Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

ХҮҮХЭД гэдэг хамгийн өхөөрдөм, хайр татам, бас ариухан амьтан... Түүнийг хэн болгож хүмүүжүүлнэ, тэр тийм л хүн болно... Хүмүүн өөрийн алдаагаа засахгүй бол алдааны ҮРГЭЛЖЛЭЛ болон хөврөх бяцхан ҮР... Тэр таныг эдгээж, инээлгэж, баясгаж, хайрыг татаж, ухааруулж, бас таныг сургах нь ч бий... Хэн нэгэн суутны хэлэх нь бүү хэл сэтгэхээс ч ухаалаг үг түүнээс л гарах нь бий... ХҮН БҮР ХҮҮХЭД БАЙСАН... ХҮҮХЭД НАС ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРДӨГ бөгөөд ХЭЗЭЭ Ч ДАХИН ИРГЭЖ ИРЭХГҮЙ...


Хагалгааны өрөөнөөс эмчийг гарч ирмэгц бүсгүй гараас нь зууран сөгдлөө. "Бяцхан үр минь зүгээр биз дээ? Бүх юм сайн болсон уу? Би харж болох уу?" хэмээн хойно хойноос нь урсгах олон асуултанд эмч гэмтэн шиг нүүр буруулав. "Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн. Гэвч амийг нь аварч чадсангүй". Зүрхийг нь зүссэн энэ аймшигт хариултыг сонссон эх өөрийн эрхгүй орилон уйлав. "Бурхан минь яагаад миний жаахан үр ийм аймшигт өвчнөөр өвдөх ёстой гэж. Энэ хорвоод наймхан жил амьдарлаа шүү дээ. Намайг түүнтэй минь үүнээс удаан байлгаж чадсангүй юу?" хэмээн уйлах үрээ алдсан эхийг харсан хэний ч сэтгэл сэмэрч, зүрх зүсэгдэнэ. "Та хүүгээ сүүлчийн удаа харахыг хүсч байна уу?" гэсэн эмчийн асуултыг сонссон тэрээр хагалгааны өрөөрүү аяархан алхан орлоо. Жаахан үрийнхээ сэвлэг үсийг нь гараараа илэн зогсох эхийг харсан сувилагч хоолой чичрүүлэн:

- "Та хүүгийнхээ үсийг авч үлдэхийг хүсч байна уу?" гэж асуув. Ээж толгой дохилоо. Сувилагч хүүгийн үсийг тайрч уутанд хийн бүсгүйд нэгэн захидлын хамт өгөв. Гар нь чичрэн хүүгийнхээ захиаг задаллаа. Захианд:

- "Ээжээ, та намайг санахаараа битгий уйлаарай. Харин үүний оронд хүүхэд өргөж аваарай. Би түүнд өөрийнхөө өрөөг, бүх тоглоомуудаа бас таны надад өгдөг тэр хайрыг ч өгөхийг зөвшөөрч байна. Бас миний амьгүй биеийг эмчид өгөөрэй. Миний бие өөр бусад хүүхдүүдэд ахиад нэг ч хоног болов ээжтэйгээ хамт байхад тусална гэж бодож байна. Би олон хүүхдүүдийг ээжтэйгээ удаан хамт байхад нь тусалж чадна гэж итгэж байна..." гэсэн байлаа.


ХҮҮХЭДДЭЭ ХАЙР ХАЛАМЖЫГ ЧИХЭР, ТОГЛООМ ЗЭРЭГ ХОРООР БИШ ЧАНГА ТЭВРЭХ ҮНСЭЛТ, ЧУХАЛ НЭГЭН МӨЧӨӨР БЭЛЭГЛЭЕ!

Мөн АЛДАХ АМЬ ТАВИЛАН учир алив бусдын АМЬСГАЛД ДУСАЛ ч атугай АГААР БОЛГОН НЭМРЛЭЕ!

ХҮМҮҮСЭЭ, АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЫРЛАЯ...

ХАЙРТАЙ гэсэн үгийг ХАДГАЛЖ ХАРАМЛАЖ ХАЙРЛАДАГГҮЙ гэдгийг санацгаая!

ХҮН гэдэг НИЙГЭМИЙН АМЬТАН... Гэхдээ төрхөөс, үхэх хүртлээ ХАЙР -нд л амьдарч, түүгээр тэжээгдэн өсч байж ХҮН болдог...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Хүүхдүүд ээжтэйгээ хамт байг..."

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad