Windows 10 туршсан тэмдэглэл /1-р хэсэг/





Ирэх онд худалдаанд гарах Windows-н шинэхэн хувилбар Windows 10-н Technical Preview-г суулгаж ашиглаж үзээд ялгаа, ажиллагаа, харагдах байдал, бүтцийн өөрчлөлтийн талаар уншигчидтайгаа хуваалцаж буй уг нийтлэлийг минь тухлан суугаад, таалан болгооно уу...


Хэрэв Microsoft-н блог дээрх нийтлэлийг Англи хэл дээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу...



Юуны өмнө яагаад 7, 8, 8.1 гэж гарчихаад 9 гэж гараагүй шууд 10 гэж гарч байгаа талаар тайлбарлъя.

Програмууд үйлдлийн системийг танихдаа, ялангуяа Windows 95 болон 98-г "Windows 9" гэсэн үгээр эхэлж байгаа эсэхийг шалгадаг. Үүнээс болоод хэрэв Windows 9 гээд гарчихвал их хуучны үйлдлийн систем хэрэглэж байна гэж уншаад алдаа гарна. Үүнэс зайлсхийхийн тулд дугаарлалтыг өөрчилсөн.

2-т үйлдлийн системийн (цаашид Ү.С. гэх) үсрэнгүй хөгжилд хүрсэн гэдэг утгаар 9-г давж дугаарлаж байгаа, мөн Microsoft-с гаргасан хамгийн агуу үйлдлийн систем байх болно гэсэн утгаар 1 гэсэн тоог оруулаад араас нь бүх (бүх төрлийн хэмжээтэй төхөөрөмж, бүх хүнд) гэсэн утгаар 0 (бүх гэсэн утгыг илэрхийлэх бөөрөнхий дүрсийг төлөөлүүлж) тоог сонгосон.

3-т 8.1 нь 8-г бодвол маш олон өөрчлөлт хийгдсэн хүчирхэг хувилбар бөгөөд үүнийг 9 гэж хэлж, дүгнэж болно. Мөн 8.1-г 8+1 гэж тайлбарлах боломжтой юм.



Ямар өөрчлөлтүүд хийгдсэн талаар мэдэхийн тулд та 7 болон 8, бас 8.1-г ашиглаж үзсэн байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эдгээрийг туршиж үзсэн тэмдэглэл, эдгээртэй холбоотой мэдээллийг доорх холбоосуудаар авна уу...




Дараа нь уг үйлдлийн системийг суулгахаар шийдсэн хүмүүст хандаж хэдэн зүйл бичье гэж шийдлээ. Үүнд:
  • Албан ёсоор гараагүй TP буюу Technical Preview нь IT-н мэргэжилтэн, давуу зэргийн хэрэглэгчдэд зориулсан BETA буюу ТУРШИЛТ-н хувилбар юм. Туршилт гэдэг нь албан ёсны хувилбар биш, алдаа ихтэй, хөгжүүлэлтийн шатандаа явж буй танилцуулах маягаар гаргасан хувилбар юм. Энгийн хэрэглэгчид ашиглахад бэлэн болоогүй гэсэн үг.
  • Уг Ү.С.-г суулгахын өмнө сануулгыг сайтар унш, таны компьютер дээрээс хэрэгтэй мэдээллийг устгах, эсвэл алдаанаас үүдэлтэй ямар 1 саатал илрэх тохиолдолд та л өөрөө хариуцлага хүлээнэ. "Хүн бүрт зориулсан хувилбарыг гартал хүлээж тэсэхгүй ээ" гэвэл VM буюу Virtual Machine дээр суулгаж үзсэн нь дээр, эсвэл Dual-Boot...
  • За тэгээд TP-г суулгаж үзчихээд алдаа ихтэй, ажиллагаа муутай, хэрэглэхэд төвөгтэй, удаан, гацдаг, програмууд тохирдоггүй гээд л олон 7 юм ярих хэрэггүй, Windows 8 дээр тийм зүйл тохиолдсон шүү! TP гэж яг ямар зориулалттай, юу гээч эд гэдгийг мэдчихээд ашигла, тэгээд элдэв юм яриад байлгүй ядаж Insider програмд нь нэгдээд алдааг нь Microsoft-д мэдээлж, засуулвал илүү үр дүнтэй. Дээр дурдсан зүйлсийн талаар 8.1-г огт хэрэглэж үзээгүй, бүр сонсоо ч үгүй хүн 8 чинь хог шүү дээ гээд л ярьж байсан. Ичихгүй... Үнэндээ 8.1 хамаагүй дээр, илүү хурдан, илүү алдаа багатай, тэгэхдээ л Preview бол Preview шүү дээ...
  • Windows 8 үнэхээр тийм тааруу байсан уу? Миний хариулт ҮГҮЙ... гарснаас нь хойш тасралтгүй хэрэглэхдээ сүрхий асуудал, алдаатай тулгараагүй. Тогтмол шинэчлэлтээ хийгээд, өдөр тутам олон зүйлд ашиглаж байсан ч өмнө хэрэглэж байсан бүх Ү.С.-с хамаагүй хурдан, сайн, загварлаг байсан. Хүмүүс Metro загварыг л хүлээж авч чадахгүй, ойлгомжгүй гэх үгээр түлхээд байсан болохоос илүү ойлгомжтой байсан, надад лав... Тэгвэл Windows 10 хэр вэ? гэж үү? хэсэг хугацаанд ашиглаад үзэхэд 8-с илүү таалагдлаа... Суулгахад маш бага цаг зарцуулсан бөгөөд асах, ажиллах үед ч хурд сайтай байгаа нь анзаарагдсан. Хэрэв тийм биш санагдаад байвал суулгахад шаардлагатай сисемийн үзүүлэлтэнд өөрийн чинь компьютер хүрч байгаа эсэхийг, бас driver-ууд нь бүрэн, зөв таньсан, хамгийн сүүлийн үеийнх байгаа эсэхийг шалга.
  • Програмууд сууж байна уу гэж үү? Сууна, суух нь ч тодорхой, тэр бол асуудал биш.


Windows 10 нь Windows 7 + Windows 8 гэмээр загварыг бүтээж байгаа юм. Ингэснээр илүү олон хэрэглэгчид хүрэх боломжтой бөгөөд, хэрэглэгчдэд өөрийн дуртай загварыг ашиглах боломжыг олгож байгаа нь бас 1 давуу тал болж байна. Жишээлбэл би Windows 8 загварт илүү дуртай бол түүнийгээ тохируулан ашиглах боломжтой. Ингэснээр 8 болон 7 (түүнээс өмнөх бусад хувилбарууд) хэрэглэж байгаа хүмүүсийн анхаарлыг адилхан татна гэсэн үг. XP-н дэмжлэгийг хаагаад багагүй хугацаа өнгөрсөн бол 7-нх удахгүй товлогдсон байгаа, тэгэхээр 8-г хэрэглэхээс татгалзсан хүмүүст 10 бол гайхалтай санал, гайхалтай боломж, гайхалтай сонголт юм...



За тэгээд одоо Windows 10-тайгаа танилцацгаах уу даа?
Би өөрөө insider програмд нэгдсэн, алдаа илрүүлж, мэдээлэх ажилд оролцож байгаа ч зав багатай, бас давхар суулгасан 8 дээрээ ажлаа хийж байгаа учраас 1?-т цаг зарцуулж чадахгүй байгааг минь ойлгон хүлээн авна уу... Тэмдэглэлийнхээ дараагийн хэсэгт илүү оло зүйлсийг дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор танилцуулахыг зорих болно оо...



Хамгийн түрүүнд EXPLORER: Шинэ icon-ууд, шинэ цонх гарч ирэх болон хураагдах үеийн үзэгдэл/animation-effect, шинэ зохион байгуулалт
Дээрх зургаас мөн Taskbar буюу Ажлын мөрийг харж болно...
Зүүн гар талаас Start/Эхлэл товч, Search буюу Хайлт, тэгээд Virtual Desktops буюу хэрэглэгч 1 дор хэд хэдэн Ажлын талбар үүсгэн ашиглах боломж... Mac болон Unix/Linux системд байдаг.

Энд бас 1 чухал зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй..., хэрэв танд ямар 1 байдлаар тусламж хэрэг болвол гараас F1 товчыг дараад Help буюу Тусламжын цонхыг нээж доор харуулсан шиг байдлаар дэлгэрэнгүй мэдээллийг Англи хэл дээр авах боломжтой шүү.

Хайлт/Search-г ашиглаж байгаа байдлыг доорх зурагт харуулсан байна. Энэхүү хүчирхэг хайлт нь таны компьютер дээр байгаа file-уудаас хайлт хийх бөгөөд давхар интернэтээс хайлт хийнэ гэдгээрээ давуу талтай юм.
Түүнчлэн дээрх зурагт тооны машиныг нээсэн байгааг та харж байна, түүний ард тусч байгаа сүүдрийг сайн хараарай, их сарнисан бөгөөд, цонхнуудын хүрээ маш нимгэн болсон байгааг та анзаарав уу? Тийм ээ, их гоё болсон байгаа биз?

Дараагийн зурагт би Монгол (крилл) болон Англи хэлийг системд суулган хэрэглэж байгаагаа мөн, Монгол (хуучин Монгол - босоо бичиг)-г, бусад орны хэлүүдийг ч ашиглах боломжтой гэдгийг харуулахыг хүссэн юм. Хэдийгээр энэ энгийн зүйл ч гэсэн, одоо болтол XP хэрэглэж байгаа хэрэглэгчдэд харуулах шаардлагатай гэж үзсэн хэрэг л дээ...

За тэгээд манай алдарт Virtual Desktop...
Доорх зурагт одоогоор 1 л Desktop ашиглаж байгаа, мөн нэмэх боломжтойг харуулж байна.
Харин доорх зурагт 4 Desktop үүсгэсэн, цаашид ч үүсгэх боломжтойг харуулж байна.
Desktop хооронд шилжихдээ Windows+Tab товчыг ашиглах боломжтой, түүнчлэн Windows+Ctrl+Left болон Windows+Ctrl+Right ашиглан зүүн болон баруун талын байгаа Desktop-руугаа шууд шилжих боломжтой.

Windows+Ctrl+D дараад шинэ Desktop үүсгэх ба Windows+Ctrl+F4 дараад идэвхитэй байгаа Desktop-г хааж болно.


Цонхнууд хүрээгүй болсон талаар дээр дурдсан, тэгвэл бас дээгүүрээ өргөн хүрээтэй яг цонх шиг загвартай болсон байгаа жижиг цонхнуудыг доорх зургаас хараарай...

За дараагийн чухал шинэчлэлт бол мэдээж Metro app-уудтай холбоотой өөрчлөлтүүд...
Metro app-ууд цонхон дотор ажиллах боломжтой бөгөөд тэднийг хураах/minimize, томруулах/maximize болон хаах/close товчуудтай, зүүн-дээд болон зүүн-доод буланд cursor-г аваачих үед гарч ирдэг байсан Charmbar байхгүй, түүнийг орлох "..." цонхны нэрний мөрөнд, icon-ы ард байрлаж байгааг та харж байна.
Энэхүү "..." товчыг дармагц Charmbar-д байдаг байсан дараах цэснүүд гарч ирнэ. Үүнд:
  • App commands (хоосон газар хулганы-баруун товчыг дармагц гарч ирдэг цэс)
  • Search/хайлт
  • Share/Хуваалцах (өөрөөр түгээх)
  • Play/тоглуулах
  • Print/хэвлэх
  • Project/Проектор-н тохиргоо
  • Settings/тохиргоо
  • Fullscreen/Дэлгэц дүүрэн харах (өөрөөр хэлбэл Windows 8 дээр metro app хэрхэн харагддаг байсан түүн шиг харах боломжтой гэсэн үг юм.)

... товчны Тохиргоо цэсрзүү хандсан байгаа байдал:

--- - Тохиргоо/settings - Сонголтууд/options
Хэрэв та анзаарсан бол дээрх зурагт Charmbar гарч ирсэн бол доорх зурагт Options цэс цонх дотор гарч ирсэн байна.

Metro app-н цонхыг томруулсан байдал (бусад програмуудын цонхтой л адил)

Цонхыг Fullscreen буюу Дэлгэц-дүүрэн-харах байдал

За бас 1 чухал шинэчлэлт бол мэдээж Start/Эхлэл цэс...
Тиймээ тэр иргээд ирсэн, гэхдээ 8-н Metro app-уудын Live tile-ууд ч үүнд бий. 7+8 бөгөөд маш уян хатан, хэрэв хэрэглэгч өндөр, өргөнийг өөрчлөхийг хүсвэл энэ 7 дээр тохиргоогоор багахан өөрчлөлт л хийдэг байсан бол 10 дээр хүссэнээрээ өөрчилж болох нь ээ...

All programs цэсрүү хандаж бүх програмуудын жагсаалтыг харж буй байдал:

Power буюу Унтраах/Дахин-ачааллуулах/Амрах-горимыг харуулж байна:

Сүүлд хандсан, нээсэн, ашигласан file болон хавтсуудыг харуулах цэсийг нээсэн байгаа байдал:

Эхлэл цэсийг өөрчлөн тохируулж байгаа нь:





Эхлэл цэс болон Ажлын мөр, Хэрэгслийн мөрний тохиргооны хэсгээс Эхлэл цэсний тохиргооны tab-д хандсан байна. Энд дараах тохиргоонууд агуулагдана. Үүнд:
  • Эхлэл дэлгэц (Start screen) эсвэл Эхлэл цэс (Start menu) ашиглах
  • Сүүлд нээсэн, ашигласан, хандсан хавтас болон file-уудын талаар мэдээллийг хадгалж, харуулах
  • Сүүлд нээсэн, ашигласан, хандсан хавтас болон file-уудын талаар мэдээллийг хадгалж, харуулах хязгаар (тоогоор) г.м.


Харин доорх tab-д Windows 7 болон 8-д байсан харагдах байдлын тохиргоонууд байна. Эндээс онцлох тохиргоо гэвэл: Дэлгэцийн баруун дээд буланд cursor-г байрлуулмагц Charmbar харагдах эсэх, компьютерийг асаагаад, бүртгэлээрээ нэвтэрсний дараа Start screen гарч ирэх эсвэл Desktop гарч ирэх г.м.

Дээрх зурагт харуулсан тохиргооны цэс тэрний өмнөх зурагт харуулсан цэс 2-т 1 ялгаа байгаа, тэр нь хэрэглэгч Start screen ашиглаж байна уу? эсвэл Start menu ашиглаж байна уу? гэдгээс хамаарсан өөрчлөлтүүд юм.

Windows 8.1-н Start screen (Эхлэл дэлгэц)-нд дуртай хэрэглэгчдэд зориулсан сонголт бол мэдээж энэ шүү дээ... Windows 10 бол жинхэнэ universal бөгөөд уян хатан Ү.С. юм.

За тэгээд theme-н хувьд гэвэл 8-тай адил ханын цаасны өнгийг дагаж хувирдаг онцлогтой байгаа. Гэхдээ 7-н Aero уусалт байхгүй...






Дээрх зураг бүр дээрх ханын цаас нь Windows-н өөрийнх нь ханын цааснууд бөгөөд, зургуудыг та дээр нь хулганаар 1-товшин бүрэн хэмжээгээр харах боломжтой...

За бас 1 сонирхолтой өөрчлөлт бол Notification...
Зургын зүүн-хагаст Windows 8-нхтай адил notification харагдаж байгаа бол, баруун-хэсэгт Balloon notification-г халж гарч ирсэн шинэ notification-г харж болно. USB Flash Disk залгах болон салгах үед харагддаг Balloon-г 8 дээр л халчих байсан юм гэж би бодоод байсан чинь, 10 дээр яг халчихлаа... Хэдийгээр өнгө нь онцгүй ч гэсэн, удахгүй илүү гоё болох байх аа...

Дараагийн дурдахгүй өнгөрч болохгүй 1 сайжруулалт бол ДЭЛГЭЦ-г хувааж ашиглах
Windows Ү.С-д дэлгэцийг таллан хувааж ашиглах боломж 7-с хойш байгаа, эсвэл Vista-с байж магад, би хэзээ ч Vista ашилаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна л даа...

Тэгвэл Windows 10-т дэлгэцийг 2 биш бүүр 3, 4 ч хуваах боломжыг тусгаж өгсөн байна... Том дэлгэцтэй бол бас хэрэгтэй л эд, миний 14" (1366х768) дээр хуваах нь жаахан тохиромжгүй харагдаж байгаа биз, хэхэ...

Дэлгэцийг ингэж хуваахдаа цонхыг дэлгэцийн буланруу эсвэл талруу зөөхөөс гадна Windows+Left (зүүн) болон Windows+Right (баруун) дарж идэвхитэй байгаа цонхыг тухайн дарсан талруу шахаж шилжүүлдэг байсан бол 4 хуваадаг болсноор Windows+Up (дээш) болон Windows+Down (доош) шилжүүлэх товчнууд нэмэгджээ.

За дээр хэлсэн сүүдрийг тод харуулах үүднээс энэ зугыг оруулж байна. Мөн EXPLORER-н цэсийг дэлгэж харуулсан байгаа...

Шинэ төхөөрөмж таньж байгаа явцыг харуулсан байна:

Бас 1-н чухал зүйл бол мэдээж CMD буюу Command Prompt шүү дээ...
Энэ шинэ хувилбар нь илүү гоёмсог бөгөөд доорх боломжуудтай болсон. Үүнд:
  • Хулганаар текстийг идэвхижүүлэх
  • Ctrl+C /copy/ болон Ctrl+V /paste/ зэрэг үйлдлүүдийг хийж болно


Мөн Maximize товчыг дараад Дэлгэц дүүрэн харж болох нь ээ...

Эхний хэсэг энэ хүрээд өндөрлөлөө...
Дараагийн хэсэгт бусад зүйлсийг тодруулж, дурдах болно оо.



Хэрэв та Windows 10-г татаж суулгаж, туршиж үзэхээр шийдсэн бол нийтлэлийн эхэнд бичсэн мөрүүдийг дахин 1 уншаарай, тэгээд хэрэв шийдвэрээ гаргасан бол ЭНД дараад татаж авна уу...




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!