Who are you?


Та миний оруулсан өмнөх тестнээс "Би чухам хэн юм бэ?" гэсэн асуултанд хариу олж чадав уу?  Тэгвэл энэхүү тестийнхээ дараагийн дугаарийг оруулж байна. Та дахиад өөр 1 талаас нь өөрийгөө хэн бэ? гэдгийг дүгнээд үз! Энэ тест таньд эргэлзээгүй таалагдана гэж найдаж байна...

Та дурын 6 амьтаны нэрийг 1-6 хүртэл доош нь дугаарлаад бичнэ үү! Тэгээд ард талд нь эдгээр амьтдын 1, 1 онцлог, давуу, содон чанарыг нь бичнэ. Жишээлбэл:

1. Туулай - аймхай

2. Заан - Хүчтэй

3. Нохой - зоригтой

... гэх мэтээр бичнэ. Гэхдээ заавал ийм байх албагүй, санамсаргүй байдлаар олдсон амьтдын нэрээ харж байгаад тэдний зан чанарыг бичнэ гэсэн үг.


Эцэст нь тестний маань хамгийн сонирхолтой хэсэг болох хариу:

Таны санамсаргүй олсон амьтдын нэрс, тэдний онцгой чанар нь дараах байдлаар таны тухайн орчин дах байр байдлыг харуулна. Үүнд:

1. Гадаа гудамжинд байхдаа

2. Гэртээ байхдаа

3. Айлд очоод

4. Найзтайгаа хамт байхдаа

5. Хайртай хүндээ

6. Үнэн чанартаа

Тэгэхээр хариуг дүгнэхдээ:
Хэрэв та 1 дугаарт туулай - аймхай гэж бичсэн бол та гадаа гудманд явахдаа ямар 1 юмнаас айсан хүн шиг байдаг [туулай шиг аймхай харагддаг :) ] гэсэн үг. Энэ мэтээр дүгнэнэ.
 
Дараагийн тестэндээ орцгооё.
Та дурын 4-н амьтны нэрийг 1-4 хүртэл дугаарлан бичнэ.


Ингээд тестийнхээ хариуг сонирхоё:

Санамсаргүй байдлаар олж бичсэн амьтдын нэрс танийг бусад хүмүүс болон та өөрөө өөрийгөө хэн гэж боддогийг хэлж өгөх болно. Тухайн бичсэн дугаар дээрх амьтан нь:

1. Эцэг эх тань

2. Анд найз тань

3. Өөрөө өөрийгөө

4. Үнэн чанартаа

Хэрэв та 1 дугаарт анааш гэж бичсэн бол танийг эцэг эх тань анааш гэж бодож явдаг гэсэн үг. Харин 4 дугаарт бичсэн амьтны нэр тань таний үнэн чанартаа хэн болох талаар хэлж өгнө.