Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner





Ирэх онд худалдаанд гарах Windows-н шинэхэн хувилбар Windows 10-н Technical Preview-г суулгаж ашиглаж үзээд ялгаа, ажиллагаа, харагдах байдал, бүтцийн өөрчлөлтийн талаар уншигчидтайгаа хуваалцаж буй уг нийтлэлийг минь тухлан суугаад, таалан болгооно уу...

1-р хэсэгЭНД дараад уншаарай
1-р хэсэгт дараах асуултуудад хариулт өгсөн байгаа:
  • Яагаад Windows 9 гэж гарсангүй вэ?
  • Windows 10 TP /technical preview/-г суулгахаар шийдсэн бол ...
  • Програмууд сууж байгаа, эсэх (цухас дурдаад өнгөрсөн, энэ дугаарт илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно)
  • Ерөнхийд нь ажиглахад харагдах өөрчлөлтүүд, шинээр нэмэгдсэн болон сайжирсан хэрэгслүүд, боломжууд




Эхний хэсэгт бид Technical Previewbuild 9841-г танилцуулсан бол, энэ дугаарт анхны шинэчлэлтээ авсан build 9860-г танилцуулах гэж байна. Дараа дараагийн дугааруудад энэ мэтчилэн гарсан өөрчлөлтүүд, засагдсан болон нэмэгдсэн боломжуудыг танилцуулах болно.

Гэхдээ та 1 зүйлийг анхаарах хэрэгтэй, бид уг нийтлэлдээ алдаа дутагдлыг дурдахгүй байгаа, энэ нь хэрэглэхэд бэлэн болсон ямар ч алдаагүй хувилбар гэсэн үг огт биш, хэрэв та үүнийг ашиглахаар яараад байгаа бол VM ашиглах эсвэл Dual-boot байдлаар суулгах нь зүйтэй. Миний хувьд хоногт 10 хүртэлх тооны алдаа, шинэ санаа мэдээлэж байгаа, 8.1-с гоё, сайн болох нь тодорхой ч, одоохондоо Windows 10-т давж гарах шаардлагатай асуудал тун ч олон байна, тиймээс хүлээсэн нь л онох болов уу...



Windows 10-тай танилцах аялалдаа гарцгаая!
Өмнөх дугаарт дурдаагүй эсвэл тухайн үеийнхээс өөрчлөгдсөн, сайжирсан, шинээр нэмэгдсэн зүйлсийг л нэмж оруулах болно., давтаад байвал дургүй хүрмээр санагдана байх. Тийм үү? хэхэ

Системээс шаардах үзүүлэлт:
  • CPU: 1 gigahertz (GHz) түүнээс хурдан байх
  • RAM: 1 gigabyte (GB) (32-bit) эсвэл 2 GB (64-bit) байх
  • HDD (сул зай): 16 GB (энэ хэмжээ нь зөвхөн системд шаардагдах хэмжээ болно) түүнээс дээш байх
  • GPU: WDDM driver-тай Microsoft DirectX 9 graphic төхөөрөмжтэй байх
  • Бусад: Microsoft account (бүртгэл : hotmail болон outlook бүртгэл байж болно) болон Internet холболт шаардлагатай



Суулгах гэж байгаа бол:
  • Хэрэгтэй зүйлсээ нөөцлөж авах
  • Хэрэв 10 таалагдахгүй бол одоо суулгасан байгаа системээ буцааж сэргээх үүднээс Backup/Ghost/image хийсэн байх
  • Шаардах үзүүлэлтэнд хүрч байгаа эсэхийг нягтлах
  • Windows 10-н image (*.iso)-г бичих USB Flash Disk эсвэл DVD-г бэлдсэн байх
  • Өмнө нь Windows үйлдлийн систем суулгаж байсан туршлагатай, эсвэл Компьютерийн Англи хэлний дунд түвшний эсвэл Англи хэлний багахан мэдлэгтэй байх
  • +MicrosoftWindows TP туршигчдад зориулан гаргасан зөвлөмж-тэй танилцсан байх
  • Windows 10 TP-н image file-г татаж авсан байх (Microsoft-н албан ёсны сайтаас татах нь найдвартай шүү...)

Windows 8 болон Windows 8.1-тэй төстэй нь Windows Store болон Metro app-уудыг ашиглахын тулд дэлгэцийн хэмжээ 1024 x 768-с багагүй байх шаардлагатай.



Хамгийн эхний таны анхаарлыг татах зүйл бол мэдээж цонхны animation үзэгдэл:
Цонх нээх, хураах, сэргээх, хаах (одоогоор minimize болон maximize хийх үед ямар 1 үзэгдэл шинээр хийгдээгүй байна) үед та эдгээр үзэгдлүүдийг байнга харж болох нь ээ...

Metro app-н shortcut үүсгэх
Metro app-уудыг цонхонд харж болдог болсноор гарч ирсэн бас 1 давуу тал бол мэдээж Metro app-н shortcut. Start цэснээс тухайн програм эсвэл тоглоомоо чирээд (drag) desktop дээр орхиход (drop) shortcut нь үүсэх болно.

Дараагийн чухал шинэчлэлт бол NOTiFiCATiONs (Notification center)
Action center-с ялгаатай нь хэрэглэгчид ирсэн мэдэгдлүүдийг хадгалж, харуулах зориулалттай юм.

PC Settings-д шинээр боломжууд нэмэгдсэн...
DataSense & Battery Saver : нэрнээс нь ямар хэрэгтэй болохыг гадарлачихсан болов уу., түүнчлэн эдгээрээс гадна өөр бусад тохиргоонууд ч цаашид нэмэгдэх нь тодорхой болоод байгаа билээ...

DataSense
WiFi болон модем хэрэглэж байгаа тохиолдолд хэр хэмжээний өгөгдөл илгээсэн болон татсан зэргээ хянах, харах боломжыг энэ шинэ хэрэгсэл танд олгоно.

 Нийт хэр их өгөгдөл дамжуулсан гэдгээ харахаас гадна, үүний хичнээн хувийг систем ашигласан зэргийг ч нарийн тооцох боломжтой болох нь ээ...

Харахаас гадна хянана, зохцуулна гэдэг чухал шүү.

Battery Saver
Зайгаар ажиллаж байгаа үед илүү удаан ажиллах, эрчим хүчийг зөв, хэрэгцээтэй хувиарлан ашиглах нь чухал.

TP буюу Technical Preview
Шинэ Preview build хувилбар гарсан эсэхийг шалгах, гарсан бол татаж суулгах нь маш энгийн бөгөөд амархан...

Taskbar дээрх Network буюу Сүлжээ/Интернэтийн icon дээр дараад Charmbar гарч ирдэг байсан бол build 9860 дээр Charmbar-г халж шууд PC Settings - Network цонх гарч ирдэг болсон байна.

Item Picker
Lock Screen болон Picture Password тохиргоонудыг хийх явцад мөн Email-д attachment хуулах зэрэг Metro app-г ашиглах явцдаа file сонгох үед гарч ирдэг Item Picker өөрийн гэсэн цонхтой болсон байгааг дээрх зургаас харж болно.

Үүгээр ч зогсохгүй уг Item picker нь Windows 8 болон 8.1 дээр This PC болон OneDrive гэсэн 2 л сонголттой байсан бол Homegroup болон Network болоод бусад боломжит Metro app-уудыг ч харуулдаг болсон байна.

zPC Settings
PC Settings-с ялгаатай нь OEM болон Pending or Deprecated мэдээллийг харуулдаг.




Програмын нийцтэй байдлын талаар гэвэл Bitdefender-н ямар ч хувилбар суухгүй, суусан ч ажиллагаанд асуудал үүсч байгаа, бусад AVP-г туршиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Мөн Notepad++ суухгүй байгаа... Гэх мэтчилэн дурдвал одоогийн байдлаар програмууд Compatibility ашиглахгүйгээр (зарим програмд ашиглах боломжгүй) суулгаж, ашиглах боломжгүй бололтой. Тэдгээр програмууд ч удахгүй шинэ хувилбар эсвэл update (шинэчлэлт)-г Windows 10 хэрэглэгчдэд зориулаад гаргах байх, гэхдээ ойрын хугацаанд лав гарахгүй гэдэг нь тодорхой. Арай л эрт байна...



Бусад
Хэрэглэгчдийн хамгийн их хүсээд буй 10 сайжруулалтын санаа болон зарим нэмэлт мэдээллүүдийг уншихыг хүсвэл нийтлэлээ үргэлжлүүлэн үзнэ үү...

  • build 9867 хэдийн бэлэн болсон бөгөөд TP туршигчдын гар дээр удахгүй хүрэх болно гэсэн баттай мэдээ байгаа бөгөөд уг build-д Cortana нэмэгдэнэ гэсэн баттай бус мэдээлэл бас гарсан байна.
  • Windows 8 өөрөөсөө image file (*.iso г.м.)-г mount хийдэг байсан бол 10 нь Matroska Video (*.mkv)-г шууд тоглуулах боломжтойгоор гарч байна. (build 9860 асуудалгүй дэмжиж байна.)
  • Windows 10 нь програмууд төхөөрөмжүүдийг түгждэг, нууц үгээр хамгаалдаг байхаас гадна сүлжээгээр дамжуулж буй мэдээллийг encrypt хийн нууцлалыг нэмж магадгүй гэсэн яриа гарсан байна. Үнэн эсэхийг сайн мэдэхгүй юм.
  • Windows Phone-д байдаг Cortana ирэх сураг гарсан даруйд мөн Lock Screen-г хүссэнээрээ өөрчилж болдог боломж нь ч Windows 10-т ирнэ гэсэн мэдээлэл интернэтээр цацагдсан байна. Баттай мэдээллийг бид удахгүй хүргэх болно оо...



  • Хэрэглэгчдийн маш ихээр хүсч байгаа, гэхдээ бүтэхгүй гэдэг нь тодорхой 1 хүсэлт бол "Windows 10-т +Google Chrome үндсэн интернэт-харуулагч програмаар сууж ирэх" - Энэ яагаад бүтэхгүй вэ? гэвэл +Microsoft өөрийн гэсэн +Internet Explorer хөтчийг хөгжүүлдэг бөгөөд Windows 10-т IE-н v12 шинээр гарахаар хөшжүүлэлтийн ажилдаа орсон байгаа.
  • Windows 10 - x128 bit-р гарах уу? Үгүй, хэрэглэгчийн компьютер төхөөрөмжүүд 64 бит системийг ч бүрэн утгаар нь хэрэглэхгүй байхад 128 бит гарч ирэх шаардлагагүй, арай л эртэднэ, төхөөрөмжүүддээ ахдана шүү дээ.
  • Windows 10 - DirectX 12-той хослож ажилладаг байхаар гарна гэсэн. Энэ мэдээллийг дараа улам тодруулан судлаад баттай мэдээлэл хүргэх болно оо.





Windows 10-т шинээр нэмүүлэхээр хүссэн хэрэглэгчдийн сэдсэн гайхалтай, хамгийн олон хүнд таалагдсан санаанууд:
  • File Explorer-т нээсэн хавтсууд тусдаа цонх биш харин tab хэлбэрээр харагддаг байх - Гайхалтай, ийм байвал Browser шиг амар л байх юм байна шүү дээ
  • Windows Update нь бүх driver-уудыг таниулаад, шинэчилчихдэг байх - Арай л залхуу гэхдээ үнэхээр гоё санаа
  • Windows 7-д байсан шиг Aero (уусалттай, шилэн загвар)-г буцааж авчрах - Санадаг л санаа шүү бас...
  • Бүх icon-г шинэчлэх (дээрх зургуудаас үндсэн icon-уудыг сольсон байгааг та харсан байх, тэгвэл бүгдийг нь ингэж өөрчлөхийг хэрэглэгчид их хүсчээ, би ч бас дэмжинэ, шинэ хувилбар гаргаж байгаа юм бол нэг мөсөн цоо шинийг гаргах хэрэгтэй шүү дээ, тийм биш гэж үү?)
  • Notepad буюу текст засварлах хамгийн энгийн, жижиг програмыг илүү боловсронгуй болгох - Windows XP-с хойш огт сайжруулалт хийгдээгүй гээд хэлчихэд хэлсдэхгүй энэ програмыг бид мөн ч их зүйл ашигладаг даа, ахиц гараад ирвэл би л лав дуртай байх болно.
  • Windows-г ҮНЭГҮЙ болгох - Тийм ээ, энэ санааг л хэрэгжүүлчихвэл хэрэглэгчийн тоо бол буурна аа гэж байхгүй л болов уу. Тун ч олон хүн энэ хүсэлтийг гаргаж байгаа байх даа...
  • Start Screen ашигладаг тохиолдолд заавал програм, болон тоглоом гэхгүйгээр хүссэн болгоноо Pin (хадах) хийж болдог байлгах - За энэ санаа харин жаахан явцгүй санаа байна уу даа, хаха., надад лав таалагдсангүй
  • Дуу гаргаж байгаа бүх програмуудад Taskbar дах Volume тохиргооноос хяналт, өөрчлөлт хийдэг байх - Мм, мэдэхгүй юм даа, бас давгүй санаа байж болох л юм.
  • PC Settings болон Control Panel-г нэгтгэх - Ёстой мэдэхгүй юм даа, PC Settings өргөн хэрэглэгддэг, хэрэгцээтэй тохиргоонуудыг агуулж байгаа, харин Control Panel-д чухал, за бараг л бүх тохиргоо байгаа., нэгтгэчихвэл илүү Universal болох ч арай л нүсэр болчих юм болов уу, төөрчихмөөр, хаха...
  • IE-н нэмэлтүүд (plugins) болон өргөтгөлүүдийг (extensions) зохион байгуулах - Хэрэглэдэггүй болохоор энэ талаар сэтгэгдэл бичих боломжгүй нь дээ, уучлаарай :p






Зарим асуултууд & Хариултууд
  • Суулгахад хэр хугацаа шаардах вэ?
DVD эсвэл Flash Disk-ээ уншуулаад setup-г дуудаж эхлэхээс, Desktop гарч ирээд суулгалт дуусах хүртэл 20 минут (Windows 8 шиг)
  • Өмнөх хувилбараас шууд Upgrade хийвэл ... ?
Vista-с бол ямар ч мэдээллийг авч үлдэх боломжгүй, XP-с бүүр Upgrade хийх ч үгүй, харин 8-с болон 8.1-с Тохиргоонууд, Metro app-уудаа авч үлдэх боломжтой (эдгээр мэдээллийг OneDrive-р дамжуулан хадгалаад, Microsoft бүртгэлээр сэргээчихдэг), 7-с авах боломжтой гэсэн, харин яг юуг гэдгийг сайн мэдэхгүй л байна.
  • Ачаалал хэр байна?
Windows 8 HDD дээр үе үе их ачаалал учруулдаг гэсэн асуудал нилээдгүй гарсан, миний компьютерт дээр тийм зүйл ажиглагдаж байгаагүй, Windows 10 ч бас харьцангуй хурдан, ачаалал учруулахгүй байгаа ч TP бол TP шүү дээ, алда мадаг, доголдол бас байна аа...
  • Driver-н асуудал ... ?
Windows 8-тай төстэй, ихэнхийг нь таниулна, боломжтой WDDM-г нь таниулаад, хэрэв интернэт холболттой бол Graphic, болон бусад чухал driver-уудыг шууд таниулчихаж байгаа, гэхдээ мэдээж Audio driver for Windows 8 эсвэл 7 гэсэн тусгайлан Ү.С.-д зориулж гаргадаг driver-г бол таниулах боломжгүй, миний хувьд HD Audio таниулж чадаагүй, жаахан дүнсгэр л байна, хаха...
Өөр бас бус асууж тодруулах зүйл байгаа бол эсвэл бидэнд мэдэгдэх, санал хүсэлтээ илгээхийг хүсвэл манай блог-н СЭТГЭГДЭЛ-н талбар болон FB хуудас, ФОРУМ-р бидэнтэй холбогдоорой :)



САНАМЖ: Суулгахаар шийдсэн бол уг ТЭМДЭГЛЭЛ-н 1-р хэсэг-г уншаарай, тэнд татах холбоос болон зарим чухал мэдээллийг нийтлэсэн байгаа...



Хамгийн сүүлд нь Windows 10 хэзээ худлдаанд гарах талаар: Яг албан ёсны Final Release-г хэзээ гаргах талаар Microsoft хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа ч, TP-г 2015 оны 05 сарын 15-ны өдөр ашиглалтаас гаргаж, дараагий хувилбарт шилжнэ гэсэн мэдээллийг Microsoft-н албан ёсны веб хуудаснаас харж болно. Энэ өдөр RTM /release to manufacturer/ зах зээлд нэвтрэх үү? Эсвэл Windows 10 хэрэглэгчдийнхээ гарт хүрэх үү? гэдэг нь сонирхол татсан асуулт хэвээр үлдлээ...



ШИНЭЧЛЭЛТ: уг build 9860 нь анх 10 сарын 1-нд гарсан Windows 10-н анхны build-с даруй 7000 өөрчлөлт, засвар хийгдсэн хувилбар юм байна шүү...

Тэгээд мөн дараагийн build 9879 энэ сарын Microsoft-н бүтээгдэхүүнүүдийн шинэчлэлтийн хамтаар Windows Insider програмд нэгдсэн хэрэглэгчдэд хүрнэ. Тэр үед нь тэмдэглэлийнхээ 3 дах дугаартай эргээд уншигч та бүхэнтэйгээ уулзъя аа.




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 10 туршсан тэмдэглэл /2-р хэсэг/"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad