Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner





ASC буюу Advanced SystemCare програмын цоо шинэхэн v8 хувилбар шинээр гарлаа. Уг програмд Монгол хэлийг албан ёсоор оруулсан болно. Дуртай програмаа эх хэл дээрээ ашиглах боломжыг бид танд олгож байгаадаа баяртай байна.



1. Програмын тухайд:
Уг програм нь системийн ажиллагаа, болоод аюулгүй байдлыг ханган, сайжруулагч програм юм. Хэрэгцээгүй файлуудыг цэвэрлэх, системийн алдааг илрүүлж засах, RAM болон HDD-г цэгцлэн, султгах, компьютерийн болоод интернэтийн хурдыг өсгөх, ачаалал учруулж байгаа програмыг хэрэглээгүй үед хаах болонбусад олон төрлийн хэрэгслүүдийг танд санал болгох цогц шийдэл юм.

  1. Аюултай эсвэл хамгаалалтгүй хэсэг, хамгаалалтын цоорхой үүссэн эсэхийг шалгаж, илрүүлж, засч, хамгаалалтыг сайжруулна
  2. Системийн хурд, ажиллагааг сайжруулж, саад болж, ачаалал учруулж байгаа програм, Service-г хэрэглэхгүй, шаардлагагүй үед бүрэн хаана
  3. Бусад хэрэгцээт програмуудыг санал болгож, тэдгээрийг шууд дуудан ажиллуулах боломжыг хэрэглэгчид олгоно
  4. Хэрэгцээгүй file буюу хогыг шалгаж илрүүлэн, цэвэрлэнэ
  5. Malware, Spyware болон Adware зэрэг хорлон сүйтгэх, тагнах, мэдээлэл хулгайлах, хүчээр сурталчилгаа үзүүлэх програмуудаас цэвэрлэж, хамгаална
  6. internet-н хурдыг өсгөж, browser-уудыг интернэт холболтын дээд боломжоор ажиллах нөхцлийг бүрдүүлнэ
  7. Эхлэл хуудас, хайлтыг хэрэглэгчийн сонгосон site дээр тогтоож, хэрэглэгчийн зөвшөөрөлгүй өөрчлөхөөс хамгаална
  8. Системийг ачаалах буюу компьютерийг асах үед ачаалладаг програмуудаас хэрэгцээгүйг хаах замаар асах хурдыг өсгөнө
  9. Системд алдаа гаргаж болзошгүй хүчин зүйлүүдийг илрүүлж засах эсвэл устгана.
  10. Системийг илүү ухаалаг түвшинд ажиллуулж, ямар асуудлыг хэрхэн шийдэж, хэрхэн ажиллах, хэрхэн гацалт, халалтаас зайлсхийх, болоод компьютерийн ажиллагааг хэрэглэгчид мэдээлж, хэрэгтэй тохиолдолд хэрхэн асуудлыг шийдэх талаар хэрэглэгчээс мэдээлэл лавладаг болгоно.
  11. Компьютерийн харагдах байдлыг хүссэнээрээ удирдах, эффект, animation-уудыг өөрчлөх боломжыг хэрэглэгчид олгоно.
  12. Уг програмаар компьютерт хийсэн дээрх бүх өөрчлөлтийг буцаах боломжтой.
  13. v8 шинэ хувилбарт Сэнсний эргэх хурд, HDD болон GPU, CPUны ачаалал, халалтыг харуулдаг болсон бөгөөд цаг уурын мэдээг харуулах шинэ боломжыг тусгаж өгсөн байна.

2. Хувилбаруудын ялгаа
FREE болон PRO хувилбар гэж бий, нэрийг нь харахад л танд ямар ялгаатай нь тодорхой санагдаж байгаа байх, тэгвэл доор дурдсан боломж, хэрэгсэл, тохиргоог та PRO хувилбарт л ашиглах боломжтой байдаг байна. Үүнд:
  1. Авто-цэвэрлэгээ: Системийг хэрэглэгчийн оролцоогүйгээр тогтмол хугацаанд сайжруулж, хурдасгаж, хэрэгцээгүй зүйлсээс цэвэрлэнэ
  2. Авто-шинэчлэлт: Програм өөрийн шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, гарсан бол уг шинэ хувилбарт шинэчлэгдэнэ.
  3. Сайжруулсан хайлт, засварууд
  4. Нэмэлт хэрэгслүүд ( ... )


3. Орчуулгын тухайд:
Аль болох энгийн ойлгомжтой байлгахаар хичээн ажилласан байгаа... За тэгээд бараг бүтэн сар орчуулгын ажил дээр ажилласан, зав болохгүй, дээрээс нь хэмжээний хувьд өмнө орчуулж байсан бүх програмаас их үгсийн сантайгаас гадна маш олон төрлийн програмуудыг 1 дор багцалчихсан байгаагаас тэр бүх төрөлд хэрэглэгдэх нэр томъёог мэдэх шаардлагатай тулгарч, бас орчуулгаа програм бүрийн UI-д тохирч байгааг шалгах гээд л ажил их байснаас цаг их зарцууллаа... Ямартай ч beta 2-с албан ёсны хувилбарыг гарах хүртэл орчуулга дээрээ ажиллаад, үүнийг дуусгаж чадсандаа баяртай байна.

Орчуулгын болон найруулгын, үг үсгийн алдаа илрүүлсэн бол та ЭНД дараад манай ФОРУМ-н хуудсанд мэдээлж болно шүү...

Орчуулаагүй үгс: Shortcut, Proxy, Host, Port, Advanced SystemCare (програмын нэр - оноосон нэр учир орчуулахгүй), Cache, CPU (ТБН гэж болох ч хүмүүс ойлгохгүй учир орчуулаагүй), GPU, RAM, Modem, Dial-up, LAN, DSL, Server, Media center, Disk, Office, ON болон OFF (Орчуулах боломжтой хэдий ч програмын UI-д багтаах боломжгүй байсан тул орчуулаагүй), Registry, Screenshot, File, Browser (IDM-тэй адилхнаар интернэт-харуулагч эсвэл хөтөч програм гэж болох байсан ч, дэндүү урт, UI-д авцалдахгүй гэсэн шалтгаанаар орчуулаагүй) болон Driver (Driver booster програмд оруулсан шиг Драйвер гэж болох байсан хэдий ч, орчуулаагүй нь илүү дээр гэсэн дүгнэлтэнд хүрсэн), Service, animation, Tray (System tray), icon

Орчуулагдсан зарим үгсийн тайлбар: Restart/Reboot - Дахин-ачааллуулах, Update /verb/ - Шинэчлэх, Update /noun/ - Шинэчлэлт, Auto-Care - Авто-Халамж, Apply - Батлах, OK - ЗА, device - төхөөрөмж, Boost - хурдасгах, Advanced - нэмэлт, Turbo mode - Түргэн-горим, Details - Дэлгэрэнгүй, Maximize - Дэлгэц дүүрэн харах (Fullscreen гэсэн ойлголт энэ програмд байхгүй учир ямар 1 эндүүрэл гарахгүй болов уу)



4. Татах


FREE                                        PRO
          
IObit /Official site/



Програмыг эх хэлнээ орчуулсан+NY-ShaDoW



Монгол хэлээр ашиглах боломжтой +IObit-н бусад програмууд: Driver Booster болон Uninstaller

Бусад Монгол хэл дээр орчуулагдсан програмууд: Internet Download Manager



+IObit-н хөгжүүлдэг програмуудтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу... Эдгээр програмууд ч удахгүй Монгол хэл дээр ашиглах боломжтой болно оо...



Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч ашиглаарай, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Advanced SystemCare v8 хувилбар шинээр гарлаа (Монгол хэлээр ашиглах боломжтой)"

  1. Nadad license ogchih bayarllaa

    ReplyDelete
  2. Уучлаарай, 1 жлийн эрхтэй оригинал лиценз хожих азтанг шалгаруулах урлдаанд таныг бүртгэх боломжгүй. Шалтгаан:
    1-д: Та Anonymous буюу "Үл Мэдэгдэх" бүртгэлээр сэтгэгдэл үлдээсэн байна
    2-т: Уралдаанд оролцох сэтгэгдлийг энэхүү блог нийтлэлийн хуудсанд биш, харгалзах FB нийтлэл дээр үлдээх ёстой

    ReplyDelete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad