Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Та дэлхийн хаана амьдарч байгааг үл харгалзан зүрх сэтгэлийнхээ гүнээс бусдын төлөө хийж чадах тэр зүйл юу байж болох вэ? Энэ бол бодол ба үг яриа юм. Хүний бодол бол хувийн хамгийн том, маш нууц орон зай бөгөөд энэ зүйл асар их хүчтэй байдаг билээ... Харин үг бол тэрхүү асар их хүчний илрэл болох бөгөөд тэр л үгээр бид тус хүргэхээс амь аврах, гомдоож уурлуулахаас, амь хөнөөхийг ч хийж чаднаа... Тэгэхээр та хэн нэгэнд үг хэлэх гэж байгаа бол эхлээд өөртөө хэлээд 1 үзээрэй...

Олон зууны өмнө эртний Грект Сократ нэртэй философич амьдардаг байжээ. Тэрээр мэдлэгтэй бас мэргэн ухаантай гэдгээрээ олонд үнэлэгддэг байв. Нэг өдөр түун дээр хэрэгцээтэй, хэрэгцээгүй зүйл ярьж явдгаараа алдартай нэгэн залуу иржээ. Энэ хотод түүн шиг хүмүүс маш олон байв. Өнөөх залуу Сократад найзынхаа тухай ярихаар ирсэн байжээ. Харин Сократ түүний яриаг сонсохоосоо өмнө хэд хэдэн зүйл асууж лавлах хэрэгтэй байгаагаа хэлж гэнэ. Залуу ч зөвшөөрчээ. Сократ "Хүн бүр ямар нэгэн зүйл ярихынхаа өмнө гурван давхар шүүлтүүрээр шүүх хэрэгтэй байдаг юм. Чи найзынхаа тухай ярихдаа ямар нэгэн шүүлтүүрээр шүүсэн үү?" гэж асууж гэнэ. Залуу ихэд гайхаж яагаад зүгээр нэг үйл явдал ярихын тулд шүүлтүүрээр шүүх хэрэгтэй гэдгийг асуужээ... Шүүлтүүр гэж чухам юу байв?

Эхний шүүлтүүр бол үнэн гэдэг нэртэй. Сократ залуугаас найзынх нь тухай тэр найзынхаа тухай зүгээр л зам зуур явж байгаад сонссон тул үнэн эсэхэд эргэлзэж байгаа тухай хэлэв.

Хоёр дахь шүүлтүүр бол сайн сайхан. Сократ нөгөө залуугаас найзынх нь тухай мэдээлэл түүний сайн сайхны тухай эерэг мэдээлэл үү гэж асуув. Гэтэл нөгөө залуу үгүй ээ, түүний тухай муулсан сөрөг мэдээлэл гэж хэлжээ.

Гурав дахь шүүлтүүр бол хэрэгцээтэй чухал зүйл. Сократ залуугаас найзынх нь тухай мэдээлэл өөрт нь эсвэл бусад хэн нэгэн хүнд ямар нэгэн байдлаар хэрэгтэй байж чадах эсэхийг асуулаа. Нөгөө залуу энэ мэдээлэл хэнд ч хэрэгтэй зүйл биш тухай хэлэв.

Сократ залууд ийнхүү хариулжээ "Хэрэв чиний найзын тухай мэдээлэл үнэн эсэх нь тодорхойгүй, найзыг чинь муулсан бас хэнд ч хэрэггүй мэдээлэл юм бол яагаад энэ тухай чи цааш нь хэн нэгэнд дамжуулах ёстой гэж? Энэ найзад чинь, чамд бас бусад хүмүүст ч хэрэгцээгүй зүйл байнашүү дээ" гэжээ. Залуу ч гурван давхар шүүлтүүрийн утгыг ойлгосон тул цаашид хов ярьж явахаа авчирдагггүй аж. Үүний оронд та хэн нэгэнд хэрэг болохуйц зүйл ярих хэрэгтэй. Эс бөгөөд зүгээр л чимээгүй байсан нь хавьгүй дээр ажээ.
Ямар нэгэн зүйлийг хэн нэгэнд ярихынхаа өмнө гурван давхар шүүлтүүрээр заавал шүүж байгаарай.


# Хавсралт #
Бид "УХААРАХУЙ" булангаа хүргэж эхлээд хэдийнэ 15 амьдралийн бодит үнэн бүхий сургамжит нийтлэлийг хүргэжээ... Тиймээс энэ удаад та бүхэндээ хэрэг болох АЛТАН СУРГААЛ -ийг хавсарган хүргэж байнаа...

Аугаа хүмүүс сэдэв ярьдаг
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг

Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа анхаарч бай, учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар тавилан болдог

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Гурван давхар шүүлтүүр ба хов живийн тухай"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad