Нинжа -ын тухай


Нинжа бол уран зохиолын дүр биш... Японы түүхэнд жинэхэнэ утгаараа түүх болон үлдсэн хүчирхэг дүр юм. Та нинжа -ын талаар хэр ихийг мэдэх бэ? Уг нийтлэлийг таньд мэдлэг олгох үүднээс бэлтгэн хүргэлээ... Мэдээ оруулаагүй удсанд уучлаарай, шалгалт эхлэх гээд бөөн завгүй байлаа... Амарчихаад ажлынхаа хажуугаар зав л гарвал мэдээ нийтлэж байх болноо...

    

Сэрэл мэдрэмжийн дээд төвшинд буюу дуу чимээ гаргалгүйгээр дайснаа хормын төдийд хөнөөж чадцаг хар хувцастай, хурдан шаламгай хөдөлгөөнтнүүдийг нинжа гэдэг. Сэлэмний үзүүрээ гялалзуулан сарны гэрэлд яг л сүүдэр мэт барьц алдуулам эдгээр алуурчдыг нөгөө талаар хүн хөнөөх "урлаг" -ийн мастерууд гэх. Хэдийгээр "Мэлхий нинжа", "Нинжагийн түүх" зэрэг уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудаас л нинжагийн  нь  домгийн тухай мэдэж, сонсдог ч энэхүү хар хувцастай "хий үзэгдлүүд" Японы түүхтэй салшгүй холбоотой байдаг. Японы эртний домог, үлгэрүүдэд нинжа нарыг хагас хүн, хагас хэрээнээс бүрэлдсэн чөтгөрийн гар хөл гэж тайлбарласан байдаг байна. Хожим нь тэднийг японууд "шиноби" хэмээн нэрлэдэг болжээ. Гэвч дэлхий дахинд "нинжа" хэмээх нэр нь илүү түгээмэл бөгөөд хөлсний алуурчин гэдэг утгаар танигддаг болсон байна. Манайхаар шилийн сайн эрстэй зүйрлэж болох болсон нинжа нар оршин байсан бүхий л цаг үедээ   үргэлж тухайн нийгмийнхээ дээд давхаргынхантай тэмцсээр байв. Ялангуяа тэдний хамгийн гол дайсан болох олон зууны тэртээгээс Японыг захиргаадаж байсан самурайн засаглал. Гайхалтай авьяас чадвар бүхий, тулалдах урлагийг төгс эзэмшсэн нинжануудаас самурай нар айх үе гардаг байжээ. Домог үлгэрийн үе дуусч нинжицу МЭ 600-900 оны хооронд буюу Шотоку ханхүүгийн үед бие даасан байдлаар хөгжиж эхэлжээ. Энэ үед эртний Хятадын Тан улс мөхөж, тус улсын удирдагчид Шар тэнгисийг гатлан Япон руу зугтаасан байна. Японд ирсэн хятадууд тулааны урлагийн арга барилаа зааж өгөхийн зэрэгцээ төрийн эсрэг үймээн өдөөдөг босогчдод тулалдах урлагаа заасан нь нинжицу буюу үл үзэгдэгчдийн урлагийн эхпэл болжээ. Хятадын бурхан шашны соёл, гүн ухаан хийгээд тулааны урлаг Японы уламжлалт соёл урлагтай хосолсоор оршин буй нийгмийнхээ хууль дүрмэнд үл захирагддаг босогчид болох нинжицу нарыгтөрүүлсэн юм. Анх 1162 онд Японы өндөр хэргэм зэрэгтэй самурай Дайсуке Тогакуре даяан хийж явахдаа Кайн Доши хэмээх Хятадаас ирсэн Шаолиний ламтай танилцсанаар тэд хамтдаа самурайн арга барилыг шаолинтай хослуулан нинжицу гэгдэх тулааны шинэ төрлийг санаачилсан байдаг. Улмаар Дайсуке "Тогакурерю" гэдэг нинжа нарыг бэлтгэдэг дэг сургууль байгуулсан түүхтэй аж. Тэр үед сургуулиа жирийн хүн очиж чадахааргүй өндөр уулын оройд байгуулсан байна. Тэр хоёр ихэвчлэн бүтэн өнчин хүүхдүүдийг ямар нэг аргаар олж, энэ эрдмээ зааж сургадаг байжээ. Хэнд ч хайрлагдаж үзээгүй тэд өрөвдөх сэтгэлгүй нинжа буюу хүн хөнөөх "урлаг"-ийн мастерууд болдог байсан байна.

Хар бор ажил хийдэггүй, на- рийн дэг жаяг, ёс суртахууны хүрээлэлд амьдардаг самурайн ёс буюу бушидог бодоход нинжа ямар ч нөхцөлд уян хатан байж, өгсөн үүргийг биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй эрс зоримог "амьтан" болж төлөвшдөг байв. Самурай нар халз тулааны үед нэг л өрсөлдөгчтэй үзэлцэж, өөрийнхөө үйлдийг шударгаар харуулах нь үнэ цэнэтэй гэжүзнэ. Самурайн нь хааны гэр бүлийн дараа орох нэр төр, удам угсаа сайтай хүмүүс байдаг. Үргэлж цайвар өнгийн хувцас өмсч, дайсныхаа ар нурууруу дайрахыг үзэн яддаг самурайчуудтай нинжа нарыг харьцуулахад өөрсдийн дүрэм журмаа ягштал баримталдаг, тэвчээр хэмээх зэвсгээрээ дамжуулан үхлээс зугтаах, ямарваа нэг аргаар оршин байхыг гол зорилгоо болгодог.


Тухайн цагт эмэгтэйчүүд эрчүүдээс ч дутахгүйгээр нинжагийн эрдэмд суралцаж байв. Эмэгтэй нинжа нарыг "куноичи" гэх бөгөөд зүс царай, бие махбодийн хувьд үзэсгэлэнтэй байсан тул дайсныхаа ордон, гэр сууц зэрэгт дууч, бүжигчин, биеэ үнэлэгч мэтээр нэвтрэн орж зорилгоо гүйцэлдүүлдэг байжээ. Самурай нар хувийн өс хонзонгоо авахын тулд нинжа нарыг ашигладаг байсан аж. Нэг үгээр хэлэхэд бохир ажлаа нинжа нараар хийлгэн тэднийг ашигладаг байсан гэсэн үг юм. Тэд нинжа нараар эсрэг талынхаа үйл ажиллагааг тагнуулж, худал мэдээлэл гадуур тараахад мөн ашигладаг байж.

Нинжа нарыг тулааны урлаг эзэмшсэн байдал, авьяас чадвараас нь хамааран өндөр, дунд, дундаас доогуур, доод зэрэглэлийн гэж ангилдаг байжээ. Нинжицугийн урлаг гурван гол аргатай. Нэгдүгээрт, "Тэнгэрийн номлол" буюу дайсныхаа дээрээс довтлох арга, дараа нь газар доороос гарч ирэн довтлох арга, хамгийн сүүлд нь биеэ авч зугтаах арга юм. Орчин үеийн кино, ном сэтгүүлд нинжа нарыгзөвхөн нүдээ гаргасан, бусад хэсэг нь бүхэлдээ хар хувцсаар бүрхэгдсэн байдлаар гарган дүрсэлдэг. Энэ бол зөвхөн эртний Японы уламжлалт театр буюу Кабукид нинжагийн хувцсыг төсөөлөн бодожхийсэн нь юм. Үнэндээ тэд тэнгисийн цэрэг шиг хар хөх өмсгөлтэй байжээ. Энэ нь шөнийн нөхцөлд маш тохиромжтой байсан гэнэ. Харин зэвсгийн хувьд шиноби гатана буюу дунд зэргийн урттай сэлэм, хутгатай жад болон хатуу, модон урт саваа ашигладаг байсан байна. Эмэгтэй нинжа нар төмөр дэвүүр ашигладаг байсан нь сонирхолтой юм. Нинжа нар үргэлж нуруундаа сэлмээ үүрдэг байсан уу гэвэл үгүй юм. Тэд зөвхөн юм руу авирах тохиолдолд л сэлмээ үүрдэг байж. Үргэлж нуруундаа үүрснээр юманд тээглэж баригдах магадлалтай тул самурайн адилаар дандаа ташаандаа сэлмээ авч явдагбайсан. Гартаа дайралдсан юугаар ч зэвсэг хийх чадвартай нинжа нар дайснаа юун түрүүнд сандралд оруулж байгаад дайрдаг онцлогтой. Тэд зөвхөн өөрсдөө л ойлгох нууц тэмдгүүдийг явсан газартаа тавьж мэдээлэл солилццог байжээ. Нинжагийн сургуулиудад үндсэн найман барилыг заадаг байсан аж. Биеийн ур чадвар, тэсвэр хатуужилтай холбоотой дасгал сургуулилт, гардан тулааны урлаг, жадтай тулалдаан, олон хүнтэй тулалдах урлаг, хутга шидэх, гал, усыг тулаандаа ашиглах зэрэг арга барилыг заадаг байсан байна. Мөн нинжа нар хор ашиглан хөнөөж чаддаг байв. Нинжагийн урлаг 1336 - 1500 оны хооронд хүчтэй гарч ирсэн. Энэ үед Японы засаглал их хямралтай байсан юм. 1551 - 1582 оны хооронд Японы түүхэнд хамгийн хүчтэй байсан гэгдэх Ода Нобунагагийн засаглал ноёрхож байлаа. Нийт улс даяар амар амгалан байх уриапсан учраас энэ үеэс л нинжа нарын хэрэгцээ багассан түүхтэй. Нинжа нар нэгдсэн төр улсыг бутаргах хамгийн хүчтэй дайсан мөн гэдгийг олж харсан Ода нинжа нарын эсрэг дайн зарласан байна. Тэрхүү дайн ихэнх нь бутран сарниж, ялагдах нь ялагдаж, дэндүү сарниж, нуугдмал орчинд аж төрцгөөх болжээ. Ингэж нинжа нарын хүчийг доройтуулсан удаатай юм. 1603 - 1868 оны үед арлын Япон оронд энх тайван тогтворжиж, хөгжил цэцэглэлтийн үе ирсэн юм. Энэ үетэй зэрэгцээд нинжагийн түүх дуусгавар болжээ. Тэдний үнэн түүх, үйл явдал олны дунд зөвхөн домог яриа хэлбэрээр тархаж, тэдний үүрэг нийгэмд хэрэггүй болсноор ул мөргүй алга болцгоосон юм. Гэвч 1868 он хүртэл улс төрийн мэр сэр захиалгат аллагуудыг хийсээр байжээ. Хүчирхийллийн нийгэмтэй зэрэгцэн үгүй болсон нинжаг орчин үеийн нийгэмд зөвхөн ном зохиол, кино дүрс, компьютер тоглоомоос л харж сууна, бид.

Тус нийтлэл нь "Амралтын Шуудан" сонины 2011 оны 05 дугаар сарын 14 -ны №115(1139) дугаар Б. Баярбаясгалан -ын "Японы түүхийн нэгэн үе буюу домогт НИНЖА нар" нийтлэлээс авсан болно...