Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner



Дээр үеийн славян, кельтийн ард түмний соёлын өвд хадгалагдсаар ирсэн зүйл бол модны шинж чанартай холбоотой амьдральн хэв маяг байдаг. Мод болгон өөрийн энерги эмчилгээний чиглэлтэй байдаг. Хүн бүрийн төрсөн cap өдөр ямар нэг модонд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг модонд эрхшээсэн байдаг. Друидын эрдэмтэд модны ид шид, модны хүч, хүнд үзүүлэх нөлөөг бичиж үлдээсэн байдаг. Хүн сансар, газартай хэрхэн холбогдох нь тухайн хүний төрсөн cap, өдөр түүнд тохирсон модноос шалтгаалдаг. Мод болгон тус тусдаа агуу их хучийг агуулсан байдаг бол бүхэл бүтэн ой хичнээн их хүчийг агуулдаг нь ойлгомжтой юм. Хүн бүрт өөртөө тохирсон модноосоо хамаарч янз бүрийн стереотип /зан чанар/ байдаг. 22 төрлийн мод байдаг, 18 хос, 4 хос биш энэ нь өвөл зуны хамгийн урт өдөр, шөнөтэй хоногт, намар, хаврын хамгийн урт өдөр, шөнөтэй хоногт төрсөн хүмүүст үйлчилнэ.


Мэдээг бэлтгэж илгээсэн: П. Оюун

КФС-с ялгаатай нь кулон хүний үндсэн амьдралын асуудлыг шийддэг тухайн хүнд л тохирсон өвөрмөц үйлчилгээ үзүүлнэ.

Өөртөө яг тохирсон модны зүүлтийг хэрэглэж чадвал бусад дархлаа сайжруулдаг эмнүүдээс хамаагүй илүү дархлаажуулж, өөрийнх нь ишмж чанар, хүнлэг чанарыг тодруулж хэцүү асуудлуудыг шийдэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Таны төрсөн өдөрт тохирох зүүлт:

[Дугаар ~ Модны нэр ~ Төрсөн cap өдөр]

1 ~ Яблоня ~ 12 сарын 22-с 1 сарын 1 ; 6 сарын 25-с 7 сарын 4

2 ~ Нихта ~ 1 сарын 2-с 1 сарын 11 ; 7 сарын 5-с 7 сарын 14

3 ~ Вяз ~ 1сарын 12-с 1 сарын 24 ; 7 сарын 15-с 7 сарын 25

4 ~ Кипарис ~ 1 сарын 25-с 2 сарын 3 ; 7 сарын 26-с 8 сарын 4

5 ~ Тополь ~ 2 сарын 4-с 2 сарын 8 ; 8 сарын 5-с 8 сарын 13

6 ~ Кедр ~ 2 сарын 9-с 2 сарын 18 ; 8 сарын 14-с 8 сарын 23

7 ~ Сосна ~ 2 сарын 19-с 2сарын 28, 29 ; сарын 24-с 9 сарын 2

8 ~ Ива ~ 3 сарын 1-с 3 сарын 10 ; сарын 3-с 9 сароын12

9 ~ Лива ~ 3 сарын 11-нс 3 сарын 20 ; 9 сарын 13-с 9 сарын 22

10 ~ Орешник ~ 3сарын 22-с 3 сарын 31 ; сарын 24-с 10 сарын 3

11 ~ Рябина ~ 4 сарын 1-с 4 сарын 10 ; 10 сарын 4-с 10 сарын 13

12 ~ Клен ~ 4 сарын 11-с 4 сарын 20 ; 10 сарын 14-с 10 сарын 23

13 ~ Орех ~ 4 сарын 21-с 4 сарын 30 ; 10 сарын 24-с 11 сарын 2

14 ~ Жасмин ~ 5 сарын 1-с 5 сарын 14 ; 11 сарын 3-с 11 сарын 11

15 ~ Каштан ~ 5 сарын 15-с 5 сарын 24 ; 11сарын 12-с 11 сарын 21

16 ~ Ясень ~ 5 сарын 25-с 6 сарын 3 ; 11 сарын 22-с 12 сарын 1

17 ~ Граб ~ 6 сарын 4-с 6 сарын 13 ; 12 сарын 2-с 12 сарын 11

18 ~ Инжир ~ 6 сарын 14-с 6 сарын 23 ; 12 сарын 12-с 12сарын21

19 ~ Дуб ~ Зсарын21

20 ~ Береза ~ 6 сарын 24

21 ~ Маслина ~ 9 сарын 23

22 ~ Бук ~ 12 сарын 21 - 22


Хүний биеийг тэнцвэржүүлэн, хамгаалагч Зүүлт - Кулон

21-р зуун - энерги мэдээллийн аюултай нөлөөлүүдээр ханасан байгаа билээ. Юуны түрүүнд хүн бүр энерги мэдээллийн олон аюултай пөлөө нь газар зүйн мэдээллийн түвшинд юутай холбоотой яаж өсч байгааг мэдэх хэрэгтэй. Бид цахилгаан соронзон туяа түүний нөлөөллөөс, тэдгээрээс ирэх дохиоллоос, байгальд үзүүлэх аюулыг зайлуулж, өөрийгөө хамгаалж байх ёстой. Хүн байгаль хоёр харилцан бие, биедээ туслан оршиж, байгальтайгаа дээд зэргээр зохицон амьдралд зориулагдсан шинэ бүтээгдэхүүн /Зүүлт/-ийг Центр Регион компани бүтээгээд байна. Зүүлт нь зөвхөн тухайн хүнд зориулагдсан бүх биеийг тэнцвэржүүлэгч багаж юм.

Зүүлт нь "Зөвхөн хувь хүнд зориулагдсан тэнцвэржүүлэгч багаж мөн" гэсэн РФ № 2251534, 2005 оны тоот патентаар баталгаажигдсан. Хүний хувь заяа, түүний ирээдүй, хувийн шинж зан чанар, чадвар нь төрсөн өдөртөө нарнаас, газраас авсан энерги мэдээлэлээс шалтгаалдаг. Хүний биеийг тэнцвэржүүлэгч зүүлтийг эртний друмдыи модны зурхайтай нийцүүлж, нарийвчлан боловсруулж хийсэн юм. Өнөөгийн Галл, Ирланд, Британы газар нутагт эртний келы, галлын олон хүмүүс амьдардаг байжээ. Эдгээр хүмүүст өвөг дтэдсээс уламжилж ирсэн домог, сургаалийг хадгалж , овгийн ариун галыг хамгаалж, эм тан найруулж мэргэ төлөг тавьж, шидийн эрдмийг мэддэг залуу хойч үеийг эрдэм ном зан заншилд сургадаг Дриуд гээч хүмүүс байжээ. Друидууд хүрээлэн буй амьд байгалийг нэн ялангуяа ой мод амьд байгалыг ихэд шүтэж ирсэн. Үүнээс гадна тэд одон орны мэдлэгтэй байсан бөгөөд энэ мэдлэгээ байгальтай уялдуулж тайлбарладаг байжээ. Хүн бүр өор өорийн төрсөн cap өдөрт тохирсон модтой адил ааш, араншинтай, сайн болоод сул талтай байдаг. Модны зурхай нарны системд тулгуурласан бөгөөд хүний төрсөн тухайн cap өдөр нар дэлхийгээс хир хол байхаас түүний зан чанар, ирээдүйн хувь заяа хамаардаг. Үүнд 22 тэмдэг байх бөгөөд эдгээрийн 18 нь жилд 2 тохиодог, харин өдөр шөнө тэнцдэг 2 өдөр хамгийн урт өдөр 1 удаа, хамгийн урт шөнө 1 удаа тохиодог байна . Орчин үед /гар утас, компыотер, .../ цахилгаан төхөөрөмжүүдийн сөрөг нөлөөлөл, нийгэмд хувь хүмүүсийн хоорондын харьцаа ,байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцаж байгаа зэрэг олон шалттаанаас, болж газар сансрын тэнцвэрт байдал алдагдаж, хүний амьдрах нөхцөлд муугаар нөлөөлөх болжээ. Оросын тэргүүлэх зэргийн хэсэг эрдэмтэд хүний биеийг энерги мэдээллийн хувьд тэнцвэржүүлэгч багаж төхөөрөмжүүдийг зохион бүтээж бидэнд илгээж байгаагын нэг нь Зүүлт юм. Зүүлт нь хүн бүрийн онцлогт тохирсон тухайн хүид л зориулагдсан хэрэгсэл мөн. Зүүлтүүд нь хүний биеийн хэсэг нэг бүрийн үйл ажиллагаанд буюу бүхэлд нь таатай нөлөө үзүүлэгч газрын соронзон талбайн, сансрын туяаны жил, жилийн хэмнэлийг агуулдаг. Зүүлт нь КФС тэй ижил хүнийг эрүүл байлгах үндсийн нэг болох бие мах бодийн дотоод хэмнэлийг, гадаад орчны хэмнэлтэй зохицуулагч мөн. Зүүлт нь КФС-н бүх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Хүний төрсөн тохирсон мод нь бусад зүйлсээс хамаагүй илүү дархлааг дээшлүүлж бусад янз бүрийн байдалд сайн туслана. Мод тус бүр нь нар, сансартай навч, мөчрөөрөө, газартай үндсээрээ, гадаргуугаараа гэх мэтчилэн 4 чиглэлд энерги мэдээллийн солилцоо явуулдаг нь судалгаагаар нотлогдсон. Тэхдээ газрын солилцлолын дагуу хойноосоо урагшаа, баруунаасаа зүүн тийш чиглэлээр явагдана.





Яблоня - Алимны мод
/16-р сарын 25-с 07-р сарын 04 /
&
/12-р сарын 22-с 01-р сарын 01/

Зуyы алимны мод /16-р сарын 25-с 7-р сарын 4 /
Зуyы алимны мод нь номхон дөлгөөн заyтай, уян сэтгэлтэй, жирийн навч цэцэг, эрвээхэй харсан ч эвий хөөрхий гэж байдаг. Байнга хэн нэгэнд санаа тавин халамжилж, тайван, тухтай байлгахад сэтгэл санаа болоод хамаг байдгаа зориулна. Тэгсэн хирнээ зуны алимны мод нь сэтгэлийнхээ гүнд хэн нэгнээс сэтгэл санааны хувьд хамааралтай болж, цаад хүнийхээ эрхэнд орохоос айдаг. Болдогсон бол тэрээр өрөөл бусдын асуудал бэрхшээлийн тухай мартаад, өөрийнхөөрөө байхыг чин сэтгэлээсээ хүснэ.

Өвлийи алимны мод /12 сарын 23-с 1 сарын 1/
Амьдралаас юу хүсдэгээ сайн мэддэг, тодорхой зорилготой. Хүмүүстэй нэг их дотносоод байдагүй хүйтэн хөндийдүү харьцаатай. Эргэн тойронд байгаа хүмүүсийг өөрийнхөө дүрмээр амьдруулдаг. Зорьсондоо хүрэхийн тулд мятрашгүй зүтгэдэг. Хэдийгээр гаднаасаа ийм өөртөө итгэлтэй юу хийх яахаа мэддэг айхтар хүн шиг харагддаг ч тэрээр сэтгэлийнхээ гүнд том хотод төөрсөн бяцхан жаалтай адил. Алимны мод нэг их өндөр байдаггүй ч нүд баясгаж дур булаана. Тэрүүхэндээ хөөрхөн бие галбир сайтай, ялдамхан. Хайрын тухай өөрөө боддогүй байсан ч хүмүүст энэ тухай бодол эрхгүй төрүүлнэ. Алимны мод маш уян сэтгэлтэй, мэдрэмтгий. Хайр дурлал түүнийг онолын хувьд ч, амьдрал дээр ч ихэд татдаг. Цаад хүндээ хайртай биш байсан ч гэрлэхийг зөвшөөрөх явдал тэдний дунд бишгүй тохиолддог. Гэхдээ ингэснээрээ тэд хайр дурлал, сэтгэл хөдлөлөөс татгалзаж байгаа хэрэг биш. Хэрэв өөртэй нь сэтгэл санаа нийлэх хүнтэй учирвал тэдний хамтын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн байх болно. Алимнууд хайр дурлалдаа үээнч. Харамгүй сэтгэлтэй, тооцоогүй амархан хууртдаг. Хүнтэй сүүлчийнхээ зүсэм талхыг хуваалцахаас буцахгүй. Тэгсэн хэдий ч алимнууд тийм хялбар, хөнгөн хүн биш. Маргаашийн тухай бодож толгойгоо өвтгөлгүй, өнөөдрөөр амьдрахыг илүүд үзнэ. Заримдаа хүнээс өр тавьчихаад энэ тухайгаа мартчихдаг тал бий. Тэрээр философич сэтгэлгээтэй, уран сэттэмжээр дүүрэн, амьдралд дуртай нэгэн. Хэнийг ч гайхуулж, ятгах сонирхол түүнд байхгүй. Энэ бүхнээс алимны мод нь хөнгөмсөг юм байна гэж битгий бодоорой.

Тэд тун боловсон, хянуур, юмны зүй тогтлыг олохдоо сайн, шинжлэх ухаанд авъастай. Өөрийнхөө сонирхсон чиглэлээр гарт таарсан бүхнийг уншдаг. Түүний мэдлэгийн цар хүрээ өндөр боловч тэрээр үүгээрээ бардамнаж хүмүүсийн өмнө байр суурь нэр хүнд олохыг боддоггүй. Тэрээр өөрийн сониуч зандаа хөтлөгдөн эрдэм мэдлэгийг олж авдаг.

Алимны модонд төрсөн хүмүүсийн зан чанар сэттэлийн хөдлөлтэй ялдам оюунлаг, эрэгцүүлэн бодох дуртай юмны учир зүйг олох логик сэттэлгээтэй, дүн шинжилгээ сайн хийдэг.

Энэ үед төрсөн хүн амьдралын олон талд дуртай, хайртай хүнээ ойлгох чадвартай. Аливаа асуудлыг хүчлэлгүй, аясаар шийдэх сонирхолтой, зөвхөн минийх гэсэн өмчирхөх, шунаг сэтгэл энэ үед төрсөн хүмүүст бараг байхгүй гээд хэлчихвэл хэлсдэхгүй. Алимны модонд төрсөн хүмүүс байгалийн амьд шинж чанарыг хумхын тоосноос хүртэл олж мэдэрдэг. Хүн хүрээлэн байгаа буй бүхнээ хайрлаж, амар амгалан орчинд амьдрах ёстой гэж үздэг. Харамгүй сэтгэлтэй нарийн биш. Өмсөж явсан хувцсаа ч хүнд тайлаад өгөхөөс буцахгүй. Хэдий тийм ч хүн бүр адилгүй гэдгийг ойлгодог учраас бусдаас өөртэйгөө адил байхыг шаарддаггүй. Нөхөрлөл, хайр дурлалын асуудалд тэрээр хэн нэгнийг өмчилдөггүй. Түүний хувьд сэтгэл санаагаараа ойртож, бие биентэйгээ дотносох нь хамгийн чухал зүйл юм. Өөрийн мэдлэг тэр бүү хэл, өөрийн бүтээлч хөдөлмөрөөр бий болгосон нээлтийг хүртэл тэрээр өмчилж харамладаггүй, түүнийхээ төлөө нэр алдар. шан харамж хөөцөлдөж гүйдэггүй. Гагцхүү өөрийнх нь хайрлаж нандигнасан зүйлийг бусад хүн ч гэсэн ойлгож хайрлаасай гэж хүсдэг. Үзэл бодлоо бусдад тулгадаггүй. Гагцхүү асуудалд хэрхэн хандаж, хэрхэн ойлгож буй байр сууриа бусадтай хуваалцдаг. Тэр ихэвчлэн нийгмийн чиглэлийн ухааны чиглэлд амжилт олдог. Амьдрал, амьдралын баяр цэнгэлийг шинжлэх ухаанаас дутуугүй сонирхоно. Алимны модонд төрсөн хүмүүс адал явдалд дуртай. Тиймээс ч тэдний амьдрал сонирхолтой, хөдөлгөөнтэй үйл явдлаар дүүрэн байдаг. Уг хүмүүс нь их нээлттэй хөдөлгөөнтэй. Хайр дурлалын амьдралд сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Түүнд аз жаргалтай ч гэсэн нэгэн хэвийн харьцаа таалагддаггүй. Тэрээр харьцаандаа хачир оруулахыг хүсдэг. Шинэ амталж байгаагүй мэдрэмжийг мэдрэхийн тулд асуудал үүсгэхээс буцдаггүй томоогүй залуухан бүсгүйтэй түүнийг зүйрлэж болно.

Тэрээр насан туршдаа хайран дунд умбаж явдаг байх. Хайр бол түүний амьдралын нэг чухал хэсэг. Түүний нэг харц бусдад хайрын тухай бодлыг эрхгүй төрүүлнэ. Алимны модонд төрсөн хүмүүс өтөлтлөө дур булаам ялдам байдаг. Зөвхөн гэр бүлийнхэн, ойр дотныхондоо хайрлагдах тэдний хувьд чамлалттай. Түүнийг үнэнч байгаагүй, хуурч мэхэлсэн , урвасан гэж буруутгах боломжгүй. Учир нь тэр өөрөө юу ч өмчлөх, өөрийн болгох сэтгэлгээ байдаггүй. Алимны модонд төрсөн хүмүүс төрөлхийн эелдэг зөөлөн зантай хэдий ч өөрийг мь хүчээр захирч, эрхэндээ байлгаж, хатуу дүрэм журам тулгаж, өмчлөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хоорондын харьцаа хайр дурлал, бүтээлч хөдөлмөр дээр тогтож байсан цагт тэрээр цаад хүнийхээ хүссэнээр хэдий хугацаанд ч байсан чадна.

Алимны модонд Рубенс, 8-р Генрих, Жорж Санд зэрэг суут хүмүүс төржээ.



Пихта - Жодоо /гацуур/
/01-р capын 02-c 01-р сарын 11/
&
/07-р сарын 05-с 07-р capын 14/

7-р сарын 5-14 зуны гацуур - Бодь хүн Түүний хувьд амтгай хоол, секс, өөрийн гэсэн аж ахуй, өврөөр дүүрэн хүүхэд, төрөл төрөгсөд их байхад амьдрал болж байна гэж үздэг. Гэвч далдын хүсэл мөрөөдөлдөө гэгээлэг, тэнгэрлэг хамаагүй хүрч боломгүй.

1-р сарын 2-11 өвлийн гацуур - гаднаас харахад ихэмсэг нэгэн. Биеэ авч яваа байдал өмссөн зүүснээсээ авахуулаад цаанаа л нэг донжтой. Тэр торго шиг зөөлөн хирнээ төмөр шиг хүйтэн санагдана. Гэвч энгийн харьцаа өдөр тутмын жижиг баяр баясгаланг мэдрэх сайхан санагдаж сэтгэлийг нь татна. Өвлийн гацуурууд үзэсгэлэнтэй ч цаанаа л нэг хүйтэн. Тэрээр хуучны эдлэл, бүдэг гэрэл, тансаг үнэртэн их нүсэр том баяр хүлээн авалтанд дуртай. Олон ааштай учраас түүнийг ойлгож амьдрахад амаргүй. Өөрийгөө бусдаас онцгой гэж үздэг. Магадгүй тиймдээ ч олон хүний дунд байсан ч ганцаарддаг. Бусдын нөлөөнд бага автагддаг, өөрийн санаа бодлыг хүнд дэлгээд байдаггүй. Түүнийг их яриа хүн гэж хэлэх аргагүй. Их бардам, зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж чаддаг. Хайр дурлалд сэтгэл ханамжтай байх нь ховор. Үг дуу цөөнтэй өндөр шаардлагатай. Өөрийн үнэ цэнийг мэддэг учраас амьдралаас ихийг шаарддаг тэрнийгээ ч авч чаддаг. Ухаангүй дурлавал дурлалынхаа төлөө бүхнийг дэнчинд тавихад бэлэн байдаг. Түүний энэ хайранд хязгаар үгүй. Ухаантай, дүн шинжилгээ хийхдээ сайн, шинжлэх ухааны чиглэлд авъяастай боловч тэр бүр энэ чиглэлээр амжилт олоод байдаггүй. Хүсэл сонирхолтой огт хамаагүй салбарт ажиллах нь олонтой. Ажилдаа хариуцлагатай ханддаг учраас өөрийн хичээл зүтгэлээр тодорхой өндөрлөгт хүрч чадна. Олон сонголт дундаас аль хүндийг нь сонгож авдаг. Зарим нь түүний янз байдлыг хараад өөрийн болон өрөөлийн өмнө хүнд нөхцөл байдал үүсгэх нь түүний төрөлхийн чанар гэж хэлмээр. Найдвартай хүн учраас түүнд итгэж болно. Ямар ч нөхцөлд итгэл найдвараа алддаггүй. Аар саархан зүйлээр хөөцөлддөггүй. Том бодож том хөдлөх дуртай.

Жодоо-нд төрсөн хүмүүсийн зан чанар: Оюунлаг дүн шинжилгээ хийхдээ сайн эрэгцүүлэн бодох дуртай, логик сэтгэлгээтэй хатуужилтай даяанч. Энэ үед төрсөн хүн зорилгодоо тууштай, биеэ их барьдаг зожигдуу. Жодоо-ны гоо үзэсгэлэнг уулын тунгалаг болор чулуу эхэмсэг цэмцгэр, хүйтэн гоо үзэсгэлэнтэй харьцуулж болно. Хүнтэй харьцахад өөртөө итгэлтэй, соёлтой, биеэ барьсан байдал нь мэдрэгддэг, зожиг, үг дуу цөөнтэй ойр тотныхоо хүмүүсийг сонгохдоо шаардлага өндөртэй. Хүний хүнд хүйтэн хатуу сэтгэл гаргадаг ч ойр дотныхоо хүмүүсийн төлөө юугаа ч золиход бэлэн байдаг . Хүмүүстэй ухаанаараа харьцдаг. Жодоо нь шудрага, хариуцлагатай, ажилдаа маш няхуур ханддаг.Асуудлыг бүх талаас судалж үзэхээс нааш дутуу орхидоггүй. Өөр дээрээ ажил их үүрдэг. Бүх ажлыг эхнээс нь дуустал хийж байж санаа нь амардаг. Хэр баргын ажлыг хүнд даалгадаггүй /учир нь өөрөөс нь илүү хийх хүн байхгүй гэдгийг мэдэж байгаа учраас/. Ингэснийхээ төлөө заавал нижигнэсэн алга ташилт, өндөр нэр хүндийг шаарддаггүй. Гэхдээ ажлыг нь зохих хэмжээгээр үнэлэхэд сэтгэл ханамжтай хийсэн байдаг.

Жодоо нь ажлаа хийдэг гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж түүнээсээ цаашаа цогцлуулан нэг бүхэл бүтцийг бий болгодог. Маш олон талын мэдлэгтэй. Түүний мэдлэгийн цар хүрээ ердийн боловсролын түвшинээс давна. Учир нь тэрээр бие дааж суралцаж, судалдаг. Жодоо модонд Жанна Д Арк, А. Толстой төржээ.



Вяз - Хайлаас
/01-р сарын 12-с 01-р саран 24 /
&
/07-р capан 15-с 07-р capан 25/

7-р сарын 15-с 7-р сарын 25 - Зуны хайлаас нь Мөрөөдөмтгий, ирээдүйг мэдэрдэг. Тэгсэн хирнээ яг одоогийн байдлын өмнө барьц алдсан хүүхэд шиг дорой хүний сэтгэгдэл төрүүлдэг. Эдэн дунд уран бүтээлч хүн байх нь цөөнгүй. Тэрээр болдог бол амьдралаа бүгдийг нь эмх цэгцэд оруулж, тавиур дээр төрөл, төрлөөр нь цэгцтэй өрсөн юм шиг болгож, хэдийд яах ёстойгоо цээжилсэн хүрд шиг мэддэг байхыг хүснэ.

1-р сарын 12-с 1-р сарын 24 - Өвлийн хайлаас нь хэтэрхий номчирхуу, юм тийм байх ёстой л гэсэн бол тэр байр сууриа өөрчилдөггүй бүх зүйлийг тодорхой дарааллаар гүйцэтгэх сонирхолтой, сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэх тал дээрээ ядмаг. Тэгэхдээ тэр сэтгэлийнхээ гүнд аливаа зүй тогтолд, дутагдал бий гздгийг хүлээн зөвшөөрдөг, гайхамшигт итгэхэд бэлэн байдаг. Том гуалиг, үзэсгэлэнтэй. Хэн ч гаднаас нь харсан дур татам хирнээ, ямар нэг биеэ барьсан байдал түүнд байдаг. Өөртөө хэт их анхаарал тавьдаггүй. Энгийн хувцасладаг, хуучирсан байсан ч хамаагүй, аль нэг хайртай хувцаснаасаа салах дургүй. Хайлаас өөрийнхөө амьдралыг хүндрүүлэх дургүй учраас нэг их өндөр хатуу шаардлагатай хүн биш. Төвшин тайван зантай удаандуу хүн. Түүний тэсвэрлэшгүй зам бол хэт ёсорхож, номчирхох гээд байдаг талтай. Харагддагаасаа илүү сул биетэй. Нээлттэй шулуун, шудрага, гүдэсхэн зантай, өгөөмөр. Хүмүүсийн талаар сайн сайхнаар бодож явдаг. Ариун, зөв үйлсийн төлөө зүтгэдэг учраас эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс өөрийг нь ойлгож, хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байдаг. Азгүйтлийг бусад хүмүүсээс илүү эмзгээр хүлээж авдаг. Үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарладаг, ойр дотныхоо хүмүүсийн төлөө ихийг хийдэг. Их оргилуун, халуунаар хайрлаж дурладаг. Зөв хүнээ сонгох хүртлээ хайраа хадгалж чаддаг. Бусдыг захирах дуртай, бусдаар захируулах дургүй ч бусдын захиргаанд байж чаддаг. Өрөөл бусдад нөлөөлөх чадвартай, энэ чадвараа амьдралдаа үр дүнтэй ашигладаг. Хүмүүсийг маш ур чадвартайгаар удирдан жолооддог. Тэрээр бусдад өгдөг хайр шигээ бусдаас их анхаарал халамж шаарддаг. Түүний энэ байдалд нь хүлээцтэй хандаарай, учир нь тэр ийм зүйл шаардах эрхтэй.



Кинарис - Агар мод малис
/01-р сармп 25-с 02-р сарын 03/
&
/07-р сарын 26-с Х-р сарын 04/

Киларис - үнэнч шудрага бат. Кипарисчууд бүгд сайн санаатай хүч чадалтай, шаламгайгаараа ялгагдана. Маш их өөдрөг үзэлтэй. Чимээтэй шуугиантай хүмүүсийн дунд байснаас ганцаар байсан нь дээр гэж үздэг. Тэд томоогүй дүрсгүй хүмүүс. Заримдаа цочмог ууртай, биеэ барьж чаддаггүй. Ирээдүйд зан ааш нь аяндаа илрэнэ. Хувийн амьдралаа зохиох нь олон шалтгааны явцаас хамаарна. Ямар ч нөхцөлд гуниглахгүй, бүр хамгийн бага сэтгэл хөдлөлийг ч эерэг болгохыг чармайдаг. Тэд аз жаргалыг цөхрөлтгүй хүлээдэг эхнэр, найз нөхөддөө үнэнч шудрагаараа байхыг хичээдэг. Тэхдээ түүнээс нялуун зан хэзээ ч гардаггүй. Тэд бүхнийг тойрон хүрээлэгчдэд тааламжтай байлгана. Өдөр тутмын амьдралдаа бараг бүхнийг ухаж ойлгохыг хичээдэг. Урсгалаар явж болгоомжгүй алхам хийхгүй гэж оролддог. Тэд хэрүүл маргааны үед саналаа хурц хэлдэг, буулт хийхийг тэвчдэггүй. Тайван эрүүл амьдралыг эрхэмлэдэг. Гагцхүү өөрийн хайрыг илэрхийлэхдээ тэр бүр даруу төлөв байдал гаргадаг, заримдаа ичиж эмээдэг буюу бүр өөробсөө зайлуулчихдаг. Кипарисын бэлэг тэмдэгт төрсөн хүмүүс оюун ухаанаараа дотоод сэтгэхүйгээрээ бусдаас ялгардаг. Алдар нэр хүндний хойноос хөөцөлддөггүй. Зун аялах дуртай, амьтдад хайртай. Өнөр гэр бүлтэй байхыг хүсдэг. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хэнэггүй, жаахан бүдүүн бараг боловч сайхан сэтгэлтэй, хатуу ширүүн юм шиг мөртлөө их тайван. Ажилдаа их бүтээлч ханддаг, ягштал төлөвлөөд байдаггүй, тухайн нөхцөлдөө тохируулж хөдөлдөг. Тэд их мөрөөдөмтгий. Их боловсон, төрөл бүрийн сэдвээр ярилцах дуртай. Түүний яриа нь ухаалаг бөгөөд үр үндэстэй байдаг. Нөхцөл байдалдаа амархан дасан зохицдог. Сувдаг сэтгэлгүй.

Зуны агар: авъяас билиг, гоо үзэмж, өгөөмөр зан, эрч хүчээрээ бусдаас ялгардаг. Эдгээр хүмүүс амьдралд бусдаас дээгүүр байр суурь эзэлдэг боловч тэд их юманд боддоггүй. Тэдний хувьд эрх чөлөө болон хүссэн зүйлээ хийх боломжтой байх нь хамгаас эрхэм.

Өвлийн агар: өөрийн болои өрөөлийн өмнө туйлыы үнэнч шудрага. Түүиий бодол үйл хөдлөл дүрэм журамд баригддаггүй. Тэрээр өөрийн бодол байр суурийг хэнд ч тулгадагтүй, хүн бүр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй гэж үздэг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд нар лугаа бусдыг өөртөө татаж, хүмүүсийн анхаарлын төвд байдаг, байхыг хүсдэг. Агар модны зан чанар тогтвортой, үнэнч, зарчимч, боловсон, дүн шинжилгээ сайн хийдэг, логик зэтгэлгээ сайтай.

Агар нь гоолиг, уян хатан, ялзарч мууддаггүй мод тийм ч ураас энэ үед төрсөн хүмүүс өөрийн сэтгэлийг айдас, араатны дорд араншин, бялдуучлал, долигнол мэтийн арчаагүй байдлаар буртаглахыг хүсддэггүй. Анар модонд Рузвельт, Луи Армстронг, Ромен Ролан, Моцарт төрсөн.



УЛИАНГАР МОД
/02-р сарын 04-с 02-р сарын 08/
&
/08-р capын 05-с 08-р сарын 13/

Эдгээр хүмүүс залуу насандаа болон цэгц гоо үзэсгэлэнтэй биетэйгээрээ ялгарддаг ч нас ахих тус өөрөө өөртөө бий болгодог амьдралын бэрхшээлүүд гарч ирнэ. Цаг хугацаа өнгөрдгийг илүү хурц мэдэрдэг, тийм болохоор бүр эрт хөгширхөөс айдаг, харин энэ айдсаасаа болж ИЛҮҮ хурдан хөгширдөг. Түүнд эергээр нөлөөлдөг хүмүүсийн дунд байх нь маш чухал. Тийм учраас харьцах хүмүүсээ маш болгоомжтой, хянуур сонгох нь чухал. Тэр хүрээлж буй орчиндоо маш мэдрэмтгий байдаг. Тэр нүүж суухдаа их болгоомжтой байх хэрэгтэй болдог, учир нь түүнд өөр орчин, нөхцөл тэр болгон таалагдаад байдаггүй. Зай муутай газар санагдвал бие нь муудах хандлагатай. Ганцаараа амьдрах дургүй. Тэр хүнтэй харьцах хэрэгтэй, гэхдээ харьцах хүмүүсээ өөрөө сонгоно. Түүний эрх чөлөөг хэн нэгэн хязгаарлавал, тэр маш их зовж гутардаг. Эхний үед үүнийгээ нууна, гэхдээ энэ нь удаан үргэлжлэвэл нууж чаддаггүй. Энэ хүний нэг онцлог нь өөрийгөө өрөвддог, үүнийгээ бусдаас нууж дотроо л бодож ташаал авдаг. Түүний бардам зоригтой зан нь ямар ч хүнд бэрхшээлийг давна. Ямар нэгэн шалтгаанаас болж санаа зовсон байдлаа бусдад үзүүлдэггүй. Тэр үргэлж нүүрэндээ инээмсэглэлтэй байдаг. Түүнийгбага мэддэг хүмүүст тэр хөгжилтэй тайван мэт санагдана. Яг үнэндээ бол тэр маш эмзэг бүр ялихгүй жижиг зүйл ч түүнийг бухимдуулахад хүргэнэ. Энэ хүнийг бодь сэтгэлтэн гэж хэлж болно. Түүнийг материалист маягийы ухаантай гэж хэлж болохгүй л болов уу. Гэхдээ тэр маш зохион байгуулалттай, өөрийн ирээдүйн талаар боддог.

Эдгээр хүмүүсийн төрөлхийн нарийн ухаан нь ер хөгширдөггүй. Тэр өөрийн хэрсүү ухааны ачаар биеэ тоосон байдлаа нууж чаддаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь эмч нар байдаг. Хайр дурлалдаа тэд аз жаргалтай байх нь ховор. Учир нь хэт эмзэг, өөрийн эрхээр байх дуртай. Хайр дурлалын хэрүүл маргаан дээр тэр егөөтэй инээмсэглэл, тоглоом тохуу хийсэн тоомсоргүй байдал гаргаж байж өөрийгөө авардаг. Түүний зан чанарууд: эрх чөлөөнд дуртай, мөрөөдөмтгий, уран сэтгэлгээ сайн, зөн бэлэг ихтэй.



ӨМНӨ ЗҮГИЙН КАРТАС МОД
/02-р сарын 09-с 02-р сарын 18/
&
/08-р сарын 14-с 08-р capын 23/

Энэ бол, гоёмсог, хүчирхэг, саглагар ургамал юм. Ямар ч нөхцөлд дасдаг. Энэ хүмүүс шаардлага гарвал тэнгэр доор ч хонож чадна, гэхдээ мэдээж бас бусад хүмүүсийн адил тав тухтай орчинд дуртай. Эрүүл чийрэг биетэй, ямар ч газар гэртээ байгаа юм шиг тайван байж чадна. Түүнийг бүрэг, ичимхий биш гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй, идэвхитэй, хүрээлж буй хүмүүстээ өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ харуулж чаддаг. Түүний талаар тоглоом тохуу хийвэл маш эмзэглэдэг ойлгохыг ч хүсэхгүй. Тэр анхаарлын төвд байх дуртай. Үүний төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг. Бүгдийг гайхшруулах нь түүний хувьд маш чухал. Бусдад нөлөө үзүүлж ямарваа нэг зүйлийг хийлгүүлэхэд хүргэж чаддаг. Хүссэн зуйлээ авахын тулд шургуу ханддаг. Өөрийгөө дандаа зөв гэж боддог. Бусдын оролцоогүйгээр өөрөө шийдэх дуртай. Эцсийн үгийг тэр хэлэх ёстой. Үнэхээр тэр хамгийн хэцүү асуудлуудыг шийдэж чадна. Маш хурдан шийдэж чаддаг нь ч бас гайхалтай. Асуудлыг задлан шинжилж чаддагаараа онцлогтой. Аюултай болохыг мэдэлгүйгээр, үр дагаварыг тооцоолон бодоогүйгээс болж таагүй байдалд орох нь амархан гэхдээ амархан орсон шигээ амархан гарч чаддаг. Өөрийн шулуун шударга, биеэ тоосон, бардам зангаасаа болж зөвхөн хувийн амьдралдаа төдийгүй ажилдаа ч хүнд бэрх үеүүдтэй тулгардаг. Тэр адал явдалд дуртай учраас түүний амьдрал үргэлж хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй байдаг. Хэдий бие даасан, өөрийн эрхээр байдаг ч гадны нөлөөнд автаж, бусдын дураар байж чадна. Эдгээр хүмүүсмйн дунд баатрууд ч бий зовлон эдлэгч нар ч бий. Тэр маш шзэг, уян нялуун. Хайр дурлалыг шүтэн биширдэг. Тэр дассан сптэлээ үүрд байлгаж чаддаг. Түүний хувьд хайр сэтгэл үгүй бол амьдрал утгагүй. Түүний оюун ухаан их хөгжсөн, дуу хөгжимд дуртай, амьдралд хайртай. Түүний зан чанарууд: өөдрөг үзэлтэй, сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаан ихтэй, аливаа зуйлийг нотлох дуртай.



НАРС МОД
/02-р сарын 19-с 02-р сарын 28, 29/
&
/08-p сарын 24-с 09-р сарын 02/

Эдгээр хүмүүс нь гоё сайхан зүйлсд дуртай, гэр орноо үнэлж дээдэлж явдаг хүмүүс. Юү хүсч байгаагаа сайн мэддэг, амьдралын урсгалаар хөвдөггүй. Амьдрал түүнд өгч байгаа юманд сэтгэл хангалуун байдаггүй. Өөрийн амьдралыг өөрөө зохион байгуулах дуртай, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Эдгээр хүмүүс хэзээ ч номхон, дуулгавартай байдаггүй. Өөрийнхөө гэрийг ч өөрөө өөртөө зориулж бий болгодог. Ямар ч уй гашууд дийлдэх дургүй. Толгой дээгүүр, бардам явдаг. Тэр маш зоригтой, эрэмгий, ямар ч эсэргүүцлийг тэсвэрлэнэ. Эрсдэлтэй үйлдэл хийж чаддагаараа дандаа урд тэргүүлж байдаг. Аливаа мэргэжилд амжилт олдог. Аливаа үйлдэл хийхдээ хурдаы болон зөв байдаг. Маш их шаргуу гол явж байгаа зам, хүрэх гэж байгаа зорилгоос нь болиулах боломжгүй. Тэр гүнзгий ухаан бодолтой, эмх цэгцтэй сэтгэхүйтэй, удирдах, зохион байгуулах чадвар сайтай. Зорьсондоо хүрэхийн тулд юу шаардлагатайг сайн мэддэг. Ямар ч бүр хайр дурлалын хэцүү байдлаас ч нэр төртэйгээр гарч чаддаг. Эдгээр хүмүүсийн сул тал нь бага байдаг. Нэг сул гал нь хайр дурлал юм. Хайр дурлалдаа тэр маш мэдрэмтгий, тачаангуй, тэсвэргүй амархан болдог дурладаг тийм учираас хайр дурлалын гашуун явдалд их өртдөг. Эдгээр хүмүүс нь их найрсаг, зочломтгой мэт санагдавч, яг үнэндээ тийм ч их тусархаг ба өглөгч сэтгэлтэй биш. Түүнд хамгийн чухал нь өөрийн тав тух, өөрийн сайн сайхан байдал. Найз нөхдийн таагүй явдлууд гүүний сэтгэлийг зовоодоггүй, харин зугээр даган гутарч байгаагаа хэлж чадна. Түүний зан чанарууд: удирдах, зохион байгуулах чадвартай, анализ хийх дуртай, гоо зүйн ухаантай.



УД МОД
/03-р сарын 01-с 03-р сарын 10/
&
/09-р сарын 03-с 09-р сарын 12/

Түүний энгийн дүр төрх нь бусдад таатай ба нууцлагдмал санагдана. Энэ нууцлагдгмал байдалд нь ихээхэн хүсэл, бодол байдаг ба өөрөө ч учрыг нь ойлгож чаддаггүй юм шиг. Гэхдээ түүний даруухан байдалд хууртагдах хэрэггүй. Үнэн хэрэг дээрээ тэр өөрөө юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Тэр шийдэмгий, ажил хэрэгч байж чаддаг. Түүнийг үгэнд оромтгой хүн гэж хэлэхгүй ажил хэргийн асуудал дээр буулт хийдэггүй нилээн хэцүү хамтрагч. Тэр удаан, нөхцөл байдалдаа хурдан тааран зохицож чаддаггүй. Бусдыг их хүндэлдэг учраас хэнд ч юу ч тулгаад байдаггүй. Тэр захирах удирдах дургуй. Энэ хүн бол уян, романтик, нартай дулаан өдөрт ба ус горхины хажууд суух дуртай. Үнэр, амтыг хурц хулээн авдаг. Өнгөгүй жирийн мэдрэхүйд дургүй. Тэр сэтгэлээрээ амсах таашаалыг эрхэмлэдэг ба үүнийгээ яруу найргийн өнгөнд оруулдаг. Түүнд яруу найргийн нэг юм байдаг. Тэр гутрал гунигийн сургамжийн үгс хэлж чадна, гэхдээ үүнийг нь эмзэг хүлээн авч хэрэггүй. Хоромхон зуурын баяр баясгаланг тэр бусдаас илүү ашиглаж чаддаг. Тэр их уран чадамгай, дүрслэн бодох чадвар нь сайн, зөн бэлэгтэй, гярхай. Сайн сэтгэл зүйч нар байдаг учраас бусдын бодол санааг таачихдаг. Биеэ хамгаалж чаддаггүй, дорой мэт харагдавч яг үнэн хэрэг дээр ер тийм биш. Энэ нь зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн төлөө л хэрэглэж байгаа арга юм. Түүнтэй ямар нэг ажил эрхлэхдээ тэр сул дорой мэт дур эсгэдгийг мартах хэрэггүй. Яг үнэндээ тэр өөрийгөө я^ж хамгаалахаа сайн мэддэг. Түүнийг гомдоллоход эмзэг хулээн авсны хэрэггүй. Хэрвээ тэр өөрөө хайр дурлалын зовлонд хэт их тэмүүлэхгүй бол түүний амьдрал тайван байхсан. Түүний зан чанарууд: зөн билэгтэй. дүрслэн төсөөлөхдөө маш сайн.



ДАЛДУУ МОД
/03-р сармын 1-с 03-р сарын 20/
&
/09-р сарын 13-с 09-р сарын 22/

Энэ хүн сэтгэл татах, дур булаах чадалтай ба үүнийгээ их чадварлаг ашигладаг. Хэний ч толгойг эргүүлж чадна. Тэр бол үнэхээр таатай, нүдэнд дулаахан ба бусад хүмүүс түүнтэй амархан хэл амаа олдог. Бусад хүмүүс түүний хажууд байхдаа оюуны ба сэтгэлийн тав гух мэдэрдэг. Түүнд их найдаж болохгүй үе байдаг ч тэр хайр сэтгэлийг мэдрүүлдэг. Эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлдэг ба хэзээ ч захирахыг хүсдэггүй, амьдралыг нь удирддаггүй. Тэр их тэвчээртэй ба анхааралтай харилцагч. Гаднаас нь харахад амгалан. тайван, дуу муутай, аймхайдуу, зориггүй. Гутрангуй ба залхуутай байдал түүний гол дайснууд. Эдгээр мэдрэхүйтэй бүх амьдралаа өнгөрөөдөг үе ч байдаг. Тэр хангалуун, гав тухтай амьдрал мөрөөддөг ч үүнийг их чухал ач холбогдолтой гэж үздэггүй хааяа бүр ухамсралдаг ч үгүй. Тэр ямарч орчинд дасан зохицож чаддаг. Бүр овоохойд ч гэрийн таатай орчин бүрдүүлчихдэг. Энэ хүн их зөрүүд, тогтворгүй ба түүнийг ойлгох маш хэцүү байдаг. Амьдралдаа өөртэйгээ адил хүнтэйгээ учрах нь чухал тэгвэл түүний хайр дурлалын амьдрал зөрчилдөөнгүй тайван байх болно. Ямарч шалтгаангүйгээр хартай байдаг. Бялдуучлалыг сайн мэдэрдэг. Өөрийн үнэ цэнэ, чанар чансайгаа маш сайн мэддэг. Энэ хүн амьдралын ухаантай, аргатай, техникийн чадвартай. нарийн нямбай. Түүний зан чанарууд: гярхай, бодит байдлыг эрхэмлэдэг, зохион байгуулах чадвартай.



ШИД МОД
/03-р сарын 22-с 03-р сарын 31/
&
/09-р сарын 24-с 10-р сарын 03 /

Түүнийг анх харахад тэр бусдад үзэмжгүй, сул дорой сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүмүүсийн дунд түүнийг шууд олж харахгүй. Тэр дуу муутай өөрийгөө харуулах гэж тэмүүлдэггүй. Гэхдээ түүнрүү сайн харвал. тэр их сэтгэл татсан бас гойд ухаантай гэдгийг нь олж харна. Тэр даруу төлөв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгүй, маш өвөрмөц хүн учраас нүдэнд өртдөг амьдралд, хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хүнээс юу ч хүлээж болно. Тэр тааварлашгүй үйлдэл хийдэг эсвэл тааварлашгүй зүйл санал болгодог. Ийм хүмүүс бусдад санаа зовох сэтгэл төрүүлдэг. Тэр бусдын хамгийн нандин бодлыг нь таах чадвартай. Дурлалд тэр хүний хайртай хүн эсвэл эсрэгээр, зовоосон хүн болдог. Түүний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэр хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадвал түүнийхээ амьдралыг хөнгөлхийн тулд бүхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Түүний зан байдал нь хурдан хувирдгаас болж тэр эсвэл сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Түүний хоромхон зуурын зан байдал болон олон аашаас нь шалтгаалан тэр хар санаатай эсвэл цагаахан сэтгэлтэй. Болж хувирдаг. Түүний гадаад төрх нь шидтэй мэт үйлчилдэг. Хэрвээ тэр хүсвэл өөрийгөө хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та түүний талд ороогүй, түүний сэтгэлийг татаагүй бол түүнтэй болгоомжтой байгаарай. Энэ хүн бол эрсдлээс айдаггүй. Түүнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нөгөө талын маш сэтгэл догдлуулсан байна. Эдгээр хүмүүс их холбирхой, санаачлагатай ч байдаг, идэвхгүй ч байдаг. Бүгдийг орхиод амьдралын урсгалаар хөвж ч чаддаг. Тэр бүгдийг ойлгодог, түүнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба өчуухэн зүйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг. Эдгээр хүмүүс нь сурах өндөр чадвартай, тансаг ааш заншил дээр санаа тавьдаг. Сайн сурдаг, аливаа зүйлийг хурдан бөгөөд амархан мэдээд авдаг . Тал бүрийн мэдлэгтэй эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ өөрөө мэддэг. Түүний зан чанарууд: Зөн билэгтэй ургуулан бодох сэтгэх дуртай, задлан шинжилгээ хийх чадвартай.



ТЭС МОД
/04-р сарын 01-с 04-р сарын 10 /
&
/10-р сарын 04-с 10-р сарын 13/

Сэттэл татам, ялдамхан, хөнгөн алхаа гишгээтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй. Гэхдээ энэ хэврэгхэн байдлын цаана хатуужилтай, тогтвортой зан бий. Нүүрэндэх инээмсэглэл нь дотоод баяр баясгалангийх биш харин өөрийгөө хянах чадвартай байдаг юм.

Өөрийнхөө үнэ цэнэ, чанар чансааг яаж тодотгохоо сайн мэднэ, сайхан хувцасладаг, сонголт сайтай. Тэр их сонирхол татсан хүн. Тэр ямагт сайхан зүйлд тэмүүлдэг, дурладаг, гадаад нөлөөнд мэдрэмтгий, найрсаг, говийг баримталдаг. Түүнд хэдийд ч найдаж болно. Хэзээ ч урвахгүй. Хааяа гэнэн цайлган зангаасаа болж ашиглуулдаг. Хүнд баяр баясгалан өгөхийн тулд өөрийгөө ч золиосолдог. Заримдаа харъяалагдлын байдалд ордог. Тэр маш хариуцлагатай учир ихэнхи үед бүх болсон явдалд өөрийгөө буруутай гэж үздэг. Гэм буруу нь хааяа түүний сэтгэлийг зовоож орхидог. Хүмүүсээс хол байдаг, тиймээс ч бие дааж амьдрах, хараат бус тэмүүлдэг. Түүний хувийн амьдрал нь баялаг ба маргаашийн өдрийн ажлуудаар дүүрэн байдаг. Тэд их хашир, урьдаас мэддэг учир эдгээр хүмүүсийн ихэнх нь гэрлэхийг боддог. Хайр дурлалдаа ихийг шаарддагч өөрөө ихийг өгдөг. Тэр байнга сэтгэлийг шалгадаг хүний нэг. Түүнийг хуурч болохгүй. Асар их оюун ухаантай, байдлын өөрчлөлтөнд амархан дасдаг. Ихэвчлэн зорьсондоо хүрдэг гэхдээ хааяа өдөр тутмын ажил нь түүнд саад болдог. Түүний зан чанарууд: оюунлаг, сэтгэлгээ сайтай, мэдрэмтгий, зөн бэлэгтэй, задлан бодох дуртай.



АГЧ МОД
/04-р сарын 11-c 04-р сарын 20 /
&
/ 10-р сарын 14-с 10-р сарын 23/

Эдгээр хүмүүс их нямбай, өөрийтөө арчаатай, нэлээн сээтэгнүүр байдаг. Мода дагаж хувцасладаг. Хаана сонирхолтой байна тэнд л байх дуртай. Тэр гэртээ л суугаад байдаггүй хүн, янз бүрийн шинэ хүмүүстэй танилцах дуртай, тэр хүмүүсийг чин сэтгэлээс нь яриулж чаддаг. Түүнд бүрэн итгэж болно, учмр нь хөндлөнгийн хүний үйлдлийг шүүмжилдэггүй, нууцыг задалдаггүй. Эдгээр хүмүүсийн дунд гоц авъяастай алдартангууд, бодьгалч үзэлтэнгүүд их байдаг. Эдгээр хүмүүс нь сэргэлэн цовоо, эрчимтэй ядрашгүй байдаг. Ямагт дээгүүр байхыг тэмүүлдэг. Тэр төролхийн зориггүй, даруу төлөв зантай ч амь нас болон зд хөрөнгө суурь нь болсон хамгийн эрсдэлтэй шийдвэрүүд гаргаж чаддаг. Түүний толгойд байнга янз бүрийн төлөвлөгөө байдаг ба эдгээр нь ихэвчлэн сонин ердийн бус байдаг. Тэр шинз ба тэргүүн зүйлсийг сонирходог. Шинэ санаа гарвал урам зоригтойгоор биелүүлэхэд бэлэн байдаг. Тэр их далаацтай сэтгэдэг хүн. Гэхдээ төлөвлөгөө биелүүлэх нь ховор. Тэр нэлээн увайгүй олон нийт түүний тухай ярьвал түүнд таалагддаг, харин хүмүүсийн бодол шүүмжлэлээс айдаггүй. Түүнд хэдий гярхай ухаан, зөн бэлэг, сэтгэх чадвар байдагч түүний амьрал нь асуудлаар дүүрэн байдаг. Түүнийг олон ааштай хүн гэж хэлж болно. Хайр дурлал дээр түүний харьцаа энгийн биш бусад зүйл дээр гаргадаг урьдаас тааварлашгүй зангаа мөн үүн дээр ч бас гаргадаг. Хэрвээ өөртэйгээ адил сэтгэдэг хүнтэй учирвал гэр бүлийн аз жаргалыг амсана. Түүний зан чанар: урам зоригтой, сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэхүйтэй, анализ хийх чадвартай.



САМРЫН МОД
/04-р сарын 21-с 04-р сарын 30/
&
/10-р сарын 24-с 11-р сарын 11/

Энэ хүн юуны түрүүнд өөрийн маяг ба нарийн, ааш, заншил дээр санаа тавьдаг. Энэ нь түүний бүрэг ичимхий занг нуудаг. Энгийн байдал нь хүний эрхэм зэрэг гэж үздэггүй. Тэр олон ааштай аминч, түрэмгий байдаг ч үүний зэрэгцээ эелдэг зочиломтгой байдаг ба зорисон санаагаа зоригтой хэлдэг. Түүний зөрүүд гэж бас хэлж болно. Тэр тэвчээргүй ба хувирамтгай эсвэл тэс эсрэгээр төвийг сахисан ба эелдэг зан гаргаж мэднэ. Тэр их томоогүй ямарч шалтгаангүйгээр таньд өөрийнхөө хайр сэтгэл ба нөхөрлөлөө өгчихөөд дараа нь гэнэт үүнийгээ үгүй хийж чаддаг. Тэр нэгэн зэрэг хартай ба найрсаг байж чаддаг. Тэр аливаа нөхцөл байдлыг заавал хүндрүүлэхгээд байдаг. Өөрөө зовох дуртай бусдыг ч дуртайяа зоюоодог. Бусдад өөрийгөө гоц гойд гэдгийг мэдрүүлэхийг маш их хичээдэг бас чаддаг. Хурдан шийдвэр гаргадаг учир бусдыг өөрийн эрхшээлд оруулж чаддаг. Тэр гайхалтай удирдах чадвартай. Өөрийн гарагсан шийдвэрийн үр дагаварыг сайн мэддэг. Тэр огт санаа зоволгүйгээр аймшгийн хар санаатай үйлдэл хийж чадна. Тийм болохоор олон дайсантай мөн олон найз нөхөдтэй. Тэр эрсдэлээс айдаггүй буулт хийдэггүй замнасан замаар явдаггүй, ер нь амьдралаа ердийн болохгүй гэж хичээдэг. Амьдралаа өөртөө л найддаг. Хамгаас илүү өөрийн бие даасан болон тусдаа байдлыг хадгалахын төлөө санаа тавидаг. Түүний зан чанар: шийдэмгий, гярхай, удирдах чадвартай.



МЭЛРЭГ МОД
/05-р сарын 01-с 05-р сарын 14/
&
/11-р сарын 03-с 11-р сарын 11/

Цовоо, хөдөлгөөитэй, нийтэч. анхаарлын төвд байдаг хүмүүс. Ухаалаг бас чөлөөтэй яриа өрнүүлдэг, үүгээрээ бусдыг татдаг. Хамт олны чөлөөтэй байдлыг зөвхөн тэр л бий болгодог. Түүнийг сайн мэддэггүй хүмүүст тэр их хөгжилтэй. тайван, гүдэсхэн, амьдралдаа асуудалгүй хүн харагддаг. Гэвч түүнийг сайн мэддэг хүмүүс түүний эмзэг сэтгэлийг сайн мэднэ. Гаднаа амьдралып баяр баясгалантай харагддаг ч сэтгэл дотроо гутрангуй үзэлтэн юм. Тэр ухамсартай ба холын хараатай байхыг хичээдэг тиймээс ч аливаа зүйлд болгоомжтой ханддаг. Тэр итгэмтгий биш, сэжиглэмтгий, хатуу сануулгаар дүүрэн хүн. Бусадтай зохицож харьцахдаа бас заль ухаан хэрэглэхээ ч мэддэг. Гэхдээ үүнийгээ ихэвчлэн ажил хэргийн харьцаанд л хэрэглэдэг. Ашиг хонжоо, эд хөрөнгө хардаггүй хэрнээ мөнгө сайн олдог. Ямар ч ажлаас айдаггүй, түүний сэргэлэн зан ба оюун ухааныг нь захиргаа өндрөөр үиэлдэг. Тэр өөрийн эрхээр амьдрах дуртай учраас түүнтэй гэр бүл болвол нэлээн хэцүү байна. Үүрэг хариуцлагаар дарагдах ба уяатай байх дургүй. Хязгаарлал нь түүнийг их зовоодог. Тэгсэн ч тэр үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Үүрэг харнуцлагыг биелүүлэх хэрэгтэй гэж мэддэг ч энэ бүхэн гүүнийг дарамтапд оруулдаг. Хайр дурлалд амархан сэтгэл нь гонсойдог. Хүүхдэд хайртай. тэдэнтэй чөлөөтэй байдаг. Хамгийн хэцүү зүйлийг ч ойлгохоор тайлбарлаж өгдөг. Тэр өөрийн оюун ухаанаараа хэцүү зүйлийг амархан ба ойлгомжтой болгож чаддаг. Тэр гутрангуй үзэлтэй, амьдралаас сайн сайхан юм хүлээдэггүй ч хүүхдүүд түүнд утга учир, найдвар өгдөг. Хүүхүүд л түүнд бусдаас илүү аз жаргал, таашаал өгдөг. Түүний зан чанарууд: зөн бэлэггэй, оюун ухаан ихтэй, сэтгэн бодох ба эрэгцүүлэн бодох чадвартай.



ТУУЛАЙН БӨӨРНИЙ МОД
/05-р сарын 15-с 05-р сарын 24/
&
/11-р сарын 12-с 11-р сарын 21/

Энэ хүн бол амьдрал болон Хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй гэхдээ үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хүн. Тэр уужим уудам байдалд дуртай Тэр төрөлхийн шударга хүн тиймээс үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэр шууд эсэргүйцэнэ түүний хувьд их чухал тэр бүр ёс суртахууыыг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл арга мэх зэргийг үзэн яддаг, тийм болохоор эвгүй байдалд орох нь их тохиолддог ба бусдыг санамсаргүйгээр өөрийнхөө эсрэг болгодог. Бусадтай харьцахдаа уян хатан байж чаддаггүйгээсээ болж сэтгэл нь их гонсойдог, ажлаа болон ажлын байраа байнга солих болдог. Ихэвчлэн үүнээс болж ааш муутай, сэтгэлгүй хүн гэдгээрээ алдаршдаг. Энэ бүхэн түүнийг их дарамтанд оруулахаас гадна гомдлоо удаан хадгалж явдаг. Түүнийг зөрүүд гэж хэлэхгүй ч хэт шулуун. буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул саыхүү болон эд хөрөлгийн асуудал түүнд байдаггүй. Түүний ухаан нь хурдан, бодитой, ажигласан үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай. хурдан шаламгай. Тэр гүн ухааны бодол болж. мөрөөдөж суух дуртай. Түүний хайр дурлалын харьцаанд ч бас хүндрэл гардаг. Тэр өөрийн аз жаргалыг олоход түүнд хэцүү байдаг. Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг өөрөө ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Хайр сэтгэлийн хэрэгцээ бас түүпийг хайрлахгүй байж магадгүй гэсэн айдас түүнд байдаг. Энэ бүхэн өөрийн болон түүний амрагийн хоорондох харьцааг их хүндрүүлдэг. Энэ хүн бусдыг байнга гайхшруулахыг хүсдэг. Түүний гаргаж байгаа зан нь бусдад ер ойлгомжгүй байдаг. Түүнийг эргэн тойрч буй хүмүүсээс түүний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авсан тохиолдолд л түүний чадварууд бүрэн хөгжинө. Түүнийг ойлгон даган баясах, даган дуурайх хэрэгтэй болдог Түүний зан чанарууд: ажигламтгай гярхай удирдах чадвартай авхаалжтай, бодит байдлыг эрхэмлэдэг.



ЯШИЛ МОД
/05-р сарын 25-с 06-р сарын 03/
&
/11-р сарын 22-с 12-р сарын 01/

Эдгээр хүмүүс аятайхан харагддаг. Цэгцтэй биетэй, чамин хувцасладаг. хөдөлгөөндөө чөлөөтэй. Цовоо, чадалтай зантай хүн. Өөрөө өөртөө таалагддаг. Гэвч байнга түүний хажууд байвал нэлээн хэцүү. учир нь тэр их шаардлага тавьдаг ба аминч хүн. Тэр бие дааж амьдрахыг хүсдэг ч түүнийг бас халамжлах. түүний хэрэгцээг хангах хэрзгтэй. Дотны хүмүүсээсээ зөвхөн түүний таалагдснаар амьдрах, юм хийвэл түүний хүссэнээр хийх хэрэгтэй гэж тэр үздэг. Ийм хүнийг тэвчих хүн бага олдох болов уу. Зөвхөн өөрийн амар мэндэд, амжилтанд хамаатай аливаа зүйлд биеэ тоосон байдаг. Юу хүсэж байгаагаа сайн мэддэг, юу хүсэхгүй байгаагаа бүр илүү сайн мэддэг. Аз жаргалдаа хүрэхийн тулд замаасаа юуг ч зайлуулж чадна. Энд түүний аминч зан нь гарч ирж байгаа юм. Хариуцлага хүлээх чадваргүй мэт санагдавч тийм биш. Амьдралын бэрхшээлүүдийг хөнгөхөн даван туулдаг. Энэ хүн мащ итгэлтэй, найдвартай, түүнтэй айж эмээхгүйгээр гэрлэж болно. Хэдий аминч зантай ч өөрт нь байгаа бүгдийг тантай хуваалцхад бэлэн Түүний ухаан нь уран сэтгэмж гоц гойд бүхнээр олон . үүнийгээ юуны өмнө зөы бэлгийн үндсэн дээр гулгуурладаг. Тэр их гярхай. ажигч хүн. Хайр дурлалып харьцаанд тэр хаыь болох хүнээ их анхаардаг. халамж үзүүлдэг. Өтөл болтол, их үнэнч. Хайр дурлал нь ихэвчлэн амжилттай байдаг учир нь болох олдохгүй бүгдийг харьцуулан бодож чаддаг. Хайр дурлалаа төдийгүй бас ашиг хонжоо бодож гэрлэдэг. Зөв хүнээ сонгож, алдаа гаргахгүйн төлөө их хичээл зүтгэл гаргадаг, амжилттай ч болдог. Гэр бүлийн амьдрал пь бүтэмжтэй байдаг. Түүний зан чанарууд: зөн билэг, уран сэтгэмж, оюун ухаан ихтэй, задлан шинжих хандлагатай.



ГРАБ МОД
/06-р сарын 04-с 06-р сарын 13/
&
/12-р сарын 02-с 12-р сарын 11/

Аятайхан хүмүүс, түүний энгийн байдал ч бусдын анхаарлыг татаж чадна. Залуу насандаа гоо үзэгэлэнтэй ч нас ахих тусам үүнийгээ алддаг. Зөөлөн харыдаатай, гоо хэлбэрийг шүтэгч хүн. Хувийн амьдралдаа ч өөрийнхөө давууг сонирхдог. Эргэн тойрны хүмүүс түүнийг шагшин гайхаж байвал тэр дуртай, шагнал авахыг мөн түүнийг ёсолж хүндлэхийг мөрөөддөг. Тэгдэг хэдий ч санаачлага болон шийдвэр гаргах нь ховор. Энэ нь алдаа гаргахаас айдагтай холбоотой. Бусдын даалгаврыг биелүүлэх нь түүнд илүү таатай байдаг. Тэр бусдаас илүү ёс журамд захирагддаг хүн. Нийтээр заншсан журмыг гажих, замнасан замаас хазайх дургүй. Шинэ зүйл болгонд асар болгоомжтой хапддаг. Ер нь түүнийг болгоомжтой хүн гэж хэлж болно. Тэр их хариуцлагатай, шударга хүн. Хайр дурлалдаа ч хариуцлагатай ханддаг. Гэр бүлийн амьдралд тэр маш аятайхан, зөөлөн байдаг. Тэр их шударга төвшин зангаараа ялгардаг. Гэхдээ үүргээ биелүүлэх нь түүний хувьд хайр дурлалаас ч илүү үнэтэй. Түүний зан чанарууд: ухамсартай, зөн билэгтэй, уран сэтгэмж сайтай.



ИНЖРИЙН МОД
/06-р сарын 14-с 06-р сарын 21/
&
/12-р сарын 12-с 12-р сарын 20/

Энэ хүний гадаад байдал нь хэдий энгийн ч яаруу тод төрхтэй. эелдэг. тиймээс бусдын анхааралд заавал өртдөг. Түүнд амьдралын орон зай болон дулаан шаардлагатай, таагүй орчинд тэр өвдөх магадлалтай. Тэр их эмзэг тул орчин болгонд дасан зохицож чаддаггүй. Бэрхшээлийг даван туулахдаа муу. Гутрал гуниг, зовлон байгаа газар бие муудах нь илүү. Түүнтэй зөөлөн эелдэг харьцах хэрэгтэй үгүй бол түүнийг сүйтгэх болно. Тэр сэтгэлийн хөөрөлтэй бас эелдэг зөөлөм. Ингэж байснаараа л тэр амьдралын баяр баясгалан. сэтгэлийн тайван байдлыг мэдэрдэг. Өөрийнхөө сул талуудтай тэмцэж амьдралаа өнгөрөөдөг. Тэр ажилдаа хичээл зүтгэл гаргадаг, түүнд итгэж найдаж болно, өдөр тутмын ажил үүргээ нарийн нямбай биелүүлдэг, гэвч яг үнэндээ нэлээн залхуу. Гэсэн хэдий ч ажил хэрэгч, санаачлага гаргадаг, амьдралд бодитой ханддаг. Ямагт сайхан санаагаар дүүрэн байдаг. Тэр гэр бүлийн амьдралд дуртай ч өөрөө тууштай бас биш. Гэхдээ гэр бүлийн гогтвортой байдалд мөн ойр дотны хүмүүстэйгээ байнга харьцах дуртай. Хэдий тэд нар нь түүний иггэл найдварыг хариулах чадваргүй ч гэсэн. Энэ хүн гэр бүлийн жинхэнэ нандин хүн болж, гэртээ сайн сайхан зүйлс авчирч чадна. Харин түүнийг сайн халамжлах хэрэгтэй мөн гомдоож болохгүй. Түүнтэй гэрлэвэл сайн. Тэр хэдий романтик биш ч бусдыы энгийн сайхан сэтгэлийг үнэлж чаддаг. Энэ хүн гомдомхой гэдгийг нь мартаж болохгүй. Түүнд эмзэг хүн тохирохгүй. Түүний зан чанарууд: амьдралын ухаангай, бодит үзэлтэй, гярхай, сэтгэлийн хөөрөлтэй, удирдах чадвартай. 



ЦАРС МОД
/03-р сарын 21/

Сүр жавхлантай, амьдралын эрч хүчтэй, чадалтай, гоо үзэсгэлэнтэй, олон эрхэм чанартай. Түүнд эмзэг, хэврэгхэн юм юу ч байхгүй. Гадаад төрхийг нь хүмүүс хараад түүнийг хүндлэх сэтгэл төрдөг. Тэр төрөлхийн эрүүл чийрэг биетэй, ийм байх нь түүнд шаардлагатай учир нь өвчии тэсэхдээ тааруухан, цус хараад ухаанаа ч алдаж магадгүй. Тэр их зоригтой, гэхдээ ихэвчлэн энэ зориг нь түүний оюун ухааны чанараас гардаггүй харин хэт их бардам зангийнх. Өөрийгөө хулчгар гэж бодуулахаас айсандаа нөхцөл байдлыг түрүүлэн ямар нэгэн юм хийдэг. Тэсвэр тэвчээргэй хүн тул гаргасан шийдвэрээ өөрчилдөггүй, зорьсондоооо заавал хүрдэг. Гэхдээ түүний шулуун, буулт хийдэггүй зан нь өөрийн эсрэг эргэдэг. Илүү уян хатан, заль мэхтэй байсан бол илүү их амжилтанд хүрэх байсан. Түүний эвлэрэшгүй зан нь өөрт нь их ажил тарьдаг. Тэр буулт хийж, тохиролцоонд хүрч чадах хэрэгтэй. Нөхцөл байдлыг үл харгалзан өөрийнхөөрөө л байдаг хүмүүс. Хөл дээрээ бат бөх зогсдог, хуучинсаг үзэлтэй, уламжлалаа хөгжүүлж мөп шинэ зүйл оруулдаггүй. Өөрчлөлтөнд дургүй, тиймээс шинэ зүйлийг дурамжхан хүлээн авдаг. Тэр нь гярхай ухаантай, зөп бэлэгтэй, ажил хэрэгч хүн. Тэр юуны өмнө өөрийн ашиг хонжоо боддог учраас хувийн асуудал дээр бүх анхаарлаа төлөврүүлдэг.

Хөмдлөнгийн хүний амьдралд оролцдоггүй, сонирхдог ч үгүй. Гэхдээ үе үе хайр харамгүй үйлдэл хийдэг. Тэр өөрийн эрхээр байх дуртай, түүнийг хязгаарлахыг тэр тэвчихгүй. Гэвч түүний үйлдлүүд нь дур мэдэхийг хязгаарладаг. Хэдий ийм ч бусдын эрх чөлөөг болон бодлыг хүндэлдэг. Нөхөрлөлдөө үнэнч хэрнээ хайр дурлалдаа дандаа ийм байдаггүй. тогтворгүй зантай, амархан сонирхож дурладаг, энэ яг үүрдийнх энэ яг надад таарна гэж өөрт нь санагдана. Зөвхөн гэрлэлт л түүнийг томоотой болгоно. Гэр бүлийн амьлралд их найрсаг, зочломтгой гэрийн эзэн болдог. Ойр дотны хүмүүстээ туслахыг боддог. Түүний зан чанарууд: нарийн хянамгай, амьдралын ухаантай, шийдэмгий, бодит үзэлтэн, гярхай, удирдах чадвартай.



ХУС МОД
/06-р сарын 24/

Аятайхан, хөнгөхөн, уяхан, уран чадамгай, хүмүүс түүнд дуртай байдаг. Түүнтэй хамтын амьдрал их сайхан байна. Дөлгөөн, эелдэг байж чаддаг. Хэнээс ч юм нэхэж шаарддаггүй, тулгадаггүй. Тэр чамин хувцасладаг, ёс суртахуунтай гэхдээ сургаал айлдаад байдаггүй, даруухан, аливаа зүйлд хязгаар байдаг гэж сайн мэддэг. Тэр уян зөөлөн зантай учраас бүдүүлэг занг тэвчдэггүй. Хэдий тэр тоо үзэсгэлэнтэй төрхтэй ч их хөдөлмөрлөх дуртай бас чаддаг. Ажилдаа уран бутээлчээр ханддаг. Тэр олон янзаар бодож сэтгэдэг. зохион бүтээх чадвартай, бодож гаргасан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг. Энэ бүгд түүнд гоц гойд үр дүнд хүрэхэд нь тус болдог. Ажил хийх чадвар нь дуусашгүй. Ямар ч төрлийн үйл ажиллагаанд тэр том амжилтанд хүрч чадна. Сэтгэн бодох чадвар нь илүү их хөгжсөн учраас урлагт амжилт олох нь их байдаг. Тайван ажиллах иөхцөл нь бүрдэж л байвал ямар ч нөхцөл байдалд амархан дасдаг. Тосгопд амьдрах нь түүнд илүү ч сайхан санагдана. Аз жаргалтай байхын тулд түүнд их юм шаардагдахгүй сайн номын caн ба хайрладаг. ойлгодог хүн нь байхад л хангалттай. Тэр зожигдуу учраас язгууртан амьдралд тохирохгүй хүн. Тэр нөлөө бүхий хүмүүстэй харьцах сонирхолгүй. Тансаг баян байдалд тэмүүлдэггүй, дээдсийг дууриадаггүй хүн юм. Түүнд тайван, жигд амьдрал илүү тохирно. Эелдэг, даруу, оуюн ухаан ихтэй тэрээр гэргээ ая тухтай, аз жаргалтай байдлыг бий болгож чаддаг. Гэр бүлийнхээ амьдралд үнэнч мөн тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр их уян сэтгэлтэй ч тачаангуй, тэсгэлгүй хүслээс бас айдаггүй. Үүнээс болж бодлогогүй гэрлэдэг ч дараа нь харамсаад байдаггүй. Түүний зан чанарууд: зөн билэгтэй, уран сэтгэмж сайтай, уян зөөлөн.



ЧИДУН ЖИМСНИЙ МОД
/01-р сарын 23/

Тайван, төлөв төвшин, түүнд түрэмгий зан огт байхгүй. Бусдыи саналд тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр амьдралын тухай өөрийн бодолтой ч бусдын бодлыг үгүйсгэдэггүй. Бусдын амьдралын нөхцөл байдалд хүндтэйгээр ханддаг. Өөрийн амьдралаа хүндрүүлэхгүйн тулд бусдын хэрэгт оролцдоггүй. Бусдад тэр их тоомсоргүй мэт харагддаг ч яг үнэндээ бол зөвхөн төвийг сахихыг хичээдэг хүн. Бусдын асуудлыг ойлгож чаддаг. Шаардлагатай бол гэр туслана. Шударга ёсыг эрхэмлэдэг учраас шударга зөв санал гаргадаг. Бусдад туслахдаа өөрийгөө мартчихдаг. Тэр бусдад сэтгэгдэл төрүүлэх юу ч хийгээгүй ч түүнийг хайрлаж үнэлдэг. Бусадтай төлөв төвшин харьцдаг. Ямагг анхаарал гатдаг, тиймээс заримдаа алдартай болдог. Сайхан сэтгэлтэй, тусч зантай. Тэр бас хэрсүү ухаантай тул бусдад тусч зангаа аль болох ашиглуулахгүйг хичээдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь шархираа өвчнөөр өвчилдөг, тийм болохоор нартай өдөрт маш дуртай, наргүй бол зовж шаналдаг. Инээмсэглэхийг хичээдэг, ингэснээр өөрийгөө хянаж чадна гэж үздэг. Өөрийн тайван, төвшин байдлаа бусдад халдааж чаддаг. Түүний хажууд байвал аз жаргал болон итгэл найдварыг мэдрэх болно. Хүмүүс түүнийг ямагт сайнаар ярьдаг. Энэ өдөр гөрсөн хүмүүс оюун ухаан ихтэй, ном их уншдаг мөн сурч боловсрох, мэдлэгээ өргөжүүлэх дуртай. Хайр дурлалдаа ч төвийг сахидаг. Амрагаа хүндэлдэг, хардахгүй байхыг хичээдэг, дотроо л зовдог. Өөрийнхөө хайр дурлалаа орхиод баатарлаг үйл хийж чадна. Гэхдээ энэ нь түүний сул дорой зангаас болоогүй харин тайван байдлыг хадгалах хүслийг гэрчилж байгаа юм. Тайван байх нь түүнд маш чухал. Түүний зан чаиарууд үнэнч шударга, зөв бодолтой.

ЭВЭРЛЭГ МОД
/12-р сарын 21/

Гоо сайхан байдаг ба урт насалдаг. Хөгширсөн ч залуу насны чанаруудыг хадгалсан байдаг. хөдөлгөөндөө эв дүйтэй, уян хатан, бие бялдар сайтай. Тэр сэтгэл санаа тавьдаг их арчаатай. бүр сээтэгнүүр зан ч бий. Таатай орчинд байвал ямар ч салбарт бишрэмээр амжилт олдог. Тэр үргэлж олон янзьн төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг ба эдгээрийгээ амжилттай хэрэгүүлж ч чаддаг. Амьдралаа үнэхээр сайхан зохион байгуулдаг. аливаа нөхцөлд сэргэлэн байдаг. Маш нарийн тооцоотой. алдах нь ховор, мөнгөө хэмнэдэг. Төсвөө чадварлаг зохион байгуулдаг. Түүнийг шунахай гэж хэлэхгүй, гэвч өөрийн юмаа хуваалцах дургүй. Гэхдээ гэнэт өглөгч болдог үе байдаг. Эдгээр хүмүүс олз, ашиг хардаг. Хэрсүү ухаантай удирдах чадвартай. Эд хөрөнгө. мөнгөний сонирхолтой. Хувийн амьдралаа хоёрт тавьдаг. Журамтай, оюун ухаан ихтэй. ариун шударга. Шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгүй бүгдийг харьцуулан боддог. Хайр дурлалд түүнд уран сэтгэмж дутдаг. Гэвч гэр бүлийн амьдралд үнэхээр сайн эхнэр нөхөр болдог. Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэр орноо үлгэр жишээ болохуйц эмх замбараатай байлгадаг. Амралтанд явах дуртай, өөрийгөө залуу, сэргэлэн, эрч хүчтэй, сэтгэл татам байгаагаа батлахын тулд нас тогтсон үедээ ч хайр дурлалын адал явдалд ордог. Түүний зан чанарууд: бодит үзэлтэй, удирдах чадвартай, хэрсүү, нямбай.



КУЛОН-той холбоотой өөр нийтлэл үзэх бол ЭНД дарна уу...

КФС-той холбоотой нийтлэлүүд үзэх, ТӨВИЙН БҮС компаний тухай унших, албан ёсны веб хуудаст зочилох бол ЭНД дарна уу...




Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
Утас: 9927-6321
E-Mail: ЭНД дарна уу...

WEB-LOG хуудас: CENTER-REGiON

П. Оюун [албан ёсны ахлах зөвлөх]

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Шинэ бүгээгдэхүүн КУЛОН"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad