Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Windows 11 үйлдлийн системийн Pro. хувилбарын Insider Preview 21H2 22000.51 build-г хэрэглэж үзээд төрсөн сэтгэгдэл болон, Windows 10-с ялгарах онцлог, давуу болон сул талуудыг энэ нийтлэлээрээ сонирхуулахаар бэлдлээ.

6-р сарын 25-нд танилцуулсан доорх бичлэгээс ерөнхий мэдээллийг олж авах боломжтой.

Дээрх бичлэг хэт урт санагдаж болох тул гол зүйлсийг нь түүвэрлэсэн, товчхон танилцуулгыг доорх бичлэгээс үзээрэй.

Анх суулгаж байх үеэс л ерөнхийдөө загвар их өөрчлөгдсөнийг анзаарлаа. Гэхдээ системийг шинээр суулгаж байх үед PC-ийнхээ нэрийг оноож өгөх боломжтой болсон зэрэг багахан өөрчлөлтүүд хийгджээ.


Шинээр нэмэгдсэн

Тиг

Үндсэн font/фонт Segoe UICalibri байсныг Tenorite, Bierstadt, Skeena, Seaford, and Grandview нарын аль нэгээр солихоор хэрэглэгчдээс санал асуулга явуулж байгаа.

Сайжирсан

Clipboard history

Түр санах ойруу хуулсан зүйлсийнхээ жагсаалтыг харж, сонгож, дахин буулгах боломж олгодог цэс маань илүү сайжирч, буулгахдаа текстийн хэвжүүлэлтийг арилгах зэрэг сонголт нэмэгдсэн. Мөн emoji, хөдөлгөөнт GIF харуулдаг цэсүүдтэй нэгдсэн нь их таалагдаж байгаа. Нэмж хэлэхэд, уг цэс ухаалаг утасны Swiftkey keyboard-ийн түр санах ойтой мэдээллээ хуваалцаж, PC дээр хуулбарласан зүйлээ, шууд гар утсан дээрээ буулгах болон эсрэгээр гүйцэтгэх боломжтой байдаг шүү.

Хайлт

Search нь сүүлийн 3 хайлтыг шууд харуулж байдаг болсон байна лээ.

Update

Windows системийн шинэчлэлт ойролцоогоор хэр хугацааны дараа дуусахыг харуулдаг болсон нь их таалагдсан.

Quick settings

Маш цэвэрхэн, цэгцтэй болсон нь таалагдаад байгаа.

Calendar болон Notifications

Мэдэгдэл, цагийн хуваарь ч бас их дажгүй болсон.

Дүрслэл

Цонх, цэсний загвар булангүй болж, цэмцийсэн.

Icon болон цэс

Icon-р дүрслэх нь маш оновчтой шийдэл бөгөөд зай хэмнэх, ойлгомжтой байдлыг бүрдүүлэх зэрэг давуу талуудыг олгодог.

Дуугаралт

Мэдэгдэл, анхааруулга зэргийн дуу чимээ их гоё сонсголонтой, шинэлэг болсон.

Animation effect-үүд

Нүд ядраахгүйн дээр үзэсгэлэнтэй болсон байна.

Settings

Тохиргоог аль Windows 10 анх гарч байхад л боловсронгуй болгож, Control panel-г бүрэн хална гэж байсан нь санаанд орчихлоо. Хэлсэндээ ер нь бараг хүрлээ шүү. Даан ч Windows 10 дээрээ биш, бүүр Windows 11 дээр л хүрэх шинжтэй. Гэхдээ яахав, их дажгүй болсон байна лээ.



Touch

Мэдрэгчтэй дэлгэцтэй төхөөрөмж дээрх ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан.


Онцлог зүйлс

Эхлэл цэс

Байршилд нь дасахгүй, таалагдахгүй байвал, буцаагаад зүүн доод буланд байршуулчихаж болно.

Widgets

Ёстой хэрэгтэй бүгдийг агуулсан, өөрийнхөөрөө тохируулж болох сайхан самбар даа. Windows 10-ийн сүүлийн шинэчлэлт дээр Tray-д ороод ирчихсэн байсан ч, Windows 11 дээр илүү зөв байршуулсан байна лээ.

Төлөв харуулагч

Яг одоо, микрофон, GPS (байршил) зэрэг хэрэгслүүд ашиглагдаж байна уу, ашиглагдаж байгаа бол ямар програмд ашиглагдаж байна гэдгийг харуулдаг болсон.

BSOD

Системд алдаа гарсан үед, алдааны гарал үүсэл, шалтгааныг тодруулах өгөгдлүүдийг цуглуулж Microsoft-руу илгээгээд, системийг дахин ачааллуулах үед харагддаг, Үхлийн цэнхэр дэлгэц буюу Blue Screen of Death - хар өнгөтэй болсон. Цаашид Black screen of Death гэх юм болов уу гэж гайхаж байна. Түүнээс гадна, асаж байх болон унтарч байх үеийн хүлээлгийн дэлгэцүүд ч мөн хар дэвсгэр өнгөтэй болсон байгаа, эдгээрийг гэхдээ яваандаа системийн загварыг дуурайж өөрчлөгддөг болгож магадгүй.

Android app-ууд

Өөр дээрээ шууд Android app суулгагч буюу .apk файл татаж суулгаж чаддаг болно гэдэг их том давуу тал шүү. Энэ зэргийн чадвартай болчихвол, бусад үйлдлийн системүүдтэй харьцуулагдахгүй л гэсэн үг. Microsoft Store нь ч удахгүй, Android app-уудыг татах сонголт нэвтрүүлэх юм гэсэн. Сайхаан сайхан.

Үнэгүй шинэчлэлт

Windows 10 болон өмнөх хувилбаруудаас худалдаад авчихсан байсан бол тэрийгээ шууд, ямар ч нэмэлт төлбөргүйгээр ахиулж, сайжруулаад, Windows 11-тэй болж болно.

Дэлгэц хуваах, цонх байршуулах сонголт

Цонхы хэмжээг өөрчлөх товч дээр хулганы заагч сум буюу cursor-г байршуулаад тухайн цонхыг дэлгэцийг хувааж байршуулахдаа, хаана харуулахыг сонгож болдог болсон нь, чирэхээс төвөгшөөдөг хэрэглэгчдэд амар болжээ.


Давуу талууд

Хурд

Шинээр суулгасан систем хурдтай байх нь мэдээж, гэхдээ Windows 11, өмнөх хувилбаруудаасаа яалт ч үгүй илт хурдтай байгаа нь мэдрэгдэж байна. Янзтай.

Хэрэгцээт зүйлс

  1. Чухал драйверуудаа бараг бүгдийг нь өөрөөсөө татаад суулгачихаж байна.

  2. Your phone аппын тусламжтайгаар, утсан дээрх дуудлага, SMS, зургууд, мэдэгдлүүдээ харахаас гадна, хүнрүү SMS илгээж, дуудлага хийж, хүлээж авч болно. Тэгэхдээ эдгээрийг бүүр зайнаас, ямар ч илүү дутуу холболтгүй хийнэ гээд төсөөл дөө.

  3. CMD буюу Command prompt-г шинэ загвараар нь бүрэн сольсон байгаа нь их таалагдсан, одоо Notepad, Task manager зэрэг, аль Windows 10 дээр л шинэчлэгдэлгүй орхигдсон зүйлсээ бүгдийг нь ингээд сайжруулчихвал ч ярих юмгүй л болох гээд байна даа.

  4. SMS, дуудлага, video call зэрэг зөөврийн төхөөрөмжинд байх ёстой хэрэглүүрүүд цөм сайжирсан. Газрын зураг нь, Google Maps-г гүйцэхгүй жаахан дулимаг байгаад байгааг эс тооцвол, бусдаар дажгүй.

  5. Системийг шинээр суулгаж байх үед болон өдөр тутамдаа хэрэглэж байхдаа, Cortana-н тусламжтайгаар буюу дуу хоолойгоороо удирдахад ямар ч асуудалгүй сайхан ажиллаж байгаа.

  6. Олон ажлын талбар үүсгээд ашиглах шиг урамтай зүйл үгүй. Мөн дэлгэцээ 2-4 хувааж, 1 дор олон цонх харах ч хэрэгтэй үедээ их л хэрэг болдог доо.

  7. Storage sense идэвхжүүлээд багтаамж дүүрэхээс сэргийлж болно. Data usage идэвхжүүлээд интернэт хэрэглээгээ хянаж болно. Hotspot идэвхжүүлээд компюьтерээсээ WiFi үүсгэж, цацаж болно (компьютер нь WiFi хүлээн авч чаддаг байх хэрэгтэй). Troubleshoot хийгээд алдаа илрүүлж, өөрөөр нь засуулж болно. Reset хийгээд форматлана гэж зовохгүй, шууд системээ шинэ мэт болгож сэргээж болно.

  8. Windows Insider буюу туршиж, хөгжүүлэхэд гар бие оролцох хөтөлбөр үргэлжилнэ.

  9. Нүд ядраахаас сэргийлсэн, Night Light буюу Blue Light Filter гэх хэт ягаан туяаг шаргал гэрлээр сольдог цэс зэрэг Windows 10-т байсан хэрэгтэй зүйлс цөм Windows 11-д тусгагдсан байна.



Дутагдалтай талууд

UEFI шаардлага

Windows 7-г ачаалж дийлэх ямар ч компьютер дээр суулгачих боломжтой байтал, Windows 11-ийн системийн шаардлагад заавал UEFI буюу TPM 2.0 гээд тулгачихсан нь жаахан онцгүй санагдлаа. Энэ нь, 1 ёсондоо сүүлийн 4 жилийн хугацаанд үйлдвэрлэгдээгүй компьютер дээр суухгүй гээд тодорхойлчихсонтой адил ойлголт юм. Гэхдээ, яг албан ёсоор, нийт хэрэглэгчиддээ хүргэх үедээ тэд энэ заалтаа өөрчилж юуны магад, өөрчлөхгүй юм гэхэд, хэн 1 самбаатай нь янзлаад Legacy буюу BIOS дээр суух боломжтой болгочих л байлгүй.

Алдаа их байна

Цонхууд өөрсдөө хаагдаж, цэсүүд анивчих зэргээр саатаж байна. Гэхдээ мэдээж, хөгжүүлэгчдэд зориулан гаргасан, "түүхий" хувилбарыг хэрэглэж байхад энэ зэргийн зүйл бол тохиолдох нь тодорхой.

Дутуу зүйлс мэр сэр байна

Ажлын мөрөн дээр хулганы-баруун дараад ажлын мөрний тохиргооноос өөр цэсэнд хандах боломжгүй болсон. Task manager-г гараас Ctrl+Shift+Esc эсвэл Ctrl+Alt+Del цэсрүү орж, эсвэл хайлтаар олж байж л гаргаж ирэх боломжтой болсон гэх мэт.

Ажиллагаа ихтэй болсон

Ажлын талбар дээр Refresh хийхэд цэс дамждаг болсон нь жаахан сонин санагдлаа. Магадгүй, яваандаа Refresh-г бүр мөсөн халах гэж байгаа байж болох юм.

Хавтаснууд

Загвар нь боломжын хэдий ч, тухайн хавтсыг хоосон байгаа эсэхийг шууд хараад таних, дотор нь агуулагдах файлыг хавтсанд хандахгүйгээр харахад төвөгтэй болсон нь жаахан тиймхэн санагдлаа.

Dark mode

Хичнээн олон сайхан загвар, харанхуй горимтой болсон хэдий ч, бүхэлдээ хар болохгүй байгаа нь, одоогийн Windows 10-с ялгарахгүй дутагдал гэж хэлж болохоор байна. Жишээ нь, night mode on байхад copying буюу хуулах, moving буюу зөөх, deleting буюу устгах болон бусад цэс, цонхнуудын зарим нь цагаан байгаад байгаа г.м. Гэхдээ, энийг яваандаа засах байх аа.

Бүртгэлгүй хэрэглэгч

Заавал Microsoft account шаардана. Системийг шинээр суулгаж байхад, шинэ болон давхар бүртгэл үүсгэх гэж оролдох зэрэг аль ч тохиолдолд хуучных шиг Local user буюу суурин (интернэт, ц-шуудан шаардлагагүй) хэрэглэгчийн бүртгэл үүсгэж болохгүй болсон нь зарим хүнд жаахан онцгүй санагдаж болох. Гэхдээ би бас, суулгаж байхдаа интернэт холболтоо салгаж, шалгахаа мартсан байна лээ. Интернэтгүй тохиолдолд ийм бүртгэл үүсгэж болох ч байсан байж магад. Сүүлийн үеийн Windows 10 ч бас ер нь заавал Microsoft account шаардах төлөвтэй болсон байсан. Интернэт тогтмол холбогддог, системээ бүрэн хэрэглэх бол гэхдээ тэр бүртгэлийг нь үүсгээд, холбоод хэрэглээрэй. Үнэгүй шүү дээ. Тэгээд ер нь, боломж байвал албан ёсны газраас нь, зохих үнээр нь худалдаж авч хэрэглэхийг зориорой гэж захимаар байна.


Асуулт & Хариултууд


Windows 11 суулгахад тавигдах техникийн шаардлага

CPU: 1+ GHz хурдтай, 64 бит

Firmware: Unified Extensible Firmware Interface (UEFI), Secure Boot Cable

TPM: Version 2.0

Багтаамж: Багадаа 64 Gb

Санах ой (RAM): Багадаа 4 Gb

GPU: Direct X12 дэмжих, сүүлийн үеийн WDDM (Windows Display Driver Model) 2.0 driver

Дэлгэц: HD (720p)

Бусад: Интерэт холбогддог байх & Microsoft Account


Мэдээж, дээрхээс гадна, олон олон сайжруулалт, өөрчлөлтүүд хийгдсэн нь тодорхой. Энэ нийтлэлээрээ хамгийн түрүүнд, шууд нүдэнд өртсөн болон онцлох шаардлагатай чухал зүйлсийг л танилцуулахыг зорьсон юм шүү. Дараагийн дугаараараа, дараагийн build-г нь танилцуулна аа.


Нэмэлт

Windows 11-ийн хажуугаар бас Office 2021 туршиж байгаа юм. Office 2019-с сүрхий өөрчлөгдсөн зүйл анзаарагдахгүй байгаа ч, загвар 1 иймэрхүү болох нь ээ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 11 туршсан тэмдэглэл [1-р хэсэг]"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad