Аавын нүд
Энэ удаагийн УХААРАХУЙ буланг Эр цэргийн баярыг тохиолдуулан нийт цэргүүд болон эрчүүд тэр тусмаа эцгүүддээ зориулж байнаа... Мөн эр цэргийн алба хаагаагүй хөвгүүдэд бас алба хаагаагүй ч гэсэн эх орон дуудах үед хэзээд бэлэн, бас үнэнч байгаарай гээд баярын [2011.03.18] мэндийг хүргэж байнаа... Эцэгтэй хүн бүр үүнийг уншаасай гэж хүсэж байна.
Хөл бөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү аавтайгаа хамт амьдардаг байжээ... Хүү байнга л дасгал сургуулилт хийж өдрийг өнгөрөөдөг боловч, түүн шиг туранхай, бас намхан хүүхэд хөл бөмбөгөөр амжилт гаргана гэдэг байж болшгүй зүйл мэт байлаа... Иймээс түүнийг хэн ч тоодоггүй байсан бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглолтон дээр хүү байнга сэлгээ тоглогчоор суудаг байжээ... Хэдийгээр хүү нь талбай дээр огт гардаггүй боловч аав нь тоглолтыг үзэхээр ирэхдээ сандлаасаа босон хүүгийнхээ нэрийг чанга хашхирч дэмждэг байжээ... Тэрээр хүүгийнхээ нэг ч тоглолтыг алгасч байсангүй...
Хүү ахлах ангид орохдоо ч ангийнхнаасаа хамгийн намхан нь байв. Нэг ч тоглолтонд гардаггүй хэвээрээ байсан ч аав нь байнга урамшуулж зоригжуулсаар л... Хэзээ нэгэн цагт талбайд гарна..., амжилтанд хүрнэ... гэж итгүүлсээр л... Тиймээс хүү нэг л өдөр өөрийн бүхий л хүчээ шавхан аавыгаа баярлуулна хэмээн боддог байлаа...
Ахлах сургуулийн 4 жилийн турш тэр хэзээ ч сургуулилт, бэлтгэлээ таслалгүй байнга хичээж байсан ч энэ хугацаанд болсон тоглолтууд дээр бас л нэг ч удаа талбайд гарч байсангүй... Мэдээж энэ хугацаанд аав нь ганц ч алгасалгүй ирж, ганц хүүгээ урамшуулан дэмжсээр байсан юм.
Хүү өсөж, өөр хотод коллежид ороод нүүжээ... Энэ үед коллежийн хөл бөмбөгийн тоглолт дээр хэд хэдэн гишүүд бэртэл авсан тул түүнийг аргагүйн эрхэнд хүний тоо гүйцээн тоглолтонд орууллаа... Мэдээж хэн ч түүнийг бөмбөг таслан авч чадна гэж бодоогүй ч хүү олон бөмбөгийг багтаа шилжүүлжээ... Тэрээр энэ тухайгаа хамгийн түрүүнд аавдаа хэлэхээр яарч, хамгийн ойрын утасны бүхээгрүү гүйх шахам очлоо... Аав нь түүний энэ баяртай мэдээг сонсоод:
- "Миний хүү чаднаа... Чи минь үргэлж сайн тоглодог шүү дээ... Аав нь чамаараа бахархаж байна..." гэв. Үүнээс хойш түүнийг үе үе тоглолтын талбайд гаргах болов... Дасгалжуулагч нь түүний маш их тэвчээр, шургуу зүтгэлийг нь үнэлж эхэлжээ...
Коллежийн хугацаа дуусах дөхөж, шийдвэрэх тоглолтонд орохоор хүү ихэд бэлтгэж байв. Нэгэн өдөр хүүд захидал иржээ... Дасгалжуулагч захиаг хүүг өгөхөд, хүү түүнийг уншаад:
- "Аав минь нас баржээ... Би өнөөдөр бэлтгэлээ хийхгүй байж болно биз дээ...?" хэмээн чичирхийлсэн дуугаар хэллээ... Дасгалжуулагч нь түүнд хандан:
- "Чи долоо хоног ч ирэхгүй байж болноо... Гэхдээ дараачийн хагас сайнд тоглолттой гэдгээ битгий мартаарай..." гэв.
Хүүг хагас сайн өдөр тоглолтондоо ирэх үед тэдний багийн тоглолт нэг л амжилтгүй өрнөж байсан бөгөөд өрсөлдөгч багаас 10 оноо дутуу явж байлаа... Хүүг хувцас солих өрөөрүү орон тоглолтын хувцсаа өмсч, итгэл дүүрэн харцтайгаар тоглолтонд орохоор дасгалжуулагч дээр ирэхэд багийнхан нь ихэд гайхацгаав... Хүү дасгалжуулагчаасаа:
- "Та намайг талбайд гарахыг зөвшөөрөөч... Би өнөөдөр тоглохыг маш ихээр хүсч байна..." хэмээн хүссэн боловч дасгалжуулагч сонсоогүй дүр эсгэжээ... Учир нь тэдний баг хожигдохын даваан дээр ирж, цаг дуусахад тун бага хугацаа үлдсэн байхад хамгийн намхан бас саяхан зовлон тохиосон тоглогчоо талбайд гаргахыг хэн хүсэх билээ дээ... Гэвч хүү хичээнгүйлэн гуйсны эцэст дасгалжуулагч чавдар, хичээл зүтгэлийг нь үнэлэн зөвшөөрчээ... Түүнийг талбайд гаран тоглож эхлэхэд хэн ч нүдэндээ итгэсэнгүй... Энэ намхан, бас чадвар муутай мэт харагдах, хэний ч танил биш хүү багтаа хоромхон хугацаанд олон оноо авчирчээ... Түүний дамжуулалт, таслалт, хурд, хүч хүн бүрийг гайхашруулсан ба тэр яг л улсын шигшээ багын тоглогч шиг байлаа...
Хүүгийн ачаар тэдний баг шийдвэрлэх тоглолтонд ялалт байгуулжээ... Хөгжөөн дэмжигчдийн нүргээнтэй зэрэгцэн багийнхан нь хүүрүү бахдангуй харж, мөр дээр нь алгадаж, талархлын үгс урсгана... Тоглолтын дараа багийнхан хувцас солих өрөөнд ороход амжилтын эзэн өрөөний буланд чимээгүйхэн сууж байхыг ажигласан дасгалжуулагч түүнд дөхөн очиж:
- "Чи үнэхээр сайн байлаа... Талбайд гаргахыг зөвшөөрөхгүй байсныг минь уучлаарай... Чи яаж энийг хийж чадваа...?" хэмээн асуухад хүү:
- "Т миний аав нас барсны мэднэ... Харин нүд нь огт юм хардаггүй, сохор байсныг мэдэх үү? Тэр миний бүх тоглолтон дээр ирдэг байсан ч намайг тоглож байхыг хэзээ ч харж байгаагүй. Харин өнөөдөр тэр намайг тэнгэрээс харж байгаа учираас би чаддаг бүхнээ харуулхыг хүссэн юм..." гэжээ...
Join the conversation