Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Алдаа гаргасан бол бас яах ёстой вэ? Мэдээж түүнээс суралцаж, дахин тийм алдаа гаргахааргүй болох хэрэгтэй. Тэгвэл алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ? Таньд дараах СУРГАМЖ -ыг хүргэж байнаа... Мөн та өөрийгөө ямар хүн гэдгийг тунгааж нэг үзээрэй...


<болсон явдал><бодит сургамж>

Ойрхи Дорнод -руу томилолтоор явсан CocaCola компаний төлөөлөгч сэтгэл гонсгор эргэн иржээ... Явсан ажил нь бүтэлгүйтэж, сэтгэлээр унасан эрээс нэг найз нь Араб -руу явсан ажил нь яагаад бүтэлгүйтсэнийг асууж гэнэ. Залуу төлөөлөгч:

- "Намайг Ойрхи Дорнод -руу төлөөлөгчөөо илгээх тэр үед би Cola -г тэнд таниулж, маш сайн худалдаа хийж чадна гэдэгт үнэхээр итгэлтэй байсан... Би урьд гаргасан амжилтандаа эрдээд хэнээс ч тусламж авахыг хүсээгүй. Зөвхөн Араб хэлний талаар огт төсөөлөл, мэдлэггүй байсан нь миний ганц том бэрхшээл болсон юм. Би хэн нэгнээс тусламж авсан ч Араб хэлийг тийм хурдан сурчихгүй гэж бодсон юм л даа... Арабт очоод надад зурагт хуудсаар ундаагаа сурталчилах бодол орж ирсэн юм. Би 3 ширхэг зурагт хуудас бэлдсэн... Эхний зурагт хуудсанд ХАЛУУН ЭЛСЭН ЦӨЛӨӨР ХҮЧ ТАМИРАА БАРАН МӨЛХӨЖ ЯВАА ХҮНийг дүрсэлсэн... 2 дах зураг дээр хөгөө ХҮН COLA УУЖ БАЙГААгаар дүрсэлсэн... Сүүлийг зурагт хуудсанд нөгөө ХҮН МАШ САЙХАН ИНЭЭМСЭГЛЭН СУУЖ БАЙГААгаар харуулсан... Тэр зурагт хуудсаа хаа сайгүй байрлуулсан нь миний буруу болсон юм." гэхэд төлөөлөгчийн найз маш их гайхаж:

- "Тэгээд юу нь буруу болсон юм бэ?" гэхэд төөлөлөгч эр санаа алдаад:

- "Хэрэв би явахдаа Араб хэлний талаар бага ч болтугай судалсан бол Арабчуудыг ухрааж уншдаг гэдгийг мэдэх байсан юм..." гэжээ...

Жич: Хүмүүс 4 янз байдаг аж...

1. Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх ба түүнээс суралцах хэрэгтэй...

2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй...

3. Мэддэггүй, Мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй...

4. Мэддэггүй. Мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг "ИЛЖИГ" гэх бөгөөд хөөн явуулбал зохино...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Төлөөлөгчийн алдаа"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad