Facebook - Privacy settings for Friends

Facebook дээрх өөрийн найзууд, дагагчид болон өөрийн дагаж буй хүмүүсийг бусдад харагдах эсэх, харагдах бол хэнд харагдахыг нь тохируулах боломжтой.

Тохиргооруу хандах: Timeline - Manage (харандааны зурагтай товч) - Edit Privacy
Уг цэсрүү хандсанаар дараах цонх нээгдэнэ:

Хамгийн эхний сонголт хийх талбар нь Найзуудыг чинь хэн харах боломжтойг тохируулах талбар. Найзуудаа зөвхөн өөрт харагдахаар тохируулсан тохиолдолд зөвхөн өөрийн чинь найзуудыг л бусад хүмүүс харах боломжгүй болно. Харин найзуудын чинь хэн нэгний найзуудын жагсаалт бүх нийтэд харагдахаар тохируулагдсан бол тэндээс таныг тухайн хүнтэй найз юм байна гэдгийг хэн ч харах боломжтой юм.
Удаах талбар бол өөрийн чинь дагаж буй хүмүүсийг хэн харах боломжтойг тохируулах талбар - энэ тохиргоог зөвхөн өөрөө л харах боломжтой, бусад хүмүүс харах боломжгүйгээр тохируулсан байсан ч чиний дагаж байгаа хүмүүс өөрсдийг нь дагаж байгааг харах боломжтой.
Сүүлийн талбар нь чамайг дагаж байгаа хүмүүсийг хэн харах боломжтойг тохируулах талбар юм.
Mutual friend гэдэг нь тухайн Facebook хэрэглэгч болон өөрийн чинь аль алины найз юм. Өөрөөр тайлбарлая:- А, В болон С 3 хүн байна- А болон C Facebook дээр найзууд биш- Харин А болон В нь Facebook дээр найзууд- Мөн В болон С нь Facebook дээр найзууд- Энэ тохиолдолд А болон С-н хувьд В нь Mutual friend юм. Үүнийг өөрт болон бусдад харагдахгүй болгох боломжгүй. Учир нь энэ нь хүн бүрт харилцан адилгүй харагддаг, Facebook системийн хэсэг бөгөөд тухайн хүн найзын чинь найз мөн эсэхийг шалгаад мөн бол танд харуулдаг нэмэлт боломж юм.
ЭНД дараад "FB-г мэргэжлийн түвшинд хэрэглэх" цуврал хичээлтэй танилцах эсвэл FB app-уудыг татаж авах боломжтой...
Хичээлийг бэлдэж хүргэсэн: +RLT

Join the conversation