Bittrex биржийн талаар ...
Монголын анхны крипто урамшууллын зоос болох ArdCoin-ын О.У.-ын арилжаанд нэвтрэхээр гарч байгаа 2 дахь бөгөөд дэлхийд данстай томоохон биржүүдийн 1 болох Bittrex-ийн талаар товчхон танилцуулга нийтлэл хүргэхээр зорилоо.
Цагтаа #1 бирж байсан энэ бирж нь өдгөө хамгийн өндөр хамгаалалттай биржүүдийн 1-д тооцогддог хэвээр байгаа билээ.
Давуу талууд
- Хамгаалалт, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан.
- Өөрсдийн хөгжүүлсэн, арилжааны самбартай.
- Өндөр хурдтай.
- Олон төрлийн зоосууд, хослолуудыг санал болгодог. (1'500+)
- Хэрэглэгчийн үйлчилгээний төв нь соёлтой,
хурдан шуурхай, ойлгомжтой зааж зөвлөдөг. (COVID-19 цар тахалтай холбоотойгоор энэ үйлчилгээ нь ихээхэн муудаад байгаа) - Дэлхийн хаанаас ч, хэдийд ч хандах боломжтой.
- Гар утас, компьютер зэрэг интернэтийн сүлжээнд холбогдсон ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой.
Шимтгэлийн хувь хэмжээ
Өндөр дүнгээр, тогтмол арилжаанд оролцдог буюу Day Trader-үүдэд илүү ашигтай арилжааны бирж бөгөөд шимтгэл буулгах хөтөлбөрийг доорх хүснэгт хувь, хэмжээгээр нь харьцуулан харууллаа.
Онцлог давуу талууд
- Bittrex бирж нь 2021 оны 5-р сарын 3-аас эхлэн ArdCoin-ыг арилжаалж эхэлсэн О.У.-ын 2 дахь, дотоодын 3 дахь бирж болж байгаа.
- Цагаан/Хар өнгийн, сонгож хэрэглэх боломжтой загваруудтай.
- Хэрэглэхэд хялбар, энгийн, ойлгомжтой. (Өмнө нь арилжаа, бирж сонирхож, оролдож байгаагүй болон Англи хэлний мэдлэг тааруу хүмүүст анхандаа төвөгтэй санагдаж болох)
- Тусгай холбоосоор бусдыг элсүүлж, тэдний худалдан авалтын дүнгийн 10%-тай тэнцэх урамшууллыг хүртэх боломжтой. Миний холбоосоор бүртгүүлэх бол доор нийтлэсэн байгаа шүү, эсвэл Referral буюу урилгын дугаар хэрэглэх бол LST-BTQ-3HF шүү. Уг холбоосоор бүртгүүлсэн хүн бүрт цаг гарган уг бирж дээр бие даан ажиллаж суртал нь туслаж, заавар зөвлөгөө өгөх боломжтой.
- KYC буюу Хэрэглэгч баталгаажуулалт нь хялбархан бөгөөд аль болохоор бага мэдээлэл л авахаар загварчлагдсан.
Дутагдалтай талууд
- Fiat буюу мөнгөн дэвсгэртээр (З.Г.-уудын гаргадаг валют) арилжаанд оролцох боломжгүй.
- Хэт өндөр хамгаалалт нь заримдаа хэрэглэгчийг өөрийн бүртгэлрүүгээ нэвтрэх гэж оролдох үед "сэжигтэй"-д тооцон, түгжиж орхидог талтай.
- Баталгаажуулалт болоод түүнтэй холбоотой асуудлуудад хариулт өгөх, шийдвэрлэх гэж их уддаг.
- Pump-and-dump буюу Өсгөж-буулгаж-тоглох луйвар тохиолдол багагүй гарч байсан/байдаг.
Уг биржийн талаар илүү дэлгэрэнгүй судлах бол ЭНД дараад CoinMarketCap дээрх хуудсанд нь зочлоорой.
Бүртгүүлэх зааврыг ЭНД дараад үзээрэй.
Хэрэглэгчээр бүртгүүлж, арилжаанд оролцох бол ЭНД дараарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation