БИ

Өөрийнхөө 2 дах шүлгээ өргөн барьж байнаа... Энэ шүлгийг 10 жилд 6 эсвэл 7 ангид байхдаа бичиж байсан юм... Бүр сүүлд л тэмцээнд орохдоо анх уншиж байлаа... Түүнээс хойш ШИНЭ ЖИЛИЙН БАЯР -аар тайзан дээр гараад анхны "ОЛИМП ЧИ" шүлгийн хамт уншиж билээ... Тэрнээс хойш шүлэг бараг бичихээ байгаад их сургуульд ороод огт бичихээ больсон юм... Урын сан ч нэг их баян биш... Дээрээс нь залхуу, олон ч сайхан шүлгийн мөрүүд, зохиолын санаанууд булшлагдсан даа... За тэр ч яахав энэ шүлгийн тухайд гэвэл эхний шүлгийн адил анхны зохиолоос хойш 1 л удаа маш багахан хэмжээний засвар хийсэн бараг анхныхаараа байгаа... Таалагдсан бол СЭТГЭГДЭЛ -ээ үлдээгээрэй...


Хүн бүрт эхний нэрийг ЭЦЭГ, ЭХ өгдөг бол 2 дах нэрийг өөрсдөө авцгаадаг энэ бол "БИ"... Өөрийгөө "БИ" гэж дууддаггүй хүн байхгүй учираас энэ шүлэг бүх хүнд зориулагдсан болно...


Би бол нууцлаг оршихуй
Би бол оньс нь тайлагдаагүй гайхамшигт шидтэн
Би бол бие, сүнс хоёрын нэгдэл
Би бол орчлонгийн муу, сайны илрэл

Би бол хоёрхон үгэнд мөхөж, сэхдэг амьтан
Би бол амьтай бүхний нэгээхэн хэсэг
Би бол өнгөрсөн үеийнхээ мах, цусны тасархай
Би бол ирээдүй, хойч үеийнхээ өвөг эцэг

Би бол омогшсон үедээ цурхиран дэлбэрэх галт уул
Би бол баяссан үедээ гэрлээ харамгүй цацах алтан нар
Би бол тунирхсан үедээ бадраад гүйцсэн галын үнс
Би бол тэгэхээр зан араншингийн илрэл

Би бол уран зурагны нэг зураас
Би бол юу ч биш, хоосон орон зай
Би бол бичгийн хэлний төлөөний үг
Би бол хүнийг үхүүлж ч, амьдруулж ч чадах шидтэн

Би бол бурууг нь зэмлэж, зөвийг нь магтдаг шүүмжпэгч
Би бол бүрэнийг биширч, дутууг гутаагч сүсэгтэн
Би бол орчлонгийн нэг хэсэг
Би бол гэрэл сүүдрийн нийлмэл

Би бол хоёр үсгэнд багтан нуугдсан агуу оньс
Би бол таван цогцыг шингээсэн гайхамшиг
Би бол орчлонгийн тулгуур гурван чулууны нэг
Би бол өөрийгөө нэрлэх хоёрдах нэр

Би бол хийсвэр ухагдахуун
Би бол нууц нь тайлагдаагүй оньсого
Би бол бодох бүр гүнрүүгээ татах хүчит соронзон
Би бол битүү цагариг, бодлын эргүүлэг

Би бол гэрлийг цацруулж, сүүдрийг ч татуулдаг гайхамшиг
Би бол зогсолтгүй эргэх цагын механизм
Би бол тулгын гурван чулууг дамжин алхах, утсандаа захирагдах, утсан тоглоом
Би бол ганцхан хувиа уснаас гаргасан асар том мөсөн уул

Би бол бусдыг хайрлаж, өөрийгөө хайрлуулдаг сэтгэл зүрх
Би бол бүхний үндэс, бүх юм харин миний үндэс
Би үгүй бол орчлон ч үгүй, чи ч үгүй
Би харин орчлон та хоёр үгүй бол үгүй

Би орчлонг нуруун дээрээ үүрч явдаг
Би орчлон ертөнцөд оршин байдаг юм
Би орчлонг, орчлон намайг хайрладаг юм
Би тэгэхээр орчлонгийн үндэс, орчлон харин миний үндэс

ШҮЛЭГ оюуны өмч бөгөөд МОНГОЛ улсын хууль тогтоомжын дагуу хамгаалагдсан болно... Хуулбарлах болон бусад зохиогчын зөвшөөрөлгүй ямар нэгэн байдлаар ашиглахыг хориглоно...

 СЭТГЭГДЭЛ үлдээх боломжтой...