Advanced SystemCare Ultimate v8 шинэхэн хувилбарыг Монгол хэл дээр ашиглах боломжтой






ASCU буюу Advanced SystemCare Ultimate програм нь +IObit-н хөгжүүлдэг хамгийн том, хүчирхэг програм билээ. Энэ програм нь ASC (Advanced SystemCare) програмын Antivirus болон Firewall-р өргөтгөсөн хувилбар юм.

Програмтай дэлгэрэнгүй танилцахын тулд дараах нийтлэлийг уншина уу.
IObit Advanced SystemCare (ASC) програмын тухай
ASCU нь ASC дээр +Bitdefender-н antivirus болон Firewall тэдгээртэй холбоотой тохиргоо, функцүүд болон бусад жижиг өөрчлөлтүүд хийгдсэн байгаа.



1. Програмын тухайд:
Уг програм нь системийн ажиллагаа, болоод аюулгүй байдлыг ханган, сайжруулагч програм юм. Хэрэгцээгүй файлуудыг цэвэрлэх, системийн алдааг илрүүлж засах, RAM болон HDD-г цэгцлэн, султгах, компьютерийн болоод интернэтийн хурдыг өсгөх, бүх төрлийн хорлон сүйтгэх програмаас /malware, virus, worm, trojan, г.м./ хамгаалах, тэдгээрийг цэвэрлэх, ачаалал учруулж байгаа програмыг хэрэглээгүй үед хаах болон бусад олон төрлийн хэрэгслүүдийг танд санал болгох цогц шийдэл юм.

  1. Аюултай эсвэл хамгаалалтгүй хэсэг, хамгаалалтын цоорхой үүссэн эсэхийг шалгаж, илрүүлж, засч, хамгаалалтыг сайжруулна
  2. Системийн хурд, ажиллагааг сайжруулж, саад болж, ачаалал учруулж байгаа програм, Service-г хэрэглэхгүй, шаардлагагүй үед бүрэн хаана
  3. Бусад хэрэгцээт програмуудыг санал болгож, тэдгээрийг шууд дуудан ажиллуулах боломжыг хэрэглэгчид олгоно
  4. Хэрэгцээгүй file буюу хогыг шалгаж илрүүлэн, цэвэрлэнэ
  5. Malware, Spyware болон Adware зэрэг хорлон сүйтгэх, тагнах, мэдээлэл хулгайлах, хүчээр сурталчилгаа үзүүлэх програмуудаас цэвэрлэж, хамгаална
  6. internet-н хурдыг өсгөж, browser-уудыг интернэт холболтын дээд боломжоор ажиллах нөхцлийг бүрдүүлнэ
  7. Эхлэл хуудас, хайлтыг хэрэглэгчийн сонгосон site дээр тогтоож, хэрэглэгчийн зөвшөөрөлгүй өөрчлөхөөс хамгаална
  8. Системийг ачаалах буюу компьютерийг асах үед ачаалладаг програмуудаас хэрэгцээгүйг хаах замаар асах хурдыг өсгөнө
  9. Системд алдаа гаргаж болзошгүй хүчин зүйлүүдийг илрүүлж засах эсвэл устгана.
  10. Системийг илүү ухаалаг түвшинд ажиллуулж, ямар асуудлыг хэрхэн шийдэж, хэрхэн ажиллах, хэрхэн гацалт, халалтаас зайлсхийх, болоод компьютерийн ажиллагааг хэрэглэгчид мэдээлж, хэрэгтэй тохиолдолд хэрхэн асуудлыг шийдэх талаар хэрэглэгчээс мэдээлэл лавладаг болгоно.
  11. Компьютерийн харагдах байдлыг хүссэнээрээ удирдах, эффект, animation-уудыг өөрчлөх боломжыг хэрэглэгчид олгоно.
  12. Уг програмаар компьютерт хийсэн дээрх бүх өөрчлөлтийг буцаах боломжтой.
  13. v8 шинэ хувилбарт Сэнсний эргэх хурд, HDD болон GPU, CPUны ачаалал, халалтыг харуулдаг болсон бөгөөд цаг уурын мэдээг харуулах шинэ боломжыг тусгаж өгсөн байна.
  14. +Bitdefender Antivirus engine дээр тулгуурласан хүчирхэг хамгаалалтын шийдэл + Firewall хамгаалалт - эдгээрийн энгийн бөгөөд ойлгомжтой тохиргоо, хэрэглэхэд эвтэйхэн байдал нь хэрэглэгчдэд таалагддаг
  15. Загварын маш өргөн сонголт бий, түүнчлэн хэрэглэгч хүссэн зургаа үндсэн цонхны дэвсгэрт тохируулж өгч болно.
  16. Anti-virus-с гадна интернэт орчны, систем ачааллаж байх үеийн, browser-н (хэрэгслийн мөр/нэмэлт, эхлэл хуудасны) г.м. олон тооны хамгаалалтын хэрэгслүүдтэй (ASC-д байдаг Surfing protection ч бий)
  17. BONUS: IObit Uninstaller-г нэмэлтээр суулгадаг, гэхдээ хэрэглэгч +IObit-н бусад програмуудыг Toolbox-с сонгон татаж суулгах боломжтой
  18. Action Center-т хамгалалт, ажиллагааг сайжруулахад хэрэг болох програмуудыг санал болгон харуулдаг ба, хэрэв хэрэглэгч уг програмыг суулгасан байгаа бол шууд дуудан ажиллуулах боломжтой. Мөн эндээс Browser, +Adobe Flash Player зэрэг чухал програмуудыг шинэчлэх боломжтой байдаг.


IObit - Advanced SystemCare Ultimate - Main window

2. Орчуулгын тухайд:
Аль болох энгийн ойлгомжтой байлгахаар хичээн ажилласан байгаа... За тэгээд бараг 3 хоног орчуулгын ажил дээр ажилласан, ASC-н орчуулга дээр багахан өөрчлөлт хийсэн болоод ч тэр үү, энэ хэмжээний програмыг ийм богино хугацаанд орчуулж дуусгасандаа баяртай байна...

Орчуулгын болон найруулгын, үг үсгийн алдаа илрүүлсэн бол та ЭНД дараад манай ФОРУМ-н хуудсанд мэдээлж болно шүү...

Орчуулаагүй үгс: Shortcut, Proxy, Host, Port, Advanced SystemCare (програмын нэр - оноосон нэр учир орчуулахгүй), Cache, CPU (ТБН гэж болох ч хүмүүс ойлгохгүй учир орчуулаагүй), GPU, RAM, Modem, Dial-up, LAN, DSL, Server, Media center, Disk, Office, ON болон OFF (Орчуулах боломжтой хэдий ч програмын UI-д багтаах боломжгүй байсан тул орчуулаагүй), Registry, Screenshot, File, Browser (IDM-тэй адилхнаар интернэт-харуулагч эсвэл хөтөч програм гэж болох байсан ч, дэндүү урт, UI-д авцалдахгүй гэсэн шалтгаанаар орчуулаагүй) болон Driver (Driver booster програмд оруулсан шиг Драйвер гэж болох байсан хэдий ч, орчуулаагүй нь илүү дээр гэсэн дүгнэлтэнд хүрсэн), Service, animation, Tray (System tray), icon

Орчуулагдсан зарим үгсийн тайлбар: Restart/Reboot - Дахин-ачааллуулах, Update /verb/ - Шинэчлэх, Update /noun/ - Шинэчлэлт, Auto-Care - Авто-Халамж, Apply - Батлах, OK - ЗА, device - төхөөрөмж, Boost - хурдасгах, Advanced - нэмэлт, Turbo mode - Түргэн-горим, Details - Дэлгэрэнгүй, Maximize - Дэлгэц дүүрэн харах (Fullscreen гэсэн ойлголт энэ програмд байхгүй учир ямар 1 эндүүрэл гарахгүй болов уу)

IObit - Advanced SystemCare Ultimate - Performance Monitor



3. Татах
Албан ёсны хөгжүүлэгчийн сайтаас нь татах /iobit.com/

САНАМЖ: Уг програмд ҮНЭГҮЙ/FREE хувилбар гэж байхгүй, дээрх холбоосоор "Trial" буюу "туршилт байдлаар ашиглах 30 хоногын эрхтэй" хувилбарыг татах боломжтой.



Програмыг эх хэлнээ орчуулсан+NY-ShaDoW



Монгол хэлээр ашиглах боломжтой +IObit-н бусад програмууд: Driver Booster v1 & v2, ASC v8, болон Uninstaller v4 (Malware Fighter v3 - тун удахгүй...)

Бусад Монгол хэл дээр орчуулагдсан програмууд: Internet Download Manager болон Notepad++



Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч ашиглаарай, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!