Хэрэв та...
Хэрэв та... хэмээн нэрлэгдсэн уг УХААРАХУЙ - REALIZATION -ыг уншихыг таньд зөвлөж байна... Хэрэв та үүнийг уншвал та амьдралаа ядаж ямар үнэ цэнэтэй, хаана, хэрхэн яаж амьдарч байгаагаа тунгаах, ойлгох боломж олдоно... Хэрэв уншихгүй бол... Та... [наргиа байлаа...] яах ч үгүй... Байдгаараа л амьдарч, юу ч мэдэж авахгүй гэсэн үг. Энэ үнэхээр хэрэгтэй мэдээ тул та заавал уншиж үзээрэй...
Хэрэв та хөргөгчиндөө идэх хоолтой, өмсөх хувцастай, тав тухтай унтах гэр оронтой бол та дэлхийн хүмүүсийн 75% -аас илүү баян байна гэсэн үг.
Хэрэв та өглөө ямар ч өвдөлтийг мэдрэхгүй сэрж байгаа бол энэ долоо хоногт өвчний улмаас нас барах сая хүнээс хамаагүй азтай нэгэн юм.
Хэрэв та банкинд цөөхөн ч болов мөнгөтэй, түрийвчинд чинь өдөрт 1 удаа хоолонд орох бэлэн мөнгө байдаг бол та дэлхийн хүмүүсийн 8% -ийг эзэлж буй боломжын амьдралтай хүмүүсийн тоонд өөрийгөө оруулж тооцоорой.
Хэрэв та хэзээ ч дайн, шоронгийн амьдрал, тамлал, өлсгөлөнг амьдаар үзэж, амсаж байгаагүй бол энэ бүхнийг үзсэн хагас тэрбум [500 сая] хүний хажууд үнэхээр жаргалтай нэгэн юм.
Хэрэв та нүүрэндээ инээмсэглэл тодруулж, амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг бол дэлхийн хамгийн баяр баясгалантай хүн юм. [хэдийгээр энэ зүйлийг хүн болгон хийж чаддаг боловч ихэнх нь огт хийдэггүй юм]
Хэрэв та энэхүү УХААРАХУЙ -г уншиж байгаа бол энэ тухай хэзээ ч олж уншиж чадахгүй 2 тэрбум хүнээс хамаагүй одтой нэгэн юм.



Join the conversation