CD -ны дэлгүүрийн охин

Ухаарахуй буландаа мэдээ оруулаагүй уджээ... Энэ удаад үнэхээр сургамжтай бас эмгэнэлтэй нэгэн түүхийг хүүрнэх гэж байнаа... Та бүхэн эндээс нэгийг эрх биш ойлгож, хоёрийг тунгаана биз ээ ... хэхэ... Амьдралын үнэнийг аймшигтай бас харамсмаар талаас нь хүргэж байгаа ч цаад санаа нь эндээс сургамж авч ийм алдаа битгий гаргаасай гэсэн санаа юм шүү...


эдгэшгүй хорт хавдар туссан нэгэн хөвгүүн амьдрач байжээ... тэр дөнгөж 18 -хан настай ч нарт ертөнцийг харах нас түүнд тун бага үлдсэн байлаа... гэртээ хэвтэж, эмчлүүлэн, ээжээрээ асруулах нь түүний өдөр тутмын амьдрал. тэр өвчнөөсөө болоод гадагш бараг гарч байгаагүй тул гэрээсээ гарч орчлонг илүү их танихыг хүсчээ... тэгээд ээжээсээ зөвшөөрөл авч гадагш гарлаа...


гудамж уруудан алхахад олон сонирхолтой зүйлс таарч, бас нэг CD -ы дэлгүүр өнгөрлөө... хүү гэнэт тэр дэлгүүрлүү эргэн алхав... дотор нь хүүтэй ойролцоо насны нэгэн охин байх бөгөөд энэ үед хүүгийн сэтгэл нэг л сайхан зүйлээр дүүрээд иржээ... тийм ээ... энэ бол анхны хайр байлаа... урьд өмнө нь ээжээсээ өөр эмэгтэй хүнтэй үг сольж үзээгүй хүү охиныг чиглэн явсаар нэг мэдэхэд ширээнд нь тулан зогсжээ...

"Таньд юугаар туслах вэ?" гээд угтсан худалдагч охины тэр инээмсэглэл хэзээ ч харж байгаагүй хамгийн сайхан инээмсэглэл байсан тул түүнийг шууд л үнсээд авмаар санагджээ... харин хүүгийн хэлсэн үг нь: "нөгөө... юу... би CD авах гэсэн юм." байлаа... хүүгийн худалдаж авсан цомгийг охин гоё өнгөтэй цаасаар боож өгөв. энэ өдөр өвчиндөө шаналж байсан хүүгийн хувьд хамгийн аз жаргалтай өдөр нь байсан юм. тэр өдрөөс хойш хүү өдөр болгон зөвхөн анхны хайрын эзнээ харах гэж ямар ч хамаагүй цомог худалдан авдаг болов. харин худалдаж авсан цомгоо задалж ч үздэггүй байв...

үүнийг мэдсэн ээж нь нөгөө охиноо болзоонд урихыг зөвлөжээ... ингээд хүү цомгоо авах гэж CD -ы дэлгүүрт очлоо... охин өөрлүү нь ер харсангүй... тоохгүй, эсвэл ууртай байгаа мэт цааш харан зогсоно... урьдын адил цомгоо боолгоод гарахдаа хүү зориг гарган байж ширээн дээр нь утасны дугаараа бичсэн цаас үлдээгээд гүйн гарлаа...

утас дуугарав... ээж нь утсаа авахад: "Байна уу?" гэсэн эмэгтэй хүүхдийн хоолой дуулдсан нь хүүг нь асууж залгасан худалдагч охин байлаа... харин ээж нь нулимс унаган байж: "Чи мэдээгүй юм уу... миний хүү өчигдөр нас барчихсан шүү дээ..." гэж хэллээ... харилцуурын цаана хүүгээ алдсан эхийн уйлахаас өөр юу ч сонсогдсонгүй...

маргааш нь хүүгээ санагалзсан эх үнэрийг нь мэдрэх гэж өрөөнд нь орж ирлээ... тэгээд хамгийн их дурсамжыг нь хадгалсан шүүгээг онгойлготол... багц багцаараа өрөөстэй, цоо шинэхэн, задлаагүй цомгууд байх нь тэр... ээж нь гайхаж, нэгийг нь задалтал дотор нь: "сайн уу? чи надад их таалагддаг... надтай болзох уу? хайрт Жаслин..." гэж бичсэн жижигхэн цас байлаа... ээж нь дахин хэд хэдэн цомог задалж үзэхэд тэр бүгдэд нь: "сайн уу? чи надад их таалагддаг... хамт болзоонд явах уу? хайрт Жаслин..." гэсэн адилхан зурвасууд байлаа... хүү хэзээ ч энэ захидлыг хараагүй нь харамсалтай...