Ц. Цэдэнжав - Миний нутаг

Монголын шатрын спортын анхны мастер, хүүрнэлт зохиолын том төлөөлөгч, жүжгийн нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагч Цэрэндоржийн Цэдэнжав (1914 - 1992) агсаны алдарт "Миний нутаг" (1949) найраглалыг бүрэн эхээр нь хүргэж байна аа.
Хэрэв дээрх зураг харагдахгүй байвал доорх товч дээр дараад текст хэлбэрээр харна уу.
Хангай говьд апдартай хан богдын ард
Хаа хүртэл цуутай хатан туулын эрэгт
Хамаг олны нийслэл Улаанбаатар ордтой
Халх монгол орон минь дархан баатар орон!
Алтай хангайг холбосон урт урт шилүүдээж
Алсын барааг харахад цэлгэр сайхан хөндийтэй
Алсаас тод оргилд нь цас мөс гялалзаад
Алаг үүл тогтсон ноён шовх сарьдгууд
Малгай цагаан цаснаасаа тунгалаг мөрөн урсгаж
Манхан улаан хүрмээ ногоон модоор имжиж
Маш уудам билчээрээ мал сүргээр бүрхээсэн
Малчны цагаан гэрүүдээр энгэр бие дүүргэсэн
Хэзээний миний нутаг бол Хэнтий хангайн нуруу
Хэрлэн Онон Туулын ариун уст мөрөн
Хэдий дээрээс алдартай малчин монгол олны
Хэтээс сайхан хөгжлийн өлгий болсон нутаг
Аглаг сайхан хөдөөд нь ногооны униар хатаж
Ариун сайхан салхинд нь цэцэг навч ганхаад
Арцат сайхан хангайд нь хуш жодоо ургаж
Арвин уудам тохойд нь хүлэг морь уралдсан
Хангай говьд алдартай Хан богдын ард
Хаа хуртэл цууриатай Хатан Туулын эрэгт
Хамаг олны нийслэл Улаанбаатар ордтой
Халх монгол орон минь дархан баатар орон!
Цэцэг навч хатгасан номин хөнжил нөмөрч
Шижир алт шигтгэсэн хашийн чулуу дэвсэж
Шимийн сайхан хөрсөндөө эрдэнийн тариа ургуулж
Цэлгэр сайхан хээрдээ ан гөрөөс бэлчээсэн
Баялаг энэ нутгийнхаа уудам саруул талыг
Батад мандах хөгжлийн шинэ байдал зохиогч
Баяр цогтой малчин яруу дуугаа дуулсан
-
Угаас төрсөн нутаг минь энэ Монголын орон
Урд хожид хэзээ ч бол угаасан сайхан ус
Уур цагаан гэртээ түлсэн халуун гал
Ухаан орсон цагаас миний гэсэн шороо!
Өссөн төрсөн бидний цог залийг бадраг гэж
Өсөх залуу үеийн минь аз хийморь оршиг гээд
Өвөг дээд үе маань хөлс цусаа шингээж
Үр хүүхэд бидэндээ үлдээж өгсөн нутаг
Хааны хар төрд түмэн ард зүдэрч
Харийн дайсны хөлд эх орон эрсдэж
Хатуу хөтүү ажилд ардын нуруу бөгтийж
Хамаг олноор эрхгүй шаналан зовж байхад
Дарлал бүхний эсрэг тэмцлийн тоос нь дарагдаагүй
Далай болсон талд нь хилэнгийн долгио намхраагүй
Дайчин баатар орны минь эрэлхэг цогт хөвгүуд
Даль их жигүүрээ түмний төлөө дэлгэсэн
Хэзээний миний нутаг бол Хэнтий хангайн нуруу
Хэрлэн Онон Туулын ариун уст мөрөн
Хэдий дээрээс алдартай малчин Монгол олны
Хэтээс сайхан хөгжлийн өлгий болсон нутаг
Өнгөрсөн харанхуй үеийн үүл манан арилж
Өсөх шинэ үеийн алтан наран мандаад
Өнөр олон ард нь санаа зориг нэгдэж
Үйлдэх шинэ ажилдаа хөл нийлэн алхалсан
Хангай говьд апдартай хан богдын ард
Хаа хүртэл цуутай хатан туулын эрэгт
Хамаг олны нийслэл Улаанбаатар ордтой
Халх монгол орон минь дархан баатар орон!
Алтан намар болоход тарин толгой ганхаж
Аварга том комбайн мөр бүрд нь уухилсан
Ард түмэн бүгдээр ид ажилдаа шамдаж
Ахин ахин улсдаа давуу ажил биелүүлсэн
Цасан цагаан өвөлд нь аргалын утаа баагиулж
Саруул хөндийн эхэнд нь малчны хот бараантаад
Царгиа хүйтэн шөнө үнэгэн малгай сөхөж
Цагаан дээлтэй адуучин сүргийн дэргэд гуугалсан
Тогтуун зуны салхинд өвсний толгой ганхаж
Тодрох сайхан алсад нь худийн сэнс эргэлдээд
Толин өнгөт нууруудад нь хун цэн тоглож
Тойром бүрдийн нь хөвөөгөөр мал сүрэг багширсан
Энэ сайхан орны минь уудам саруул талд
Эрхэм цогт хөгжлийн дардан харгуй засагдаад
Эрч хүчтэй залуус маань тээврийн машин жолоодон
Эх болсон орныхоо хөгжлийн хэргийг залгуулсан
Эг, Тагна, Хөхийн уудам цуут даваад
Идэр, Чулуут, Тэсийн урсгал түргэн голууд
Эзэн болсон олныхоо өлгий болсон нутаг
Эргэх дөрвөн улиралд уудам амьсгалт талууд
Өлийн халзан давааны арван гурван овоо
Өргөн алаг Шишхидийн нэрд гарсан хөндий
Үүрийн голыг цутгуулсан баян цагаан Сэлэнгэ
Өлгии, Ховд Гомын хөгжлийн сайхан төвүүд
Увс Ховдын түвшиндээ чимэг болсон нуурууд
Олон саихан нуруунд нь Хэрэм болсон хангай
Одноос олон малд нь бэлчээр болсон хоолойнууд
Он улирч идээшсэн Монгол хүний нутаг
Эцгийн сайхан өвөр шиг нөмөртэй байдаг ууланд нь
Эрхэлж явах насандаа цэцгий нь түүсэн газар
Эхийн сайхан сэтгэл шиг уужим саруул хөндийд нь
Өдий болж өстлөө миний гэсэн шороо!
Боролдой бяцхан гартаа харандааг анх барьж
Булбарай хөөрхөн биеээрээ ширээг түшиж суухаас
Бодол оюун хоёрыг минь улам ихээр эзэлж
Бодитой сайхан чанар нь миний зүрхэнд шингэсэн
Хэзээний миний нутаг бол Хэнтий хангай нуруу
Хэрлэн Онон Туупын ариун уст мөрөн
Хэдий дээрээс алдартай малчин Монгоп олны
Хэтээс сайхан хөгжлийн өлгий бопсон нутаг
Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг
Угаас төрсөн нутаг минь энэ Монголын орон
Урд хожид хэзээ ч бол угаасан сайхан ус
Уур цагаан гэртээ түлсэн халуун гал
Ухаан орсон цагаас миний гэсэн шороо!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!
Баярлалаа...!
Баярлалаа...!
Join the conversation