Revealer - RLT

Зөөврийн санах ой (flash болон SD card буюу memory card) дах нуугдсан файлуудыг ил гаргах зориулалттай програм хангамж болох ЯevealeR-г танилцуулж байна.
DUBA төсөл нь зөөврийн диск (санах ой) дах нуугдсан файлуудыг ил гаргах зориулалттай програм хөгжүүлэх төсөл юм. Уг төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон түүний үе шатуудын талаар уг нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж танилцаарай.
Програмын давуу талууд:
- Суулгах шаардлагагүй, зөөврийн (portable)
- Монгол болон Англи хэл дээр ашиглах боломжтой
- Ашиглахад болон татаж авахад ямар ч үнэ төлбөргүй
- Энгийн, ойлгомжтой загвартай
- Зөвхөн зөөврийн санах ой холбогдсон байгаа эсэхийг мэдэрч, холбогдсон зөөврийн дискүүдийг харуулах боломжтой.
- 2 секунд тутамд зөөврийн диск шинээр холбогдсон эсэхийг шалгаж, жагсаалтаа шинэчилдэг
- Ашиглахнын тулд ямар 1 интернэт холболт, нэмэлт тохиргоо хийх болон програм суулгах шаардлагагүй
Програмын талаар:
- Эхний build болох v0.1.0-г заваараа сууж бичсэн бөгөөд нийт 6 хоногт бичиж дуусгасан
- .NET Framework 4.5.2 ашигласан
- C# хэл дээр бичгдсэн
- Бүх загвар болон LOGO, icon-г RLT бүтээсэн
- Ямар 1 өгөгдлийн сан холбоогүй, ашиглахгүйгээр бүтээгдсэн
- Ердөө ганцхан Form дээр бичигдсэн
- Програмыг Microsoft Visual Studio 2015 програм дээр бичсэн
- Windows-н үндсэн фонтуудын 1 болох Microsoft Sans Serif-г ашигласан тул ямар ч систем дээр фонт танихгүй гэх асуудал гарахгүй
- Ямар ч brand, загвартай суурин болон зөөврийн компьютер дээр, мөн Windows-н ямар ч загвар дээр ашиглах боломжтой
- Загваруудыг adobe Photoshop CC 2015 програм дээр бүтээсэн
- Эхний build болох v0.1.0 нь хулганы ердөө ганцхан товшилтоор заасан диск дэх бүх дэд-хавтсууд болон файлуудыг ил гаргахаас (hidden төлвийг өөрчлөх) гадна, тэдгээрийн read-only, system-file төлвүүдийг ч арилгадаг.
Хувилбаруудад хийгдсэн өөрчлөлт, сайжруулалтууд:
Програмыг татах:
Програм нь хөгжүүлэлтийн шатанд явж байгаа тул алдаа илэрч болзошгүй, хэрэв та алдаа илрүүлвэл бидэнд мэдэгдэнэ үү.
RLT-н хөгжүүлж буй бусад жижиг програмууд:
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!
Баярлалаа...!
Баярлалаа...!
Join the conversation