IObit Uninstaller v6.0

Үлдэгдэлгүйгээр, бүрэн устгах, устахгүй байгаа зүйлсийг тэдгээрт хамаарах зүйлсийн хамтаар цэвэрлэх, системийг удаашруулж, гацалт үүсгэж байж болзошгүй зүйлсээс салгах, хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдаж байж болзошгүй зүйлсийг илрүүлж, мэдэгдэх, таслан зогсоох, Windows update болон Modern app устгах боломжыг олгодог хүчирхэг бөгөөд загварлаг устгагч програмын шинэхэн хувилбар гарлаа!
Уг програмыг Монгол хэл дээр ашиглах бүрэн боломжтой!
Шинээр нэмэгдсэн
- Устгасан програмуудын жагсаалт, тэдгээрийн талаар зарим мэдээллийг харуулах бүртгэлийн талбартай болсон
- Системийн ачааллын үеэр дуудагдаж ажилладаг, тэгснээр системийн ачааллах хугацааг ихэсгэдэг програмуудыг харуулах, тэднийг хаах болон устгах боломж олгох нэмэлт хэрэгсэлтэй болсон
- Тохиргоо цомхон бөгөөд ойлгомжтой болсон
- Үнэгүй /FREE/ болон ТӨЛБӨРТЭЙ/PRO/ хувилбаруудтай болсон
- Шинэ загвартай болж, Хар болон цагаан өнгийн сонголт нэмэгдсэн
- Шинэ устгал, илрүүлэлт, ажиглалтын системтэй болж, илүү хурдан ажилладаг болсноос гадна ачаалал багасч, ажиллагаа сайжирсан.

FREE болон PRO хувилбарын ялгаа
- Илүү том өгөгдлийн санд хандаж, илүү олон устдаггүй "ядаргаатай" програмуудаас салах боломж
- Adware устгал гүйцэтгэх боломж
- Бусад устгагчдаар програм устгах үед ч үлдэгдлийг шалгаж, цэвэрлэх боломж
- Шинэ хувилбар гарах бүрт шууд шинэчлэгдэнэ
- 7 хоногийн 24 цагын турш техникийн тусламж зөвлөгөө авах боломж
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!
Баярлалаа...!
Баярлалаа...!
2 comments