Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг ОУ-н цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг.
Хэдийгээр 2015 онд энэ өдөр нь бүтэн сайнд таарч байгаа ч (ЦССҮТ - Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь хагас бүтэн сайнд амардаг) уг өдрийгтохиолдуулан блогын нийт зочдоо ЦССҮТ-д боломжоороо очоод цусаа хандивлаарай хэмээн уриалж байна аа!


Улс үндэстний 3% нь цусны донор байхад л цус, цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжтой байдаг. Өвчин, осол эмгэгт өртсөн хүмүүс, түүнчлэн төрөлтийн хүндрэлийн үеэр эх, үр 2-н амийг аврахад цус маш их хэрэг болдог билээ.

Цусаа өгөхөд тавигдах шаардлага:
- Эрүүл байх
- 17-60 настай байх
- 45+ кг жинтэй байх
- Цусаа өгөхөөс өмнөх 3 хоногт архи дарс хэрэглээгүй байх
- Цус өгөх өдрийнхөө өглөө өндөг, жимс, цагаан идээ, мах, өөх тостой хоол хүнс хэрэглээгүй байх
- Шарлаж байгаагүй байх

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дараад уншина уу.



Доорх зурагт цус өгөх, цусыг шинжилж, өвчтөнд хүргэх процессийг бүдүүвчлэн харуулав.


Цусаа өгснөөр хүний амийг авраад зогсохгүй өөрийн эрүүл мэндэд ч томоохон хөрөнгө оруулалтыг хийх болно. Жишээ нь: Жингээ хэвийн хэмжээнд барих, цус төлжилтийг хурдасгаснаар зүрх судасны элдэв өвчин эмгэг тусах эрсдлийг бууруулна, г.м.

Эрэгтэй хүн 2 сард 1 удаа, эмэгтэй хүн 3 сард 1 удаа 300-400 мл цусыг 1 удаагын өгөлтөөр 1-3 хүний амийг аврах боломжтой байдаг. Үүнд ердөө 10-30 минут л зарцуулагдана.

Сийвэнгийн донор болоын тулд 3 удаа тогтмол хугацаанд цусаа өгсөн байх шаардлагатай ба сийвэнгийн донор нь 14 хоногийн завсарлагаатайгаар 4 удаа цусаа өгөөд 1 сар амарсны дараагаар дахин 14 хоногийн завсарлагаатайгаар 4 удаа сийвэнгээ өгөх боломжтой. 1 удаагийн өгөлт 40-60 минут болно.

Эндээс дүгнэвэл бүхэл цусны донор нь урт хугацааны завсарлагаатай ч тогтмол хугацаанд цусаа өгдөг. Өгөхдөө багахан хугацааг зарцуулдаг бол, сийвэнгийн донор нь өгөхдөө багагүй хугацааг зарцуулдаг ч илүү богино хугацаанд дахин цусаа хандивлах боломжтой байдаг (цус: 2(эсвэл 3) сард 1 удаа, сийвэн: сард 2 удаа - 2 сард 4 удаа = 2 дахин хурдан) 



Цусаа өгсний дараа анхаарах зүйлс:
- Эмчийн зааварчилгааг сайтар дагах
- Шингэн зүйл энгийн үеийнхээс ахиу уух (ялангуяа ус)
- Цус өгсөн өдрөө дасгал хийхгүй байх
- Цус өгсний дараагийн 3 өдөр хүнд хүчир ажил эрхлэхгүй байх
- Боолтыг 2+ цагын дараа авна

ЖИЧ: Шинжилгээнийхээ хариуг 7 хоногийн дараа ЦССҮТ дээр очиж авах боломжтой.


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, илүү олон сурталчилгааны зурагт материал үзмээр байна уу?

ЭНД дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Цусаа бэлэглэж амьдрал хайрлацгаая!"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad