Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Internet хөтөч програмуудын талаар явуулсан судалгаагаар хамгийн их хэрэглэгддэг, шилдэг browser -оор Mozilla Firefox тодорсон билээ... Гэсэн ч бусад browser -ууд гүйцэхгүй ч гэсэн нилээдгүй санал авцгаасан... Тиймээс зочиддоо бүх browser -уудын талаар хэрэгтэй мэдээллүүд, холбоосуудыг хүргэж байнаа...

Яг ийм нэг төрлийн олон програмуудын жагсаалт, тэдгээрийг ҮНЭГҮЙ болон ҮНДСЭН SITE -аас аюулгүй татах холбоосуудын хамт хүргэсэн мэдээнүүдийг уншиж сонирхох бол доор нэрсээс сонирхсоноо үзнэ үү...



Сүүлийн үед browser -уудыг их хэрэглэх болсноор алдаа [bug], давуу тал, өнгө үзэмж, хөгжил, ирээдүй гээд л олон зүйлийг хардаг болсон чинь миний л хувьд Firefox үнэхээр учир дутагдалтай болж ирлээ... Энэ талаар удахгүй дурьдана...

 Mozilla - Firefox
Firefox дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй, хүчирхэг хөтлөгч мөн. Гэвч сүүлийн 4 beta болон 4 RC хувилбарууд үнэхээр том алдаатай болсныг та бүхэн анзаарсан байх... Opera загвартай эдгээр шинэчлэгдсэн хувилбарууд зарим site -ыг дуудах гэж их хугацаа зардаг бөгөөд ажиллагаа, add-on болон extension суулгах явцууд алдаатай явагдаад байна лээ... Хэдий тийм ч 4 [жинхэнэ - олон нийтэд зориулсан хувилбар] гарсан байна... Үүнийг сонирхоод үзээрэй... Бас энэ link дараа дараагийн шинэ хувилбарууд гарсан байсан ч тэдгээр шинэ хувилбаруудыг таньд холбож өгөх учираас та энэхүү нийтлэлийг нийтлэгдсэнээс хойш хэдий удаан хугацааны дараа уншиж байгаа ч санаа зоволтгүй доорх холбоосоор орж тухайн үеийнхээ хамгийн сүүлийн хувилбарыг ҮНЭГҮЙ татан авах боломжтой...

ЭНД дараад ҮНЭГҮЙ хөтөчийнхөө хамгийн сүүлийн хувилбарыг ҮНДСЭН SITE -аас нь аваарай...


Харин ЭНД дараад portable буюу зөөврийн хувилбарыг нь татаж аваарай... [v3.6.10 ENG[US]][download from 4shared.com]
[posted date: 2010.04.10]

 БЛОГ -ын зүгээс санал болгох ШИЛДЭГ ХӨТӨЧ...
Дэлхийн хамгийн ХҮЧИРХЭГ ХӨТӨЧ...
ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ...
Mozilla FireFox...



Internet Explorer
MS [microsoft] Windows OS [operating system - үйлдлийн систем] -д анхнаасаа суудаг интернет хөтөч... Хамгийн муу хөтөч гэж би хувьдаа боддог... Аюулгүй байдал нтр бол бүр авах юм байхгүй... Гэхдээ л хэрэглэдэг хүмүүс нь сүүлийн хувилбаруудыг ҮНЭГҮЙ татаж авах бол доорх холбоосыг ашиглаж болноо... Одоогоор хамгийн сүүлийн хувилбар болох 9 [олон нийтэд зориулсан хувилбар] гарсан байнаа...


Мэдээж MS -ын site -аас шууд original хувилбар авж байгаа юм чинь ямар 1 асуудалгүй... Гэхдээ таны Windows идэвхижээгүй бол баригддаг тал бий... Тиймээс MP [mediaplayer] мэдээн дээр бид зориуд сүүлийн хувилбарыг аюулгүй болгож өөрчилөн өөр site -аас татахаар болгож тусгайлан тавьж өгч байсан билээ...



Opera
Opera сүүлийн үед надад их таалагдаад байгаа, одоохондоо bug нтр илрээгүй байна... Бас боломжууд, загвар, хөгжил болон ойлгомжтой байдал, хэрэглэхэд хүндрэлгүй зэрэг нь үнэхээр давуу болсон ба шинэ tab нээхэд speed dial нээгдэн түүгээр шууд өөрийн их зочилдог, хэрэгцээт гэж тодорхойлж өгсөн site -уудруугаа ганцхан товшилтоор л зочилдог гээд л... Мөн удаан дууддаг site -уудыг түргэн дууддаг болгох нэмэлт боломж... Илүү ихийг мэдмээр байвал өөрөө татаж аваад, суулгаад, хэрэглээд үз... Тасарчихжээ OPERA бол... Суухдаа ч маш хурдан суудаг нь гайхалтай... Хамгийн удаандаа л гэхэд 2 секунд болно... WOW Зай маш хэмнэсэн учираас хөтөч их цэвэрхэн харагдах ба таны үзэж буй вэб хуудас их цэлгэр уужим харагдана...




Google - Chrome
Chrome бол Google -ын хөгжүүлэн гаргадаг хөтөч... Picasa хэмээх зургийн програмтай шууд хавсарч ажилладаг... Google -ээс зураг хайх үед Picasa -ын зураг үзэхтэй адил жагсаалтаар илэрцүүдийг харуулдаг... Install нь net -ээс шууд програмаа татаж суулгадаг давуу талтай... Зай их хэмнэсэн ухаалаг шийдэл, загвар нь таны үзэж буй хуудасыг тод томруун бөгөөд саруул харагдуулна... Та хэрэглээд 1 үзээрэй... Надад лав таалагдсан... Би одоо ч гэсэн хэрэглэж байгаа... Гэхдээ Opera -г илүү төлхүү хэрэглэж байгаа... :)

ҮНЭГҮЙ хөтөч учираас ҮНДСЭН SITE -аас татах нь хамгийн найдвартай гэж зөвлөмөөр байна... Тэгээд татаж авмаар байна уу... ЭНД дараад таталтаа эхлүүлнэ үү... 


Google Chrome -ын анхны туршилтын PORTABLE [зөөврийн] хувилбарыг авч үзнэ үү... Заавал суулгах шаардлагагүй учир авчихсан байхад хэрэг болно... Энгийн хэрэглэгчдийн хувьд янзтай эд... Жинхнээсээ онцын ялгаагүй... ЭНД дараад татаж авна уу... [posted date: 2010.04.08]



MaxThon
За сайн мэдэхгүй, хэрэглэж үзээгүй хөтөч таарсан учираас хэлэх тайлбар алгөө... Манай найз нар өөрсдөө тэгээд хэрэглэдэг нь хэлээд өгнөз... Би хэзээ хэрэглэж үзнэ, тэр үедээ л тайлбар хийе гэж боджийн... За тэгээд мэдээж ҮНЭГҮЙ хөтөч учираас тэ...? Юу хэлэх гэж байгааг минь бараг мэдэж байгаа байх... Тэхээр ЭНД дарна уу...


Энэхүү хөтөчийг ашигладаг хүмүүс нь СЭТГЭГДЛИЙН ТАЛБАР - COMMENT ашиглан ямархуу загвар, үзэмжтэй бас алдаа хэр ихтэй нтр, хэрэглэхэд ойлгомжтой, эсэхийг хэлж өгч бусаддаа тусална уу... гэж уриалмаар байнаа...



Avant Browser
За энэ бас санал асуулгад нилээд хэдэн санал аваад байсан хөтөч... Гэхдээ би бас л хэрглэж огт үзээгүй учир ямар 1 хийчмээр тайлбар алгаа... Уучлаарай... Хэрэглэдэг нь хэрэглэдэггүй, мэддэггүй нэгэндээ хэлж өгч тусалназ дээ... Ямартай ч portable хувилбарыг давхар хөгжүүлж гаргадаг, skin хийдэг maker програмыг нь хүртэл ҮНЭГҮЙ түгээдэг бололтой...


ЭНД дараад ҮНДСЭН SITE -д зочилно уу... Тэгээд шууд хөтөчөө татах эсвэл DOWNLOAD цэсрүү шилжин бусад болон нэмэлтүүдийг авч болноо... Эсвэл шууд ЭНД дараад бүх бүтээгдэхүүн, нэмэлтүүдийн жагсаалтыг хараад татаж авч болно шүү...






Apple - Safari
Алдарт Apple brand -ын [MAC [macintosh] OS хөгжүүлэгч гэдгээр нь бидний сайн мэдэх] хөтөчийг мэдэхгүй хүн цөөхөн байхаа... Тансаг загвартай... Хэдий хэрэглэж огт үзээгүй ч гадарлаж байнаа... Хэрэглэдэг хүмүүс нь iMac нтр хэрэглэдэг байсан ч яахав... Хэлж өгч туслах байхаа... Тэгээд бас хуудсуудыг их хурдан дууддаг гэж сонссон... Алдаа нтр, аюулгүй байдал хэр юм бол...? Ямартай ч энэхүү хөтөч нь зөвхөн Mac OSX дээр л ажилладаг гэж ойлгодог хүмүүс эндүүрээд л байгаа шүү гэж хэлээд л байгаа шүү... :)


Apple үндсэн site -аас ҮНЭГҮЙ шууд татаад ав... Мэдээж хэрэглэж үзэж байж л ямар гэдгийг нь мэдэрнэ шүү дээ... ЭНД дараад apple -ын хүчийг мэдэр...






NetScape - Flock
За одоо баахан олон нийтэд тэгтлээ танигдаагүй баахан хөтчүүдийг бөөндөх гэж байгаа тул мэдэх хүн нь ... хөтөч нь... гэж ирээд тайлбар, reclam хийж болно шүү... Гол нь чанартайг нь олон нийтэд түгээх... Гэхдээ мэдээж хэрэглэж байгаа хүнээсээ болон тухайн хүний хэрэгцээ шаардлага, онцлогоос шалтгаалан өөр өөр байж таараа... Тэгэхээр давуу болон сул талыг нь хэлж өгч тусалцгаана уу... Би өөрөө бага багаар, нухацтай шалгаж, хэрэглэж үзэн, тайлбар нэмж хийсээр байх болноо...


Flock 2ын хувьд хальт харснаас өөр зүйлгүй учир үнэндээ хэлэх зүйл алга... Ямартай ч үндсэн site -аасаа л сонирхолтой санагдах зүйлгүй мэт харагдсан тул... Гэхдээ хэрэгдээг хүмүүс нь битгий уурлаарай... Харин давуу талыг нь хэлж нийтийн хэрэглээ болоход нь туслаарай... ҮНДСЭН SITE -д зочилж тус хөтөчийг татаж авах бол ЭНД дарна уу...






DeepNet болон Orca
Шинэ залуу хөтчүүд болотой байна... Гэхдээ шагнал нтр авчихсан байхыг харвал муугүй бололтой... Мэдээж бас л ҮНЭГҮЙ... Тэгэхээр заавал ҮНДСЭН SITE -аас нь аваарай... Учир нь "барын бамбарыг бага дээр нь..." ч гэдэг юм уу, эсвэл "нэг муу жижигхэн компани байна, намайг ингэлээ гээд яаж ч чадахгүй..." гэсэн муу бодолтой хүмүүс сөрөг ажиллагаа явуулах, эсвэл энэ хөтчийг таньд татуулж байгаа юм шиг хэрнээ вирус нтр илгээж байж болох тул аюулгүй холбоос болох ҮНДСЭН SITE -д зочилохыг бид уриалсаар байгаа билээ...









Galeon
За бас л тайлбар алга... Ойлгоно бизээ... Ямартай ч хэрэг болох юуны магад гээд, бараг бүх л хөтчүүдийг энэ мэдээнд багтаан хүргэхийг зорьлоо... Үндсэн site нь загвар, үзэмжээрээ үнэхээр муу юм... Тэгэхээр хэн хөтчийг нь тоож татах билээ дээ... Анхнаасаа л сайхан сэтгэгдэл төрүүлж чадах хэрэгтэй... Тэгвэл муу хөтөч байсан ч хүн мэдэхгүй татчихдаг байхгүй юу... :) Наргиа..., ямартай ч анхны сэтгэгдэл их чухал... Тиймээс хөтчийнхөө сайн талыг мэдрүүлэхийн тулд [хэрэглэгчдийг татуулхын тулд] эхнээс нь анхаарах хэрэгтэй байхаа... Доорх хөтөч Gnome дээр суурилсан...


Өшөө зөндөө олон хөтөч байгаа ч залхуу хүрсэн тул энэ хүрээд өндөрлөе!
Сэтгэгдлээ заавал үлдээгээрэй... гэж шаардахгүй ээ...
Гэхдээ үлдээж болно шүү...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Internet Browser"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad