Би Монгол хүн


Энэ зургыг жаахан өөр сэтгэлгээгээр бүтээсийн...

Зарим хүмүүст таалагдахгүй байна лээ...
Гэхдээ энэ хамаагүй, надад лав таалагдаж байгаа...
Миний сонирхол, миний ертөнцийг харах өнцөг...
Бусдынхтай адил байх албагүй...

Өөрийн урын сангын бас нэгэн шүлгийг дээрх зургын хамт бүрэн эхээр нь хүргэх гэж байнаа... Мэдээж энэ шүлгийг бүтэнээр болон таслан хуулбарлахыг хатуу хориглоно. Хуулийн дагуу миний оюуны өмч юм. "БИ МОНГОЛ ХҮН" тэмцээний тэргүүн байрын шагналт энэхүү шүлгийг би арван жилийн 10 эсвэл 11-р ангид байхдаа зохиож байсан билээ... Тухайн үедээ радиогоор цацагдаж байсан тул зарим нэг нь мэдэх байхаа...





Төв Азийн цээжинд орших
Тэнгэр язгууртны газар нутагт
Түүхийн шинэхэн хуудсыг сөхөн мэндлэсэн
Тэргүүн заяатан би Монгол хүн

Тусгаар тогнолоо тунхаглан зарласан
Төрт улсыг түшилцсэн иргэн
Төрийн далбаандаа сөгдөн мөргөж
Тангарга өргөсөн би Монгол хүн

Бөртэ Чино-с уламжилан ирсэн
Байгалийн үзэсгэлэнт онгон нутагт
Билгүүн авъяастны залгамж болон мэндлэсэн
Бахархалт заяатан би Монгол хүн

Чингис хааны цогцлоон бүтээсэн
Жаргалын орон Монгол нутагт
Жирийн бус ардын удамд мэндлэсэн
Чанар сайн цустан би Монгол хүн

Өвөг дээдсээс дээдлэн ирсэн улсаа
Өнө мөнх орших мөнх хөх тэнгэрийн дор
Өчигдрөөс маргаашыг хүртэл авч явах
Өндөр их үүрэгтэн би Монгол хүн

Хоёр их гүрний дунд орших
Хоёрхон чавхдасаар хорвоог бүүвэйлсэн
Хэзээ ч үл мөхөх ховорхон үндэстэн
Халх овогтон би Монгол хүн

Хамгаас үнэтэй эх орныхоо төлөө
Хамгаа зориулж бүхнээ өгөх
Үүрдийн хамгаалагч, үнэнч зүтгэлтэн
Үндсэрхэг үзэлтэн би Монгол хүн

Дэлхийн талыг нэгтгэсэн гүрэн
Давтагдашгүй ундаа гүүний айраг
Дахин заяахгүй агуу ард түмэн
Дайчин цустай би Монгол хүн

Өргөн дэлхийг бүхэлд нь уяраасан
Өнгийн уянга шиг аялгуу сайхан
Уртын дуугаар улсаа хөглөсөн
Урвашгүй сэтгэлт би Монгол хүн

Алтан нарны дор эрх чөлөө
Арчилалыг мандуулан гүрнээ тунхэглэсэн
Азийн цагаан дагина болсон нутгийн
Ахин давтагдашгүй тавилант би Монгол хүн

Алтан нар, мөнгөн сараар
Амин хайрт эх орныхоо
Гол сүлд нь болсон соёмбоныхоо
Гал голомтыг түшүүлсэн

Аугаа дээдэс эзэн богдынхоо
Амиа хайрлалгүй байж цогцлоосон
Монгол гэсэн зургаан үсгээр
Мөнхөд дуурсагдах нэрээ тодотггосон

Дэлхийн талыг мориороо туулан
Донсолгож явсан түүхт гүрэн
Түмэн үеийн түүхийн залгамж
Тэнгэр заяат би Монгол хүн

Мөнх тэнгэрийг шүтэн мөргөсөн
Малчин ардын шагайн наадгайгаар
Мэргэнийг сурч ухаанаа тэлсэн
Магад автагдашгүй соёлын эзэмшигч

Орчлон ертөнцийг хоёрхон чавхдасанд багтааж
Одот тэнгэрийг хоёрхон чавхдасаар бүүвэйлсэн
Омголон зан, оргилуун хүслээр
Олныг бишрүүлж түмнийг шуугиулсан

Эрдмийн шалгуур, эрэмгийн түлхүүр
Эрийн гурван наадмаар тэмцэлдсэн
Эсгий туургатан, эрэмгий зоригтон
Эргүнэ күний удамт би Монгол хүн

Тэнгэрээ мөргөж, газраа сөгдсөн
Тэргүүн заяатны хэл соёл
Тийм ээ, үнэн гэж зөвтгөдөг
Төгс бичигтэн, тэргүүний сэхээтэн

Тангарга өргөн амиа хайрладаггүй
Таамаглашгүй ухаантан, давтагдашгүй заяатан
Голдоо хүртэл цусаараа биедээ шингээсэн
Гал адил бадрангуй үзэлтэн

Хүний анхаарлыг татсан чихний чимэг
Хөрст дэлхийг уяраасан уртаас урт аялгуу
Хоолойн гайхамшиг болсон уртын дуутай
Халх үндэстэн би Монгол хүн

Дөрвөн зүг найман зовхисыг
Дундаршгүйн бэлгэдэл өлзий хээгээр гоёсон
Дөрвөн улирлын ээлж дарааллыг
Дөрвөлжпөн бэлэгшээсэн хас хээгээр чимэглэсэн

Бүхэл дэлхийн үзэсгэлэн гоо хатан
Бадамлянхуан таалан соёрхсон газрын эзэн
Бутаршгүй гүрний суурийг тавьсан
Бөрт чино-с уламжилсан нутгын эзэн

ТулгынҮндэсний хувцас Монгол дээлээрээ
Үлэмжийн чанарын үлгэрчилэн батласан
Тэнгэрийн ододод тооноороо залбирсан
Тэнгэрлэг оршихуй би Монгол хүн

Тулгын гурван чулуунд гал голомтоо бадраасан
Тугал ботгоны зэлэн дээр унаж хөлд орсон
Цайныхаа дээжийг цацал болон өргөсөн
Цэлмэг тэнгэрийн доорх нутгийг эзэгнэнхэн төрсөн

Нүүдэлчин удмынхаа заншилаар нутаг нутаг дамжихдаа
Нүд хужирлан тааралдсан овоондоо чулуу нэмэрлэхдээ
Овооны эх нь таньд, олзны эх маньд гэж
Онгон нутгын сахиуснаа олз хишиг гуйсан

Арван хар нүглийг атгын ч чинээ өвөрлөөгүй
Арван цагаан буянг аминыхаа чинээ гийгүүлсэн
Арван түмэн түүхийн бичээч, мөнх хөх тэнгэртээ
Алд хадаг барин мөргөсөн би Монгол хүн

Унасан газар угаасан усаараа сүлдээ цогцлоосон
Улсаа нэгтгэж, гүрнээ тунхагласан богд эзнээрээ
Азийн цээжинд арслан барс мэт архирах
Аугаа суут гүрнээ таниулсан

Халх цустны өвөг эцэг
Хүннү гүрний мах цусны тасархай
Хийморь сүлдэндээ сөгдөн мөргөсөн
Хамаг Монголын уугуул иргэн

Гадны хүн сураглаад ирвэл
Гринвичээс зүүн тийш оршдог юм гэж
Харийн хүн хайгаад ирвэл Хятад, Оросын дунд оршдог юм гэж
Хэний ч өмнө нүүр бардам
Хэлээд өгөх нутагтай би Монгол хүн

Ертөнцийн найм дахь гайхамшиг
Ер давтагдашгүй их хот
Хар хорум гэсэн хамаг улсын нийслэлийг
Харж бахархаж өссөн

Нэг гараг ертөнц дээр орших
Нэрлэж үл барах гүрнүүдийн
Найрамдал, хамтын ажиллагааг
Насаараа сахиулах үүрэг хүлээсэн

Нэргүй биш нэртэй би Монгол хүн
Надгүй биш чамгүй үл орших гүрэн
Эх орон таны ивээлийг зуун жил хүртээд
Эргээд харин дуудахад чинь гүйгээд очих би Монгол хүн









За тэгээд МОНГОЛ ахан дүүсийнхээ сайхан сайхан бүтээлүүдийг бас хуваалцахгүй байж чадсангүй ээ... Хавсаргачихая гэж бодлоо...





МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ...!