ЭНЭ БОЛ ШИНЭЧЛЭЛТ... [THiS iS UPDATE...]

Бид загвараа шинэчилж илүү уян хатан, бас ухаалаг, dynamic загвартай болсон байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа... Тэгвэл энэ шинэчлэлттэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэхээр шийдлээ...
МӨН
Бидний хамтран ажиллагч site-ууд болох FiLE.MN болон 4SHARED.COM share, hosting site-ууд ч мөн шинэчлэгдсэн байнаа... Үргэлж хамт байж, дэмжиж байдаг нийт хэрэглэгчиддээ баярлалаа...
Манай шинэ загварын талаар:
Эхний онцлох зүйл бол dynamic загвар
Манай хэрэглэгч, зочид бидний санал болгож буй, үндсэн ашиглаж буй загварыг сайн ойлгохгүй, мэдэрч ажиллахад хүндрэлтэй байгаа бол өөрсдийн таалалд нийүүлэн ашиглаж болох юм.
7 төрлийн загвар байгаа ба бүгд өөр өөрийн онцлог, давуу талтай байгаа... Түүгээр ч зогсохгүй хэрэглэгчийн хийж буй үлдэлүүдэд янз бүрийн effect харуулдаг болсон нь сайшаагдсаар байгаа билээ...
БЛОГ-т зочилох, хуудсуудаар аялах, нийтлэлүүдийг унших зэрэг нь орчин үеийн веб загварын алхаатай хөл нийлж буй билээ...
Энгийн хэрнээ гайхалтай болсон шинэ шийдлийн талаар сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай...
Мөн доорх бичлэг дээр бид манай загварыг хэрхэн үр ашигтай, сонирхолтойгоор ашиглаж болохыг харуулсан болно...
Бид үргэлж илүү шинэлэг, хэрэгцээтэй байхыг эрмэлзэж байгаа... Тун удахгүй дахин илүү шинэлэг санааг олж, шийдэлд хүрэх болноо...
file.mn-ы шинэчлэлтүүдээс:
file-ыг 200 MB-аар хуваан байршуулж болдог байсан бол саяхнаас 500 MB -аар байршуулж болдог болсон юм...
Энэ хэмжээ нь оруулж буй file-ын хэмжээний дээд хязгаар бөгөөд 5 GB хэмжээтэй тоглоомыг бид танд хүргэхийн тулд 200 MB-аар 26 part (хэсэг) болгон хуваадаг байсан бол одооноос 500 MB-аар 11 хэсэг болгон хүргэж болохоор болсон...
Том хэмжээтэй файлыг хэт олон хэсэг болгон хуваах шаардлагатай ба түүнийхээ хэрээр татахад төвөгтэй болж байгаа юм. Харин энэ шинэ боломж гарч ирснээр байршуулагч миний болоод татагч таны цагыг хэмнэсэн гайхалтай ач холбогдол, үр дүнд хүрлээ...
Мөн CLOUD буюу ҮҮЛ үйлчилгээ file.mn-ы хэрэглэгчдэд нээлттэй болсон явдалыг дурсахгүй өнгөрч болохгүй... 100 MB хэмжээтэй үүлийг ашигласнаар ҮНЭГҮЙ-ээр ямар ч төрлийн төхөөрөмж (PC, гар утас, PSP зэрэг интернэт хологдож чадах бүхий л технологи) -өөр өөрийн ҮҮЛ-ээс хадгалсан бичиг баримтаа хаанаас ч, хэзээ ч авч болохоор боллоо... flash-аа мартсан зэрэг асуудал гарахгүй гэдгээрээ давуу талтай юм...
Энэ мэтчилэн шинэчлэлтүүд ар араасаа хөвөрсөөр...
4shared.com-ын шинэчлэлтүүд:
4shared.com байршуулагчдын file-ын вирусыг шалгаж, аюулгүй байдлыг баталгаажуулдагыг хэрэглэгчид бид сайн мэдэх бизээ... Энэ удаад энэхүү хамгаалалтын зэрэг нэмэгдсэн талаар дуулгахад таатай байнаа...
Түүнчлэн CLOUD буюу ҮҮЛ үйлчилгээний шинэ боломжыг нэвтрүүлсэн нь олон олон хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байгаа билээ...
Шинэлэг бөгөөд энгийн шийдэлтэй шинэ загвар нь зарим талаар Twitter-ыг санагдуулах ажээ... Энэ шинэ загварын хажуугаар хэрэглэгчдэд нэвтрэх шинэ шинэ боломжуудыг нээж өгсөн бөгөөд, Twitter болон FaceBook зэрэг олон нийтийн харилцааны сайтуудын бүртгэлээрээ хэрэглэгч үнэгүгээр 10, 15 GB байршуулах эрх авч болох болсон нь над шиг байнгын үнэнч хэрэглэгчдэд барьсан том бэлэг болсон...
Хөгжил гэдэг сайхан...
2 comments
Энэ шинэчлэлттэй холбоотой санал хүсэлтээ илгээсэнд баярлалаа...
Мөн дээрх нийтлэл дэх бичлэгийг үзсэн байхаа... Загварыг зочин хүссэнээрээ (7 өөр янзаар) өөрчлөн үзэх боломжтой болсныг надаар хэлүүлэлтгүй мэдсэн болов уу...
Хамт байгаад баяралалаа...