IObit-н Smart Defrag цоо шинэхэн v4 хувилбар /Монгол хэл дээр ашиглах боломжтой/






Smart Defrag програм нь HDD дээрх өгөгдлүүдийг шахаж (defrag) цэгцлэх (optimize) замаар hard disk-ны унших болон бичих хурдыг өсгөдөг. Мөн SSD-г trim хийж хурд хүчийг нь нэмэгдүүлдэг юм. Хэрэглэгчид саадгүй тогтмол ажиллагаа нь таны цагыг хэмнэх болно.


1. Програмын тухайд:
Хатуу диск дээр мэдээллийг бичихдээ сул зайг тооцоолоод боломжтой зайнд нь мэдээллийг бичдэг. Энэ мэтээр мэдээллүүдийг хатуу дискэнд энд тэндгүй тараан бичдэг нь дараа нь эдгээр мэдээлэлрүү хандах хурдыг тодорхой хэмжээнд алдагдуулдаг байна. Үүнийг тархалт (fragmentation) гэж нэрлэх ба энэхүү тархалтыг цэгцлэх, хэвийн байдалд оруулж нь хандах хурдыг нэмэгдүүлэх боломжыг гаргаж өгдөг. Эмхлэх ажиллагааг гүйцэтгэдэг програм хангамжууд дунд дээгүүр байр эзэлдэг ҮНЭГҮЙ энэхүү бяцхан програм таны хэрэглээнд яв цав нийцнэ гэдэгт итгэж байна.



2. Шинэчлэгдсэн & шинээр нэмэгдсэн:
2.1. Шинээр нэмэгдсэн:
- Game defrag: Тоглоомчдод зориулж тэдний тоглоомыг хурдацтай саадгүй ажиллах боломжтой болгох энэ шинэ шахагч нь системийг тоглоомын горимд саадгүй ажиллахад туслах болно.
- Boot-time defrag: Компьютерийг ачааллаж байх үед нь гялс шалгаад, шахаад, зохион байгуулчихна, энэ нь хурдан бөгөөд хэрэглэгчийн оролцоогүйгээр хялбархан хийгдэх боломжтойгоос гадна, хэдийд, хэрхэн хийхийг нь тохируулах боломжтой.

2.2. Шинэчлэгдсэн
- Хамгийн гол зүйл болох програмын engine (хөдөлгүүр) нь шинэ түвшинд орж, 1 алхам сайжирсан, ингэснээр системд бага ачаалал учруулж, хурдан бөгөөд найдвартай ажиллана
- Бас 1 чухал зүйл бол харагдах байдал буюу загвар (UI) нь мэдээж сайжирсан байгаа, гоёмсог бөгөөд ойлгомжтой
- Монгол хэл: Дан ганц Монгол ч биш, маш олон орны хэл дээр ашиглах боломжтой болсон (өмнөх хувилбартай харьцуулахад)
- Бас бус нэмэлт хэрэгслүүд, цэс, тохиргооны өөрчлөлтүүд
- Алдаанууд засагдсан


3. Орчуулгын тухайд:
Аль болох энгийн ойлгомжтой байлгахаар хичээн ажилласан байгаа... Тэгэхдээ мөн бүх үгийг орчуулахаыг оролдсонгүй, учир нь гэвэл Англи хэлнээс тэр чигээр нь оруулж ашигладаг эсвэл Орос хэлнийхтэй төстэйгөөр өргөн ашиглаад хэвшчихсэн үгсийг Монгол нэршлээр нь оруулчихвал мэдэхгүй, ойлгохгүй байх тохиолдол гарч болзошгүй юм.

Таалагдана гэж найдаж байгаа шүү ;)

Орчуулгын болон найруулгын, үг үсгийн алдаа илрүүлсэн бол та ЭНД дараад манай FB хуудас дээрх ФОРУМ-н хуудсанд мэдээлж болно шүү...


Програмыг эх хэлнээ орчуулсан+NY-ShaDoW



4. Татах
Албан ёсны хөгжүүлэгчийн сайтаас нь татах /iobit.com/



5. Бусад
Монгол хэлээр ашиглах боломжтой +IObit-н бусад програмууд: Driver Booster v1v1.4v1.5 & v2ASC v8ASCU v8, Uninstaller v4 болон Malware Fighter v3

Монгол хэл дээр бидний орчуулсан бусад програмууд: Internet Download Manager болон Notepad++




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!