Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

ЭЕРЭГ ЭНЕРГИЙН ҮЙЛЧЛЭЛ ХҮНИЙ АМЬДРАЛД "МӨНХИЙН РАШААН" АВЧИРДАГ.

ЭНЕРГИ гэж юу вэ? гэсэн асуултанд бага ч болов ХАРИУЛТ өгөхийг хичээсэнийг минь уншигч та болгооно уу... 10 жилд бид ЭНЕРГИ хэзээ ч бий болохгүй бас устан алга болохгүй, энерги хувирдаг гэж үздэг... Тэгвэл үүнээс гүнзгий, олон талт тайлбарыг хүлээн авна уу...

ЭЕРЭГ ЭНЕРГИЙН ҮЙЛЧЛЭЛ ХҮНИЙ АМЬДРАЛД "МӨНХИЙН РАШААН" АВЧИРДАГ.
 
Мэдээг илгээсэн: П. Оюун


Хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй мөртлөө энэ ертөнцийг хөдөлгөөд байгаа тэр хүчийг энерги гэдэг аж. Нэг ёсондоо нар салхины үйлчлэл, өдөр шөнө болох, хүний сэтгэлийн хөдөлгөөн, баярлаж гомдох, өвчин зовлон тусах, жаргах цэнгэх бүхэнд энерги оршиж байгаа юм.Энергийг дууны, цахилгааны, дулааны, физикийн, химийн гээд асар олон төрлөөр ангилдаг байна. Эдгээрээс хүнд хамгийн ойр, хамгийн хүчтэй энерги бол бидний тархинд боловсорч буй бодол, амнаас гарч байгаа үг юм. Энэ энергийг манай өвөг дээдэс мэдэрч "үгийн шарх эдгэдэггүй", "амны бэлгээс ашдын билэг" гэх зэрэг олон сургамж үгсээр тайлж үлдээсэн байдаг. Харамсалтай нь бид сургамж, гүн ухаан, амьдралын том философи болсон энергийн тухай маш том ойлголтыг монгол хэл шинжлэлийн зүйр цэцэн үг гэсэн томъёололд багтаачихаад тэр зуураа л эргэлдээд байгаа. Хүний амнаас гарч байгаа үг хүчтэй байдаг.Чухамдаа түүнийг хүлээж авч байгаа хүнээс л шалтгаалж энерги нь янз бүр. Энергийг хүний биед дамжуулдаг үндсэн долоон хүрд байдаг. Тэр долоон хүрд хүний биеийн босоо тэнхлэгт оршдог байна. Үүнээс гадна энерги дамжуулахад туслах 81 хүрд, 1200 гаруй жижиг хүрд байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. Тухайлбал хүний биеийг зүү тавьж анагаадаг. Цэг бүрд энерги дамжуулах хүрд байдаг аж. Үүнээс үндсэн долоон хүрдийн тухай өгүүлэхүйд, Үндсэн долоо хүрд долоон өнгө ялгаруулдаг байна. Тэр нь солонгын долоон өнгө. Тиймээс хүн тод өнгийн хувцас өмсөх, цэцэг навч алагласан газар очих, цэлмэг тэнгэр харахтай зэрэг сэтгэл санаа уужирдаг нь үүнтэй холбоотой аж.

Энерги ба экологи
Тэгэхээр хүний амнаас гарч байгаа дуу авиа буюу үг бүхэн энерги байдаг. Дуу авиа хэзээ ч устдаггүй аж. Үүнийг Термодинамикийн 3 -р хуулиар баталжээ. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бүхэнд шингэдэг гэсэн үг. Тиймээс хүн төрөлхтөний сөрөг энергээр ялгаруулсан муухай үг, түүний үрээр хийгдсэн үйлдэл бүхэн орчин тойронд шингэж, сүүлдээ түүнийг нь экологи шингээж дийлэхээ болиод сүйрлийн харанга дэлдээд байгааг эрдэмтэд ярьсаар байна. Дэлхийд урьд өмнө гарч байгаагүй байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг нь бидний муу энергийн үйлчлэлээр бйй болсон хүчин зүйл юм. Аливаа юмс нэг дор бөөгнөрөхөөр эмх замбараагүй, тэсрэлт үүсгэдгийн нотолгоо ч энэ. Биднээс гарсан сөрөг хэлбэлзэл буцаад бидэн дээр гай болон ирж байгаа нь энэ. Дуу авиа хэзээ ч устаж алга болдоггүй гэдгийн бас нэг нотолгоо энэ болж байгаа аж. Тэгэхээр хүн төрөлхтөн сайн сайхныг төсөөлж, сайхан үг түүний үрэр бүтэх сайн үйлсийг сэдэж явах нь чухал болоод байгаа аж.

Энерги ба эрүүл мэнд
Мөн үндсэн долоон хүрд долоон булчирхайтай холбоотой байдаг. Хүний биеийн долоон булчирхайгаас эерэг, сөрөг хоёр төрлийн гормон ялгардаг. Бид муу уг, муу үр дагавартай үйлдэл хийхийн хэрээр булчирхай сөрөг гормон ялгаруулж биеийн дархлааг сулруулахын зэрэгцээ энергийгалдагдалж оруулж байдаг. Сайн сайхан үг хэлж, баярлаж хөөрөхийн хэрээр эерөг гормон ялгарч бидний махан биед дархлаа үүсгэдэг. Бүр нөгөө хайгаад олддоггүй "мөнхийн рашаан"-ыг бий болгодог гэнэ. Монголчууд үлгэр, домог, дуу хуурандаа "мөнхийн рашаан"-ы тухай олонтаа дурдсан байдаг нь энергийг ярьж дуулаад байсныг илтгэж ^газ юм. "Мөнхийн рашаан! олдвол ээждээ өгөх юмсан, олоод уучих юмсан гэж ярьж билэгддэг нь өндөр агуулгатай байж. Нэг ёсондоо тэр "мөнхийн рашаан" бидний дотор байдаг ажээ. "Мөнхийн рашаан" биднийг баярлаж хөөрөхөд ялгардаг эерэг энергээр үүсгэгдэн дусал дуслаар нэмэгддэг байна. Өнөөдөр дэлхийн олон эрдэмтэд анагаах ухаан, шинжлэх ухаан мухардалд орох тийшээ хандаад байгааг энергитэй холбон тайлбарлах болжээ. Тухайлбал хүний бие дэх аливаа нэгэн булчирхай үрэвсэхэд эсийн аргаар аваад хаячихдагаас хүний бие тодорхой түвшинд ялгаруулж байх ёстой дуу, өнгө, гормоноо гаргаж чадалгүй знергийн бланс алдагддаг байна.

Энерги ба дуу авиа
Мөн үндсэн долоон хүрд дуу ялгаруулдаг. Тэр нь до, ре, ми, па, соль, ля, си гэсэн хөгжмийн үндсэн долоон эгшиг юм. Тиймээс хүн төрөлхтөн сэтгэл санаагаар унасан үедээ сайхан дуу аялах, сайхан хөгжим сонсохоор тайвширдаг аж. Харин орчин үед залуус, хөгжмийн хүнд урсгалууд сонгож сонсож байгаа нь доод хүрдийг илүү хөгжүүлдэг аж. Доод хүрд идэвхижээд эхлэхээр хүний амьдралд гаж өөрчлөлтүүд орж эхэлдэг байна. Амьдралын хэв маяг, бэлгийн амьдралын хэвийн бус хэлбэрүүдийг сонгох тал руугаа хүн сонголт хийж эхэлдгийг ч эрдэмтэд судалж байгаа аж. Аливаа ард түмний дунд дуулагддаг дуунууд, манайхаар ардын болон зохиолын дуу хүний биеийн дунд хүрдийг идэвхжүүлж махан бие тайван байлгах энерги ялгаруулдаг аж. Харин сонгодог хөгжим, уртын дуу зэрэг нь бидний дээд хүрд буюу огторгуйн хүчтэй холбож өгдөг. Үүнийг тайлбарлахдаа эдгээр дуунууд нь жинхэнэ амьдрал, байгалийн дуу авианд тулгуурлаж бүтээгдсэн байдаг учраас ийм хөгжим ойлгож таашаадаг хүмүүс үүсэлтэйгээ холбогдож эхэлдэг байна. Эрдэмтэд нэгэнтээ амьдрал бол авианаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Нэг ёсондоо амьдрал бол гэрэл, дуу авианы хэлбэлзэл гэдгийг тогтоочихсон аж.

Энерги, хүний амьдрал
Хүний үг, үйлдлээс дэлхийн ирээдүй хамаарч байдаг учраас, энерги хүнд хамгийн их хамааралтай. Дандаа муу амлаад, өвчин хэлээд, болж бүтэхгүй зүйл яриад явдаг хүний амьдрал нэг л өөдөлдөггүй, өвчин зовлонгоос салдаггүйн нэг шалтгаан энэ гэрэл, дуу авианы хэлбэлзэл, муу энергитэй холбоотой байдаг. Энерги эерэг, сөрөг хоёр төрөл байдаг тухай эхэнд өгүүлсэн. Эерэг энерги бидний сайн сайхныг төсөөлөл, баяр хөөр, талархах сэтгэлийн үрээр гарч байдаг бол сөрөг нь ихэвчлэн өнгөрснөө дурссан, залхуурсан, бусдаас өө хайж муучилсан, боломжийг үгүйсгэсэн сэтгэл и й н үрээр гарч байдаг. Муу зүйл сөрөг энерги үүсгэдэг. Сөрөг энерги хуримтлагдсаар тэр хүн сөрөг энергийг өөртөө татах, ялгаруулах уурхай болно. Ингэснээр хараал хэрүүлээс салахаа б^ьж. муу амалж хүн бүртээ нийцтэй байж чаддаггүйгээсээ ажил үйлс нь бүтэмжгүй болдог. Ажил бүтдэггүй хүнээс хүн бүр дөлдөг учир амьдрал нь ч, эрүүл мэнд нь ч доройтдог. Үүнийг л энергийн үйлчлэл гээд байгаа юм. Үүний нөгөө талд эерэг энерги сайн сайхан зүйлд хүргэдэг гэсэн ойлголт бий. Сайн сайхан үг хэлж эерэг энерги ялгаруулах, түүнийг хуримтлуулах гэж өөрийнхөө орчин тойронд сайн сайхныг хүсч, өөрт хамаарах зүйлсийг сайн сайхан байхаар төсөөлсний үрээр эерэг энерги ялгарна. Тэр нь эргээд танд сайн сайхан бүхнийг авчирч дэвжиж, дээшилдэг байна. Тэгэхээр муу бодлоос сөрөг энерги, сайхан бодлоос эерэг энерги төрдөг юм байна гэсэн ойлголттой байхад та алзахгүй нь ээ. Ихэнх хүний амьдралд тохиолддог хамгийн энгийн жишээ гэхэд хүн гэр бүлийнхэндээ ч юм уу, ойр тойрныхондоо уурлаж, дүрсхийсэн зан авир гаргаж, хэлэх, хэлэхгүй муу муухай үг хэлснээсээ болж стресст ордог. Эцэст нь юунаас болж уурласнаа тунгаахад амархан зохицуулчих өчүүхэн юмнаас болж тэднийг гомдоож сөрөг энерги цацсан байдаг. Тиймээс хүн бодлоо ажиглаж сурах нь үүнээс зайлсхийх арга юм. Аль болох муухай болон хараалын үг хэлэхгүй байх, сайн сайхныг сэтгэж явах нь эерэг энергийг өөртөө цуглуулж "мөнхийн ус" -ыг хуримтлуулдаг аж. Эмэгтэйчүүд урт насалдгийг бас үүнтэй холбон тайлбарлах гэж оролдож байгаа эрдэмтэн ч байна. Эмэгтэйчүүд үр хүүхэд, өрөөл бусдын төлөө дандаа сайн сайхныг төсөөлж боддог, ерөөж хэлдгээс эерэг энергийг цуглуулдаг байна. Түүнийхээ үрээр урт наслах "мөнхийн рашаан" -аас хүртдэг гэнэ. Харин далд ертөнц гэж энергийн үйлчлэлийн урсгалыг мэдрэхийг л хэлээд байгаа аж. Хүн өөрөөсөө цацруулсан эерэг энергийн хүчээр сайн сайхан явдаг. Үүнийг монголчууд "эзэн хичээвэл, заяа хичээнэ" хэмээн тод томруун амьдралын философиор харуулсан байдаг билээ.

Хүмүүс ээ, өнөөдрөөс сайн сайхан энерги ялгаруулцгаая. Танаас юу ч хорохгүй, харин ч танд сайн сайхан л хуримтлагдана.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
Утас: 9927-6321
E-Mail: p.oyun@yahoo.com

П. Оюун [албан ёсны ахлах зөвлөх]

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Энерги гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad