IObit Uninstaller v5.0



http://www.buxvertise.com/icon.php?i=50389

IObit Uninstaller програмын v5 хувилбар гарлаа., энэхүү програм нь хэрэгцээгүй програмуудыг үлдэгдэлгүйгээр устгах, 1 дор олон програм зэрэг устгах, browser (интернэт-хөтөч) дээр суусан хэрэгцээгүй toolbar, нэмэлтүүдийг устгах болон хэрэгцээгүй file-уудыг сэргээх боломжгүйгээр устгах зэрэг үйлдэл гүйцэтгэдэг хүчирхэг хэрэгсэл юм.

Уг програмыг Монгол хэл дээр ашиглах боломжтой!
Бид энэ програмыг v4.0 хувилбараас нь хойш албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байгаа билээ. Та орчуулгатай холбоотой санал хүсэлтээ ЭНД дараад манай ФОРУМ-р дамжуулан бидэнд илгээнэ үү.

Програмын тухай дэлгэрэнгүй танилцуулгыг Монгол хэл дээр уншихыг хүсч байвал ЭНД (Uninstaller v4.0) дарна уу.



v4 хувилбараас ялгаатай, v5-д шинээр нэмэгдсэн боломжууд, хэрэгслүүд:
- Windows Update устгах
- Windows Metro/Modern app устгах
- Системийн хэрэгслүүдийг шууд дуудан ажиллуулах
- Хэрэгцээгүй file-уудыг илрүүлж, устгаж цэвэрлэх
- Ажиллаж байгаа програмууд болон систем ачааллах үед дуудагдан ажиллаж эхэлдэг програмууд, хийгдэж байгаа боловсруулалтуудыг харах, тохиргоог өөрчилж зохион байгуулах
- Theme-н сонголт
- Windows 10 бүрэн дэмжлэг

v5 хувилбараас эхлэн Free болон Pro хувилбартай болсон бөгөөд програмыг бүрэн хүчин чадлаар ашиглахыг хүсвэл Pro хувилбарыг идэвхижүүлэх шаардлагатай юм.



IObit-н албан ёсны web-site-с нь Free хувилбарыг үнэ төлбөргүйгээр татаж аваарай.



Монгол хэлээр ашиглах боломжтой IObit-н бусад програмууд:
- Driver Booster (IDB):               v1.0     v1.2     v1.4     v1.5     v2.0
- Game Booster (IGB):               v3.4 (цаашид хөгжүүлэлтийг IObit хариуцахаа больсон тул орчуулгын ажил зогссон - хөгжүүлэлтийг одоо Razer гүйцэтгэж байгаа)
- Malware Fighter (IMF):               v3.0     
- Advanced SystemCare (ASC):               v8.0
Advanced SystemCare Ultimate (ASCU):               v8.0
- Smart Defrag (ISD):               v4.0



Бидний орчуулан хүргэсэн бусад програмууд:



IObit-н хөгжүүлдэг програмуудтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Эдгээр програмууд ч удахгүй Монгол хэл дээр ашиглах боломжтой болно оо.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!