Facebook - хаах


FB бүртгэлээ түр хугацаагаар хаах, болон бүүр хааж устгах заавар, холбоос, холбоотой мэдээллийг дараах нийтлэлээс уншаарай.

Түр хаах
Settings - Security - Deactivate
https://www.facebook.com/deactivate.php

Түр хаахтай холбоотой зарим худал мэдээлэлд залруулга хийе:

  • Түр хаасан бол хэр ч удаан, бүр хэр ч удаан бүртгэлээрээ нэвтрээгүй байсан таны бүртгэл/account устахгүй., 14 хоногийн дотор нэвтрэхгүй бол устана гэх мэт заалт байхгүй. Шаардлагатай гэсэн хугацаагаараа хаагаад мартчихаж болно, бүү санаа зов.
  • Хаасны дараа таны мэдээлэл, нийтлэл, зурвас, зураг, бичлэг зэрэг зүйлс устахгүй, гэхдээ таныг бүртгэлээ сэргээх хүртэл хэн ч харж, тантай холбоо барих боломжгүй. Тиймээс түр хаах нь ямар ч аюулгүй, шаардлагатай тохиолдолд амралт авах хэрэгтэй.




Бүүр хаах
САНАМЖ: Бүүр хаасан тохиолдолд зураг, бичлэг, нийтлэл, share, like гэх зэрэг мэдээллүүдээ эргүүлэн сэргээх ямар ч боломжгүй болно шүү!


https://www.facebook.com/help/delete_account
Бүүр хаах ажиллагаа нь 14 буюу 2 7 хоног шаарддаг. Хэрэв та дээрх зурагт харагдаж байгаа Delete My Account товчыг дарсан л бол, тэгээд үнэхээр устгахаар шийдсэн л бол 14 хоног бүртгэлрүүгээ эргэн нэвтрэхгүй байх хэрэгтэй, ингэсний дараа бүх мэдээлэл бүрэн устаж алга болно.

Ингэж устгасны дараа уг бүртгэлд ашиглаж байсан EMail хаяг болон утасны дугаараар дахин шинэ бүртгэл үүсгэх боломжтой болно.




ЭНД дараад "FB-г мэргэжлийн түвшинд хэрэглэх" цуврал хичээлтэй танилцах эсвэл FB app-уудыг татаж авах боломжтой...

Хичээлийг бэлдэж хүргэсэн+RLT




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!