Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Та багадаа/залуудаа RA2 тоглож л байсан биз дээ? Бид уг Red Alert 2 тоглоомын хамгийн сүүлийн хувилбар v1.001-ийг, түүний нэмэлт Red Alert 2: Yuri's Revenge-ийн хамгийн сүүлийн хувилбар болох v1.006-ынх нь хамтаар багцлан хүргэж байна.

Саяхан шинэчлэгдэн гарсан Command & Conquer цувралын анхны 2 тоглоом болон Command & Conquer + (The Covert Operations), Red Alert (+ CounterstrikeThe Aftermath) нарын Remastered хувилбар манай зарим зочдын дурсамжыг сэдрээсэн бололтой. Цөөнгүй зочдын хүсэлтээр RA2 тоглоомын Gold Edition-ийг олон олон Map-ын хамтаар ҮНЭГҮЙ ТАТАХ боломжтойгоор орууллаа. Enjoy!

Дэлгэрэнгүй
Тоглоомын нийт хэмжээ, дангаараа: 1.76 Gb
410 Map: 110 Mb
Cinematic-ууд: Бүгд багтсан
Хасалт/Нэмэлт: Байхгүй, RA2 тоглоом, RA2YR өргөтгөлийн хамт бүрэн бүтэн байгаа.
Хэл: Англи
Хэл солих: Боломжтой, нэмж файл татна. Сонголтууд: Орос (кинонууд), Герман (кинонууд), Хятад (кинонууд), Франц (кинонууд), Солонгос (кинонууд)
Mod: Агуулагдаагүй, гэхдээ тоглогчид өөрсдөө нэмж татаад хэрэглэж болно.
PvP: Дотоод сүлжээгээр холбогдож тоглох боломжтой. Static IP хаяг шаардана.



ТАТАХ 
Тоглоом (UH)     |     410 Map [166 RA2 + 234 RA2YR] : Zippy UH



C&C цувралын 2 дугаар үеийн тоглоомууд болох Tiberian Sun (+ Firestorm)Red Alert 2 (+ Yuri's Revenge) болон Renegade ч мөн удахгүй Remastered хувилбараар гарах байх. Тэр хүртэл уг хуучин хувилбарыг нь тоглонгоо хүлээцгээе.

Нэмэлт мэдээлэл
3-р үед: Tiberium Wars (+ Kane's Wrathболон Red Alert 3 (+ Uprising) (буюу RA3 + RA3U). Мөн Generals (+ Zero Hour)
4-р үед: Tiberian Twilight
зэрэг тоглоомууд багтдаг. Дээрх жагсаалтад PC-ээс бусад төхөөрөмжид зориулагдан гарсан болон интернэт-хөтөч суурьтай тоглоомуудыг дурьдаагүй. 4-р үе тэр чигээрээ EPIC FAIL байсан учир C&C хөгжил гацаанд орсон байх. Гэсэн хэдий ч цувралын анхдагчид цагтаа шилдгүүд нь байж чадсан учраас Remaster хийх нь зүйн хэрэг гэж би хувьдаа бодож байна.



ЗААВАР
(Тоглоом)
Суулгах шаардлагагүй, татаж авсан .ISO файл доторх бүх файлыг хүссэн хавтсандаа хуулаад шууд тоглох боломжтой.

Тоглоход саад учирч байвал:
  1. ra2.exe болон ra2md.exe файлуудын Properties - Compatibility цонхноос Run this program in Compatibility mode for: талбарын сонголтыг идэвхжүүлээд харгалзах цэсээс Windows XP (Service Pack 2) сонгоно.
  2. Мөн уг цонхноос Disable fullscreen optimization-ийг хайж олоод чагтлаарай.

САНАМЖ
Windows Vista болон Windows 7 хувилбар хэрэглэгчид: Татсан файлаа нээхдээ .ISO файлтай ажиллаж чаддаг програм (жишээ нь: Daemon Tools, IsoBurner, WinRAR г.м.) хэрэглээрэй. Харин ажиллуулахад асуудал тулгарч байвал UAC хаагаад тоглоомоо ажиллуулаарай. UAC хаах дэлгэрэнгүй зааврыг ЭНД дараад нийтлэлийн төгсгөлөөс уншаарай.

Харин Windows 8, Windows 8.1 болон Windows 10 хэрэглэгчид дээрх заавраар тохируулсан бол санамжыг дагаж мөрдөх шаардлагагүй. Гэвч зааврын дагуу хийгээд ч хэвийн ажиллахгүй байвал UAC-г хааж болно.



ЗААВАР
(Map-ууд)
Татаж авсан .ISO файлд агуулагдаж байгаа бүх файлыг тоглоомын файлууд хадгалагдаж байгаа хавтсанд хуулаад л OK.



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "C&C : RA2 + RA2YR"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad