөнгөө эмнэлгийн төлбөрт зарахаа мэдэж байсан бүсгүй дугтуйтай албан бичгийг задлахаасаа жаахан имээж байсан юм. тэгээд нэг уртаар санаа алдаад нугалаастай цаасыг дэлгэтэл дотор нь: "таны төлбөр олон жилийн өмнө өгсөн нэг шил сүүгээр төлөгдсөн... др.Ховард Кэлли..." гэж бичсэн байв... тус гэдэг ийм л сайхан зүйл... том жижиг нь чухал биш... харин хэзээ вэ? гэдэг нь л чухал юм. хэн нэгэнд хэрэгтэй үед туслахад, түүнээс ч том тус болж ирэх цаг бий...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Аяга сүү"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad