Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


S4 LTE буюу I9505 серийн утас хэрэглэгчиддээ Kit Kat 4.4.2 ROM-г хүргэж байна аа... Мэдээж уншуулах програм, зааврын хамтаар байгаа., мөн дараа нь Root хийх файлыг ч хавсаргасан болно.


САНАМЖ #1: Зөвхөн I9505 загварт таарна, I9500 болон S4-н бусад загварт таарахгүй...

САНАМЖ #2: Root файл нь Kit Kat 4.4.2 суулгасан I9505-д л таарна гэдгийг анхаарна уу...

САНАМЖ #3: Уг ROM, түүнийг суулгагч програм, Root хийгч файлууд болон уг нийтлэлд дурдсан файл, програмуудыг ашиглагч өөрөө бүх хариуцлагыг үүрнэ. RLT ямар ч нөхцөлд хариуцлага хүлээхгүй.



Эхлээд түгээмэл асуугддаг хэдэн асуултанд хариулт авцгаая:


- ROM гэж юу вэ?

- Энэ нь утсанд суулгах үйлдлийн системийн эх файл гэж ойлгож болно. Windows-той зүйрлэвэл Windows суулгах диск (CD/DVD) нь энэ юм. Ямар маркийн, ямар загварт зориулсан хувилбар гэдгээсээ хамаараад тухайн утсандаа л сууна. Бас 1 анхаарах зүйл нь Official болон Custom ROM гэж байна. Official ROM нь албан ёсны хөгжүүлэгч компаний гаргасан хувилбар байдаг бол Custom нь сайн дурын хөгжүүлэгчийн бүтээл байдаг. Аль аль нь давуу болон сул талтай, жишээ дурдвал: Official ROM нь оригинал гэдэг утгаараа алдаа бага, үйлдвэрээс санал болгосон програм, хэрэгслүүд, нэмэлтүүдтэй. Харин Custom ROM нь програмуудын хувьд хөгжүүлэгчийн нэмсэн болон хассан байдлаар ялгагдахаас гадна, өөрийн гэсэн өвөрмөц загвар, үйлдвэрээс хийсэн зарим хоригийг цуцласан байх зэрэг давуу талтай ч, тодорхой бус шалтгаанаар алдаа гарах, төхөөрөмжийн зарим боломжыг үйлдвэрийн тохиргооноос давуу хэрэглэх ч, зарим боломжыг ашиглахад хомсдолтой байх зэрэг сул талтай байж болно.

- Flashing tool буюу ROM суулгагч гэж юу вэ?

- ROM-г утсанд уншуулж, суулгах DVD-Drive (өмнөх жишээгээр) гээд ойлгочихож болох юм. Бид Samsung утсанд хамгийн сайн тохирох Odin3 хэмээх програмын хамгийн сүүлийн үеийн v3.09 хувилбарыг өмнө хүргэж байсан, уг хэрэгслийг ашиглахыг бид танд санал болгоно. ЭНД дараад татаж авах боломжтой.

- Root гэж юу вэ?

- Систем анхны тохиргоогоор хэрэглэгчид ЭНГИЙН хэрэглэгчийн зэрэг олгоно. Өөрөөр хэлбэл хийж болох үйлдэлд хязгаар тогтоосон байдаг. Root хийснээр хэрэглэгчийн эрхийг Admin буюу Administrator болгон дэвшүүлдэг байна. Энэхүү эрх нь ямар ямар давуу талтай болохыг ЭНД (эх сурвалж: android.blog.banjig.net) дараад дэлгэрэнгүйгээр уншаарай (татаж авах боломжтой)



ROM суулгах заавар:

1: ROM-г татаж ав. ".tar.md5" өргөтгөлтэй файл, болон бас 1 чухал файл байгаа.

2: Odin3 v3.09-г татаж ав. Odin3 v3.09.exe болон түүний хэсэг болох 1 чухал файл байгаа.


3: Run Odin3 v3.09-г Administrator эрхээр ажиллуул.


4: Galaxy S4 LTE-г унтраагаад Download Mode-р асаа, ингэхийн тулд Дуу хасах, Голын болон Асаах/унтраах 3-н товчыг зэрэг удаан дар. Анхааруулгын мессэж гарч ирэгц, дуу нэмэх товчыг дараад Download Mode-руу орно.


5: Galaxy S4 LTE-г USB -р компьютерт холбоод Added! гэсэн мессэж Odin-ы цонх дээр гарч иртэл хүлээ.


6: Odin-ы цонхноос AP товчыг дараад .tar.md5 файлаа зааж өг.


7: Зөвхөн Auto Reboot болон F. Reset Time сонголтуудыг чагтлана "Re-Partition" сонголтыг хэрхэвч хийж болохгүй.


8: За тэгээд Start товчыг дараад эхлүүлнэ. Дуустал нь ямар ч цэс, тохиргоо, товч оролдохгүй байх хэрэгтэй, нэг их удахгүй дээ.


9: Дуусмагц, утас автоматаар унтраад дахин асах болно. Ингэсний дараа зарим 1 шинэчлэлтийн үйлдлүүд хийгдэнэ, дахиад жаахан хүлээх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бүрэн дуусмагц зүүн дээд буланд PASS! гэсэн үг ногоон дэвсгэр дээр харагдах болно.



10: Утас эргэн асч, систем шинээр ачаалагдаж дуусаад утасны үндсэн дэлгэц эсвэл түгжээс гарч ирсний дараа, утсаа компьютероос салгаж болно. Одоо ингээд Galaxy S4 LTE тань I9505XXUGNE5 загвартай Android 4.4.2 KitKat үйлдлийн системтэй боллоо...



Root хийх:

1: Auto-Root Android 4.4.2 болон ODIN3-г татаж ав.

2: Galaxy S4 LTE-г унтраагаад Download Mode-р асаа, ингэхийн тулд Дуу хасах, Голын болон Асаах/унтраах 3-н товчыг зэрэг удаан дар. Анхааруулгын мессэж гарч ирэгц, дуу нэмэх товчыг дараад Download Mode-руу орно.


3: Galaxy S4 LTE-г USB -р компьютерт холбоод Added! гэсэн мессэж Odin-ы цонх дээр гарч иртэл хүлээ.


4: Odin-ы цонхноос AP товчыг дараад AutoRoot файлаа зааж өг.


5: Auto Reboot болон F. Reset Time сонголтуудыг чагтлана


6: За тэгээд Start товчыг дараад эхлүүлнэ.


7: Дуусмагц, утас автоматаар унтраад дахин асах болно. Ингэсний дараа зарим 1 шинэчлэлтийн үйлдлүүд хийгдэнэ, дахиад жаахан хүлээх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бүрэн дуусмагц зүүн дээд буланд PASS! гэсэн үг ногоон дэвсгэр дээр харагдах болно.



Одоо утсаа компьютероосоо салгаж болно.



Бичлэгээр үзэх бол ЭНД дарна уу..



Бусад:

CyanogenMod суулгах
TWRP Recovery суулгах

Дээрх 2 видео заавар яг ямар учиртайг мэдэхийг хүсвэл дээр дурдсан Root гэж юу вэ? асуултын хариулт дах файлыг уншиж судлана уу...



ROM-г татах:
I9505XXUGNE5

AutoRoot татах:
I9505XXUGNE5 (Тайланд - N.A.)

Odin3 татах бол ЭНД дарна уу...



Өөр ROM татах

I9505XXUFNB9 (Герман - ViA)





Шинэ ROM-г татах

I9505XXUGNG8 (Орос - SER) (2014.09)




Шинэ ROM-г татах
I9505XXUGNI2 (Бүх нийтэд - EVR) (2014.10)


Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Samsung Galaxy S4 LTE I9505-д зориулсан оригинал Kit Kat 4.4.2 ROM + AutoRoot"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad