Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner



http://www.buxvertise.com/icon.php?i=50389



Сүүлийн 3 жилийн турш тасралтгүй дэлхийн хэмжээнд #1-д тооцогдож ирсэн Bitdefender-н 2016 хувилбар 2015 оны 09-р сард хэрэглэгчийнхээ гарт хүрлээ.

Дэлхийн хэмжээнд хагас тэрбум гаруй хэрэглэгчидтэй энэхүү програм нь энэ удаагийн хувилбарт A.I. (artificial intelligence) буюу хиймэл оюуныг оруулж өгснөөр хамгаалалтын шийдлийн оргилд хүрч чадсан гэж хэлж болно.

Системд учруулах ачаалал маш бага бөгөөд, маш хүчирхэг, ухаалаг, төгс, цогц бөгөөд хамгийн гол нь хэрэглэхэд хялбар байдал зэргээрээ хэрэглэгчид болоод ажиглагчдаас өндөр үнэлгээ хүртсэн билээ.


Олон боломжууд, хэрэгслүүдийг нь сайжруулсан энэ шинэ хувилбарт Firewall-г нь хүртэл шинээр дахин бичсэн байна. Bitdefender-н шилдгийн шилдэг бүтээл болох Total Security-н боломжуудаас танилцуулъя:

Anti-Theft

/сайжруулсан/
Хулгайчаас хамгаалах энэхүү боломж нь хэрэглэгчид интернэтийн болон байршил тогтоогчын тусламжтайгаар алдсан төхөөрөмжийнхөө байршлийг олох, уг төхөөрөмжөө түгжих, уг төхөөрөмж дээрээ түгшүүрийн дохио дугаргах, хувийн мэдээллүүдээ устгах, уг төхөөрөмжийг авсан хүнд зурвас илгээх зэрэг боломжыг олгодог хамгаалалтын хүчирхэг шийдэл юм.

Anti-Ransomware

/шинээр нэмэгдсэн/
Ransomware буюу систем эсвэл file-уудруу хандах боломжгүй болгох замаар хорлон сүйтгэдэг програм хангамжаас тогтмол хамгаалах гайхалтай шийдлийг тэд 2016 хувилбарт нэмж өгсөн байна.

Firewall

/дахин бүтээсэн/
Интернэт хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал хамгаалалтын шийдлүүдийн 1 бол мэдээж Firewall боломж. Интернэт орчинд тархсан бүхий л хорлон сүйтгэх болон тагнан турших, мэдээлэл хулгайлах програмууд болоод өтнөөс хамгаалах үүрэгтэй энэ хэрэгслийн илүү дэвшилтэт хувилбарыг бүтээхийн тулд тэд олон жилийн туршлагаа ашиглан цоо шинэ Firewall-г 2016 хувилбарт цоо шинээр бүтээж оруулсан байна.

AutoPilot

/сайжруулсан/
Хэрэглэгчид мэдэгдэл харуулах, сонголт хийлгэх зэргээр саад хийхгүй, бүх асуудлыг боломжит хамгийн ухаалаг замаар өөрөө хие даан гүйцэтгэх энэхүү АвтоЖолоодлогын шийдэл нь хэрэглэгчид аюулгүй байдлыг нь хангах найдвартай туслах нь болж чадна. Суулгаад, хамгаалалтаа түүнд даатга., эрсдлийг мартах болно!

Photon

/сайжруулсан/
Системийн чадал, тохиргоо, боломжыг тооцоолон түүнд хохирол учруулахгүйгээр буюу хэрэглэгчийн ажилд саад бололгүйгээр хурдтай бөгөөд тасралтгүй хамгаалалтын ажлыг гүйцэтгэх нь гайхалтай.

Anti-Spam

/сайжруулсан/
Цахим-Шууданг тусгай шүүлтүүрээр шигшин, танруу ирэх халдлагыг тэр даруйд нь таслан зогсооно. Өт болон бусад сүйтгэх програмын халдлагаас эмээх ямар ч шаардлага бас шалтгаангүй боллоо.

Anti-Rootkit

/сайжруулсан/
Rootkit буюу систтем эсвэл түүнд агуулагдах програм хангамжуудад хууль бусаар хандах, эсвэл тэдгээрийн оршин байгаа талаарх мэдээллийг далдлах програм хангамжуудын нэгдлээс системийг хамгаалах ба төхөөрөмжийг асч, системийн ачааллаж эхэлснээс унтарч дуусах хүртэл хамгаалж, халдваргүйжүүлэх онцгой үүрэгтэй хэрэгсэл юм.

Wallet

/сайжруулсан/
Веб сайт, програм, бүртгэл, мэдээллүүдээ найдвартай хадгалах, хүссэн үедээ тэрхүү мэдээллээ эргүүлэн харах, ашиглах., веб сайтуудруу бүртгэлээ ашиглан нэвтрэх бүртээ тэрхүү бүртгэлийн мэдээллээ шивэхгүйгээр оруулах зэрэг боломжыг олгодог байсан энэхүү хэрэгсэлд шинээр уг мэдээллүүдээ cloud буюу онлайнд маш найдвартай байршилд нууцлан хадгалах, хэрэв өөрт байсан өгөгдлийн сангийн хуулбарыг ямар 1 байдлаар алдсан бол онлайнаас сэргээх, өөрийн бусад төхөөрөмжид ч уг өгөгдлийн сангаа ашиглах боломжтой болсон. 1 хэрэглэгч хэдэн ч Wallet өгөгдлийн сантай байж болох ба шаардлагатай тохиолдолд уг мэдээллүүдийг устгах боломж 2016 хувилбарт шинээр нэмэгджээ. Түүгээр ч зогсохгүй веб сайтад бүртгэл үүсгэж нэвтрэх үедээ тайлахад маш төвөгтэй нууц үг зохиолгох нэмэлт боломжыг ч Wallet хэрэглэгчид олгоно.

SafePay

/сайжруулсан/
Интернэт худалдаа, гүйлээг маш найдвартай, бүр ямар ч эрсдэлгүй гүйцэтгэх боломжыг зөвхөн энэ л хэрэгсэл хэрэглэгчид олгож чадна. Таны санхүү, дансны мэдээлэл, нууц үг, гүйлгээний мэдээлэл зэргийг банк, бүтээгдэхүүнийг нийлүүлэгч, болон худалдан авагч таниас өөр хэн ч мэдэх боломжгүйгээр бүтээгдсэн энэ хэрэгсэл үргэлж Bitdefender-н боломжуудын жагсаалтанд тодоор тэмдэглэж ирсэн.

Parental Control

/сайжруулсан/
Хүүхдэд аюул учруулж болох веб сайт, мэдээ мэдээллийг хянах боломжыг эцэг эхэд нь олгодог энэхүү нэмэлт хэрэгсэл 2016 хувилбарт онлайнаар удирдах боломжтой болж сайжирсан байна.

File Encrypt

Хэнд ч харуулж болохгүй нууц материал, бичиг баримт, file-уудаа та хэрхэн нууцалж, хамгаалж хадгалдаг вэ? BioMetric буюу хэрэглэгчийн царай, дуу хоолой, хурууны хээ зэргээр хамгаалсан тусгай төхөөрөмж авч ашиглах боломж хүн бүрт олдоод байдаггүй. Тэгвэл Bitdefender өөрийн хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ File-г нь тусгай нууцлалаар хамгаалж, нуух боломж олгодог нэмэлт хэрэгслийг Total Security програмдаа оруулж өгсөн байдгыг санацгаая!

File Shredder

Bitdefender-т байдаг бас 1 чухал нэмэлт хэрэгсэл бол File-г бүр мөсөн устгах боломж олгодог File Shredder юм. File-г хогийн савруу устгаад тэндээс устгах, эсвэл шууд устгах, эсвэл тухайн file-н агуулагдаж байгаа partition, disk-г форматлах, эагуулагдаж байгаа хавтсыг нь устгах зэрэг аль ч үйлдэл нь уг file-г бүрэн устгадаггүй., уг file-г эргүүлэн сэргээх боломжтой мэдээлэл нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр үлдсэн байдаг. Тийм үлдэгдэлгүйгээр нэг мөр устгах бол энэ хэрэгсэл танд тусалж чадна. Мэдээж өөрийн ашиглаж байсан төхөөрөмжөө бусдад зарах, шилжүүлэх тохиолдолд устгасан гэж бодож байгаа хувийн мэдээллээ хамт өгөөд явуулмааргүй л байгаа биз дээ?

Immunity

USB-р холбогдох зөөврийн санах ой бүхий төхөөрөмжүүд (flash, SD card, зөөврийн HDD) зэрэгт autorun virus буюу шууд дуудагдан ажилладаг өт, сүйтгэгч програм суух боломжгүй болгодог дархлааг тогтоох боломжыг Bitdefender хэрэглэгчиддээ олгодог.

TuneUp

Системд үүсч, хуримтлагдсан хэрэгцээгүй file-уудыг цэгцэлж, цэвэрлэх замаар системийн ажиллагааг сайжруулж, хурдасгах боломжыг олгодог энэхүү нэмэлт нь бас их чухал хэрэгсэл юм. Хэрэгцээгүй зүйлсийг цэвэрлээд зогсохгүй, системийг ачааллах үед зэрэгцэн ажиллаж эхэлдэг програмуудыг зохион байгуулах замаар ажиллагаанд учирч байгаа ачааллыг багасгах боломжыг ч хэрэглэгчдэд энэ хэрэгсэл олгодог.

Web protection

Халдвартай буюу аюул учруулж болзошгүй веб сайтууд байгаа эсэхийг шалгаж, аюултай тохиолдолд хандах боломжыг нь хязгаарлах, хэрэглэгчид аюулын талаар мэдээллэх үүрэгтэй энэхүү хэрэгсэл нь хэрэглэгчийн хийж буй хайлтуудад ч шүүлт хийж, аюултай сайтуудыг хориглодог. Нэгээхэн ч эрсдлийг учруулахгүй байхаар бүтээгдсэн Bitdefender-н төгс шийдлийн бас 1 чухал хэсэг нь энэ билээ.

Vulnerability
Хэрэглэгчид өргөн ашигладаг, тэр ч чинээгээрээ халдвар дамжуулах гүүр болох эрсдэлтэй байдаг, басхүү алдаагүй ажиллах учиртэй програмууд бол яах аргагүй browser буюу интернэт-хөтөч програмууд билээ. Мөн Flash player, Java г.м. нэмэлт програмуудын аюулгүй байдал чухал, тиймээс ч Bitdefender-т Vulnerability хэмээх боломжыг оруулж өгсөн байдаг. Энэ хэрэгсэл нь дээрх програмуудыг үргэлж шинэ хувилбар нь суусан байгаа эсэхийг шалгаж, хэрэв хуучирсан байвал хөгжүүлэгчийнх нь албан ёсны сайтаар найдвартай холбоосоор татаж суулгах ажлыг гүйцэтгэх чадвартай. Учир нь шинэ хувилбарт өмнөх хувилбарын агуулж байсан алдаа засагдсан байдаг бөгөөд халдвар дамжуулж болох сул талыг нь олж Түүгээр ч зогсохгүы

Security Report

Системийн болоод хэрэглэгчийн, мөн file-ууд, програмуудын аюулгүй байдлын талаарх 7 хоног бүрийн тайлан мэдээллийг харуулдаг.

Events

Bitdefender-н ажиллагааны явцад учирсан бүх төрлийн мэдэгдлүүдийн нэгдсэн архив. Эндээс хэрэглэгч ямар аюул хэзээ учирсан, хэрхэн хамгаалагдсан, мөн халдвартай file илэрсэн эсэх, илэрсэн аюулыг хэрхэх, хэрхсэн талаар, мөн шинэчлэлтүүд амжилттай хийгдсэн эсэх, зэрэг бүхий л мэдээллийг харах, хянах, зохион байгуулах боломжтой.

Profiles

Хэрэглэгчийн хийж байгаа үйлдэлд ямар 1 асуудал учруулахгүйн байх, тэгэхдээ тухайн хийж байгаа ажилтай нь уялдаатай тохиргоог автоматаар өөртөө тохируулах, түүнийгээ дагах боломжыг нь энэ хэрэгсэл олгоно. Office-н болоод бусад ажилд хэрэглэгддэг програмуудыг ашиглаж байх явцад Bitdefender хэрхэн ажиллахыг Work, кино үзэж байхад хэрхэхийг Movie, тоглож байхад Game, харин ердийн хэрэглээний үед Standard горимоор, тохиргоогоо тааруулан ажиллана. Хэрэглэгч эдгээрийг хүссэнээрээ тохируулах боломжтой ба хүсвэл AutoPilot энэ Profile-уудыг хэрэглэгчийн үйлдэлд тохируулан автоматаар өөрчлөн, гүйцэтгэлээ хянадаг байхаар тохируулж ч болно.



Central

/шинэ/
2016 хувилбартай холбоотой ажиллахаар шинээр нэмэгдэн бүтээгдсэн энэхүү веб сайт нь Bitdefender-н бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн удирдах бүртгэлийг хэрэглэгчид олгох ба эндээс хэрэглэгч өөрийн license-үүд болоод Bitdefender суусан байгаа төхөөрөмжүүдийг хянаж, зохион байгуулах боломжтой. Түүнчлэн 1 төхөөрөмж дээр суулгасан Bitdefender програмыг нөгөө төхөөрөмжөөсөө онлайнаар удирдан шинэчлэлт шалгуулж, хийлгэх эсвэл халдварт өртсөн эсэхийг шалгуулах, тухайн төхөөрөмжийн байршлыг илрүүлэх зэрэг маш олон үйлдлийг зайнаас хийх боломжыг хэрэглэгчдэд олгоно.

A.I.

/шинэ/
Аюул учруулж болзошгүй зүйлстэй танилцан, тэднийг судлах замаар өөрийгөө хөгжүүлэх төгс төгөлдөр хамгаалалтын систем нь танд учирч болзошгүй аюулыг хором ч алдалгүй илрүүлэн, таслан зогсоож, энэ төрлийн аюулуудыг ч зогсолтгүйгээр илүү өндөр түвшинд илрүүлдэг болсоор, мөч тутамд улам ахисаар байх юм.


Интернэт өргөн хэрэглээд байдаггүй, хувийн компьютерт тохиромжтой хамгийн сайн хамгаалалтын шийдэл бол мэдээж Bitdefender AVP (anti-virus plus). Дэлхийд #1-д ордог энэхүү програм нь зөв тохиргоог хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн сонгож чадвал маш ухаалаг бөгөөд найдвартай хамгаалагч байх боломжтой. 1-хан товшилтоор л та иж бүрэн хамгаалалтыг авахаас гадна авто-жолоодлогын горимд програм таны ямар ч ажилд саад хийхгүйгээр өөрөө өөрийгөө хянаж, зохицуулах боломжтой гэдгээрээ бусад ижил төрлийн програмуудаас ялгарах онцлог.

Интернэт орчинд түлхүү ажилладаг, болон жижиг, хувийн бизнес эрхлэгч, эсвэл дундын компьютерт илүү тохиромжтой.
- Эцэг эхийн хяналт нь таны хүүхдийг насны ангилалаас хамааруулж сайтуудруу оруулахгүйгээр хамгаална
- Түрийвч хэмээх нэмэлт хэрэгслийн тусламжтайгаар та хэзээ ч өөрийн нууц үгийг алдахгүйгээр баттай хадгалах боломжтой
- Үүл технологид суурилсан, таны файлуудыг хамгаалах сейф
- Утас, таблет, компьютер зэрэг бусад төхөөрөмжөө зайнаас хянах, олох зэрэг хулгайн эсрэг хамгаалалтууд
- Хүчирхэг галт хана зэрэг маш олон гайхалтай хамгаалалтын шийдлүүдийг санал болгож байна. Хэрэв та сошиал сүлжээний орчинд ихээхэн цагыг зарцуулдаг бол таныг онлайн халдлага, вирусээс хамгаалах холбоос шалгагчаас гадна онлайн гүйлгээ, худалдааны үед нэмэлт туслахаар ажиллах SafePay хэрэгсэл, e-mail-н spam шүүлтүүр зэрэг маш олон хүчирхэг багажуудыг танд уг програм санал болгож чадна.

Anti-Virus Plus + Internet Security буюу төгс хамгаалалтын шийдэл нь таныг ямар ч үед бүрэн хамгаалахаас гадна, USB төхөөрөмжүүдийг AutoRun-д суурилсан өтөнд баригдахаас хамгаалсан дархлаа суулгах, TuneUp-р таны компьютерийг хэрэгцээгүй зүйлсээс цэвэрлэх, хурдыг нэмэх, тохируулах боломжыг хэрэглэгчид олгохоос гадна чухал файл болон хавтсаа түгжих, нууц үгээр хамгаалах, эсвэл хэрэгцээгүй файлуудыг ул мөргүй устгах, тоглох, кино үзэх, ажил хийж байхад програм хэрэглэгчид саад бололгүйгээр бүх үйл ажиллагаагаа бие даан гүйцэтгэх зэрэг олон үйлдлийг ухаалгаар гүйцэтгэх боломжтой бөгөөд хэрэглэхэд ойлгомжтой, энгийн загвар нь програмыг чимэхээс гадна, Windows үйлдлийн системийн болон интернэт хөтөч програмуудын шинэчлэлт гарсан эсэхийг шалгах, суулгаж өгөх зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжтойгоороо таны ухаалаг бөгөөд хүчирхэг туслах байх болно оо гэдэгт бид итгэлтэй байна.

Multi-Device хувилбар нь 1 license-р 1 хэрэглэгч өөрийн бүхий л төхөөрөмжид license-н заасан тоогоор суулган ашиглах боломжтой гэсэн үг юм. Жишээлбэл: 5 Device & 1 Year эрх бүхий license-тэй бол MacOSX, Windows, Android гээд л ямар ч үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгах боломжтой ба нийт 5 өөр төхөөрөмж дээр Bitdefender-н бүтээгдэхүүнийг суулган 1 жилийн хугацаанд ашиглах боломжтой юм. Тэдгээрийг 1 нэгдсэн account-р Central-с удирдан, хянах боломжтой. Эдгээрээс гадна бизнесийн болоод албан газрын аюулгүй байдлыг сахин хамгаалах зориулалттай болоод Windows 8-д тусгайлан зориулсан зэрэг бусад хамгаалалтын шийдэл, програмууд ч Bitdefender-н бүтээгдэхүүний жагсаалтанд байгаа. Тэдгээрийг 1 бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй тул танилцуулга мэдээллийг энэ хүрээд өндөрлье!

Дээр дурдсан энгийн хэрэглэгчдэд зориулсан үндсэн 3 хувилбаруудын хоорондын ялгааг боломжоор нь ангилан харуулвал:


Өөрийн хэрэглээндээ тохируулан зөв сонгож, тохируулж ашиглавал та эдгээрийн чадал, боломжыг бүрэн мэдрэх боломжтой, 5 жилийн турш жил бүр шинэ хувилбар нь гарахад тэдгээрийг нь туршиж, хэрэглэж ирсэн ерөнхий админ RLT нь үүнийг өөрийн биеэр гэрчлэн батлах байна.



Bitdefender-н албан ёсны site-с ҮНЭГҮЙ хувилбарыг нь шууд татах



Bitdefender-н албан ёсны site-с AntiVirus Plus програмын Trial (30 хоног ашиглах эрхтэй) хувилбарыг нь татах

Bitdefender-н албан ёсны site-с Internet Security програмын Trial (30 хоног ашиглах эрхтэй) хувилбарыг нь татах

Bitdefender-н албан ёсны site-с Total Security програмын Trial (30 хоног ашиглах эрхтэй) хувилбарыг нь татах



Bitdefender-н албан ёсны site-с AntiVirus Plus програмын Trial (30 хоног ашиглах эрхтэй) хувилбарыг нь интернэтгүй үед ч суулгах боломжтойгоор шууд татах
x86-32 bit

x64 bit

Bitdefender-н албан ёсны site-с Internet Security програмын Trial (30 хоног ашиглах эрхтэй) хувилбарыг нь интернэтгүй үед ч суулгах боломжтойгоор шууд татах
x86-32 bit

x64 bit

Bitdefender-н албан ёсны site-с Total Security програмын Trial (30 хоног ашиглах эрхтэй) хувилбарыг нь интернэтгүй үед ч суулгах боломжтойгоор шууд татах
x86-32 bit

x64 bit



Интернэтгүй үед суулгах боломжтой хувилбар 2016-д гаргахгүй гэж Bitdefender мэдэгдсэн байсан. Гэхдээ тэд Total Security-д ийм хувилбар гаргасан байгааг нь дээр нийтлэлээ.



Бусад хувилбаруудыг татах, харьцуулж үзэх, илүү дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дараад Bitdefender-н албан ёсны сайтад зочилно уу.



Crack/Patch/Activator/Trial-Reset бүхий pirated хувилбар torrent-р цацагдсан даруйд энэ нийтлэл бичиж оруулах болно оо.



Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч ашиглаарай, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Bitdefender 2016"

  1. Trial-ийг татах линк руу орохоор яаж татахын?

    ReplyDelete
    Replies
    1. Хуудас дээрх зааврын дагуу харгалзах холбоос дээр дараад татна.

      Delete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad