Очирваань хайрхан
[зураг дээр хулганаар 1 товшилт хийснээр бүрэн хэмжээгээр харах боломжтой...][Хэмжээ: 3264 x 2176]
Завхан аймгийнханы хайртай шүтээн бол ОТГОНТЭНГЭР - ОЧИРВААНЬ ХАЙРХАН. Миний бас нэгэн уран бүтээл энэхүү уулын талаар бөгөөд ХАЙРТ ЭЭЖ -дээ болон нийт ЗАВХАН -чууддаа зориулан бичиж байсан юм... Уг шүлэг номд орсон байж болох бөгөөд зохиогчын бүх эрх хуулиар хамгаалагдсан болно...
[зураг дээр хулганаар 1 товшилт хийснээр бүрэн хэмжээгээр харах боломжтой...][Хэмжээ: 3264 x 2176]
Түмэн үеийн түүхийг илээсэн
Тэнгэрлэг түмний хайртай шүтээн
Ард олны хүндэтгэлт оргил
Асралт хайрхан, Очирваань хайрхан
Байгаль ээжийн гоёхон бүтээл
Богд хайрхан Отгонтэнгэр
Монгол түмний хайртай шүтээн
Мөнх хайрхан, Очирваань хайрхан
Мичидийн доорх өндөр оргил
Мөнх цаст Очирваань хайрхан
Монгол түмний тахилгат шүтээн
Мөнхөд орших Очирваань хайрхан
Оддын доорх цаст оргил
Онцгой хайрхан, Очирваань хайрхан
Олон түмний бишрэлт шүтээн
Отгонтэнгэр, Очирваань хайрхан
Дэлхийн оргил өндөр хайрхануудын
Дүү нь болсон Очирваань хайрхан
Тэнгэр баганадсан сүрлэг хайрханууд дунд
Тэнгэр нэрт Очирваань хайрхан
Мөсөн оргил, мөнгөн дуулгатай
Монгол хайрхан, Очирваань хайрхан
Очирваань бурханы хаан суудал
Отгонтэнгэр, Очирваань хайрхан
Тэнгэрийн багана богд хайрхан
Тэргүүн заяат түмний бахархал
Оддын тулгуур ноён оргил
Отгонтэнгэр, Очирваань хайрхан
Газар тэнгэрийн гүүр болсон
Гэрэлт оргил түмний бахархал
Олны шүтээн богд хайрхан
Отгонтэнгэр, Очирваань хайрхан
[зураг дээр хулганаар 1 товшилт хийснээр бүрэн хэмжээгээр харах боломжтой...][Хэмжээ: 3264 x 2448]

2 comments
болноо, мэдээж... зураг дээр хулганаар (mouse left - 1) товшоод томоор гарч ирсэн зураг дээр хулганы баруун (mouse right - 2) дараад гарч ирэх цэснээс Save as гэж сонгоод хадгалах замаа (хавтсаа) зааж өгөөд Ok, амжилт...!