Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Хүнсний сода-г маш олон зүйлд ашиглаж олон сайхан үр дүнд хүрэх боломжтой. Тэдгээрээс заримыг нь дараах нийтлэлд товчхон дурдлаа.

Санамж: Доорх аргууд зарим нөхцөлд тохиромжгүй байдаг тул, зааварчилгааг сайтар дагана уу. Харшил, жирэмсний үе, хэмжээ, хольцууд, биеийн байдал, температур болон бусад чухал зүйлсийг анхаарсны үндсэн дээр дараах аргуудыг хэрэглэнэ. Доорх эмчилгээний болоод бусад аргуудыг хэрэглэснээс үүдэн гарах аливаа хохирол, асуудлыг бид хариуцахгүй.



1. Шүд цайруулах
Сойзон дээрээ оогоо түрхээд хүнсний содаруу оогоо дүрнэ. Шүдээ угааж дуусаад амаа бүлээн, халуун бүлээн усаар сайтар зайлна, оо болон шүд угаах явцад үүссэн оог залгиж болохгүй. Ус хэт халуун эсвэл хүйтэн байж болохгүй.

2. Амны эвгүй үнэр арилгах
Хагас аяга бүлээн, халуун бүлээн усан дээр 1 цайны халбага хүнсний сода хийж хутгаад, ууссаных нь дараа амаа зайлна, хэрэв аяганд ус үлдсэн бол түүгээр амаа дахин зайлж болно. Ажиллагаа дууссаны дараа бүлээн цэвэр усаар амаа сайтар зайлна. Ус хэт халуун эсвэл хүйтэн байж болохгүй. Үнэрийг дарах бус бүр мөсөн арилгах болно. Аль болохоор төмөр халбага хэрэглэхээс зайлсхийнэ үү.

3. Амны хэрэгслүүдийн эвгүй үнэр арилгах
Хиймэл шүд, шүд тэгшлэх төхөөрөмж болон бусад амны хөндийд байрлуулдаг зүйлсээс хоол болон бусад зүйлсийн үнэрийг арилгахын тулд жижиг савтай бүлээн, халуун бүлээн усанд 2 цайны халбага хүнсний сода хийгээд уустал нь сайтар хутгана. Бэлдмэл бэлэн болмогц цэвэрлэх эд зүйлсээ хийнэ. Хэсэг хугацааны дараа тэдгээрийг уусмалаас гаргаж хүйтэвтэр бүлээн, шүүсэн эсвэл буцалгасан цэвэр усаар шившиж угаагаарай.

Мөн дээрхтэй ижил уусмалаар эдгээр хэрэгслийг сойзоор зүлгэж угааж болдог.

4. Нүүрэн дээрх гоо сайхны бүтээгдэхүүний хор болон бусад арьсан дээр тогтсон бичил биетүүдийг цэвэрлэх
Уснаасаа 3 дахин их хүнсний сод хийж хутгаад зуурмагыг нүүрэн дээрээ нар зөв тойруулан тарааж түрхэнэ. Хэсэг хугацааны дараа, хатахаас нь өмнө хүйтэвтэр бүлээн усаар нүүрээ сайтар угаана. Өдөрт 1 удаа ингэж угаагаад байж болно.

5. Суганы эвгүй үнэр арилгах
Сугандаа хүнсний содыг хуурайгаар нь, зохих хэмжээгээр түрхэнэ.

6. Хүчлийн эсрэг
Ходоодны хямрал, цээж хорсох, шар хөөрөх, ходоодны хүчиллэг ихэссэн зэрэг нөхцлийн үед үр дүнтэй бөгөөд, аюулгүй хүчиллэг эсэргүүцэж болж өгдөг. Хэмжээгээ тааруулж хэрэглэнэ үү.

7. Шавьжинд хазуулаад үүссэн ором эсвэл загатнааг дарах
- Шавьжинд хазуулснаас арьсан дээр үүссэн ормыг арилгахын тулд усанд найруулсан хүнсний содыг уг газарт түрхэх хэрэгтэй.
- Харин загатнааг арилгах тохиолдолд усанд эсвэл шүршүүрт орсны дараагаар арьсан дээр хүнсний содыг тарааж түрхэнэ.

8. Гар цэвэрлэх болон зөөлрүүлэх
Гарыг эвгүй үнэрээс арилгах, арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэх зорилгоор бүлээн, халуун бүлээн усанд усны хэмжээнээс 3 дахин их хэмжээний содыг хольж зуурмагыг бэлтгэнэ. Зуурмагаар гараа цэвэрлэж дууссаны дараа цэвэр усаар угаана.

9. Үсний арчилгаа
Цагаан цуу үсэнд маш сайн, гэхдээ шүршүүрт орох үед Хүнсний сод түүний үүргийг хангалттайгаас ч илүү сайн биелүүлдэг. Дурын шампунь дээрээс багахан хүнсний сод нэмээд түүгээр үсээ угаагаарай. Шампуний цэвэрлэгээнд арилаагүй үлдсэн үсний гель болон бусад химийн элемэнтүүдийг хүнсний сод арилгаж өгөх болно. Ингээд үсийг бүрэн ангижруулж, цэвэрлэлээ.

10. Сам болон сойз цэвэрлэх
Үсийг сайхан байлгахын тулд самыг ч цэвэрхэн байлгах хэрэгтэй. 1 цайны халбага хүнсний содыг бүлээн, халуун бүлээн усанд хийж хутгаад, ууссаны дараа уг уусмалд сам болон сойзыг дүрж, хийж орхино. Хэсэг хугацааны дараа гаргаж бүлээн, хүйтэвтэр бүлээн усаар сайтар угааж цэвэрлээд хатаана.

11. Төгс үйлчилгээтэй ваннанд орох
Усанд орохдоо, ванндаа халуун бүлээн ус хийгээд, усруугаа 1 эсвэл 2 цайны халбага хүнсний сода хийж уусгана. Ингэснээр арьсны гадаргуу дах хүчиллэг бодисууд, хөлс, тосыг маш сайн арилгах боломжыг олгоно. Түүгээр ч зогсохгүй арьсыг сайтар зөөлрүүлж өгдөг. Мөн жамц давс ч ваннанд үнэхээр үр дүнтэй.

Санамж: бие султай, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, хэт ядарч туйлдсан, хэт хуурай, арьстай, сэтгэл санаа тогтвортой бус байгаа зэрэг тохиолдолд энэ цэвэрлэгээг гүйцэтгэхгүй байх хэрэгтэй бөгөөд бусад тохиолдолд уг эмчилгээний аргыг хэрэглэхийн өмнө шингэн зүйл, ялангуяа ус илүү ахиу хэмжээгээр уух шаардлагатай, учир нь хүнсний содтой ваннанд орох нь ам хатаах, ус чийг дутмагших нөхцлийг бүрдүүлдэг тул ухаан алдах, толгой эргэж, дотор муухайрах, тавгүйрхэх үзэгдэл гарч болзошгүй. Хэрэглэх ус нь хэт халуун эсвэл хүйтэн байж болохгүй. Тохиромжтой, халуун бүлээн байвал зохино.

12. Хөлний хатуурсан арьсыг зөөлрүүлэх
Халуун бүлээн усанд 3 цайны халбага хүнсний сода хийгээд хөлөө дүрж хэсэг сууна, ингэхдээ хөлөө зөөлөн үрж, иллэг хийх хэрэгтэй. Хөл амарч, арьс зөөлрөхийн зэрэгцээ эрүүлжих болно.

13. Ванн, металл болон бусад ахуйн хэрэглээний зүйлсийн хатуу, хуванцар, гялгар гадаргууг цэвэрлэх
Хүнсний содыг цэвэрлэх гадаргуу дээр тохиромжтой хэмжээгээр асгаад зүлгэх, бага зэрэг чийглээд сайтар зүлгээд дараагаар нь хаттал нь арчина. Илүү сайн цэвэрлэгээг хийхийн тулд сав суулга цэвэрлэгч шингэн дээр хүнсний сод болон том ширхэгтэй давс хийгээд орхино, бэлдмэл өөрөө гадаргуу дээр тогтсон зүйлсийг өөртөө шимэгдүүлэх бөгөөд хэсэг хугацааны дараа түүнийг чийгтэй алчуураар сайтар арчиж арилгахад л хангалттай.

14. Хайруулын таваг, аяга болон таваг зэргийг цэвэрлэх
2 хоолны халбага хүнсний содыг сав суулга цэвэрлэгч шингэний хамтаар цэвэрлэх сав суулгаруу хийнэ. Шарсан, хуурсан хоолны таваг, аяга, тогоог цэвэрлэх үед дээрх бэлдмэлээрээ угаасны дараагаар хүнсний содыг дангаар, нунтаг, хуурай хэлбэрээр нь цэвэрлэх эд зүйлс дээр шаардлагатай хэмжээгээр хийгээд, алчуураар зүлгэхэд хялбар арилах болно.

15. Сав суулга угаагчыг цэвэрлэх
Цэвэрлэх гэж байгаа аяга тавгаа цэвэрхэн зүйлээр л цэвэрлэх хэрэгтэй шүү дээ, сав суулга угаахад хэрэглэдэг зөөлөн эдийг ч мөн хүнсний содоор цэвэрлэж, таагүй үнэрнээс нь салгах боломжтой, ингэхийн тулд 1 литр халуун бүлээн усанд 4 цайны халбага хүнсний содыг хийж уусгаад сав суулга угаагчыг уг усандаа хийгээд орхино. Үнэр нь арилтал байлгах шаардлагатай тул хэр үнэр орсон байсан тэдий чинээ удаан усан дотроо байвал зохино.

16. Богино долгионы шарах зуухыг цэвэрлэх
Хуурай, нунтаг хүнсний содыг сав суулга угаагч зөөлөн эд дээр тараагаад түүгээрээ шарах шүүгээний дотрыг зүлгэж цэвэрлэнэ. Дараа нь ус, чийгтэй алчуураар сайтар арчиж цэвэрлэх шаардлагатай, усаар цэвэрлэхдээ шарах шүүгээг гэмтээхээс сэргийлээрэй.

17. Мөнгөн эдлэлийг өнгийг сэргээх
Мөнгөн эдлэлийн өнгийг сэргээхэд хүнсний содыг ашиглаж болно. Уснаас 3 дахин их хүнсний содыг усруу хийж уусгана. Зуурмагыг цэвэрлэх гадаргуу дээр зохих хэмжээгээр тараагаад, алчуур эсвэл сав суулга угаахад хэрэглэдэг зөөлөн материалаар зүлгэж цэвэрлэнэ.

18. Цай болон кофений данх цэвэрлэх
1 литр усанд цайны аяганы 25%-тай тэнцэхээр хэмжээний хүнсний сод хийж орхино, хэрэв ус буцалгагч, цай болон кофений данхны багтаамж 1 литрээс их буюу бага бол харгалзах хэмжээг тооцон дүгнэж тааруулаарай. Хэрэв арилахгүй удсан, дагтаршсан хир байвал найруулсан бэлдмэлээ цэвэрлэх зүйл дотроо хонуулах буюу илүү удаан байлгах хэрэгтэй. Үүний дараагаар сайтар угааж цэвэрлээд, бүрэн хатаасны дараа дахин ашиглах боломжтой болно.

19. Зуух цэвэрлэх
Зуухны ёроолруу хүнсний содыг цац, дараа нь содыг ус шүршиж тараана. Ингэж хонуулаад маргааш нь зүлгэх, хусах замаар цэвэрлэнэ. Боломжтой тохиолдолд усаар шүршиж, угаах эсвэл соруулах нь тохиромжтой.

20. Шал цэвэрлэх
Хөө болон хэр арилгах үед зураас гаргахаас сэргийлэх үүднээс хувинтай халуун бүлээн усруу цайны аяганы талаар хүнсний сод хийж уусгаад, түүгээр шалаа зүлгэж угаана. Дараа нь дахин цэвэр усаар угаах хэрэгтэй бөгөөд үр дүнд нь шал гөлгөр бөгөөд цэвэрхэн болно.

Мөн хатуу зүйлээр зүлгэснээс болж үүссэн зарим сэвийг хуурай, нунтаг хүнсний сод болон зөөлөн материалтай даавуу эсвэл сав суулга угаахад хэрэглэдэг хөвөнцөрөөр зөөлөн дарж зүлгэн, өөг дарж болдог.

21. Тавилга цэвэрлэх
Гар аргаар тавилга цэвэрлэгч хийж болно! Яаж вэ? гэж үү? Маш амархан, хүнсний содыг зөөлөн материалтай даавуу зэргийг ашиглан цэвэрлэх гадаргууг үр. Дараагаар нь даавуугаар арчиж үлдэгдлийг цэвэрлээрэй. Энэ аргаар хана, тавилга дээрх тосон будгыг ч арилгах боломжтой. 

22. Шүршүүрийн хөшгийг цэвэрлэх
Винил (синтетик давирхай болон хуванцар поливинил хлорид эсвэл төстэй полимероос бүрдсэнматериалтай эд зүйлс дээр хүнсний содыг шаардлагатай хэмжээгээр асгаад үрж цэвэрлэнэ. Дараа нь усаар шүршиж, зүлгэж угаагаад, хатаана.

23. Хувцас угаахад хэрэглэдэг бодисуудын үр дүнг сайжруулах
Угаалга хийх явцдаа цайны аяганы талтай тэнцэхүйц хэмжээний хүнсний содыг усандаа холино.

24. Нялх хүүхдийн хувцас цэвэрлэх
Хүүхдийн хувцас, ялангуяа балчирхан зулзагануудын хувцас илүү арчилгаа шаарддаг. Хэдийгээр тохиромжтой цэвэрлэгчид өргөн сонголттой байгаа хэдий ч үнэрийг дарах, толбыг арилгах асуудлыг шийдэхэд хүндрэлтэй хэвээр байсаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд гүн толбыг арилгахын тулд угаах хувцсаа усанд хийгээд, цэвэрлэгээний бодис дээрээс нэмж цайны аяганы талтай тэнцэхүйц хэмжээний хүнсний сод хийх хэрэгтэй. Харин үнэрийг арилгахын тулд дээрх үйлдлийг 2 удаа давтан хийх шаардлагатай.

25. Спортын хэрэгслийг цэвэрлэх
1 литр усанд 4 хоолны халбага хүнсний сода хийгээд үнэр орсон спорт хэрэгслүүдийг үнэрнээс нь салгах боломжтой. Гольфийн цохиур зэрэг хэрэгслийг цэвэрлэхдээ харин усруу усны хэмжээнээс 3 дахин их хүнсний сод хийж хутгана, зуурмагыг бэлэн болмогц гадаргуу дээр сойзоор зөөлөн дарж түрхээд, алчуураар арчиж цэвэрлэнэ, зүлгэж болохгүй.

26. Өөх, тосыг арилгах
Нунтаг хүнсний содыг хуурайгаар цэвэрлэх гадаргуу дээр тарааж асгаад чийгтэй сойзоор зүлгэж цэвэрлэнэ.

27. Машин цэвэрлэх
Машины цонх, толь, дугуй, винил суудлын бүрээс, гэрлүүд, шал зэргийг зураас гаргахгүйгээр цэвэрлэхийн тулд 1 литр усанд цайны аяганы 25% тэнцэхүйц хэмжээний хүнсний сод хийж уусгаад, уг уусмалыг зөөлөн даавуу эсвэл сав суулга угаахад хэрэглэдэг зөөлөн материалд шингээж арчина. Хөө тортог, модны давирхай, өт хорхойн ялгадас, тос зэргээс хялбархан салах боломжтой бөгөөд хэрэв гүн шингэсэн хир арилгах бол нунтаг, хуурай хүнсний содыг багахан асгаад сойз эсвэл зөөлөн даавуугаар зүлгэнэ.

28. Хөргөгчний эвгүй үнэр дарах
- Таггүй саванд хүнсний сод ахиухан хийгээд хоосон хөргөгч дотор байршуулна, ингэхдээ хөргөгчийг бүрэн султгаж, цэвэрлэсэн байх шаардлагатай ба дотор хэсгүүд бүгд өөр хоорондоо тусгаарлагдаагүй байна. Энэ байдлаар 1-с дээш хоног байлгана. Цэвэрлэгээний явцад хөргөгчийн хаалгыг хаалттай байлгах ба нээж болохгүй.
- Хөргөгчний хэмжээнд тааруулан сонгосон жижиг саванд халуун бүлээн ус хийж, түүнд 1 цайны халбага хүнсний содыг уусгаад дотор нь байршуулна. Ингэхдээ хөргөгчийг бүрэн султгаж, цэвэрлэсэн байх шаардлагатай ба дотор хэсгүүд бүгд өөр хоорондоо тусгаарлагдаагүй байна. Энэ байдлаар 1-с дээш хоног байлгана. Хэр удах нь үнэр хэр хурц байснаас болон таны боломж хэр байна вэ гэдгээс хамаарна. Цэвэрлэгээний явцад хөргөгчийн хаалгыг хаалттай байлгах ба нээж болохгүй.

29. Гамбанз цэвэрлэх
Цэвэрлэх гадаргуу дээр тохиромжтой хэмжээгээр нунтаг, хуурай хүнсний содыг таараагаад, зүлгэж цэвэрлэнэ. Дараа нь усаар сайтар зүлгэж угаагаад хатаагаарай.

30. Хогын савыг таагүй үнэрнээс салгах
Үнэрнээс ангижруулахын тулд хогын савны ёроолд хүнсний содыг тохиромжтой хэмжээгээр байршуул.

31. Угаалтуурын хоолойн онцгүй үнэрийг арилгах
Цайны халбагатай тэнцэхүйц хэмжээний хүнсний содыг угаалтуурлуу халуун бүлээн ус урсаж байх үед асгана. Тос болон хүчлийг арилгахын сацуу үнэрийг ч дарна.

32. Дахин ашиглах боломжтой эд зүйлсийг үнэрнээс салгах
Хоосон үед нь хүнсний сода хийж хадгалаад хэрэглэхийн өмнө содыг асгаж, савыг усаар зайлж цэвэрлэх нь үнэр шингэхээс сэргийлэх бөгөөд содыг арилгах үедээ уг сода болон усны уусмалаар тухайн сав суулгыг угааж цэвэрлэх нь үнэрийг арилгахад туслах болно.

33. Хоолны сав, сав суулга угаагч болон ариутган хатаагчын таагүй үнэрийг арилгах
- Хоолны савыг хэрэглээгүй үедээ хүнсний сод хийж хадгалах нь үнэр хуралдахаас бүрэн сэргийлнэ.
- Сав суулга ариутгагч, хатаагч зэргийг ашиглахаас өмнө хүнсний содыг зохих хэмжээгээр тааруулан цацаад ашиглах нь үнэр шингэхээ найдвартай хамгаалдаг байна.

34. Хивсний эвгүй үнэрийг арилгах
Хивсэн дээрээ хүнсний содыг маш нимгэн тарааж цацаад хонуулна. Удах тусмаа сайн. Сайтар гөвж цэвэрлэсний дараагаар тоос соруулагчаар цэвэрлээрэй, Тоос соруулагчны хогын уут/сав дүүрж ч болзошгүйг анхаар.

35. Тоос соруулагчны таагүй үнэрийг арилгах
Хүнсний содыг соруулах нь тоос сорогчны үнэрийг арилгах ганц шилдэг арга юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан 34-р арга нь 35-г давхар хэрэгжүүлчихэж байна гэсэн үг.

36. Хувцасны шүүгээг ангижруулах
Хувцасны шүүгээнд сул зай олоод жижиг хайрцаг байршуул, түүн дотроо хүнсний сода багаханыг хийнэ. Тэгэхдээ тухайн хайрцгыг хэн 1 цохиод асгачихгүй бас гаргаад хаячихгүй байхаар тооцож байршуулахаа мартуузай.

37. Машинд хурсан онцгүй үнэрийг арилгах
Бүрээс болон суудал, дэвсгэр болон шалавч, шаланд үнэр шингэдэг бөгөөд хүн гишгэх, суух бүрт тэр нь тоосонцрын хамтаар агаарт дэгддэг. Тэдгээрийг мөн хүнсний содын тусламжтайгаар арилгаж болох ба хүнсний содыг цацсанаас хойш хамгийн багадаа 15 минут байлгасны дараагаар гөвж, тоосыг нь соруулж цэвэрлэнэ. Хурц үнэрт илүү удаан байлгах шаардлагатай.

38. Муурны элсний савны үнэрийг арилгах
Савны ёроолд хүнсний содыг тарааж цац, ингэснээр үнэр шингэх, тархахыг бүрэн зогсоож чадна. Элсийг солихдоо хүнсний содыг хамт хаях учир шинээр дэвсэх элсний доор мөн л хүнсний содыг маш нимгэн тарааж цацах хэрэгтэй болно гэдгийг анхаараарай. Хүнсний содноос гадна ногоон цай ашиглаж бас болдог.

39. Тэжээвэр амьтдын орны үнэрийг дарах
Хүнсний сод тарааж цацаад хамгийн багадаа 15 минут хүлээгээд (үнэрний хурцаас хамаарч хугацаа харилцан адилгүй байна) тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ.

40. Гуталны эвгүй үнэрийг арилгах
Өмсөөгүй үедээ гутал дотроо хүнсний содыг бага хэмжээгээр тарааж цацаад, өмсөхий өмнө сэгсэрч цэвэрлэнэ.

41. Орны бүтээлэг болон хувцаснаас үнэрийг арилгах
Угаахдаа цайны аяганы талтай тэнцэхүйц хэмжээний содыг усруу хийнэ.

42. Аялалд авч явах хамгийн чухал хэрэгслүүдийн нэг
Энэ бол сав суулга угаагч, гар цэвэрлэгч, үнэр арилгагч, шүдний оо, галын хор г.м. юу ч болж чадах шидэт нунтаг.

43. Гал унтраах
Галруу хангалттай хэмжээний хүнсний сода цацах нь түүнийг унтраах хамгийн ойрын, хялбар арга байх болно, гэхдээ мэдээж хэрэв гал сөнөөгч, галын хор хажууд чинь байхгүй байгаа үед шүү дээ.

44. Бохир гадагшлуулах систем
Тогтсон хугацаагаар хүнсний содыг хэрэглэх нь бохир цэвэрлэх, ялгах, гадагшлуулах буюу ходоодны системийг хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

45. Хоол хүнс, жимс ногоог цэвэрлэх
Хуурай, нунтаг хүнсний содыг шороотой хүнсний ногоо, жимс дээр бага хэмжээгээр цацаад зүлгэж цэвэрлээд хэрэглэж болдог.


Ходоод гэдсээ цэвэрлэх
Хагас лимоны шүүсийг 250 орчим мл усруу шахаад, хагас цайны халбагатай тэнцэхүйц хэмжээний хүнсний содыг хийж хутгаад, бүрэн ууссаны дараагаар ууна. Өглөөний цайны үеэр уух нь тохиромжтой.

Хорт болон хоргүй хавдраас сэргийлэх
Дээрх хандыг өдөрт 4 удаа найруулж уух нь хорт хавдраас сэргийлэх, сэтгэл санааг тайвшруулах, стресс, депрессийг тайлах, хүчтэй өвдөлтийг намдаах тустай байдаг гэнэ.

Хорт болон хоргүй хавдартай тэмцэх
Ямарваа химийн бордоогүй, цэврээр ургаж гүйцэт боловсорсон лимон химийн бордоо, бодис, хиймлээр ургуулсан лимоноос даруй 100 дахин үр дүнтэй байдаг бөгөөд ийм лимоныг зааврын дагуу зөв хэрэглэх нь хорт хавдрын эсрэг химийн эмчилгээнээс 10'000 дахин илүү үр дүнтэй байдаг гэдгийг Марк Сиркус нотлоод байгаа ажээ.

4 цаг тасралтгүй өвдсөн хүчтэй толгойн өвчнийг хагас халбага хүнсний сод хийж найруулсан аяга усаар нам дарснаа тэрээр өөрөө дурдсан байдаг. Тэрээр энэхүү шидэт хандаа өдөрт 7 аягаас хэтрүүлдэггүй бөгөөд 1 аягыг уусны дараа өвчин зовиурыг 2 цаг орчим хугацаанд дарж байгаа талаар ч тэмдэглэсэн.

Лимон нь 12 өөр төрлийн хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг болохыг 1970 оноос хойш 20 гаран судалгаа шинжилгээний хүрээлэн, лабораториуд тогтоож, мэдэгдсэн байдаг байна. Хамгийн сонирхолтой нь лимон болон хүнсний содыг холимог нь энгийн, эрүүл эсүүдэд огтхон ч нөлөө үзүүлдэггүй, зөвхөн эмгэгтэй эсүүдрүү л дайрч устгадаг болохыг туршилтаар тогтоожээ.

Түүгээр ч зогсохгүй цөөн тоогоор, бага тунгаар уг хандыг бэлдээд амьтдын зарим өвчнийг ч илааршуулж, анагааж болдог болохыг Марк С. өөрийн судалгааны ажилд онцлон тэмдэглэсэн байдаг байна.


Нүхжилт арилгах
Хүнсний сода + Ус
- Нүүрээ бүлээн усаар угаана, ингэснээр нүхнүүдийн ам нээгдэж, цэвэрлэхэд бэлэн болно
- Бага зэргийн усан дээр 1 цайны халбага хүнсний сода хийгээд хутгана
- Нүхжилт үүссэн газруудад түрхэнэ
- 2-3 минут хүлээнэ
- 2-3 минутын хугацаанд нар зөв тойруулах маягаар нүүрэндээ иллэг хийнэ. Энэ нь үхсэн арьсыг гуужих, хир шороог нүхний амсраас салгах зэрэгт тустай.
- Бүлээн, халуун бүлээн усаар нүүрээ угаана.
- Хүйтэвтэр бүлээн усаар нүүрээ дахин угаана.
- 7 хоногт 1-2 удаа давтан хийх нь илүү үр дүнд хүргэнэ.

Хүнсний сода + Лимон
- 2 цайны халбага хүнсний содыг, 2 цайны халбага үйрүүлсэн бор элсэн чихэр болон цайны аяганы 25% тэнцэхүйц хэмжээний лимоны шүүс (тал лимон + ус) дээрээс нэмж хийнэ.
- Хольцоо нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэнэ, тэгэхдээ нүхжилттэй хэсгүүдэд илүү анхаарч түрхээрэй.
- 10-15 минут хүлээнэ.
- Бүлээн усаар сайтар угаана.

Хүнсний сода + Элсэн чихэр
- 1 цайны халбага хүнсний сода + 1 цайны халбага үйрүүлсэн элсэн чихэр + 2 цайны халбага ус
- Нойтон арьсан дээр зөөлөн иллэг хийх байдлаар тарааж түрхэнэ.
- Хэдэн минут хүлээгээд бүлээн, халуун бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
- Нүүрээ хатаа.
- Тогтсон хугацаагаар үйлдлийг давтан гүйцэтгэ.

Хүнсний сода + Давс
Хүнсний сода болон давсны уусмал нь нүүрний тослогийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.

- Давс болон хүнсний содыг ижил хэмжээгээр холино.
- Нүүрээ чийглээд бэлдэцийг жигд сайн тарааж түрхэнэ, нүдний орчимд түрхэхээс зайлсхийх, нүдрүү оруулахаас сэргийлээрэй.
- 10 минутаас багагүй хугацаанд хүлээнэ, загатнах, хатгах, хорсох шинж илэрч болно.
- Усаар сайтар угааж цэвэрлэнэ.
- Тогтсон хугацаагаар үйлдлийг давтан гүйцэтгэ.

Хүнсний сода + Давс + Зөгийн бал
- 1 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага давс болон хагас цайны халбага хүнсний сода холиод уусмалыг гаргаж авна.
- Нүхжилт үүсээд буй газарт нар зөв тойрог хэлбэрээр иллэг хийж түрхэнэ.
- 5-7 минут хүлээ.
- Бүлээн ус болон алчуураар нүүрээ цэвэрлэнэ.
- Шаардлагатай хэмжээгээр давтан гүйцэтгэх боломжтой.

Санамж: Давс, хүнсний сода болон зөгийн балны хольц нь арьсыг хатаах, хатууруулах, тослолыг арилгах, тоос шороо, хөлс, хир болон бусад зүйлсээс хүчтэй ангижруулах тул хэрэглээг хэтрүүлэхээс болгоомжилно уу.

Хүнсний сода + Сүү
- 1 цайны халбага хүнсний сода дээр цайны аяганы 25% дүйх хэмжээний сүү хийгээд сайтар хутгасны дараагаар шаардлагатай газруудад хөвөн ашиглаж түрхэнэ.
- 5 орчим минут хүлээгээд, дараагаар нь усаар цэвэрлэнэ.
- Шаардлагатай хэмжээгээр давтан гүйцэтгэх боломжтой.



Дээрхүүдээс гадна эмийн ургамал, Алимны цуу болон Нэрмэл ус зэргийг хүнсний содтой хольж хэрэглэх өөр бусад аргууд байдаг бөгөөд тэдгээрийг энэхүү нийтлэлд дурдаагүй болно.



Санамж
- Шархалсан, шалбарсан газар болон шахагдсан батга зэрэгт хүргэхгүй байх хэрэгтэйг анхаарна уу, эс бөгөөс байдал улам дордож болзошгүй.
- Давс болон хүнсний содны хэт олон, ойр ойрхон давталт, хэрэглээ хэтрүүлэлт нь арьсний үхжил, хатууралт, хагаралт үүсгэх тул хэрэглээг зохистой байлгах шаардлагатай.
- Харшиламтгай арьстай бол энэ аргыг туршихгүй байх, турших явцад харшил хөдөлвөл яаралтай зогсоож, цэвэр усаар сайтар угаагаарай.
- Дээрх аргуудаас өөрт тохирохыг сонгон хэрэглэхдээ цор ганц удаагийн гүйцэтгэлээр дорвитой үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарна уу. Санаанд хүрсэн үр дүн гарах хүртэл тогтсон хугацаанд үйлдлийг зөв гүйцэтгэх шаардлагатай.




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Хүнсний содын ач тус"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad