Яруу найраг... Сайхан...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ З.ДОРЖ

Өглөө бүхэн зртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаараа
Оюун ухааныг тань хайрлах болно
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаараа
Оюун ухааныг тань хайрлах болно
...
Орой бүхэн нэгнйг санаж
Одот ертөнцнйг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Эгүүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болноо
Ухаант хүн хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайнхаа хишгээр Та
Бат түвшин явах болноо
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан, даруухан, инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн , урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно
Өглөөний нар шиг өрөвч сайхан сэтгэл
Өнөөгийн Монголын иргэн нэгбүхний ч
Өвч дэлхийн ухаант хүн нэг бүрийн ч
Өр зүрхэнд уусан шингэх болтугай

Одот ертөнцнйг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Эгүүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болноо
Ухаант хүн хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайнхаа хишгээр Та
Бат түвшин явах болноо
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан, даруухан, инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн , урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно
Өглөөний нар шиг өрөвч сайхан сэтгэл
Өнөөгийн Монголын иргэн нэгбүхний ч
Өвч дэлхийн ухаант хүн нэг бүрийн ч
Өр зүрхэнд уусан шингэх болтугай

Бяр чадлын ундрага тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүжиглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт үнэнч зүтгэ
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүжиглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт үнэнч зүтгэ
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга

Join the conversation