Олимп чи
Өөрийнхөө хамгийн анхны шүлгийг хүргэх гэж байгаадаа таатай байнаа... Би ч бас тамирчин байсан болохоор БЛОГ -ын нийт ТАМИРЧИН зочид болон бусад яруу найраг сонирхогч хэн бүхэнд зориулав... Энэ шүлэг мэдээж миний оюуны өмч учираас хуулбарлах, зохиогч миний зөвшөөрөлгүй хувилах болон бусад хууль бус зүйлсийг хоргилоно. Зохиогчийн эрхээр хамгаалсан болохыг анхааруулъя!
Олон аавын хөвгүүдийн
Орь хүслийн дуулал юм чи.
Од мичидийн дор сүндэрлэх
Олимп уулын бэлгэдэл юм чи.
Олны дунд тодрон гялтганах
Оддын энгэрт гялалзах медаль юм чи.
Оломгүй их хүч, самбаагаар л
Олж авах эрдэнэ юм чи.
Таван тивийн найрамдлын гэрээ
Түмэн тамирчины уухайлан хашхирах дуун юм чи.
Тэргүүлсэн тамирчины зүтгэл
Дараадсан тамирчинд сургамж юм чи.
Түг түмэн хүмүүсийн дундаас
Төрөн гарсан алдартны
Тэнгэр өөд өргөн барисан
Томоос том цом юм чи.
Мөнхөд орших тэнгэрийн дор
Мохошүгй зоригийг илрүүлэгч юм чи.
Маргашгүй хүчит тамирчидаас
Мөхөшгүй зорилгийг тодруулагч юм чи.
Маргааш нөгөөдөр хэмээн
Мөч тоолон хүлээх
Мартагдашгүй олон дуурсагдах
Мөнхийн алдрын дурсамж юм чи.
Зориг тэвчээрийн нүүр царай
Зевс бурхны шалгуур юм чи.
Зорилго хүслийн бэлэг тэмдэг
Зангилаа, холбоо таван цагариг юм чи.
Зүтгэл тэмүүллийн үр дүнд
Зохих шагнал тэмдэг юм чи.
Зарлиг болон бичигдсэн
Зоригтны гар дахь өргөмжлөл юм чи.
Дөрвөн жил хүлээсэн өдөр
Дэлхийн түүхийн шинэхэн хуудас юм чи.
Түрхэн хугацаанд өрсөлдөгчид болсон
Тамирчин нөхдийн найрамдал юм чи.
Спортын тэмцээнүүдийн хаан нь болсон
Сод билэгтний бахархал юм чи.
Солигдож, холигддогггүй шудрага үнэний
Сор нь болсон талбар юм чи.
Сэтгэлд нэг л тодхон гэрэлтэх
Сүүдэр ч үгүй гэгээн оргил юм чи.
Сүн далай ч давалгаалж үл зүрхлэх
Сүүн цагаан тавцан юм чи.
Орь хүслийн дуулал юм чи.
Од мичидийн дор сүндэрлэх
Олимп уулын бэлгэдэл юм чи.
Олны дунд тодрон гялтганах
Оддын энгэрт гялалзах медаль юм чи.
Оломгүй их хүч, самбаагаар л
Олж авах эрдэнэ юм чи.
Таван тивийн найрамдлын гэрээ
Түмэн тамирчины уухайлан хашхирах дуун юм чи.
Тэргүүлсэн тамирчины зүтгэл
Дараадсан тамирчинд сургамж юм чи.
Түг түмэн хүмүүсийн дундаас
Төрөн гарсан алдартны
Тэнгэр өөд өргөн барисан
Томоос том цом юм чи.
Мөнхөд орших тэнгэрийн дор
Мохошүгй зоригийг илрүүлэгч юм чи.
Маргашгүй хүчит тамирчидаас
Мөхөшгүй зорилгийг тодруулагч юм чи.
Маргааш нөгөөдөр хэмээн
Мөч тоолон хүлээх
Мартагдашгүй олон дуурсагдах
Мөнхийн алдрын дурсамж юм чи.
Зориг тэвчээрийн нүүр царай
Зевс бурхны шалгуур юм чи.
Зорилго хүслийн бэлэг тэмдэг
Зангилаа, холбоо таван цагариг юм чи.
Зүтгэл тэмүүллийн үр дүнд
Зохих шагнал тэмдэг юм чи.
Зарлиг болон бичигдсэн
Зоригтны гар дахь өргөмжлөл юм чи.
Дөрвөн жил хүлээсэн өдөр
Дэлхийн түүхийн шинэхэн хуудас юм чи.
Түрхэн хугацаанд өрсөлдөгчид болсон
Тамирчин нөхдийн найрамдал юм чи.
Спортын тэмцээнүүдийн хаан нь болсон
Сод билэгтний бахархал юм чи.
Солигдож, холигддогггүй шудрага үнэний
Сор нь болсон талбар юм чи.
Сэтгэлд нэг л тодхон гэрэлтэх
Сүүдэр ч үгүй гэгээн оргил юм чи.
Сүн далай ч давалгаалж үл зүрхлэх
Сүүн цагаан тавцан юм чи.
2004 оны ОЛИМП -д оролцсон тамирчиддаа зориулж бичиж тэр үед бичиж байсан ч, тухайн ОЛИМП -оос МОНГОЛ тамирчид минь МЕДАЛ аваагүй... Гэсэн хэдий ч МОНГОЛ тамирчид минь тодорхой хэмжээнд АМЖИЛТ үзүүлсэн билээ...

Join the conversation