Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Та тоосго хэр хүчтэй унадаг, хэр хүчтэй цохидгийг бараг гадарлаж байгаа... Гэвч таны бодсоноос өөр бол яах уу? Амьдрал гэдэг үнэхээр сонин бас сайхан зүйл... Түүнээс суралцах, түүнийг мэдрэх гэдэг жинхэнэ утга учир юм. Таньд УХААРАХУЙ булангаа хүргээгүй багагүй хугацаа өнгөрчээ... Энэ удаад нэгэн залуу болон хүү, хүүгийн шидсэн тоосгоны талаар бяцхан сургамж хүргэж байна...
Хэмжээ: 1600 x 1200 
Бүрэн хэмжээгээрх зургыг харах бол зураг дээр дарна уу...


Ажил амьдрал нь азтай яваа нэгэн залуу аваад дөнгөж 2 -хон сар болж байгаа 12 цлиндрийн гялалзсан хар ягуараараа чикагогийн гудамжаар бага зэргийн хурдтай явж байлаа. Тэрээр зогсоолд тавьсан машинуудын дундуур гүйлдэх хүүхдүүдийг харж явлаа...

Залуу хүүхдүүдийн хажуугаар хурдаа хасан болгоомжтой гарч явахад, яах ийхийн зуургүй нэг тоосго нисэн ирж гялалзсан хаалгыг нь цөм цохиж орхилоо. Залуу галзуурсан мэт уурлаж, огцрм ухарч, тоосго шидсэн хүүхдийг машины зогсоолд шахаж, машинаасаа үсрэн буулаа... Залуу эр хүүг барьж аваад:

- "Яагаад тоосго шидэж байгаа юм бэ? Чи өөрийгөө хэн гэж бодоов? Чи энэ машиныг ямар үнэтэй болохыг мэдэх үү? Чамд төлөх мөнгө байгаа юм уу?" хэмээн сэгсчин хашхирлаа... Хүү нулимсаа дуслуулан:

"Өршөөгөөрэй, Ноёнтоон... Өршөөгөөрэй... Намайг уучлаач дээ... Би үүнээс өөр юу ч хийж чадахгүй байсан юм... Хэн ч зогсохгүй байсан юм шүү дээ..." хэмээн уйлагналаа... Тэгээд машины цаадруу жижигхэн хуруугаараа зааж: "Тэр миний ах байгаа юм. Би тэргэнцрээс нь унагачихлаа... Та надад туслаач, би өргөж дийлэхгүй байна..." гэв. Учрыг нь сонсоогүй байж хэтэрхий түргэн аашилсандаа харамссан залуу гэнэт бүлх залгисан юм шиг болж, юу ч дугарч чадсангүй... Тэгээд залуу эр хүүгийн ахруу очиж, тэргэнцэрт нь өргөж суулгаад, алчуур гарган шархыг нь цэвэрлэлээ... Дараа нь бяцхан хүүг ахыгаа хэрхэн түрж гудамж өгсөхийг нь харж удаан зогсоод машинаараа цааш зөөлөн хөдөллөө...

Залуу машиныхаа цөмөрсөн хаалгыг түүнээс хойш огт засуулаагүй билээ... Учир нь зарим тоосго зөөлөн буудаг гэдгийг энэ хаалга үргэлж сануулдаг байсан юм. Тоосго машины хаалгыг эвдсэн ч залуугийн сэтгэлийг эвдэж чадаагүй билээ...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Тоосго"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad