Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Гений бүтэц, удамшил зэргээс улбаалан таньд бүрэлдсэн шинж чанарыг тогтоох энэхүү тестийг та шударгаар өгвөл хэн бэ гэдгээ мэдэх боломтой юм... 30 -хан асуулт, асуулт тус бүр 3, 3 -хан хувилбартай... Ердөө өөртөө таарах тэр хувилбарыг цаасан дээрээ цувуулан бичихэд л хангалттай... Тэгээд л болоо... Жинхэнэ ТЕСТ... Өөрийгөө 1 шалгаад үз...


Урьдны 2 тест ["Би хэн бэ?" болон "Та хэн бэ?"] -ээс ялгаатай энэхүү ТЕСТ зөвхөн таньд өөрийгөө таньж мэдэхэд л туслах болноо... Мэдээж тестийн хариу таныг ямар 1 байдлаар доромжилж, сул тал нтр -ийг шүүмжлэхгүй болноо...



1.Газрын зураг “унших”-ад:
а.Танд бэрхшээлтэй байдаг бөгөөд бусдаас тусламж хүсдэг
б.очих гэж буй чиглэл рүүгээ газрын зургаа харуулдаг
в.газрын зураг “унших” хэцүү биш

2.Радио сонсонгоо ажиллагаа ихтэй хоол хийж байх үед чинь найз чинь утсаар ярилаа. Та:
а.радиогоо унтраалгүй, хоолоо хийнгээ утсаар ярина,
б.радиогоо унтраагаад хоолоо хийнгээ утсаар ярина,
в. хоолоо хийж дуусаад эргээд залгана гэж хэлнэ

3.Та шинэ байранд нүүж оржээ. Hайзууд чинь зочилж ирэх гэж зам асууна. Та:
а.Байршил чиглэлийг тодорхой заасан зургийг найзууд руугаа явуулна, эсвэл зам заах өөр нэг хүнийг олно,
б.тэр хавийнхаа, хүн бүрийн мэддэг газрыг асуугаад байраа зааж өгнө,
в.тодорхой зааж өгнө: жишээ нь, 3 номерийн автобусанд суугаад, 4 буудал яваад, гэх мэт



4. Ямар нэг ойлголт, концепц тайлбарлахдаа Та:
а.харандаа цаас ашиглаж, гараараа заана,
б. “биеийн хөдөлгөөний хэл” ашиглан тайлбарлана,
в. Товч, тодорхой тайлбарлаж өгнө

5.Сайхан кино үзээд харьж явахдаа Та:
а. Уг киноны хэсгийг төсөөлөн бодно,
б. Киноны зарим хэсгүүд болон юун тухай гарсан талаар ярина,
в. Кинон дээр хэлсэн зарим үгийг иш татан хэлнэ.



6.Та кино театрын үзвэрийн танхимын хаана суух вэ?
а. Танхимын баруун талд
б. Хаана ч хамаагүй
в. Танхимын зүүн талд

7.Таны найзын механик эдлэл эвдэрчээ. Та яах вэ?
а. Санаа тавьж, яаж байгаа талаар асууна,
б. Засаж чадах найдвартай хүн байгаа гэж хэлнэ,
в. Яаж ажилладгийг нь ойлгож, засахыг оролдоно.



8.Таныг сайн мэдэхгүй газар явж байхад хойд зүг хаана байгааг зааж өгөхийг хүсчээ. Та яах вэ?
а.  Мэдэхгүй гэж хэлнэ
б. Бага зэрэг бодоод, тааж хэлнэ,
в. Ямар ч эргэлзээгүйгээр хойд зүгийг заана.


9.Та машинаа зогсоолд тавих гэтэл зай давчуу байна. Та:
а. Өөр газар хайна,
б. Машинаа ухрааж тавихыг хичээнэ,
в. Ямар ч хүндрэлгүйгээр машинаа тавина


10.Таныг зурагт үзэж байхад утас дуугарна. Та:
а. Шууд утсаа аваад ярина,
б. Зурагтаа унтраагаад утсаа авна,
в. Зурагтаа унтраагаад, бусад хүмүүсийг чимээгүй болгоод утсаа авна


11.Та дуртай дуучныхаа шинэ дууг сонсоод:
а. Сонсож дуусаад шууд дуулж чадна,
б. Хэрэв маш амархан дуу бол сонсож дууссаныхаа дараа хэсгээс нь дуулна,
в. Дууны аяыг санахгүй ч зарим үг хэллэгийг санана.


12.Та ямар тохиолдолд үр дүнг урьдчилан таамагладаг вэ?
а. Зөн совиндоо тулгуурлана,
б. Боломжтой мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргана,
в. Бодит үнэн, статистик, тоо баримт ашиглана.


13.Та түлхүүрээ тавьсан газраа санахгүй бол яах вэ?
а. Хаана тавьснаа санах хүртэл юу ч хийхгүй,
б. өөр зүйл хийнгээ түлхүүрээ хаана тавьснаа санахыг хичээнэ,
в. өмнө нь юу хийснээ алхам бүрээр эргэн санаж түлхүүр тавьсан газраа олно


14.Та өрөөнд ганцаар байна, алсад дуут дохио дуугарна.
а. Хаанаас чимээ гарч байгааг тодорхойлж чадахгүй,
б. Анхаарлаа төвлөрүүлбэл чимээ гарч байгаа зүгийг зааж чадна,
в. Чимээ гарч байгаа зүгийг шууд зааж чадна.

15.Та  уулзалтанд ирээд 7-8 хүнтэй танилцжээ. Дараагийн өдөр нь:
а. Танилцсан хүмүүсийнхээ царайг сайн санана,
б. Зарим хүмүүсийн царайг санана,
в. Зөвхөн нэрийг нь санана.

16.Та амралтаараа хөдөө явахыг хүсэхэд, нөхөр/эхнэр тань далайн эрэг рүү явахыг хүснэ. Таны санаа зөв гэдгийг түүнд итгүүлэхийн тулд Та:
а. Хөдөө явах ямар давуу талтай байдаг талаар ярина,
б.хөдөө явбал та их баярлах болно гэдгээ хэлээд ирэх жилийн амралтаар далайн эрэг явна гэж амлана,
в.бодит байдлыг хэлнэ: хөдөө явах нь цаг хугацаа, мөнгө хэмнэнэ гэх мэт.

17.Та өдөр тутмынхаа ажлыг төлөвлөхдөө:
а. Хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг,
б. Хийх ажлаа боддог,
в. Уулзах хүмүүс, очих газар, хийх зүйлсээ нэг бүрчлэн төсөөлөн боддог.

18.Таны найзад хувийн чанартай асуудал тулгарч, танаас зөвлөгөө авахыг хүснэ. 
а. Та түүнийг ойлгож, өрөвдөнө.
б. Асуудлыг хүндрүүлэхгүй байж болох хийгээд түүний шалтгааныг тайлбарлана,
в. Асуудлыг хэрхэн шийдэх оновчтой зөвлөгөө өгч, саналаа хэлнэ.

19.Гэр бүлтэй хоёр найз нэгэн зүйл нууцлана. Та яах вэ?  
а. Нууцыг аль болох эрт олж мэдэхийг хичээнэ.
б. Нууцыг хэсэг хугацааны дараа олж мэднэ.
в. Үл тоомсорлоно

20.Таны бодлоор амьдралын утга учир юунд оршдог вэ?
а. Найз нөхөдтэй болж, ойр дотныхоо хүмүүстэй эвтэй амьдрах,
б. Өөрөө бие дааж, бусад хүмүүстэй эелдэг харьцах,
в. Зорилго тавьж, бусдын хүндлэлийг хүлээж, нэр алдартай болж, амжилт олох

21.Хэрэв танд сонгох боломж олдвол Та:
а. Нийцтэй хүмүүстэй нэг баг болж ажиллана,
б. Өөрийн орон зайг хадгалан, бусадтай мөр зэрэгцэн ажиллана,
в. Ганцаараа, бие дааж ажиллана.

22.Таны унших дуртай зүйл:
а. Роман, тууж, 
б. Сонин, сэтгүүл
в. Намтар, бодит түүх

23.Та дэлгүүр хэсэхдээ:
а. Сэтгэл хөдлөлд  хөтлөгдөн юм худалдаж авна,
б. Авах юмаа төлөвлөнө, гэхдээ өөрчлөгдөж болно
в. Шошго харж, үнийг нь харьцуулна.

24.Та хоол идэх, унтах, сэрэхдээ ихэвчлэн:
а. Дуртай, хүссэн үедээ
б. Тогтсон цагийн хуваарийн дагуу, гэвч уян хатан
в. Өдөр бүр тогтсон цагт

25.Та олон хүнтэй, шинэ ажилд оржээ. Хэн нэг нь таны гэр лүү залгана. Та:
а. Хэний дуу хоолой болохыг амархан танина
б. Хэсэг хугацааны дараа дуу хоолойг нь танина
в. Танихгүй

26.Хэн нэгэнтэй маргахад таныг юу хамгийн их бухимдуулдаг вэ?
а. Тухайн хүн дуугаа хураан,  хариулахгүй бол
б. Таны үзэл бодлыг сонсохыг ч хүсэхгүй бол,
в. Төвөгтэй асуулт асууж, тайлбар хэлбэл.

27.Та сургуульд сурч байхдаа үг бичих, зохион бичлэг сайн бичдэг байсан уу? 
а. Хоёуланг нь амархан хийдэг байсан,
б. Нэгийг нь харьцангуй амархан хийдэг байсан
в. Алийг нь ч сайн хийж чаддаггүй байсан

28.Бүжиглэх болвол Та:
а. Бүжгийн алхааг сурсан бол хөгжмийг мэдэрч бүжиглэнэ
б. өмнө нь дасгал хийнэ, гэсэн ч алдана,
в. Хөгжмийн хэмнэлийг дагахад бэрхшээлтэй байна

29.Та амьтдын чимээг танихдаа хэр вэ?
а. Тийм ч сайн биш
б. Дунд зэрэг
в. Маш сайн

30.Урт өдрийн дараа Та:
а. Гэр бүлийнхэн, найз нартаа өдрийн болсон зүйлийн талаар ярина,
б. Бусад хүмүүсийн яриаг сонсоно,
в. Хэнтэй ч ярихгүй, зөвхөн сонин уншиж, зурагт үзэхийг эрхэмлэнэ.



Дүгнэх журам:
Доорх зааврын дагуу эмэгтэй, эсвэл эрэгтэй гэдгээс хамааруулан оноог бодно... Дундуур нь бодох хэрэггүй... [зааз наргиа... :) ]


Эрэгтэй

A хариултын тоо х 10 =
Б хариултын тоо х 5 = 
B хариултын тоо х 5 = 

Нийт оноо=



Эмэгтэй

A хариултын тоо х 15 =
Б хариултын тоо х 5 = 
B хариултын тоо х 5 =
Нийт оноо=

Дээрх оноо бодох заавраар оноогоо бодож дууссан бол та доорх ХАРИУ -аас өөрийнхөө хэн гэдгийг харна уу... Тантай таарч байна уу?




Эрэгтэй ихэвчлэн 0-180

Эмэгтэй ихэвчлэн 150-300

0 дөхөх тусам: логик сэтгэлгээ сайтай, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай, хэл ярианы чадвартай, дэг журамтай, зохион байгуулалт сайтай.


180-с дээшлэх тусам:
Бүтээлч, уран сайхны мэдрэмжтэй, урлаг хөгжмийн авьяастай. Шийдвэр гаргахдаа ихэвчлэн зөн совиндоо тулгуурладаг. Мөн бүтээлч байдал, гярхай чанараа ашиглан асуудлыг шийдвэрлэдэг. 




Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Өөрийгөө таньж мэдэх тест... - Anne Moir -ын ТЕСТ --- Та/Чи хэн бэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad