Компьютерийн аюулгүй байдлыг алдагдуулах 12 буруу үйлдэл




Таны аюулгүй байдал танд хэр чухал вэ? Таны компьютерт хадгалагдах хувийн болоод ажлын баримтууд хэр найдвартай хамгаалагдаж байна вэ? Ямар зуршил, үйлдлүүд болон зүйлс таны хамгаалалтыг сулруулж байгааг, хакеруудад таны хамгаалалтыг эвдлэх боломжыг олгодгыг мэдэх үү? Уг нийтлэлээс энэ талаар дэлгэрэнгүй уншаарай.

1. Update буюу шинэчлэлт хийхээс зайлсхийх
Үйлдлийн системийн шинэчлэлт нь сард 1 удаа, зарим тохиолдолд 2 удаа л хийгддэг ба энэ нь илэрсэн алдааг засах, хамгаалалтыг сайжруулах зорилготой байдаг. Сар бүрийн 2дах Мягмар гарагт дэлхий даяар цацагддаг ба, зөвхөн Windows үйлдлийн системд ч бус хэрэглэгчийн суулган ашиглаж буй Microsoft-н бусад програмуудад ч хийгддэг.

2. Програмуудын хуучин, хөгжүүлэлт нь зогссон хувилбарыг хэрэглэх
Java, adobe-н Flash player, PDF Reader програмуудаар вирус дамжих эрсдэл өндөр, тиймээс эдгээр програмын шинэ хувилбарыг ашиглах нь тэрхүү эрсдлийг бууруулах 1 арга юм. Шинэ хувилбарт уг вирус дамжих аргыг хаах, алдааг засах, хэрэглэхэд хялбар, уян хатан болгох зэргээр өөрчилсөөр байдаг тул, шинэчлэхэд гэмгүй шүү.

3. UAC буюу User Account Control-г хаах
Програм системд өөрчлөлт хийх гэж оролдох үед Widows Vista, түүнээс хойших хувилбарууд (7, 8, 8.1) хэрэглэгчид мэдээлэн, үүнийг зөвшөөрөх эсэхийг тодруулдаг. Хэрэглэгч зөвшөөрвөл, системийн Administrator эрхээр програмын хийх гэж завдсан өөрчлөлтүүдийг гүйцэтгэдэг. Үүнийг "ядаргаатай" гээд хаачихсан тохиолдолд таны компьютерт ямар ч програм танд мэдэгдэлгүйгээр өөрчлөлтүүд хийгээд байх боломжтой болж байгаа юм.

4. Бүх зүйлийг хулганы хос товшилтоор нээх
Зураг үзэх, бичлэг, дуу тоглуулах, програм, тоглоом нээх зэрэг бүх үйлдлийг хулганы-зүүн товчны хос товшилтоор хийх нь хурдан. Гэвч хэрэв хуурамч файл байвал та мэдэж чадалгүй нээж орхино гэсэн үг. Ингээд л системээ гэмтээх, вирустүүлэх үйлдлийг хормын төдийд гүйцэтгэчихэж байгаа юм даа. Таны antivirus ямар 1 шалтгаанаар үүнийг вирус гэж таниагүй байтал, та өөрөө анхааралтай хараагүйгээс асуудал үүсч болно. Жишээ нь: "Хуримын бичлэг" гэсэн файл байлаа гэж бодъё. Харагдах тохиргоог өөрчлөөгүй үед өргөтгөл харагдахгүй. Гэхдээ Properties цэснээс харж болно л доо, бичлэг маань "Хуримын бичлэг.mp4" гэх жишээний байх ёстой. Тэгтэл "Хуримын бичлэг.mp4.exe" гээд нэрлэчихсэн байвал та анзааралгүй нээчих боломжтой. Хэрэв энэ вирус эсвэл хорлон-сүйтгэх-програм-хангамж бол та системээ сүйрүүлчихлээ гэсэн үг. Ядахнаа хулганы-баруун товчыг дарсан бол тухайн файлын төрөлд ямар цэс гарч ирдэг тэр ялгааг анзаарна. үгүй юм аа гэхэд файлыг бичлэг биш програм гэдгийг гадарлах илүү цаг хожно шүү дээ.

Энд бас нэмж дурдах хэрэгтэй 1 зүйл бол E-Mail дэх Attachment. Танихгүй хүнээс ирсэн, юу нь мэдэгдэхгүй зүйлийг нээгээд үзээрэй л дээ, үр дүн нь танд таалагдахгүй л болов уу. E-Mail дэх Attachment-с гадна чатаар, ялангуяа Facebook message-р ирсэн найзын чинь зурагтай, нэртэй бичлэг эсвэл найзаас чинь ирсэн үл ойлгогдох хэл дээрх тайлбар бүхий бичлэг, эсвэл илэрхий худал зүйл гэдэг нь тодорхой Англи хэл дээрх "...-ын нүцгэн байгаа бичлэг" эсвэл "...-н секс хийж буй бичлэг", "Миний хамгийн сайн найзуудын жагсаалт, чи өөрийгөө энд байна уу, үгүй юу, хараарай", "Би танд өөрийн данс эзэмших баримтыг явууллаа.Би энэ данс дах мөнгөө ... шалтгааны улмаас авч чадахгүй байна., ... $ байгаа, та үүнийг надад аваад өгвөл би танд шагнал болгож тодорхой хувийг өгнө шүү", "Та өнөөдөр ... $ хожлоо", гээд л холбоосууд ирнэ, найз минь явуулсан юм чинь гээд л та итгээд нээчихнэ, тэгтэл найз тань аюулгүй байдалдаа хэр анхаардаг, хэр мэдлэгтэй хүн бэ? Сайн байсан ч, санамсаргүйгээр эсвэл түүний бүртгэлээр гэр бүлийн гишүүн эсвэл найз нь түр ороод гарахдаа мэдэлгүй аюултай холбоосоор орчихсон ч юм бил үү., хэн мэдэхэв.

5. Програмуудыг хаанаас ч хамаагүй татаж авах
Google ашиглаад хайлт сайн хийчихдэг, тэгээд хэрэгтэй зүйлсээ олоод авчихдаг байлаа., гэхдээ л тэрхүү илэрцүүд хэр аюулгүй, найдвартай вэ гэдгийг мэдэж чадахгүй бол та урхинд орно. За тэгээд сайт нь аюулгүй байлаа гэхэд татаж авсан файл тань аюул учруулахаар зүйлийг агуулж байгаа эсэхийг мэдэх гээд л, хэд хэдэн шат дамжих шаардлагатай болно.

Холбоосыг аюултай сайтруу замчилдаг эсэхийг шалгах програмууд (сүүлийн үед internet security эсвэл түүнээс дээш зэрэглэлийн програмууд үүнийг ялгадаг болоод байгаа), browser-н addon/extension-ууд зөндөө бий...

6. Програмын хэрэглэх заалтыг зөрчих, Crack, Patch ашиглах
Бүх Crack болон Patch-ууд хэрэглэхэд аюултай биш, гэхдээ бас бүгд аюулгүй ч биш. Та ялгаж чаддаг байх хэрэгтэй. Antivirus тоглоомын Crack-г virus гээд устгаад байдаг гэх зэрэг шалтгаантай та учирч байсан бол энэ талаар мэднэ дээ. Trojan, Worm агуулж байгаа Crack, patch бол аюултай л гэсэн үг. Ашиглах хэрэггүй, гэхдээ бас false-positive буюу аюултай гэж андуурах тохиолдол бий. Эдгээрийг таньж мэдэх мэдлэг байгаа бол antivirus програмтайгаа сайтар нөхөрлө, тэгээд л та Crack, Patch-тай хууль бус хуулбар хэрэглээд байж болно.

Crack, Patch, KeyGen г.м. нь ямар хэрэгтэй вэ? гэж үү? Эдгээр нь албан ёсоор мөнгө төлж худалдаж авах шаардлагатай програмыг авах боломжгүй, эсвэл туршилт байдлаар ашиглаж үзэх 30 хоногоос илүү хугацаанд ашиглаж үзэх хүсэлтэй хүмүүст зориулсан уг туршилт байдлаар ашиглах хугацааг уртасгах эсвэл үнэгүйгээр ашиглах боломжыг олгодог програмууд юм.

7. Богиносгосон холбоосоор нэвтрэх
Сүүлийн үед хэт урт холоосыг богиносгох үзэгдэл ихэссэн. FB, Twitter зэрэг олон нийтийн сайтууд ч холбоосуудыг автоматаар богиносгон харуулдаг. Гэвч энэ нь жинхэнэ холбоосруу дамжилт хийлгэхдээ хэрэглэгчид хүчээр сурталчилгаа шахан үзүүлэх, үгүй юм аа гэхэд зарим холбоос шалгагч програмаас холбоосыг нуух боломжыг олгодог тал бий. Түүгээр ч зогсохгүй та ямар сайтруу хандаж болохоо ч мэдэх боломжгүй зэрэг нь аюулын зэргийг нэмэгдүүлдэг.

8. Open, Unsecured WiFi-д холбогдож, ашиглах
Эдгээр нь аюулгүй байдлыг хангахгүй, эсрэгээр таны мэдээллийг хулгайлах боломжыг хакеруудад олгодог. Түүнчлэн WiFi-р share хийсэн файлын аюулгүй байдал зэрэг нь хурцаар яригдах асуудал байдаг юм шүү

9. Administrator эрхтэй хэрэглэгчийн бүртгэлээр нэвтэрсэн байхдаа интернэтээр хэсүүчлэх
Ихэнх хорлон-сүйтгэх-зориулалттай-програмууд энгийн хэрэглэгчийн горимд үүргээ гүйцэтгэж чаддаггүй, харин тэдэнд Administrator эрхээр зөвшөөрөл олгочихвол мэдээжийн хэрэг тэд үүргээ заасны дагуу ягштал биелүүлээд таны компьютерийн ухаж, бусниулж өгнө.

10. Windows XP-г хэрэглэсээр байх
Энгийн болон бизнес хэрэглэгчдийн хувьд Windows XP энэ 2014 оны 04 сард хэрэглээнээс халагдсан, гэвч дэлхий дээрх албан газруудын 1/4 одуо болтол XP ашиглаж, бүх ATM мөнгөний машин уг үйлдлийн систем дээр ажилласаар байгаа учир Microsoft-с Windows XP-д хамгаалалт, аюулгүй байдал, шинэчлэлтийн сайжруулалтыг хийсээр байгаа. Үүнийг нь хэрэглэгчдэд XP SP4 гэх албан ёсны бус нэмэлтээр өгөөд байгааг эс тооцвол энэ үйлдлийн систем бүрэн халагдчихсан. Цаг үеээ дагаад Windows 8, 8.1 биш юм аа гэхэд Windows 7 хэрэглэж эхлэх цаг нь болсон шүү гэж зөвлөмөөр байна. Бас Windows 7 удахгүй халагдах гэж байгааг дуулсан байлгүй дээ., гэхдээ санаа зовох хэрэггүй Windows 9, Windows 7 болон 8 шиг, гэхдээ мэдээж илүү сайн болж тун удахгүй гарах болно.

11. Ямар ч сайт, бүртгэлд ижил нууц үг ашглах
Өөрийн бүртгэлтэй сайтуудад ижил нууц үг ашиглах нь маш осолтой. 1 л нууц үгээ алдахад л та бүх бүртгэлээ, түүнд харгалзах мэдээллүүдээ алдана гэсэн үг юм.

Нууц үгийг хэрхэн зохиож, ашиглах талаар хэрэгтэй мэдээллийг ЭНД дараад уншаарай.

12. AVP буюу anti-virus програм ашиглахгүй байх
Би өөрөө вирусийг таньж мэдэх устгах хангалттай сайн мэдлэгтэй, эсвэл би аюултай файлуудыг мэддэг учир миний компьютер вирустэх боломжгүй гэж та бодож байж болох юм. Хэзээ ч flash диск ашиглахгүй, бас компьютертоо ямар 1 өөр бусад санах ойтой төхөөрөмж холбохгүй, уг компьютероосоо интернэт ханддаггүй биш л бол та эрсдэлд орох магадлалтай, тэгээд дээрээс нь antivirus програмгүй бол бүүр ч амархан, 10 сайт тутмын 8 нь ямар 1 байдлаар халдвартай байдаг ба өдөрт 10'000-с хамаагүй илүү тооны хорлон сүйтгэх програм шинээр мэндэлдэг гэсэн тооцоо бий.

Хүмүүс "ямар програм хамгийн сайн бэ?" гэж их асуудаг. Хариулт нь тун энгийн. Таны хэрэглээнд нийцэж байгаа бол, бас өдөр бүр тогтмол шинэчлэлт хийгээд байж чаддаг бол тэр л програм танд хамгийн шилдэг нь байх учиртай.

Bitdefender, Avast, ESET, Kasperlsy програмуудыг хэрхэн шилдэгээр тодруулдаг вэ? Өмнө хийгдэж байсан болон саяхан шинээр бүтээгдэн гарсан өмнөхтэй төстэй хөнөөлт-програмуудыг хэр сайн илрүүлж, аюулгүй болгож байна, ингэхдээ хэр их цаг зарцуулж, системд хэр ачаалал учруулж байна гэх зэрэг олон шалгуурыг давдаг. Миний хувьд 2010 оноос хойш Bitdefender програмыг албан ёсоор худалдан авч хэрэглэж байгаа, надад, миний хэрэглээнд хамгийн сайн тохирдог нь энэ.

Эх сурвалж (Англи хэл дээрх нийтлэлийг унших): Tom's Guide


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!