Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner



Q хэлтэс нь хэрэгтнийг илрүүлж, хэргийг шийдэж чадаагүй удаж, мартагдаж хөрсөн хэргүүдийг шалгаж, мөрддөг цөөн хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн алба юм. Карл болон Ассадын мөрдөн байцаах, тандан ажиглах, мөрдөн мөшгих ур чадвар, ажилч хичээнгүй, ажигч гярхай байдал, хичээл зүтгэл нь бусад цагдаа нарын илрүүлж чадалгүй орхисон онц хүнд болон жигшүүрт гэмт хэргүүдийг мөрдөхөд үнэмлэхүй давуу байдлыг олгодог хэдий ч тэдний ажил тэднээс ихээхэн зориг зүрх, тэсвэр тэвчээр, мэдлэг мэдээлэл, ур ухаан хийгээд золиос шаардах болно.

Киноны талаар товчхон: Карлын аашнаас залхсан Ассад өөр хэсэгрүү тушаал ахин шилжих боломжыг олж аваад удаагүй байх үед, хотын төвийн нэгэн орон сууцны хананы цаанаас цуваа цуваагаараа сураг алдарсан 3 хүний цогцос хачин жигтэй байдлаар занданшуулж, ширээ тойруулан суулгасан байдалтайгаар олдоно. Гэвч тэдний хэн нь ч тухайн үедээ сураггүй алга болсонд тооцогдож, эрэн сурвалжлагдаж байгаагүйгээс гадна, өөр хоорондоо ямар холбоо хамааралтай болохыг нь мэдэх хүн олдохгүй байгаа нь хэргийг улам төвөгтэй, гэхдээ сонирхолтой болгоно. Гэвч 3 хохирогчийн хэрэг нь илүү том, илүү ноцтой хэргийг Q хэлтсийнхэнд дэлгэж өгнө гэдгийг хэн ч төсөөлөх боломжгүй байлаа. Данийн түүхэнд тохиолдсон жигшүүрт, бусармаг хэргээс сэдэвлэсэн энэхүү зохиол эхлэлээсээ төгсгөл хүртлээ таныг уйдаахгүй байж чадна гэдэгт ахдмин нь итгэлтэй байна шүү.
Уг кино нь Данийн кино урлагын түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого олсон бүтээл билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД (WikiPedia) дараад уншаарай.

Journal 64 (2018) on IMDb

Он: 2018
Гол дүрүүд: Nikolaj Lie Kaas (Карл) болон Fares Fares (Ассад)
Хэл: Дани
Хадмал: Монгол
Төрөл: Гэмт хэрэг, Учир битүүлэг, Триллер

Орчуулсан: RLT



"Q хэлтэс" кино зохиолууд:
Төгс өшөө авалт (2018)
Марко нөлөө (2020)
Хязгаар үгүй (?)*
Өөргүүд (?)*
Хохирогч 2117 (?)*

*Цувралын 6, 7, 8 дугаар номууд дээрх нэрээр хэвлэгдсэн боловч кино зохиол нь ижил нэрээр гарах эсэх, мөн хэзээ үзэгчдэд хүрэх нь тодорхой болоогүй байгаа.



Файлын өргөтгөл.MP4 
Хэмжээ: 1.84 Gb
Үргэлжлэх хугацаа: 01:57:54
Дууны чанар: 5.1 AAC
Дүрсний чанарBlu-Ray [1080p] x264



ТАТАХ
ЭНД дараад татаарай.

Өөр бусад кино, Тв ОАК цувралуудыг сонирхож байна уу? Тийм бол ЭНД эсвэл ЭНД дараарай.



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Q хэлтэс : Төгс өшөө авалт"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad