Banjig.net эргэн ирлээ...

Banjig.net эргээд нээгдсэн байна... Хэдий тийм ч дахин banjig.net дээр blog нээх, ажиллуулах хүсэл алга байнөө... Яагаад гэхээр дахиад хэзээ ч, хэчнээн ч хоногоор алга болоод, тэгээд бүх мэдээг алга хийчих юм хэн мэдлээ... Миний үнэнч байсныг нь яанаа... Дахиж тийшээ зүглэхгүй дэг... Ямартай ч уг server нэггдсэнтэй холбогдуулан дээр нь байсан зарим мэдээг blogger [blogspot] дээр хуулаад тавьсан. Гэхдээ...

Монголдоо томд ордог байсан site, үргэлж миний дэргэд байх нтр гээд нэг хэсэг байхаа болчихсон... Инглээ гээд нэг их гомдоод байх юм алга хэдий ч..., байнга тасалддагаа одоо болисон болов уу...? Бас...

Өч төчнөөн хүмүүсийн [блогчдын] түм буман бичлэгийг газрын гавруу аваачиж хаячихаад эргээд ирсэн... Бас ч үгүй тэндээ үнэнч хэдэн хүмүүс нь тэндхийнхнийгээ бүгдийг нь эм гээд бодчихсон хөөрөөд байх юм... БанжигМАА нар гээд байгаа... Уул нь банжигар, банжигчин нтр гэдэг байсан санагдах юм...

За муулах ч яахав... Ямартай ч эргээд ирлээ... Хэдийгээр бүх бичлэгээ сэргээж авах боломжгүй ч, хэдэн бичлэгээ сэтгэгдлүүдтэй нь эргүүлээд сэргээчихлээ... Блогуудын хувьд урьдных шигээ их харагдахгүй байгаа ч эргээд босно гэж найдаж л байна... Ямар ч их хүлээв дээ, сэргээсэй, нээгдээсэй гэж...

Одоо үлдсэн хэдэн үнэнч андууддаа... блогчиддоо... монголчууддаа... банжигчиддаа... цаашдын блог хөгжүүлэлт, болон бусад ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэе! Банжиг дахиж битгий хаагдаасай...

Банжиг ямар ч л байсан эргээд ирлээ... Хүлээж тэсэлгүй өөр server дээр блог үүсгэсэнд нийт зочид, ангийн андууд, хамт олноосоо, танилуудаасаа ч гэсэн хүлцэл өчье!

Ямартай ч анхны http://ny-shdow.blog.banjig.net/ буюу http://ny-shadow.bblog.mn/ -ээсээ илүү чанартай, хэрэгцээтэй мэдээллийг илүү их хүргэж байх болноо... Тухайн үед үргэлж зочилж, дэмжиж, хамтарч байсан андууддаа баярлалаа... Энэ блогт минь бас үргэлж зочилж байгаарай...

Сэтгэгдлүүдийн хувьд тухайн үед сэтгэгдлээ үлдээсэн хүмүүсийн зарим сэтгэгдлүүдийг сэргээх боломж олдоогүй тул орхисон болноо... Харин сэргээсэн сэтгэгдлүүдийн хувьд google cache [хадгалагдсан хуудас] ашигласан учир нэр нь хэвээрээ хэдий ч блог болон web холбоосууд арилчихсан байгаа, тэдний оронд blog.banjig.net холбоос хэрэглэх болсон учир нь тухайн server дээр нийтлэгдсэн байсан гэдэг утгаар нь ингэх болсон юм. Гомдол, санал, хүсэлт юу л байна тэр бүхнээ доорх нээлттэй талбарт үлдээнэ үү...

Хамтарч ажиллахыг хүсэгчдэд мөн доорх талбар үргэлж нээлттэй байх болноо... Мөн help page [хуудас] -ыг сонирхож, хэрэгтэй мэдээллээ эндээс олж авч болноо... Хүндэтгэсэн ADMIN: NY-ShaDoW