Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Сэтгэл тэнэгэр жаргалтай амьдрах тийм ч хэцүү биш. Солонго шиг сайхан мэдрэмжийг зүрх сэтгэлдээ мэдрэхэд алт, мөнгө, алдар нэр ч хэрэггүй. Жаргалтай амьдрах ямар энгийн гээч. Жорыг нь танд танилцуулъя. 

  • Өөрийн амьдралыг бусдынхтай хэзээ ч битгий зүйрлэ. Тэд бас дотроо юу мөрөөдөж байгааг та мэдэхгүй шүү дээ.
  • Аливааг бүү хэтрүүл. Ажил, амралт, зугаа, цэнгэл аль алийг нь.
  • Хов жив ярих болоод сонсоход цагаа битгий үр.
  • Аль болох их мөрөөд.
  • Атаа хорсол гэдэг цаг, энерги үрсэн ажил. Танд хүссэн бүхэн чинь байгаа.
  • Өнгөрсөн амьдралаа өнгөрсөн цагт нь үлдээ. Болоод өнгөрсөн явдлыг дахин дахин бодож, хийгээд өнгөрсөн алдааг нь дэргэдэх хүндээ битгий сануул. Өнөөдрийн аз жаргалыг чинь булингартуулахаас цаашгүй.
  • Амьдрал њзэн ядалтад зориулахад даанч богинохон. Хорссон сэтгэлдээ хөтлөгдөж явтал нар жаргана. Хэн нэгнийг хэзээ ч битгий үзэн яд.
  • Аз жаргалын чинь түлхүүр бусдын биш, ганцхан таны халаасанд бий гэдгийг сана.
  • Энэ амьдралыг сургууль гэж бод. Учрал тохиол, даваа гүвээ, баяр, жаргал бүхэн өөр өөр хичээлүүд. Та энэ сургуульд сурахаар ирсэн. Гагцхүү насан туршдаа.
  • Эргэн тойрон чинь гайхамшигтай сайхан зүйл дүүрэн байгааг үзэгтүн, тэдгээрийг талархан маггагтун.
  • Таныг баясгаж байгаа зүйл бүхэн өөр олон сайхан зүйлсийг дуудаж байдаг.
  • Хүссэн зүйлээ л ярьж, бодож, мэдэрч түүнийг улам бүр өөртөө хураа.
  • Аль болох инээ, хөгжилд.
  • Маргаан болгонд дийлэх албагүй. Ялагдаж, заримдаа зөнд нь орхиж сур.70-аас дээш, 6-аас доош насныхантай аль болох их цагийг өнгөрүүл.
  • Таны тухай бусдын юу гэж бодох нь огт падгүй зүйл.
  • Ажил тань чухал ч өвдөөд хэвтэхэд ажил биш найз нөхөд чинь аминд орно. Тэдэнтэйгээ холбоотой бай.



Харин бие болоод тархи эрүүл байхын тулд яах ёстой вэ?
  • Өглөөний цайгаа хаан шиг ууж, өдрийн хоолоо хунтайж шиг зооглож, харин оройн хоолоо гуйлгачин шиг ид.
  • Өнгөрсөн жил уншсанаасаа олон ном энэ жил уншихыг хичээ.
  • Өдөрт 10 минут чив чимээгүй суу.Өдөр бүр 10-30 минут алх.
  • Алхаж байхдаа инээмсэглэ.

    Төстэй нийтлэлүүд

    Subscribe Our Newsletter

    0 Response to "Жаргалтай амьдрах жор..."

    Post a Comment

    САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

    Top Ad

    Middle Ad 1

    Middle Ad 2

    Bottom Ad