Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

1 жилийн ойн баяраа нийт зочидтойгоо хамт угтах сайхан байнаа... Бидний хийж бүтээсэн болон, хийж байгаа, хийхийг төлөвлөсөн олон олон ажлын талаар та энэхүү нийтлэлээс уншаарай... Бид бүтэн 365 хоногын турш тантай хамт байж, таньд хэрэгтэй, шинэ, болоод содон мэдээлэлийг бусад блог болон веб сайтуудтай өрсөлдөн хүргэхийн зэрэгцээ өөр, онцгой ховор мэдээллийг ч бас хүргэсээр ирсэн билээ... Өнөөдөр (2011.10.1) өглөө 08.00 -д манай БЛОГ 1 нас хүрсэн...



Хэдийгээр BLOGGER [blogspot] server дээр 1 насыг зооглож байгаа ч өмнөх BANJiG болон GOGO дээрх хугацааг тооцвол хэдийнэ 3 нас хүрчээ... Энэ хооронд олон зочид, хэрэглэгч, харилцагчтай болсон бөгөөд мөн олон олон мэдээ мэдээллийг хүргэж, олон хүнтэй хамтарч ажиллажээ...

Бидний нэг жилийн хөдөлмөрийн тайланг та сонирхоно уу...

1 жилийн хугацаанд манай БЛОГ -руу зочилсон хандалтууд...
[улсаар, интернэт хөтөч програмаар, үйлдлийн системээр]

1 жилийн хугацаанд БЛОГ -руу зочилсон хандалтууд
[шилдэг 10 нийтлэлүүд, шилдэг 5 хуудсууд]

1 жилийн хугацаанд БЛОГ -руу хандсан хандалтууд
[дамжсан холбоосууд, дамжсан хандалтууд, хайлтууд]



1 жилийн хугацаанд БЛОГ -руу зочилсон хандалтууд
[эцсийн нэгдсэн тайлан]



Бид бүтэн жилийн 365 хоногийн хугацаанд нийт 373 [өдөрт нэг буюу түүнээс олон] нийтлэлийг зочиддоо өргөн барьсан бөгөөд энэхүү нийтлэлүүд нь доорх ангиллуудад багтана. Үүнд:


Эдгээр ангиллуудын талаар:
( ) хаалт дотор бичигдсэн ангилал бол тухайн нэр бүхий хуудасны мэдээлэл гэдгийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр мэдээлэл нь тухайн хуудсанд хамаарах мэдээллийг өөртөө агуулах бөгөөд та тухайн хуудаснаас уг мэдээллийг унших холбоосыг олж болох юм... Жишээ нь: (Media) ангилалын нийтлэлүүд нь MEDiA хуудаст хамаарах утга агуулга бүхий мэдээллийг агуулж байгаа болно...

Linux, Macintosh болон Windows зэрэг үйлдлийн системийн нэрээр нэрлэгдсэн ангиллуудад BOOT CD, DVD -ы Virtual хувилбар буюу ISO [*.iso] file [image file] -ууд багтаж байгаа болноо... Та шууд татаж аваад CD эсвэл DVD -рүү шараад л өөрийн гэсэн үйлдлийн системийн дисктэй болж болноо...

ОНЦГОЙ АНГИЛАЛ болох ]X[ нь та бүхний ажигласнаар миний LOGO -ыг компьютерийн гарын тэмдэгтүүдээр гайхалтай дүрсэлсэн хэлбэр юм... Энэ ангилалд дандаа миний бүтээлүүд багтах юмаа...

Бусад нь харин нэрнээсээ ойлгомжтой тул тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна... Бас нэгэн зочны асуултанд хариулий гэж бодож байна...

Асуулт: Crack эсвэл Patch гэсэн ангилал байхгүй юм уу...?

Хариулт: Бид дандаа FULL [premium] эсвэл FREEWARE [but not trial], SHAREWARE програм болон тоглоом тавьдаг учир ийм ангилал бидэнд хэрэггүй... Хэдий TRiAL хувилбарыг тавьдаг ч энэ талаар тухайн нийтлэлийн нэр болон товч танилцуулга, татах холбоос зэрэг чухал хэсэгт мэдээллээд CRACK болон PATCH, SERiAL, KEY-GEN, LiCENSE, KEY зэргийг байнга хавсаргаж байдаг учираас заавал ийм ангилал байх шаардлагагүй, бид хэрэглэгч, зочидод шууд л хэрэгтэй байгаа програм болон тоглоомоо нэрээр нь хайгаад олоод авахад ямар ч асуудалгүй байхаар бодолцож ажилладаг...


Бид 1 жилийн хугацаанд 3 өөр БЛОГ DESiGN -тайгаар үйл ажиллагаагаа явуулж, үргэлж бусдаас шинэлэг, содон байхыг эрмэлзсээр ирсэн...

Түүнчлэн энэ 1 жилийн хугацаанд "CENTER-REGiON" буюу "ТӨВИЙН БҮС" компаний албан ёсны хуудсыг нээн ажиллуулж цар хүрээгээ улам тэлсээр байгаа билээ...

Та манай БЛОГ хэдэн мэдээний ADMiN -тай гэж бодож байна...? Бүх мэдээг NY-ShaDoW буюу ерөнхий ADMiN намайг нийтэлсэн гэдгийг харж байгаа байх... Гэхдээ л бид эдгээр мэдээг бэлдэж, орчуулж, засч, илгээдэг мэдээний надаас гадна 2 ADMiN -тай... Тэднийг SATURN болон П. Оюун гэдэг... Та ч бараг хэдийнэ таньдаг болоо байлгүй... Тэдний нийтэлсэн мэдээг тэдний хуудаснаас болон тэдний нэр бүхий ( ) хаалттай ангилалаас харж болноо... Амжиж талархал илэрхийлээрэй... Тэгэхгүй бол өшөө илүү мэдээлэл хүргэхгүй ч байх юм билүү... [наргиа шүү...]


Бид 1 жилийн хугацаанд ХӨТӨЛБӨР санаачлан хүргэсэн нь "ALL-iN-ONE" юм. Энэ хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та ЭНД дарна уу... Мэдээж энэ хөтөлбөрийг дэмжиж, сэтгэгдлээ үлдээгээд байхгүй бол энэ ХӨТӨЛБӨР хаагдах болохыг анхаараарай...


Бидний хийсэн бүхэн энэ.... Гэхдээ яг ч бүгд бишээ... Илүү ихийг хийсэн, гэхдээ энд дурдвал энэ нийтлэлийг дуусгаж барахгүй... Цухас дурьдсан нь л энэ байлаа...

Тэгвэл одоо хийж байгаа буюу удахгүй та бүхэнд хүргэх, өргөн барих хөтөлбөр, арга хэмжээ, ажилуудын талаар товчхон танилцуулая! Үүнд:

Бид яг одоо "ТӨВИЙН БҮС" компаний танилцуулгын програм [ном, заавар, зөвлөмж хавсаргасан бүрэн хэмжээний цогц] дээр ажиллаж байнаа... Шинжилгээ болон код бичих зэрэг бүхий л ажиллагааг ADMiN миний бие дангаар хариуцан ажиллаж байгаа болохоор нилээд цаг авч байгааг хэлэх нь зүйн хэрэг болов уу... Уг нь өнөөдөр бэлэн болгоод та бүхэнд хүргэх зорилготой байсан боловч амжсангүй ээ... Үүнд хүлцэл өчий... Гэсэн ч чадхаараа хурдан бэлэн болгож өгөхөөө амлаж байнаа...

Бид мөн САЙН САНАА -ны "ALL-for-MGL" аянг тун удахгүй эхлүүлэх болноо... FiLE.MN -ий төлбөр төлж татсан FiLE -ын холбоосыг ашиглан дахин 2 удаа ҮНЭГҮЙ таталт хийж болдог. Үүнйиг ашиглан таталт хийгч өөрийн тухайн холбоосыг бусдад [2 ч болтугай хүнд] ҮНЭГҮЙ таталт хийх эрх, боломж олгох хөтөлбөр юм... Монголчууд бид ЭВТЭЙ байхдаа ХҮЧТЭЙ...

Биднийг IDM [internet download manager] програмын шинэ хувилбар бүрийг цаг алдалгүй CRACK хийн хүргэж байгааг та анзаарсан байх... Би өөрөө CRACK хийж байгаа учираас НАЙДВАРТАЙ гэдгийг батлах байнаа...

Ингээд болоогүй шүү...
Өшөө олон зүйл таныг хүлээж байгаа...


Бидний буюу миний LOGO -ны загварууд..., аль нь илүү гоё байгаа талаар сэтгэгдлээ үдлээгээрэй...

Хязгааргүйн бэлгэдэл хэлбэрээр бүтээгдсэн
УЛААН-ЦЭНХЭР-УЛААН [монголын далбааны өнгөтэй]
АРГА-БИЛЭГ нь эв найрамдлыг бэлэгдсэн
ХАР-ЦАГААН нь ҮНЭН ХУДАЛ болон ҮХЭЛ АМЬДРАЛ, ГЭРЭЛ СҮҮДЭР -ийг илэрхийлнэ...
ЦЭВЭР ТУНГАЛАГ, ХАВТГАЙ ГӨЛГӨР гялалзсан гадаргуу нь ЦЭВЭР, ҮНЭНЧ, ШУДАРГА, АРИУН байдлыг илэрхийлж байнаа...
Хязгааргүйн бэлгэдлээс гадна миний дуртай тоо болох 8 тоог давхар илэрхийлэн харуулж чадсан...
]X[ буюу NY-ShaDoW гэсэн утга санааг бүрэн дүрслэн илэрхийлсэн. Үүнд: УЛААН өнгө нь И бол ЦЭНХЭР өнгө нь Y үсгийг харуулж байна...

 Миний LOGO -ы анхны загвар...
УЛААН-ЦЭНХЭР-УЛААН [монголын далбааны өнгөтэй]
Бөмбөлгөн гол нь миний сонирхолыг илэрхийлнэ... Өөрөөр хэлбэл ANiME -ын STYLE ашиглан зурагдсан энэ бөмбөлөг 2 өнгийг нэгтгэн барьж байгаа хийгээд голд оршин байгаа нь БАТ БӨХ чанарыг харуулна...
2 талын багана нь ТОГТВОРТОЙ байдлыг илэрхийлэх бол ЦЭВЭР ТУНГАЛАГ, ХАВТГАЙ ГӨЛГӨР гялалзсан гадаргуу нь ЦЭВЭР, ҮНЭНЧ, ШУДАРГА, АРИУН байдлыг илэрхийлж байнаа...
]X[ буюу NY-ShaDoW гэсэн утга санааг бүрэн дүрслэн илэрхийлсэн. Үүнд: УЛААН өнгө нь И бол ЦЭНХЭР өнгө нь Y үсгийг харуулж байна...


1 жилийн ойтойгоо холбогдуулан БЛОГ загварыг дахин шинэчлэх болсноо дуулгахад таатай байнаа...

Мөн FiLE.MN дээр байршуулж буй file -ууд өнөөдрөөс [2011.10.01] 200 MB хэмжээгээр хуваагдан шахагдаж байхаар боллоо...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "БЛОГ 1 нас хүрлээ..."

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad