Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner



http://www.buxvertise.com/icon.php?i=50389

S4 LTE буюу I9505 серийн утас хэрэглэгчиддээ Lollipop 5.0.1 ROM-г хүргэж байна аа... Мэдээж уншуулах програм, зааврын хамтаар байгаа.

САНАМЖ #1: Зөвхөн I9505 загварт таарна, I9500 болон S4-н бусад загварт таарахгүй...

САНАМЖ #2: Уг ROM, түүнийг суулгагч програм болон уг нийтлэлд дурдсан файл, програмуудыг ашиглагч өөрөө бүх хариуцлагыг үүрнэ. RLT ямар ч нөхцөлд хариуцлага хүлээхгүй.

          

          

          

Эхлээд түгээмэл асуугддаг хэдэн асуултанд хариулт авцгаая:

- ROM гэж юу вэ?
- Энэ нь утсанд суулгах үйлдлийн системийн эх файл гэж ойлгож болно. Windows-той зүйрлэвэл Windows суулгах диск (CD/DVD) нь энэ юм. Ямар маркийн, ямар загварт зориулсан хувилбар гэдгээсээ хамаараад тухайн утсандаа л сууна. Бас 1 анхаарах зүйл нь Official буюу Stock болон Custom ROM гэж байна. Official/Stock ROM нь албан ёсны хөгжүүлэгч компаний гаргасан хувилбар байдаг бол Custom нь сайн дурын хөгжүүлэгчийн бүтээл байдаг. Аль аль нь давуу болон сул талтай, жишээ дурдвал: Official ROM нь оригинал гэдэг утгаараа алдаа бага, үйлдвэрээс санал болгосон програм, хэрэгслүүд, нэмэлтүүдтэй. Харин Custom ROM нь програмуудын хувьд хөгжүүлэгчийн нэмсэн болон хассан байдлаар ялгагдахаас гадна, өөрийн гэсэн өвөрмөц загвар, үйлдвэрээс хийсэн зарим хоригийг цуцласан байх зэрэг давуу талтай ч, тодорхой бус шалтгаанаар алдаа гарах, төхөөрөмжийн зарим боломжыг үйлдвэрийн тохиргооноос давуу хэрэглэх ч, зарим боломжыг ашиглахад хомсдолтой байх зэрэг сул талтай байж болно.

- Flashing tool буюу ROM суулгагч гэж юу вэ?
- ROM-г утсанд уншуулж, суулгах DVD-Drive (өмнөх жишээгээр) гээд ойлгочихож болох юм. Бид Samsung утсанд хамгийн сайн тохирох Odin хэмээх програмын хамгийн сүүлийн үеийн v3.9, v3.10 болон v3.10.6 хувилбарыг өмнө хүргэж байсан, уг хэрэгслийг ашиглахыг бид танд санал болгоно. Нийтлэлийн төгсгөлд оруулсан холбоосоор татаж авах боломжтой.


Дугаар: I9505XXUHOD7
Огноо: 20150514091037 & 20150612090508
Зориулагдаж гарсан улсSER [Орос] & EVR [ОУ]
Хэмжээ: 2.46 GB & 2.55 GB
ТохирохI9505 (зөвхөн энэ хувилбарт л таарна)
Official/Stock ROM эсэх: Тийм
Android хувилбар: 5.0.1 (Lollipop)



ROM суулгах заавар:
0: Утасны driver-г PC-д суулгасан байх шаардлагатай.

1: ROM-г татаж ав. ".tar.md5" өргөтгөлтэй файл, болон бас 1 чухал файл байгаа.

2: Odin-г татаж ав. Odin.exe болон түүний хэсэг болох 1 чухал файл байгаа.

3: Run Odin-г Administrator эрхээр ажиллуул.

4: Galaxy S4 LTE-г унтраагаад Download Mode-р асаа, ингэхийн тулд Дуу хасах, Голын болон Асаах/унтраах 3-н товчыг зэрэг удаан дар. Анхааруулгын мессэж гарч ирэгц, дуу нэмэх товчыг дараад Download Mode-руу орно.

5: Galaxy S4 LTE-г USB -р компьютерт холбоод Added! гэсэн мессэж Odin-ы цонх дээр гарч иртэл хүлээ.

6: Odin-ы цонхноос AP товчыг дараад .tar.md5 файлаа зааж өг.

7: Зөвхөн Auto Reboot болон F. Reset Time сонголтуудыг чагтлана "Re-Partition" сонголтыг хэрхэвч хийж болохгүй.

8: За тэгээд Start товчыг дараад эхлүүлнэ. Дуустал нь ямар ч цэс, тохиргоо, товч оролдохгүй байх хэрэгтэй, нэг их удахгүй дээ.

9: Дуусмагц, утас автоматаар унтраад дахин асах болно. Ингэсний дараа зарим 1 шинэчлэлтийн үйлдлүүд хийгдэнэ, дахиад жаахан хүлээх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бүрэн дуусмагц зүүн дээд буланд PASS! гэсэн үг ногоон дэвсгэр дээр харагдах болно.

10: Утас эргэн асч, систем шинээр ачаалагдаж дуусаад утасны үндсэн дэлгэц эсвэл түгжээс гарч ирсний дараа, утсаа компьютероос салгаж болно. Одоо ингээд Galaxy S4 LTE тань I9505XXUHOD7 загвартай Android 5.0.1 Lollipop үйлдлийн системтэй боллоо.



ROM татах:
SER

EVR




Татах: Татах товч дээр дарсны дараа 5 секунд хүлээгээд "SKIP AD" товчыг дараад татах хуудсанд шилжинэ.

Хэрэв торрентоор татах бол доор харуулснаар 5 секунд хүлээгээд "SKIP THIS AD" холбоос дээр дараад дахин 5 секунд хүлээгээд "SKIP AD" товчыг дараарай.





Odin татах:



AutoRoot татах:
Root хийх нь хэрэглэгчийн эрх (гүйцтгэх боломжууд)-г Administrator болгон зэрэг ахиулах хэдий ч KNOX-г бүр мөсөн үгүй хийнэ гэдгийг анхаарна уу...




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Samsung Galaxy S4 LTE - I9505XXUHOD7 [Stock] ROM + AutoRoot"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad